Гахай жил гарч буйтай холбогдуулан блогоор зочлогч та бүхэндээ ерөөлийн үг айлтгах хэрэгтэй мэт санагдаад хэд хонов. Энд тэндгүй алтан гахай жилдээ гэж байгаад л урсгаж гарчээ. Хуулаад тавичих гэхээр нэг л өөрөө ч учир ухааныг нь сайн олоогүй байж элдэв олон юм уянгалуулах сонин санагдаад жаал бодов. Ямартай ч гахай гэдэг амьтан идэш уушийг нь өгөөд байвал баргийн юмыг шингээж таргалж чаддаг амьтан нь санаанд буулаа. Тэгээд
Ирж буй гахай жилдээ эрдэм ном, эд хөрөнгийг өөрсдийн хичээл зүтгэлээр олж, түүнийгээ гахай мэт өөртөө шингээж байхын өлзийтэй ерөөлийг өргөн баръяа аа гэж ерөөмөөр санагдав
Ерөөл бат сайхан оршиг.
Өчигдөр элчин сайдын яаман дээр очиж золголт хийж явтал Монгол Телевизийн сурвалжлагч нар ирчихсэн золголт хийж буй олонтой яриа хөөрөө хийж байна аа. Тэнд би бас Монгол түмэндээ хандаж гэж байгаад яг иймэрхүү утгатай ерөөл хэлчихсэн байгаа. Хэрвээ хэт бүдүүлэг санагдаад монтажлаад хаячихгүй бол удахгүй цэнхэр дэлгэцээр гахай мэт байгаарай гэж ерөөсөн нэг хүн уулзах нь шиг байна. Гахай гэхээр л нэг заваан бүдүүлэг амьтан бодогдоод гахай шиг байгаарай хэмээн ерөөчихөөр бас доромжилсон болчих гээд байгаа байж мэдэх юм гэж бодогдож байсан ч гахай жил гарч байгаа нь үнэн, тэр жилдээ тэр амьтаныхаа сайн сайханыг бодож ерөөхөд ер нь яахав гэж бодоод шийдсэн билээ :)
3 comments:
Жинхэнэ гоё ерөөл хэлжээ. Найз нь чамд ч гэсэн гахай мэт ажил үйлсээр тарган цатгалан байхыг ерөөе.
tani helsneer ene jil erdem nomig "yazartlaa" hyraahin tuluu,,,
Bataa ahtai blogoor ni neg zolgochihyo! :) Harmaagaa uudlav :)
Post a Comment