Monday, March 07, 2016

Зөв бэлчээрт цагт нь хүргэвэл мал өснө
Зөв мэдээлэл цагт нь хүргэвэл хүн татна

Sunday, February 21, 2016

Хайрга чулуу зүггүй шидвэл толгой хагална
Хатуу үг бодлогогүй хэлбэл эв хагална

Wednesday, January 27, 2016

Юм бүхний учрыг олох гэж ам болгоныг бүү сонс
Ерөөс өөрийгөө л гэгээрүүл, унш, бод, 
Eртөнцийн учир шалтгаан тэнд бий

Monday, January 18, 2016

Өнгөрснийг магтаж өнөөг муулах нь зөнөн буйн шинж
Өнөөг магтаж өнгөрснийг муулах нь гэнэн буйн шинж
Өгөөмрөөр сэтгэж өмнөхөө хичээнгүйл. сэргэж мандахын шинж

Thursday, November 12, 2015

Сэтгэл тань гэгээнээр оргилог
Сэрэмжгүйн сүүдэрт бүү автаг
Бодлын дусал

Thursday, October 29, 2015

Тэртээд дандаа бурхад байдаггүй, чөтгөр ч байдаг биз
Зэрэгцээд л оршдог байх гэж төсөөлнө
Дэргэд чинь дандаа нөхөд байдаггүй, дайсагнагчид ч бий
Зэрэгцээд л оршиж сур гэж захина

***********
Өдрийн нарыг хүлээдэг ч шөнийн харанхуйгаас нуугддагүй л шүү дээ
Өөдлөхийн сайхнаад тэмүүлдэг ч уруудахын хараас тойрдоггүй л шүү дээ

***********

Tuesday, October 13, 2015

Намар шиг гансрах ч хавар шиг дэлгэрнэ дээ хүлээ
Хавар шиг хуйсагнах ч намар шиг налайна даа хүлээ
Өвөл шиг жиндүүлэх ч зун шиг бүлээцүүлнэ дээ хүлээ
Зун шиг төөнөх ч өвөл шиг сэрүүцүүлнэ дээ хүлээ

*************************


Өвөл шиг хайрах түүнд зун шиг төөнөм зүрх оршоо ч билүү
Өөнтөглөх юун
Зун шиг дулаахан түүнд өвөл шиг жиндүү сэтгэл нуугдаа ч билүү 
Зусардах юун
Өнгө зүс, авир ааль хоромын юм бүү хуурт
Өнгийж зүрх сэтгэлийг танихийг хичээ, ундарга нь тэнд

Химийн аргаар үүсгэсэн элдэв амтлагч идэхийн хүслийг донтуулсаар биеийг сүйтгэнэ. Хиймэл оюунаар хөөрөгдсөн элдэв мэдээлэл мэдэхийн хүслийг ...