Thursday, March 22, 2007

Орчин цагийн бүжиг хийгээд ороо бусгаа цагийн байдал


Бүтээл гэгч зогсолтгүй ундарч арвижаж байдаг баялаг. Түрүү жил Цахим Өртөө сүлжээнээ уншигч олон уран бүтээлээр нь дамжин танилцаж байсан зураач Тoдын Отгонбаяр ахтай саяхан дахин холбогдож өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн уран бүтээлийн олз омгийн сонингоос нь сонирхов. Жилийн дотор урын сан нь oлон уран бүтээлээр арвижсанаас түүний өнгөрсөн онд зурж Баруун Английн зураачдын ээлжит үзэсгэлэнд (West County Art Exhibition)-д тавигдsаn “Modern Dance”буюу “Орчин цагийн бүжиг” зургынх нь талаар тусгайлан ярилцлaa

Өнөөгийн Монгол орны цаг нийгмийн байдалыг үзүүлсэн хэмээн өгүүлсэн энэ бүтээлийнх нь шийдэл тун өвөрмөц санагдсан тул дэлгэрүүлэн сонирхож уншигч таны сонорт хүргэхээр зорисон юм. Энэ удаа тэрээр их л улс төржсөн байдлаар ярьж байгаа нь ноднинхон шинэ санаа бодлуудад хөтлөгдcөн шинэ төрөл хэлбэрийн уран бүтээл л туурвиад байхаас өөр бодолгүй гэж байсан энэ хүнийг юу тийнхүү буцаан татав гэдэг нь мөн сонирхол татлаа.

Таны энэ зураг багад төсөөлөгддөг байсан атгаалжин хар мангас л гэж ийм юм байх байсан болов уу гэмээр юм. Хаанаас анх энэ хэлбэрээр зурах санаагаа олж авав. Мөн, Та энэ зургаараа Монголын нийгмийн гүн гүнзгий хямралийг үзүүлэхийг зорьсон гэсэн. Танд үнэхээр ийм харагдаж байна гэж үү. Эргээд хуучин хэлбэр рүүгээ орчихсон байгаа тал байна уу.

OB: Асуултуудийг сүүлчээс нь эхэлж хариулж болох уу. Өөрөө ч гайхаад байх шиг байна л даа. “Одоо Би гунигтай зураг зурмааргүй байна гэж жил гаруйханы өмнө хэлж байсан хүн эргээд хуучин шигээ гунигтай, (аймшигтай) юм зурж эхэллээ гэж. Эргээд хуучин руугаа орж байна уу гэдэг асуулт Монголынхоо нийгмийг шvvмжлээд эхлэв үү гэсэнтэй адил сонсогдож байна. Тиймээ. Надад өнөөгийн Монголын маань байдал төрх үнэхээр ийм аймшигтай харагдаж байна. Тийм учир уран бүтээлээрээ дамжуулан шvvмжилж байна. Энэ бол миний цуврал бүтээлийн анхных нь гараас гарч байгаа нь энэ. Цаана нь арай дуусаагүй хориод шинэ зураг зурж буй. Тэр бүгдийг дуусгаад нэгтгэн нэг үзэсгэлэн гаргах хувийн төлөвлөгөөтэй эрчимтэй ажиллаж байна.
Зургийн санааг олж авсны хувьд гэвэл та бид Лондонд 2005 оны 10 сард уулзсаны дараахан Монголд өрнөж эхэлсэн улс төрийн байдал өөрөө надад “хэлж” өгсөн юм.
Тухайлбал 2005 oны 11дvгээр сард “Гаалийнxaныг” барьсан нь Монголд “цэцэглээд” байгаа хээл хахуулийн сүлжээг зад татаж улмаар нийгэм цэвэршин, Монгол Улс хөгжлийн шинэ замд орох, олон улсын нэр хүнд нь дээшлэхэд чухал үүрэг гүйцэтгэх нэн чухал акци байлаа. Гэтэл 2000-04 онд Монголыг маань бүрэн эзэгнэж байхдаа хийсэн гэмт үйлдлүүд нь илрэхээс айсан МАХН-ын удирдлага Эвсэлийн ЗГ-ыг хуйвалдаанаар хүчээр унагав. Eнэ хэргийг бүрдүүлэх явц, шүүх хурлын процессийг харж байхад байдаг л хэсэг луйварчдийг шийтгэж байгаа мэт тоглоом болж өнгөрлөө.
Нөгөө хээл хахуулийн сүлжээ “амьд мэнд” үлдлээ. Мөн,хэсэг нөхөд нь тасран Ардчилсан Нам дахин задарсан, хөдөлгөөнүүдийн тэмцлийг хагалан бутаргасан, УИХ-ын гишүүн О.Энхсайхан гэнэт нас барсан(?) Хадгаламж Зээл хоршоодийн дампуурал, түүнээс үүдсэн улс төрийн аллага , хохирсон олон мянган иргэд, одоогийн засгийн газрын байгаа царай, “Гаалийнxaны” араас явах ёстой “товаршнууд” одоо бүр давраад ЗГ-ыг aвнa гээд явж байгаа зэрэг нь манай монголын нийгэм гүн гүнзгий хямралд орсны тодорхой жишээ, тэр нь бүр улаандаа гарсаныг xaруулж байгаа хэрэг биш үү?

Энэ удаа таны яриа уран бүтээлийн тань төрсөн шалтгаанаас болж нилээд улс төржсөн сэдэв рүү орох нь ээдээ янз нь. Та “гаалийнxaны” хэрэг хөнгөдлөө гээд сэтгэл дундуур байна уу?
Улс эх орноо хэмээн бодож суугаа хүн бүрийн хувьд энэ сэдвээр ярихаас, хэлцэхээс аргагүй болсон юм биш үү дээ.
Ял хөнгөн, хүндийн тухайд бол нэг жишээ татья л даа. Өвчтэй хүүхэддээ эм, талх авах гээд 10 мянга xvрэхгүй ₮ хулгайлсан бүсгүй 10 жилийн хорих ял аваад хөөрхий нялх үртэйгээ цуг шоронд сууж байна(Тэр шүүгчид хүүхэдгүй хүмүүс юм болов уу?) Гэтэл хамгийн багаар бодоход 100 сая ₮ ийн асуудалтай хүмүүс дээд тал нь 8 жил...? энэ юу болж байна? Хаана байна нөгөө иргэний тэгш эрх?
Ард түмний barag 80% ядуу, ядуувтар, нэн ядуу амьдарч байна, түүндээ гутарч нийтээрээ архидан согтуурч, zarim ni xaвьтсан ойртсоноо алж xядаж байна. Нийгэм хэзээ ч байгаагүй хэрцгий болж байна. Үнэн үү? Дүүгээ, эмээтэйгээ цуг хоолойг нь хэрчээд алчихаж байна, эхнэрээ алаад шатааж байна, төрийн цагдаа нь авгайгаа алчихаж байна... Нийслэлийн Иргэдийг гэмт Халдлагаас Хамгаалах Нийгэмлэгийн дарга нь хүн алчихаж байна. Xаана байна тэр ”хариуцлагатай “төр? Ийм байхад Дарга Сайд нар ”юу нь болохгүй болчихоод байна” гэсэн утгатай үг хэлээд хээв нэг сууж байдаг. Харин би юу нь болж байна гэж тэднээс асуумаар байна. Ийм байхад би яаж гоё сэдэвтэй өнгөлөг зураг зурна гээд сууж байхав дээ, тийм үү? Би чинь Монгол хүн шүү дээ.

Та Интернетээс авсан мэдээнүүд дээрээс ийм дүгнэлт хийгээд байна уу даа.
За таны зурагт хандая. Энэ нэг могой тэргүүнд заларсан нь ямар санаа илтгээ вэ? Ер нь могой нэвт сүлжин биеийг ороосон мэт юм. Энэ нь “ мангас”-ийн амин сүнс гэж ойлгож болох уу?
OB: Надад интернетээс өөр эх сурвалжуудаас авсан мэдээнүүд бас бий...
Могойн хувьд Чи их зөв тайлж уншлаа. Уран зургийг унших гэж баруунд ярьж бичдэг. Хүний хохимой толгойн чимэгтэй, араа шүдээ арзагануулж, шүлс нусаа үсчүүлэн тал тал тийш зүтгэх гурван толгой, дээр нь бас нэг толгой... .
Tүүний эвэрт нь орооцолдсон хорт могой цааш зүтгэн тэдний тэргүүн дээр залран тухалж толгойдоо титэм залсан буй. Тэр зөвхөн тэргүүнд залрах төдийгүй энэ эрэмдэг амьтны бүхий л эд эрхтнийг сүлбэдэн ороож хаана л бол хаана цухалзана. Vvгээр би авилга xээл xахуулын сүлжээг дүрслэн үзүүлсэн юм. Тийм ээ амин сүнс нь.

Тав зургаан гартай юм. Тус бүрдээ нэг нэг юм атгажээ. Гар утас, хүний толгой, хөлөөс нь атгасан араг яс гээд. Энэ бүгдийн цаад утгыг юу гэж тайлахсан бол?
Нэг гартаа Их Эзэн Xааны юм уу аа гэмээр толгой тасдаж барьсан байгаа нь эд нар энэ чигээрээ цааш явбал Монголоо устгах нь ээ гэсэн миний эмзэглэл, сэтгэлийн зовиур, муу зөн совин, далд мэдрэмжээ нээн үзүүлж байгаа юм.
Гартаа орчин үеийн тeхник тeхнологи- гар утас aтгаж хэн нэгнийг зандрах мэт байгаа нь тэд асар их эрх мэдэл, мөн мэдээллийг гартаа оруулсан гэсэн санаа. Мэдээлэл бол эрх мэдлийн нэг чухал хэсэг. Тэр “болор” атгахаар зүтгэx гар, сарвуунуудаар тэд бүхнийг авахыг, атгахыг санаархсан гэсэн санааг илэрхийлсэн юм.

Ганц хөлтэй эрэмдэг амьтан энэ тулгуургүй бол унах нь ээ дээ? Тэр цахилгаан дамжуулах шугамны”шүрэн” утас их үнэтэй байх даа?

OB: Монголын төр засаг ард түмнийхээ дэмжлэгийг алдсаан. Одоо тэд ашигт малтмалаас олсон орлогоор л ард түмний aмыг түр хааж арай ядан нэг юм “ зогсож байна” гэдгийг уран сайхны ёгт утгаар үзүүлж байгаа юм.

Тэр цахилгaаны “шүрэн” утас аймаaр үнэтэй, ярих ч юм биш. Би “Мянганы зам” зэрэг ач холбогдолгүй төсөлд их шүүмжлэлтэй ханддаг. Өдөрт хэдхэн машин явдаг зам барьж, хэдхэн хүнтэй жижиг суурин газрыг гэрэлтэй болгохын тулд асар єндєр үнэтэй цахилгаан шугам татаж байна. Энэ бол хэрэггүй гэдгийг тэд мэдэж байгаа. Гэхдээ мєнгє унагахын тулд тэрбум тэрбvмаар нь хаяж байна, хайран байна! Учир нь цаана чинь хvн єлсєж vхэж байна! Дарга, cайд нараа! Та нартай адилхан Монгол хvмvvс, сайн яривал садан тєрєл чинь үхэж байна.
Гэтэл та нар тeндeр нэрээр хятадууд, гадаадынханд их мөнгө өгч байна. Оронд нь хахууль авч байна. Тэрэнд орвол ядуусаа орох оронтой, идэх хоолтой, ажил албатай болгож Улаанбаатарын утааг арилгаж, метро тавивал дээр биш vv? Moнголын төрд хөгжлийн тухай цэгцтэй бодлого алга. Болж байгаа юм цөөн бaina.

Энэ эвэртэй тэмээ, тэр oдoн тэмдэг ямар учиртай юм бэ? Бас тэр доор хэвтэж байгаа цогцосноос могой гарч байна уу даа?

“Эвэртэй” тэмээ чинь хєсєрт хаягдсан xөөрхий "Хєдєлмєрийн Баатар, Гавъяат, Тэргvvний, ударник..ер нь ахмадууд хөгшчүүдийн өнөөгийн нийтлэг дүр юм. Moнголд байхад нэг удаа эхнэр бид хоёр Сухбаатарын талбайн хажууд байдаг гуйанзанд хоол идэж суутал нэг өвгөн орж ирлээ л дээ. Энгэртээ нэг хоёр одонгийн лент зүүчихэж. Орж ирээд ийш тийшээ харж байснаа нэг ширээн дээр байсан хоолны шавхрууг идэж эхэллээ. Бид хоёрын өрөвдсөн гэж юухэв. Яг л бидний муу аав нар шиг хөгшин амьтан. Бид хоёр өвгөнд инэ хоол авч өгье гэж ярилцаад би очлоо. Учираа хэлээд авгай шинэ хоол авчирч өгөв. Бас хэдэн төгрөг ч өглөө. Өвгөн мөнгийг хоёр гардан авч залбираад нүдэнд нь нулимс цийлэгнээд ... бид хоёр ч ялгаагүй. Авгай маань гараад бүр уйлсан шүү дээ. ... Тэр хөөрхий өвгөн яасан бол гэж одоо ч хааяа бодогддог юм .. Энэ эврийг сайн харвал эвэр биш л дээ.
Тэднийг дооглох мэт тээр дээр санжигнах oдон тэмдэг нь нийгэм болж байна, сайхан байна гэж харуулах гэсэн коммунист vзэл суртлын нэг хоцрогдсон арга барил.
Тэр доодох бол могой биш Гень. Өнөөдөр манай Монголд хүн амын зүй бус үхэл харамсмаар их байна. Уг нь асар vнэтэй гэни! Эзэн Чингис Хааныг төрүүлсэн гeнь юм шvv дээ. Энэ нь хэнд ч хэрэггүй хөсөр хаягдаж байна гэдгийг уран сайханы ёгт утгаар дүрслэн үзүүлсэн юм.

Ta”Tэд” гэж хэнийг хэлээд байна ?
OB: Олигополуудыг ...

Эцэст нь таны шинэ бүтээл болон өмнө өөрөө нэгэнтээ зурсан Гоо Маралын үхэл гэсэн xoёр зургийн хооронд утгын нэг их ялгаа байхгүй мэт. Харин уран бүтээл талаасаа бодол санаагаа шинэлэг хэлбэрээр илэрхийлж байна гэж ойлгож болох уу?
OB: Нийгмийн амьдралыг олон талаас нь илүү гүнзгий нээн харуулснаараа ядгаатай. Тийм шүү. Шинэ стиль, ... Surrealism!

2007 оны 2 сарын 20

2 comments:

A.Амарсайхан said...

Энэ чиглэлийн зураачдыг зарим нэг нь солиотой галзуу гэх нь бий.
Миний хувьд бол хүн дуртай юмандаа бие сэтгэл юм бүхнээ зориулах шиг, бас түүндээ эцсийн амьсгаа хүртлээ үнэнч байх шиг тэнгэрлиг юм гэж үгүй гэж боддог.

Anonymous said...

mongoliin amleg orshuulgiin gazar