Анагаах ухааны салбарынханы оюун бодол түгсэн 15-р чуулган амжилттай сайхан боллоо.
Эрүүл мэндийн салбарын одоо ирээдүйг хэлэлцсэн 15-р чуулган сонгосон сэдвээр оролцсон түмний нүд чихийг онгойлгосон, өвлөж ирснийг баяжуулсан, өөрийн гэсэн онцлогтой, өргөн дэлгэр сайхан боллоо. Цомхон тэмдэглэл бичсэнээ хуваалцая. Оролцогсод зохион байгуулагчид өөр өөрийн сувгаар мэдээ тэмдэглэл бичиж түгээж буй тул бусад мэдээллийг тэр бүгдээс гүйцээж нөхөж мэдэж болох буй заа Уламжлагдаж, дэлгэрч буй онцлогууд · Зохиогдож буй орны зочид хүндэтгэн оролцов - (БНПУ-аас Монголд суух шинэ элчин сайд, БНПУ-ын Эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгслэлийн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга нь эрдэмтэн судлаачтайгаа ирж оролцов ) · Илтгэл хэлэлцүүлгийн чанар өндөр байв- Эрүүл мэнд, анагаах ухааны онол, практикийн өргөн сэдвүүдийг хамарч эх орондоо юуг анхаарах хэрэгжүүлэх талаар нухацтай санал дүгнэлтүүд гаргасан чуулган болсныг оролцсон сонссон хэн хүнгүй харлаа үзлээ. Одоо ажил болгоход тал тала...