Миний мэдэх Заагий
Цахим Өртөө сүлжээгээр дамжин гадаад дотоодод суугаа хийж бүтээх, улс орноо хөгжил дэвшлийн шинэ шатанд гаргахыг хүсэгч олон сайхан залуустай эчнээ танилцан нөхөрлөж ирсэн билээ. Зарим маань тэрхүү бодол хүслээ ажил үйлс болгохоор эх нутагтаа очин хийж бүтээж тэмцэж эхлээд буй. Түүний нэг нь 2000 оноос тус сүлжээнд Амбугайтний Заагий нэрээр санал бодлоо бичиж ирсэн, тухайн үед Унгар улсад суралцагч, өдгөө Монголчуудад хэдий нь танил болсон Хууль зүйн ухааны доктор, Иргэний Хөдөлгөөн намын дарга Жалбасүрэнгийн Батзандан юм. Заагийг нутаг буцсаны дараахнаас л ... Батзандан Эрүүл Нийгэм Иргэний хөдөлгөөнийг нөхдийн хамт санаачилж жагсаал зохион байгуулж байна..., Батзандан эрх баригч нартай тэмцэж байна..,. Батзандан бол гадны хүчний турхирсан нөхөр...,Батзандан Нам байгуулж даргаар нь томилогджээ.., Батзандан нэр дэвшсэн сонгуулийн тойрог дээрээс санал аваад зугтжээ..., Батзандан 7 сарын 1-ны үймээнийг санаатайгаар зохион байгуулсан хэргээр татагдан эрүүгийн хуулийн зүйл ангиудаар тулга...