Ойрд цаг зав тун бага тул шинэ юм бичиж оруулж эс амжих янзтай. Орж гарч байгаарай гэж гэр босгочихоод ирсэн зочид гийчдээ дайлахгүй ханхай оргиулан суухаар сэтгэл өвдөх. Ямартай ч бодол сэтгэлийг минь толидон блогоор маань зочилогч таныг богц хоосон буцаахгүйн тулд бор авдараа ухан урьд өмнийн зүйлсээсээ дэлгэн сонирхуулж сууя.
Нэгэн 4 мөрт.
Амиа хичээж амьдарвал сүнсээ зайлахын хамт чи мартагдана
Ахан дүүсдээ ээлтэй амьдарвал ам дамжин 3 үе чи яригдана
Ард түмэндээ бүхнээ зориулваас Та мөнхөд дурсагдана
Ай тэгээд хэрхэн амьдрах нь хүн таны хэрэг, хувь заяаны зураг аа
1992 он Улаанбаатар хот
Санаа олдох шалтгаан гэж сонин. Идэр залуу, цаг завтай ахуйд өөрөөсөө янз бүрийн асуулт асууж өөрийнхөөрөө хариулт олох гэж түүнийгээ товчхоноор буулгах гэж их оролддог байлаа.
Тэгээд "Хүний амьтнаас ялгагдах онцлог юу вэ?" гэж нэг удаа бодоод тэр бодол маань явсаар "хүн л ер нь мөнхрөхийн тухай боддог амьтан юмсанж" гэж тунгаав. Мардагдах уу Яригдах уу Дурсагдах уу гэсэн 3 санаа олов. Ингээд эл 4 мөртөөр уг санаагаа хэлсэн ухаантай. Бас бурууг үйлдээд мөнхрөхийг хичээгч байдаг ч тэр санааг эс дэвэргэсэн болно
Энэ блог
Уншигч танд - Миний дотоод ертөнцийг ил гарган тусгасан толь болог
Бичигч надад - Бодол санааныхаа бор гэрт хаан байхын жаргал эдлүүлэг
Subscribe to:
Post Comments (Atom)
Химийн аргаар үүсгэсэн элдэв амтлагч идэхийн хүслийг донтуулсаар биеийг сүйтгэнэ. Хиймэл оюунаар хөөрөгдсөн элдэв мэдээлэл мэдэхийн хүслийг ...
-
Британийн Монголчуудын уламжлалт Монгол орны хөгжилд 6-р чуулга уулзалтад Шведийн Стокгольмийн Эдийн Засгийн Сургуулийн докторанд Н....
-
Өөрөө нэг зангаараа хүн Өрөөлийн олон занг нэг мэт харж чадах Өөрөө олон зантай хүнд харин Өрөөлийн нэг зан олон мэт харагдаж мэдэх
-
90-ээд оны сүүлээр монголчуудын дунд ихэнхдээ эдийн засгийн зорилготойгоор гадаад орныг зорих “хөдөлгөөн” өрнөсөн. Хилийн чанад дахь Мон...
No comments:
Post a Comment