Thursday, October 09, 2008

Сайн сайхан амьдрахын нэг гол үндэс нь боловсрол...

Саяхaн нэгэн зар ирсэн нь Лондонд KIWI гэдэг хамтлаг ирж тоглоно гэсэн мэдээ байв. MNGBridge-ийн Даваажаргалтай 7 сард уулзахад “...хичээл номондоо сайн ч төлбөрийн чадвар муутайгаас хүссэн сургуульдаа орж сурах боломж нь бүрдэхгүй байгаа өнчин ядуу хоёр хүүхдийн байр сургалтын төлбөрийг нь даан ивээн тэтгэх зорилготой Далайд Дусал Нэмэр төсөл боловсруулсан юм. Төслийн хүрээнд Монголоос нэг хамтлаг урьж авчирч тоглуулан сан бүрдүүлэх санаатай” хэмээн ярьж байсан нь санаанд орж түүнрүү залгатал энэ тоглолт түүний төслийнхөө хүрээнд зохиож буй нэг ажил нь байж. Ингээд бодож санаснаа ажил хэрэг болгож яваа түүнтэй хэдэн хором хөөрснөө сонирхуулая
Сайн байна уу? юуны өмнө сайхан санааг ажил болгон хэрэгжүүлж байгаад тань талархая. Өөрийгөө уншигчдад нэг товчхон танилцуулаадах уу?
За сайн байна уу? Нэр Даваажаргал, 2002 оноос хойш Англид суралцаж ажиллаж амьдарч байна. 2007 онд Business and Management чиглэлээр Kingston-ий Их Сургуульд сурч төгсөөд өнгөрсөн сард мастераа Middlesex University –д маркетингийн чиглэлээр хамгаалж дууслаа.
MNGBridge Ltd компанийн талаар?.
2006 оноос MNGBridge гэж нэрлээд хэсэг залуус үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ маань Лондон хотод сурж ажилладаг монголчуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилготой сагсан бөмбөгийн тэмцээн зохион явуулахын зэрэгцээ шинээр Лондонд ирж байгаа залуусдаа боловсролын болон өдөр тутмын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд үнэ төлбөргүй зөвөлгөө өгч туслалцаа үзүүлдэг.
ImageImage
Одоо харин бид энэ үйл ажилгаагаа өргөжүүлж 2008оны 08 сарын 08 өдөр буюу Бээжингийн Олимп эхэлдэг өдөр MNGBridge Limited компани болж итгэмжлэх бичгээ авсан. Бид одоогоор залуучуудынхаа дунд үдэшлэг цэнгээн зохиож түүнээс олсон орлогоороо өөрсдийгөө санхүүжүүлдэг.
ImageImage
Далайд Дусал нэмэр төслийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч хө.
Сайн сайхан амьдрахын нэг гол үндэс нь боловсрол гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Монголд маань авъяас чадвартай ч ядуу зүдүүгийн хийгээд өнчин өрөөсний зовлонгоосоо болоод тэр бүр боловсрол эзэмшиж өөрсдийгөө бүрэн дүүрэн хөгжүүлж чадахгүй байгаа хүүхдүүд их байдаг . Тухайлбал намайг Монголд 10 жилд сурч байхад үеийн хэсэг нөхөд маань мөнгөний бэрхшээлээс болоод их дээд сургуульд сурч чадахгүй хар бор ажил хийхээс аргагүй байдалд орж зарим нөхөд маань гундуухан явж байгааг хараад их харамсах сэтгэл төрдөг юм. Ийм байдлыг хараад эд нарын ганц нэгд нь ч болтугай тусалж амьдралд нь гэрэл гэгээ оруулахсан гэсэн бүр багын бодол маань явсаар энэ төсөл болж гарч ирж буй. Нийгмийг хамраад буй тэр их асуудлуудыг бид шийдэж чадахгүй ч далайд дуслын ч болтугай нэмэр оруулая гэсэн санаанд тулгуурлан төслөө ийнхүү нэрлэсэн. Энэ хүүхдүүдэд жимс өгч нэг өдөр баярлуулахаар жимс тарих аргыг нь зааж өгөөд өдөр болгон шим ашигийг авах тэр боломжийг нээж өгөх нь илүү чухал.
Одоогийн байдлаар нэг эрэгтэй, нэг эмэгтэй төгсөх ангийн 2 хүүхдийг тухайлбал нийслэлийн 44-р дунд сургуулийн сурагч Ган-Очир гэдэг хүү, асрамжын газарт 9-н жил амьдарсан бүтэн өнчин Хулан гэдэг охиныг тус тус сонгосон.
Төслийн албан ёсны эхлэл нь энэ хамтлагын тоглолт гэж ойлгож болох уу?
Төслийн ажил ерөнхийдөө эхэлчихсэн л дээ. Төслөө боловсруулж батлах, ивээн тэтгэх хоёр хүүхдээ сонгох гэх мэт ажлууд маань хийгдчихсэн байгаа. Гэхдээ энэ тоглолт нэг гол ажил гэж ойлгож болно. Энэ дашрамд тоглолтыг зохион байгуулахад бүх талын туслалцаа үзүүлсэн Монгол улсын элчин сайдын яам, Британийн Монголчуудын Холбооныхон болоод нийт дэмжиж тусалж буй нөхдөдөө чин сэтгэлийн талархал илэрхийлье. Манай тоглолтод хүрэлцэн ирээрэй. Таныг олон олон сюрприз хүлээж буй шүү. Бүгдээрээ нэгэн оройг дуу хуур ая эгшгийн орчинд хамтдаа өнгөрөөж далайд дуслыг ч гэлээ нэмэр оруулцгаая гэж уриалмаар, урьмаар байна.
Тоглолт хаана хэзээ гэлээ?
10 сарын 20-ны Даваа гарагийн оройны 9 цагт Монголчуудын сайн мэдэх Leicester Square дах Sound Club-д эхлэнэ. Тасалбарын үнэ £25. KIWI хамтлаг мөн Ирландын нийслэл Dublin-д 26-нд болон Английн Manchester 22-ны өдрүүдэд тус тус тоглох юм.
Image
Төслийнхөө хэрэгжилтийг байнга олонд нээлттэй мэдээлж байна биз дээ
Төслийн болон бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.mngbridge.ning.com –д зочилоорой. Бид төслийн явцыг энэ хуудсаараа байнга мэдээлж байх болно. Төсөлд хамрагдсан хоёр хүүхдийн сэтгэлийн үгийг бид тавьсан байгаа. http://www.youtube.com/watch?v=R__w35IkM4I
Зав гарган ярилцсанд баярлалаа.
Танд мөн баярлалаа. Сайн үйлсийн төлөө хамтдаа зүтгэцгээе.

8 comments:

М.Огоо said...

Ямар сайхан ажил вэ? Хажууд нь байсан бол чадлаараа дэмжихсэн. Холоос л сэтгэлээрээ дэмжих юм даа.

mglaus said...

setgel hodolchihloo. ene post-g webuud, bloguud deeree tavij surtalchilj boloh u

Anonymous said...

Bayarlalaa setgel-n dem ogsond, ene post-g webuud bolon bloguud deeree tabij bolnoo.

Davaajargal

Daanjuur Ruujnaad said...

Sain baina uu. Bid gadaadad suugaa mongolchuuddaa 1000$ shagnaltai 2-r uraldaanaa zarlaj baigaa yum. Ta nar zaryg damjuulj tusalna uu
www.bayanmongol. com delgerenguig uzne uu.

Миний Эх Орон" сэдвийн дор “Тэнгэрлэг ЭХ ОРОН минь” чөлөөт бичлэгийн 2-р уралдаанд oroltsono uu.

Gadaadad suugaa Niit Mongolchuudyn dund Minii Eh Oron" sedviin dor “Tengerleg EH ORON min'” choeloeoet bichlegiin 2-r uraldaand oroltsono uu.
Ene udaagiin uraldaanyg Oros ornoo suraar odson, “Buural eej min'” shuelgee bichsen erdemten Tsendiin Damdinsuerengiin (1908-1986) mendelsnii 100 jiliin oin neremjit bolgon yavuulj baina.

Энэ удаагийн уралдааныг Орос орноо сураар одсон, Эх нутгаа эрмэлзэж элгэн саднаа санагалзан “Буурал ээж минь” шүлгээ тэрлэсэн, 2 настай Ро шүлгийн зохиогч, суут эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн (1908-1986) мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит болгон явуулж байна.

Ene udaad Gadaadad suugaa niit mongolchuudad handaj bui tul uur busad orond bui humuust zaryg damjuulj tusalna uu.

www.bayanmongol. com

Anonymous said...

yostoi goy yariltslaga bna

Anonymous said...

Yamar saihan uils ve. Ta naraar yostoi baharhaj bnaa, buur setgel hudluud nulimas garah shahlaa. Ene huu ohin 2 ch bas ih huurhun uhaalag huuhduud bna. Tsaashdiin chin ajil amidrald undruus undur amjilt husei!!
Uils chin delgerch
Urgelj az jargaltai yavaarai.

usa

Anonymous said...

ta nart bayarlalaa, setgeliin dem ih chuhal um baina gedgiig ene projectiig guitselduulj baihdaa uhaarlaa,
charity-nii process-g endees sonirhooroi:
http://www.mngbridge.com/process.htm

MngBridge-n hamt olnoos

nice said...

hi.edgeer yariltslaguud ih taalagdlaa. bi davaajargaliin tv yariltslagiig bas uzsen. tegeed nadan ih goeo sanadsan zaluu hun uuriin husel ermelzleer amjilttai suraltsaj yawaa n. tegeed davaajargalaas zuwulguu awah gesen yum. bi ih surguulia tustsan tegeed Kingston ih surguuld uuriin meregjliig nariwchlan songon suraltshiig mash ih husej bga. gewch herhen holbofdoj yaj suraltsahaa medehgui bn. ene tal deer nadad zuwulguu medeelel uguuch. kingston ih surguulid orhod yamar shaardlag bdag, mun helnii tal deer, tendee helnii beltgeld suuh bolomjtoi eseh tal deer medeelel uguuch, elsen orhod yu burduulj haana handah tal deer delegrengui zuwulguu ugch tuslaach. mash ih bayarlah bolno.
hariu huleej bn. hariu ilgeene gedegt itgej bn. minii hayag munkhtsetseg_07@yahoo.com