Thursday, December 24, 2020

Хайрла

Хүнийг хайрлахдаа нөхцөл бүү тавь 
Хүсэлдээ нийцсэн загвар бүү тулга 
Алаг хорвоод байгаагаар нь 
Ар өвөр хандлагагүй хайрла 
Аав шигийг нь сонсож хайрла 
Ажилсагийг нь хүндэлж хайрла 
Ахмадыг нь өргөж хайрла 
Алдсаныг нь уучилж хайрла 
Энхрийг ньэрхлүүлж хайрла 
Ээж шигт нь эрхэлж хайрла 
Эмзэгхэнийг нь ялдамхан хайрла 
Эрэмгийд нь зориг нэмж хайрла 
Ууртайг нь тайтгаруулж хайрла 
Уйланхайг нь аргадаж хайрла 
Унаж явааг нь түшиж хайрла 
Уул шигийг нь сүрдэж хайрла 
Сонсдогийг нь зөвлөж хайрла
Сонсдоггүйг нь зөнд нь орхиж хайрла 
Сүржинг нь өхөөрдөж хайрла 
Сүү шигийг нь чин хайрла 
Худалчыг нь зэмлэж хайрла 
Хуншгүйг нь хөндийхөн хайрла 
Хар бараан санагдах цагт ч 
Хайрлах л чадвартай бай

No comments: