Sunday, August 11, 2019

Нүд нүдээ хараад бодол сэтгэлээ мэдрэлцдэг
Нүгэл нүглээ өршөөж салшгүй хамт байдаг
Итгэлцлийн багана болж бие биеээ түшдэг
Эгэлгүй сайхан найз нартай хүндээ би
Баяр хөөртэй явдлаа дуулгахсан гэж яардаг
Байж ядсан аархалаа дэлгэхсэн гэж адгадаг
Алдаа бүхнээ эргээд жаргал болгон дурсдаг
Аргаргүй сайхан найз нартай хүндээ би
Болгоомж бүхний хүлээсээ уулзуут зад татдаг
Бодлын мухарт хадгалснаа ил дэлгэн хөөрөлддөг
Дэмий сул үгсээ тэр суудалдаа орхидог
Дэндүү сайхан найз нартай хүндээ би
Наадах цаадахаа ойлголцсон
Найз хэрвээ үгүйсэн бол
Нартад хүн болж төрөөд ер
Нажидаа эдлэх байсандагаа
Бусниулахын санаа өвөртөлбөөс
Босгосон бүхнийг буталган нураах арга олдоно
Бүтээхийн санаа өвөртөлбөөс
Бутарсан бүхнийг эвлүүлэн босгох ухаан төрнө
Үгүйсгэхийн санаа өвөртөлбөөс
Үг бүхнийг өөнтөглөн зөрөх шалтаг олдоно
Өршөөхийн санаа өвөртөлбөөс
Өс бүхнээ өөриймсөн эвлэх ухаан төрнө