Эх орон таныгаа санаж байна
1999 онд Цахим Өртөөний хэдэн залуус чаталж суух дор тэр үед Идэрийн дурсамж гэдэг цувралаараа Интернетээр аялагч нарын сэтгэлийг татаж байсан анд маань адууны тухай яриа дэлгэв. Яг энэ мөчид хүүхэд ахуйд өглөө нарнаар өвсний шүүдэр өшигчөн, уяа руу туугдан тургилан ирэх адуун сүрэг нүдэнд харагдаж сэтгэл гэгэлзэн Самсаа шархиртал янцгаалдах Монгол адуун сүрэг гэсэн мөр бууж билээ. Ингээд цонхоор тусах жаргаж буй нарны туяаг ширтэн өсөж торнисон уул ус нутгийн бор толгод, бага ахуй нас эжий аавыгаа санагалзан дараах мөрүүдийг буулгаж Цахим Өртөөгөөр илгээж тэр үед Газрын Тос-д ажиллаж байсан Тулгаа анд маань "манай жижүүр залуу шүлэг бичдэг юм. Чиний энэ шүлгийг ихэд олзуурхан дуу болгох юмсан гээд авсан шүү" гэж билээ. Тэр залуугийн нэрийг Алтанхуяг (Aлтантулга болохыг 2015 онд Түмний нэг нэвтрүүлгээс мэдэв) гэсэн санагдана. Үнэхээр л хожим оо зарим нэг үгийг нь дуунд зориулан засварлан Санаж байна нэртэй дуу болгон Хурд хамтлаг дуулж олонд хүргэсэн юм билээ.
Униартан цэнхэртэх уулс толгодоо
Утаа нь боргилон олгойдох бор гэрээ
Хойморт нь заларч гэр дvvргэх аавыгаа
Хушуу дэвсэн vр намайгаа эрхvvлэх ээжийгээ
Далай ихийг єгvvлэх нутгийн буурал євгєдєє
Даахитай даага зайдагнасан халтархан бага насаа
Дарвиж наргиж єссєн vеийн олон нєхдєє
Дагуулж дагаж гунхсан нутгийн танхил охидоо
Самсаа шархиртал янцгаалдах Монгол адуун сvргээ
Санаа сэтгэлийг амраагч талын бор салхиа
Санаж байна би санаж байна
Сэтгэл зvрхээ бэтгэртэл санаж байна
Санах бvр урмаар тэтгэх салж хагацашгvй эх орон минь
Судас минь лугших цаг мєч дуусаагvй vед
Сурсан мэдсэнээ таныхаа л тєлєє зориулнам
Би таньдаа хайртай миний эх ороон
Д.Цэрэнбат. Англи улсаас,1999 он
Униартан цэнхэртэх уулс толгодоо
Утаа нь боргилон олгойдох бор гэрээ
Хойморт нь заларч гэр дvvргэх аавыгаа
Хушуу дэвсэн vр намайгаа эрхvvлэх ээжийгээ
Далай ихийг єгvvлэх нутгийн буурал євгєдєє
Даахитай даага зайдагнасан халтархан бага насаа
Дарвиж наргиж єссєн vеийн олон нєхдєє
Дагуулж дагаж гунхсан нутгийн танхил охидоо
Самсаа шархиртал янцгаалдах Монгол адуун сvргээ
Санаа сэтгэлийг амраагч талын бор салхиа
Санаж байна би санаж байна
Сэтгэл зvрхээ бэтгэртэл санаж байна
Санах бvр урмаар тэтгэх салж хагацашгvй эх орон минь
Судас минь лугших цаг мєч дуусаагvй vед
Сурсан мэдсэнээ таныхаа л тєлєє зориулнам
Би таньдаа хайртай миний эх ороон
Д.Цэрэнбат. Англи улсаас,1999 он
Comments
Minii sonsonoor UBIS-t surdag neg oyutan zaluugiin bichsen "Durlal chiv chimeegui ireh yum..." geed shuleg Hurd-iin duu bolson baisan. Ugiig ni hen gej yavdiin buu med,..