Ирээд хазахгүй нохойн боргоонд цочоод яахав, амгалан өнгөр
Эхэлсэн ажилд тус үгүй атаач үгэнд бухимдаад яахав, амгалан үргэлжлүүл
Энэ блог
Уншигч танд - Миний дотоод ертөнцийг ил гарган тусгасан толь болог
Бичигч надад - Бодол санааныхаа бор гэрт хаан байхын жаргал эдлүүлэг
Monday, December 21, 2009
Thursday, December 10, 2009
Монгол Киноны Алтан фондод хадгалагдах кино бүтээсэндээ баяртай явдаг
Монголд Арчдилал өрнөсний 20 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд Ардчилал бидэнд олон сайхан боломжийг бий болгож бид үр дүнгээс нь хүртэж буй ч бас ардчилал гээч эрх чөлөө эрх мэдлийн хариуцлагыг умартваас олон хар барааныг дагуулж явдгийг бидэнд ойлгуулсаар.
Улс төрийн энэ сэдвийг урлагийн бүтээл болгосон 7 сарын 1 киноны найруулагч Ануужинтай хөөрөлдлөө.
Улс төрийн энэ сэдвийг урлагийн бүтээл болгосон 7 сарын 1 киноны найруулагч Ануужинтай хөөрөлдлөө.
1. Улс төрийн сэдвээр уран бүтээл гарсан нь тун ховор байдаг. Та харин 7 сарын 1-ны үйл явдлаар сэдэвлэн кино бүтээжээ. Киног хийх санаа анх яаж төрөв. Кино нэг хүний бодит амьдрал уу олон үйл явдлын цогц уу?
Wednesday, December 09, 2009
Хөх туг мэндэлсэн түүх (Aрдчилсан хувьсгалын 20 жилийн ойд)
Хорьдугаар зуунд Монголд гарсан гурван хувьсгал өөр өөрийн туг далбаатай байжээ. 1911 оны Үндэсний хувьсгал шаргал дэвсгэртэй улаан хүрээтэй тугтай, 1921 оны Ардын Хувьсгал улаан тугтай, 1990 оны Ардчилсан хувьсгал хөх тугтай.
Монгол оронд Ардчилсан хувьсгал өрнөсний 20 жилийн ойд зориулж 90 оны Ардчилсан хувьсгалын бэлэгдэл болсон Хөх тугны загварыг бүтээгч, өдгөө Их Британи улсад ажиллаж амьдарч буй, зураач Тодын Отгонбаяр гуайн 1996 онд “Хөх Толбо” сонинд өгсөн сонирхолтой ярилцлага болон тугийг бүтээхэд хандив өгч байсан иргэдийн нэрсийг толилуулж байна.
(Зураг дээр Т.Отгобаяр МоАХ-ны анхдугаар их хурлын өмнөх орой (1990 оны 2 сарын 17-нд) хурлын төлөөлөгчидөд тугны зохиомж утгыг тайлбарлаж буй нь)

Subscribe to:
Posts (Atom)