Thursday, October 23, 2014

Ялагдаж туйлдсан ч, яг хийтэл бүү зогс
Яршигтай зовлонтой гэж бүү ярь 
Яншиж хажуудахаа бүү чилээ
Яах аргагүй амжилтад хүрнэ гэдэгт итгэ, өөртөө итгэ
Ямагт тэмцэлтэй, бас гэгээн бай
Зорьсон тэмүүлсэн тань биелэхийн цагт
Зовсон зүдэрсэн тань жаргал болж амтагдана

***********************

Үзэж туулсан өнөр туршлага орлуулж болшгүй арвин баялаг ч
Өндийж сэрж буй гэгээн мөрөөдлийг унтраах шалтгаан бүү болог
Асаж бадарсан гэгээн тэмүүлэл эргэж олдошгүй их хүч ч
Амсаж туулсны сургааль үгийг эс тоох шалтгаан бүү болог


  

Friday, October 10, 2014

Хахуулийн намагт шигдсэн нийгэм

Бурууг бултаар мэднэ, бухимдан омогдоцгооно
Гарцыг ганц нь ч дагахгүй,  гайхширан алмайрцгаана
Хахуулийн намагт шигдсэн нийгмийн төрх иймэрхүү л байх шиг. Хахууль гэгч үнэхээр хөдлөх бүр улам бүр сордог хорт намаг лугаа адил ажээ.