Thursday, October 05, 2006

Блог нээхийн шалтгаан

Өөрийн бодол санаагаа ирмэг үзүүрийг нь илж мөлийлгөлгүй, өөх хөвөнд боолгүй бичиж суухад энэ блог гэгч ер зүгээр санагдаад буй.
Юутай ч цаг заваараа бодол сэтгэлийн үзүүр хүрэх алив бүхнийхээ тухай өмнө буулгасан хийгээд ирээдүйд төрөх зүйлсийг энд бичиглэн оруулсугай хэмээн зориглов.

Энэ Блог
Уншигч танд - Миний дотоод ертөнцийг ил гарган тусгасан толь болог
Бичигч надад - Бодол санааныхаа бор гэрт хаан байхын жаргал эдлүүлэг