Monday, January 27, 2014

Нэгэн цагийн явдлаар түүхийг бүхэлд нь юунд дүгнэнэ
Нэгэн агшны авираар нь хүнийг бүхэлд нь юунд үнэлнэ 

Wednesday, January 08, 2014

ОЮУНЛАГ ОРШИХУЙ цувралын тусгай дугаарын тэмдэглэл – Их найрагчтай өнгөрөөсөн “эгэл”гүй өдрүүд

BLkhagvasurenBaasanEgchБританийн Монголчуудын дунд зохиогдож буй “Оюунлаг Оршихуй” уулзалт ярилцлагын 13 оны цувралыг отголуулж, шинэ оноо хамт угтах ажиллагаанд оролцохоор их найрагч, ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, эхнэр С.Баасан эгч нар бидний урилгыг хүлээн авч хувийн ажилаа хойш тавин зорин зорин ирсэн билээ.
…Өдрийн онгоцноосоо хоцорсон зочидоо оройн онгоцноос тослоо. Бодсоноос их бөхийжээ. “Нуруу өвддөг болсон. Суудлын өвчин” гэв. Царай зүс толигор сайхан. Хэдий өдөржин замын явдалд шовшоргодсон ч, гэрт ирсний дараа цөөнгүй цагаар нутаг орны хууч сонин ярьж, залгуулан шинэ номоо дэлгэн найргийн бяцхан хур буулгалаа.
“Жүжиг энэ тэр бичиж солиорсоор 10-аад жил шүлгийн ном гаргаагүй. Ингээд олон жил тархиндаа зовоосон шүлгүүдээ нэгтгэн “Зовсон сүү” нэртэй номоо хэвлүүллээ” хэмээсэн. Номонд уянгын болоод бодролын шүлгүүд, дууль, жүжгийн зохиолууд нь багтжээ.
Тэрээр шүлгүүдийнхээ санааг хэрхэн олсон, ямар санааг шүлгийнхээ хаана хэрхэн гаргасан зэргээ догдлон ярих. Би дагаад “дуугуй” догдолно.
Ус мөрөн халилаа үерлэлээ гээд ундарга аа дарсан гэж дуулаагүйсэн
Ухаант хүн томорлоо тодорлоо гээд угшлаа муулдаггүй бол сайнсан