Posts

Showing posts from 2020

Хайрла

Хүнийг хайрлахдаа нөхцөл бүү тавь  Хүсэлдээ нийцсэн загвар бүү тулга  Алаг хорвоод байгаагаар нь  Ар өвөр хандлагагүй хайрла  Аав шигийг нь сонсож хайрла  Ажилсагийг нь хүндэлж хайрла  Ахмадыг нь өргөж хайрла  Алдсаныг нь уучилж хайрла  Энхрийг ньэрхлүүлж хайрла  Ээж шигт нь эрхэлж хайрла  Эмзэгхэнийг нь ялдамхан хайрла  Эрэмгийд нь зориг нэмж хайрла  Ууртайг нь тайтгаруулж хайрла  Уйланхайг нь аргадаж хайрла  Унаж явааг нь түшиж хайрла  Уул шигийг нь сүрдэж хайрла  Сонсдогийг нь зөвлөж хайрла Сонсдоггүйг нь зөнд нь орхиж хайрла  Сүржинг нь өхөөрдөж хайрла  Сүү шигийг нь чин хайрла  Худалчыг нь зэмлэж хайрла  Хуншгүйг нь хөндийхөн хайрла  Хар бараан санагдах цагт ч  Хайрлах л чадвартай бай
Хүй мандалын нэгээхэнд сорви үлдээлгүй  Хөрст дэлхийн элгэнд сорви үлдээлгүй  Хүний сэтгэлийн угт сорви үлдээлгүй  Хүн явахсан
Байхгүй мэт байсаар баймаар Байсаар мэт байхгүй болмоор

Тогтолцоог өөрчилөхгүйгээр хөгжлийн гацаанууд арилахгүй

Image
  Б.НАМИНЧИМЭД : Нийслэлийн Хан-Уул дүүрэг. 29 дүгээр тойрогт “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшсэн. Гишүүн болбол улс орны хөгжилтэй холбоотой ямар бодлого чиглэлээр түлхүү ажиллах, ямар үр дүнд хүрэх зорилготой байна? Үндсэн нэг зорилго бий. Тэр нь суурь тогтолцоог өөрчлөх. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн хувьсгал хийх. Яагаад гэвэл, өнөөгийн манай нийгэмд илэрдэг олон гажуудал, хөгжлийн гацаа нь нийгмийн тогтолцоотой шууд холбоотой. Гадаад дотоод өр зээл, хүүгийн дарамт, амьдралын эрс тэс ялгарал, баялгын тэгш бус хувиарлалт, авилга, намчирхал талцал, итгэл үнэмшилгүй байдал, энэ бүхнээс үүдсэн ахуй амьдралын бүх салбарт илэрдэг уруу дорой, буруу гажуу, ёс бус явдлуудийг алийг нь тэр гэхэв. Одоо бүр шударга бус явдал хуульчлагдаж байна. Хүмүүс дасан зохицож, хэвийн зүйл мэт үздэг, зүгээр л хараад эмгэнэх биш маазардаг болсон. Тодорхой жишээ хэлэхгүй бол итгэлгүй сонсогдож магадгүй. Тухайлбал, офшорчид, ЖДҮ-чид, 60 тэрбумынхан, мөнгө хүүлэгчид, буцаад л хууль тогтоох байгуулла...

Гадаадаас нэр дэвшигч Ц.Нандинбаатар - Монголчууд бид шинэ өнцгийг хамгийн түрүүнд ойлгож, итгэл хүлээлгэдэг хүмүүс гэж итгэж явдаг

Image
Сонгуульд нэр дэвшигчид тодорч, уралдааны замдаа гарцгаалаа. Уяа сойлго оо тааруулсан олон зуун нэр дэвшигчдийн дундаас нэг хүн гоц анхаарал татав. Энэ бол Монголын магадгүй дэлхийн хамгийн анхны цахим нэр дэвшигч Ц.Нандинбаатар. Тэрээр ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ эвслээс сонгуулийн 21-р тойрогт нэр дэвшжээ. Түүнтэй хөөрөлдөв. 1. Бие тань Шведэд сууж байдаг, нэр тань Монголд сонгуульд нэр дэвшиж буй харагдах. Өөрөө сансар судлалд Монголын гэсэн орон зайг үүсгэхийн төлөө олон жил ажиллаж явна. Сансар судлал туршилт дээр их тулгуурладаг гэж ойлгодог. Тэр сэтгэхүй, арга барил тань нөлөөлөөд бас ийм өвөрмөц туршилт хийхэд түлхэв үү? Эсвэл энэ угаасаа ирж буй цагийн өнгө төрх мөн үү? Аль аль нь нөлөөлсөн байх. Харьцангуй нийгмийн идэвхитэй байх. Түүнээс гадна хийж байгаа судалгаа маань өөрөө шинэ алхам хийж, эрэлхийлэхийг шаарддаг талтай бас. Тэгээд л ийм шийд гаргалаа. 2. Цахим ертөнц цаг хугацаа орон зайн ялгааг үгүйсгэдэг. Харин сонгуулийн хууль журам энэ тал дээр ямар байна. Эрх зүйн хувьд...