Нүүдэлчин монгол ахуй, малчин түмнийг минь хэмээсэн
Англи нутгийн сайхан сэтгэлт буурлын
гэгээн дурсгалд зориулав.
Арваад жилийн өмнө нутаг оронд минь зуд зурхан тохиосныг сонсоод сэтгэл нь өвдөж буяны байгууллага байгуулан өгөөмөр сэтгэлээр ажиллаж ирсэн сайхан сэтгэлд нэгэн буурал хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гашуун мэдээ хүлээж авав.
Британийн Монголчууд CAMDA-ийн Жон өвөө гэхээр андахгүй. Монголчуудын баяр наадам, хурал цуглаан, элчин сайдын яамны хүлээн авалт гээд хаана юу л болно цагаан толгойтой, бөгтөрдүү нуруутай, янхир шар өвгөн CAMDA-гаа сурталчилан, урт урт яриа дэлгэн нүдээрээ инээмсэглэн явдагсан. Тэр сайхан өвөө маань дахиж бидэнтэйгээ уулзаж хөөрөлдөхөөр ирэхгүй болжээ.