Нэгэн ёс
Өнгөрсөн даваа гарагт Оксфорд дах Харрис Манчестер Коллеж -ийн research fellow солонгос эрдэмтэний урилгаар тэдний коллежийн оройн хоолонд уригдав. Оюутнууд нь эхлээд орчихсон ширээндээ суусан байх бөгөөд Коллеж-ийн захирал (principal) нь үүдийг модон алхаар тогшоход бүх оюутнууд босож багш нар нь хоолны танхимд орж ирэн ширээндээ хүрч захирал сайхан хооллохыг хүсэн товч үг хэлснээр суудалдаа сууж хоолоо идэж эхлэх аж. Миний бие урьсан солонгос эмэгтэйн ятгалтаар захиралых нь яг өөдөөс харж суулаа. Тэрээр "За тэгээд хажуу талынхаа болон өөдөөс харах хүмүүстэйгээ сайн ярих боломж бүрддэг юм. Би чамайг захирлын өөдөөс харуулж суулгуулна. Чи Монголынхоо тухай хангалттай яриж болно" гэж өмнө нь нэгэнтээ зөвлөж байсан юм. Мань эмэгтэй Солонгос Монголчууд нэг гарлын хүмүүс хэмээн ярих юм билээ. Ховор төрлийн амьтан байхын давуу тал гэж байх болтой. Монгол хүн гэхээр "Анх удаа Монгол хүнтэй таарч байна" гээд л нөгөө л ямар хэлээр ярьдаг вэ, хэдэн хүнтэй вэ, халуун ...