Posts

Showing posts from August, 2019
Нүд нүдээ хараад бодол сэтгэлээ мэдрэлцдэг Нүгэл нүглээ өршөөж салшгүй хамт байдаг Итгэлцлийн багана болж бие биеээ түшдэг Эгэлгүй сайхан найз нартай хүндээ би Баяр хөөртэй явдлаа дуулгахсан гэж яардаг Байж ядсан аархалаа дэлгэхсэн гэж адгадаг Алдаа бүхнээ эргээд жаргал болгон дурсдаг Аргаргүй сайхан найз нартай хүндээ би Болгоомж бүхний хүлээсээ уулзуут зад татдаг Бодлын мухарт хадгалснаа ил дэлгэн хөөрөлддөг Дэмий сул үгсээ тэр суудалдаа орхидог Дэндүү сайхан найз нартай хүндээ би Наадах цаадахаа ойлголцсон Найз хэрвээ үгүйсэн бол Нартад хүн болж төрөөд ер Нажидаа эдлэх байсандагаа
Бусниулахын санаа өвөртөлбөөс Босгосон бүхнийг буталган нураах арга олдоно Бүтээхийн санаа өвөртөлбөөс Бутарсан бүхнийг эвлүүлэн босгох ухаан төрнө Үгүйсгэхийн санаа өвөртөлбөөс Үг бүхнийг өөнтөглөн зөрөх шалтаг олдоно Өршөөхийн санаа өвөртөлбөөс Өс бүхнээ өөриймсөн эвлэх ухаан төрнө