Чөтгөрийн амнаас бурханы үг гарч болно Үгийг эзнээс нь салгаж өгөөжийг нь шимэж сур 10 Nov 18
Posts
Showing posts from 2019
- Get link
- X
- Other Apps
Нүд нүдээ хараад бодол сэтгэлээ мэдрэлцдэг Нүгэл нүглээ өршөөж салшгүй хамт байдаг Итгэлцлийн багана болж бие биеээ түшдэг Эгэлгүй сайхан найз нартай хүндээ би Баяр хөөртэй явдлаа дуулгахсан гэж яардаг Байж ядсан аархалаа дэлгэхсэн гэж адгадаг Алдаа бүхнээ эргээд жаргал болгон дурсдаг Аргаргүй сайхан найз нартай хүндээ би Болгоомж бүхний хүлээсээ уулзуут зад татдаг Бодлын мухарт хадгалснаа ил дэлгэн хөөрөлддөг Дэмий сул үгсээ тэр суудалдаа орхидог Дэндүү сайхан найз нартай хүндээ би Наадах цаадахаа ойлголцсон Найз хэрвээ үгүйсэн бол Нартад хүн болж төрөөд ер Нажидаа эдлэх байсандагаа
- Get link
- X
- Other Apps
Атаа гозолзсон харцыг амгалангийн харцаар хариул Айлгүйтэн дэрвэлзэх харцыг амгалангийн харцаар хариул Өө эрсэн харцыг амгалангийн харцаар хариул Өглөг нэхсэн харцыг амгалангийн харцаар хариул Уур оволзсон харцыг амгалангийн харцаар хариул Ухаан гэрэлтсэн харцыг амгалангийн харцаар хариул Гэнэхэн хонгор харцыг амгалангийн харцаар хариул Гэмгүй царайлах харцыг амгалангийн харцаар хариул... Аяа таны миний сэтгэлийн толь харцууд Амгалангийн харц байг
Анагаах ухааны салбарынханы оюун бодол түгсэн 15-р чуулган амжилттай сайхан боллоо.
- Get link
- X
- Other Apps
Эрүүл мэндийн салбарын одоо ирээдүйг хэлэлцсэн 15-р чуулган сонгосон сэдвээр оролцсон түмний нүд чихийг онгойлгосон, өвлөж ирснийг баяжуулсан, өөрийн гэсэн онцлогтой, өргөн дэлгэр сайхан боллоо. Цомхон тэмдэглэл бичсэнээ хуваалцая. Оролцогсод зохион байгуулагчид өөр өөрийн сувгаар мэдээ тэмдэглэл бичиж түгээж буй тул бусад мэдээллийг тэр бүгдээс гүйцээж нөхөж мэдэж болох буй заа Уламжлагдаж, дэлгэрч буй онцлогууд · Зохиогдож буй орны зочид хүндэтгэн оролцов - (БНПУ-аас Монголд суух шинэ элчин сайд, БНПУ-ын Эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгслэлийн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга нь эрдэмтэн судлаачтайгаа ирж оролцов ) · Илтгэл хэлэлцүүлгийн чанар өндөр байв- Эрүүл мэнд, анагаах ухааны онол, практикийн өргөн сэдвүүдийг хамарч эх орондоо юуг анхаарах хэрэгжүүлэх талаар нухацтай санал дүгнэлтүүд гаргасан чуулган болсныг оролцсон сонссон хэн хүнгүй харлаа үзлээ. Одоо ажил болгоход тал тала...
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИЖ, МАЛЧ УХААНЫГ ДЭЛГЭРҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ГҮЙНЭ
- Get link
- X
- Other Apps
Дэлхий нийтэд мэдээлэл мэдлэгээ хуваалцах, тогтвортой хөгжлийг хамтдаа бүтээх чиг хандлага ноёлж байна. Энэ үзэл санааг дэмжиж Англид амьдарч буй, Тогтвортой Ноос Ноолуурын Эвслийн Төслийн зохицуулалтын менежэр Д.Цэрэнбат төрсөн өдрөөрөө олон нийтийн хандивын гүйлт зохион байгуулахаар болжээ. Хот суурин газрынхны зүгээс малчиддаа зориулж буй сэтгэлийн хөрөнгө оруулалтын талаар тодруулллаа. Ярилцсан Г.Солонго Тогтвортой хөгжлийн талаарх таны өгөх мэдээллээр ярилцлагаа эхлэе? Хүн төрөлтхөний идэх,өмсөх, хэрэглэх эрэлтийг хангахын тулд технологи сэдэгдэж, үйлдвэрлэл хөгжиж иржээ. Эдлэх хэрэглэхийн төлөөх их тэмцэл эргээд хүрээлэн буй орчин, байгаль дэлхийд, хүн төрөлхтөний ирээдүйн тогтвортой оршиход сөрөг нөлөө үзүүлж байна. Нэг хэсэг байгаль дэлхийн баялгийг хягааргүй нөөц гэх үзэл ноёлж байсан бол сав шимийн ертөнцийн харилцан зохицолдолгоог алдагдуулахгүй байх ёстойг өдгөө ухаарч хэт хэрэглээний дадлаасаа татгалзахыг уриалах болов. Үүнтэй холбоотойгоор ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ г...