Tuesday, February 27, 2007

Tuesday, February 20, 2007

Сар шинийн зарим зураг

Лондончуудын золголт үргэлжилсээр.

Элчин сайдтайгаа элгэмсэж суугаад зургаа нэг даруулчихая

Сайдын өргөөний сар шинийн идээ

Зүгээ зөв гаргана шүү хө, хоёулаа


Данагар харагдаж байна уу би?



Манай хоёр сар шинэдээ бэлтгэн буузаа хийлцэж байгаа нь


Хүү маань "Цагаан сар болох гэж байна. Бууз хийе ээ. тэгэхгүй бол хүмүүс манайхыг Монгол айл гэж бодохгүй шүү дээ" хэмээсэн юм. Ингээд бид буузаа хийж хадам хөгшдөө оруулан сайхан битүүлсэн дээ.

Monday, February 19, 2007

Гахай жилийн ерөөл

Гахай жил гарч буйтай холбогдуулан блогоор зочлогч та бүхэндээ ерөөлийн үг айлтгах хэрэгтэй мэт санагдаад хэд хонов. Энд тэндгүй алтан гахай жилдээ гэж байгаад л урсгаж гарчээ. Хуулаад тавичих гэхээр нэг л өөрөө ч учир ухааныг нь сайн олоогүй байж элдэв олон юм уянгалуулах сонин санагдаад жаал бодов. Ямартай ч гахай гэдэг амьтан идэш уушийг нь өгөөд байвал баргийн юмыг шингээж таргалж чаддаг амьтан нь санаанд буулаа. Тэгээд
Ирж буй гахай жилдээ эрдэм ном, эд хөрөнгийг өөрсдийн хичээл зүтгэлээр олж, түүнийгээ гахай мэт өөртөө шингээж байхын өлзийтэй ерөөлийг өргөн баръяа аа гэж ерөөмөөр санагдав
Ерөөл бат сайхан оршиг.

Өчигдөр элчин сайдын яаман дээр очиж золголт хийж явтал Монгол Телевизийн сурвалжлагч нар ирчихсэн золголт хийж буй олонтой яриа хөөрөө хийж байна аа. Тэнд би бас Монгол түмэндээ хандаж гэж байгаад яг иймэрхүү утгатай ерөөл хэлчихсэн байгаа. Хэрвээ хэт бүдүүлэг санагдаад монтажлаад хаячихгүй бол удахгүй цэнхэр дэлгэцээр гахай мэт байгаарай гэж ерөөсөн нэг хүн уулзах нь шиг байна. Гахай гэхээр л нэг заваан бүдүүлэг амьтан бодогдоод гахай шиг байгаарай хэмээн ерөөчихөөр бас доромжилсон болчих гээд байгаа байж мэдэх юм гэж бодогдож байсан ч гахай жил гарч байгаа нь үнэн, тэр жилдээ тэр амьтаныхаа сайн сайханыг бодож ерөөхөд ер нь яахав гэж бодоод шийдсэн билээ :)

Wednesday, February 07, 2007

Залуу нас

Өдүүлсэн бүхнээ бүтнэ хэмээн зориглодог
Үг солисон болгоныг нөхөр хэмээн итгэдэг
Гэнэн хонгор эвий хөөрхий мэт санагдах
Гал цогтой залуу насандаа би хайртай
Англи улс, 2000 он