Wednesday, January 16, 2013


Бодол сэтгэлээ нээлттэй байлга, болзол төсөөллөөр бүү хүл
Буруугийн угт зөвийн учиг байдгийг тунгаа
Бултаар зөвтгөх зүйлч буруудаж болдгийг сана
Үнэний төлөө гэж бүү хашгир
Өөрөө тэр чинь байнга хувирч байдгийг ухаар
Эргэлдэж байдаг шигээ бөөрөнхий энэ хорвоод
Эргэлзэх хэрэггүй дээ,  өнөөдрийн үнэн маргаашийн худал болдогт бүү гайх
"Би, чи" хэмээн тулга тойрон бүү маргалд
Битүүхэндээ харин үйлийн үр бий гэдэгт л итгэчих

Tuesday, January 15, 2013


Хов живийн яриаг зөв сонсож сур
Холын сайн явдлын жор болгож сур

Monday, January 14, 2013

Гарт баригдаж нүдэнд харагдах бүхнээ сувидагласаар эрхэм бүхний үндэс эрдэм оюуныг анзаарахаа байчих вий л гэж

Имрэгдэм бүхэн дуусах хязгаартай
Их ч байлаа арвилан зараарай
Оюунлаг бүхэн ундрах нигууртай
Бага ч байлаа дэвэргэн дэмнээрэй

Wednesday, December 19, 2012

Твитэрээр Ш.Үнэнтөгс анд ингэж асуун жиргэв. 
What does this quote mean -"Great minds discuss ideas. Average minds discuss events. Small minds discuss people. "
--------------------------------------------
Молхи би ингэж орчуулав/дүйцүүлэв. 
Өрөөлийн явдлыг бага шинж, Өнгөрсөн явдлаас сургамж ав, Ирээдүйн хэргийг эргэцүүлэн хэлц

Monday, December 10, 2012

Амьдрах орчины нөлөө

Хөдөө хүний төрх болхи ч сэтгэл тавиу
Хот хүний төрх ганган ч сэтгэл давчуу 
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Хөдөөний амьдрал хүнийг гаднаас нь иднэ.
Хотын амьдрал хүнийг дотроос нь иднэ