Thursday, January 31, 2008

Бороо

Британий Монголчууд цувралын нэг болгон жил гаруйн өмнө Монгол буцсан нэгэн андынхаа тухай бичиж Цахим Өртөө сүлжээний веб хуудаснаа тавьж байсан бүтээлээ заллаа. Хожим сонсохноо "Танайд Хоноё " нэвтрүүлгийн хөтлөгч нэгэн дугаараа тэднийхээс бэлтгэн нэвтрүүлэсэн гэж сонссон. Анд маань сайн яваа хэрэг байх


Түүнийг хүн бүр Бороо гэнэ. Жинхэнэ нэр нь Насанбатын Баттөмөр гэдгийг нилээд хожим сонсож, мартаж санан байж тогтоосонсон.

Бороо утас цохив. "Энэ тавдахад нутаг буцахаар боллоо. Явахаасаа өмнө нэг уулзацгаая. Элчин дээр яваад ир" хэмээн урьж байна. Ер нь Холбооныхон маань ажил л гарвал эх орны минь хэлтэрхий элчин дээрээ болзоно.

Их Британид амьдарсан 7 жилдээ энд суугаа олон Монголчуудад ажиллаж бүтээхийн дуурайл болсон эл андынхаа тухай бичиж олонд дуулгахсан гэж багагүй хугацаанд бодож явсанд маань түүний энэ утсан урилга ташуур өгөв. Бороогийн Англид ажиллаж амьдарсан түүх сонирхолтой, эрчтэй, бүтээлч, үлгэр авам.

Бороо харь оронд очиж ажиллаж ар гэрээ тэжээхээр зориг шулуудан 40 гарсан хойноо 4 хүүхэд, эхнэрээ, тэр дундаа 1 ойтой ихэр охидоо үлдээн Англи улсад хөл тавьж байсан нь өнөө цагийн жир Монголчуудын нийтлэг нэгэн дүр. Бороог анх 2000 оны 11 сарын 26-ны Улс Тунхагласан Баярыг тохиолдуулж Монгол улсын гавъяат жүжигчин Д.Сосорбарам, Б. Эрдэнэбат нарын Лондон хотноо хийсэн тоглолтын үед Диана гvнж хэмээх шүлгээрээ тэнд зохиогдсон шүлгийн уралдаанд магнайдаж байхад нь харж, гав шав хийсэн хөдөлгөөнтэй үг яриа элбэг энэ залуу "5 сард Англид анх ирсэн, 80-аад оны эхээр Свердловскод уул уурхайн чиглэлээр төгссөн, тухайн үедээ оюутны зөвлөлийн даргаар ажиллаж байсан олон нийтийн ажлын арвин туршлагатай, шүлэг бичдэг, дуу зохиодог, тэр бүү хэл карате-гийн хар бvстэй"гээд ер нь есөн шид нь бүрдсэн хүн болохыг хажуу хавиргын хүмүүсийн шивэр авир ярианаас мэдээдэхэж билээ.

Удалгүй Британий Монголчуудын Холбоог хэсэг нөхөд маань байгуулахаар болж анхны тэргүүнээр өнөөх Бороогоо томилсноор бидний ойртон нөхөрлөж, хамтран ажиллах мөч эхэлсэн.

"Доржбат гуайтай (Соёлын тэргүүний ажилтан, Москвагийн радиогийн Монгол хэл дээрхи нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр нь олон хүн мэддэг, сэтгүүлч, жүжигчин, спортын тайлбарлагч) анх тэр улс тунхагласан баярын үдэшлэгэн дээр таарсан маань надад аавтайгаа уулзсан мэт сайхан болж, уран бүтээл хийж бүтээх эрч хүчийг ч мөн тэндээс олж авч Доржбат гуайнхаа нөмөр нөөлгөөр энд байх хугацаандаа олон зүйл хийж бүтээлээ дээ" хэмээн тэрээр өдгөө дурсдаг.

Уулзах, ярих бүрт нэг юм хийчихсэн, нэг шүлэг зохиол биччихсэн, нэг юм эхлүүлчихсэн явдаг тул энэ их юмыг яаж амжуулж явааг нь харахаар "Бороо дотор хэдэн хүн байдаг юм бэ дээ" гэж бодогдом. Ингээд Бороогийн доторхи Бороонуудыг өөрийнхөө хэрээр ил гаргав.

ХАР АЖЛЫН МАХРУУ БОРОО Эх нутагт үлдсэн ар гэрээ тэжээхийн тулд тэр ажиллаж мөнгө хийх ёстой. Тиймдээ ч Оросод төгсөж боловсорсон сэхээтэн, яам тамгын газар ажиллаж байсан түшмэл хэдий ч ажлыг голохгүй. Зоогийн газрын гал тогоо цэвэрлэхээс эхлэн удалгүй тогооч болон "дэвшиж", мөн зочид буудлын өрөө цэвэрлэх ажил зэрэгцүүлэн 7 хоногт 6 өдөр, өдрийн 5 цагийн нойртой 3 жил даблдсан (давхар ажил хийхийг манайхан ингэж хэлдэг) гэнэ. Яасан ядардаггүй бие ч гэж ийм юм байдаг юм гэ толгой сэгсэрмээр. Тэрээр сүүлийн 2 жилд гудамжны хог цэвэрлэх машин хөлөглөн Nоtting Hill-ийн гудамжуудыг (Julia Roberts, Hugh Grant нарын тоглодог Notting Hill кинонд гардаг гудамжнууд шүү дээ) цэмцийлгэх албанд давхар зүтгэсэн. "Ирээд хэл сайн сураад олигтой ажил хайх цаг надад байгаагүй тул шууд л олдсоноосоо эхэлсэн, Англи ажил голохгүй сэтгэл гаргаад хийж л байвал өгөөж нь унадаг сайхан нутаг аа" хэмээх.


ХАМТ ОЛНЫГ УДИРДАГЧ БОРОО
Эндэхийн Монголчуудын Холбоог тэргүүлж байх хугацаандаа тэрээр Их Британий Монголчуудын анхны урлаг спортын баярыг 2002 оны зун зохион байгуулж улмаар шинэ жил болон баяр наадмын ажиллагааг Монголчуудын Холбооноос зохион байгуулах уламжлалт ажил болгож чадсан билээ. Монголоос ирсэн олон урлагийн тоглолтуудыг ч тэрээр гар бие оролцон зохион байгуулж байсан. 2003 онд Холбооны тэргүүний ажилаа шилжүүлсний дараа уран бүтээл бүтээх туурвихад илүүтэй цагаа зарцуулж энд суугаа урлагийн арвин туршлагатай нэгнээс эхлэн авъяас чадвар нь дэлбээлэх үедээ яваа олон хүнийг нэгтгэн өөрийн хамтлаг, студио байгуулан удирдаж эхлэв. Түүний байгуулсан Метериод хамтлаг нь урлаг соёлын олон арга хэмжээний гол ачааг үүрэн гарч түмэн олноо цэнгүүлж байсныг бид хэрхэн мартах. Метериод 25 студи нь Их Британий олон хотуудаас төрөл бүрийн сэдвээр нэвтрүүлгүүд бэлтгэн илгээж Монголд МН 25 сувгаар дамжуулан Монгол түмэндээ хүргэж байсан билээ. Мөн Метериод кино студи байгуулан гадаад дотоод анд нөхөдтэйгөө хамтран "Харийн салхи" нэртэй уран сайханы кино бүтээсэн нь түүний хүнтэй харьцаж, зохион байгуулж, ажиллаж чаддагийн томоохон нотолгоо.


УРАН БҮТЭЭЛ УНДАРЧ ЯВДАГ БОРОО
Энд ирсээр 3 кино зохиол, 300 гаруй шүлэг бичиж, тэднийгээ нэгтгэн Харьд өнгөрүүлсэн он жилүүд гэдэг ном гаргахаар болсон аж. Хэзийдээ тэр их нойртой нойргүй ажлынхаа хажуугаар энэ урт зохиол бичиж, уянгын халил болж явдаг юм бол?. Түүний нилээдгүй шүлгүүд дуу болсон нь бий. Олны танил болсноос нь дурдвал төрийн соёрхолт Билэгжаргалын ая Сургууль минь баяртай дууг Номин Талстынхан амьдруулсан. Єөрөө бас ая зохионо. Одоогоор 20-оод дууны ая зохиосон гэнэ. Түүний үг аяыг нь зохиосон Бидний Лондон хот хэмээх дуу нь Британий Монголчуудын сүлд дуу хэмээгдэх нь бий. Гурван жилийн өмнө гэнэтхэн утасдаж "Кино зохиол бичсэн юм. Хүүхдээр компьютерт оруулуулсан нилээд алдаатай бичсэн бололтой. Нэг хараад хэл найруулгыг нь засаад өгөөч" хэмээн наддаа таарсан 7 хоногийн ажил өгөөдхөв. Яаж кино хийх гэж байгаа юм бол доо, амаргүй л эд байдаг байлгүй гэсэн шүү юм бодоод эмхлээд өглөө. Удалгүй "нөгөөхийг чинь би янзлаад Жигжидсүрэн гуайд үзүүлсэн чинь кино болгож болох юм гэсэн хариу ирсэн. Он гаргаад 1 сард (2004 оны) Лондонд ирнэ" гэх. Удалгүй ч нэрт кино найруулагч Жигжидсүрэн гуай ирж Бороогийн кино зохиолын талаар газар дээр нь нарийвчлан судалж, Лондонгийн Монголчуудтай ч уулзалт ярилцлага хийгээд буцсан. Жигжидсүрэн гуай "Зохиолыг үзэхэд сэдэв нь их хөөрхөн, үйл явдалын өрнөлт нь ч аятайхан байсан тул кино хийж болох юм гэж би үзсэн. Гэм нь энд ирээд бодит байдлыг судлаад үзтэл яг энэ зохиолоор нь хийвэл 4 улс дамнаж зураг авах нь. Тэр бүгдийн зардал мөнгийг тооцвол Мандухай Цэцэн Хатан киноноос 2 дахин үнэтэй болох гээд байна" хэмээсэн билээ. Ийнхүү санхүүгийн өндөр давааны өмнө өвдөг сөгдөж Бороогийн маань зохиол энэ удаадаа кино болж амжсангүй. Харин түүний юманд цөхөрдөггүйг дараахан нь мэдэж билээ. Өнгөрсөн жил нэг утасдтал "ажлынхаа зав зайгаар киноны зураг авалтад яваад маш завгүй байна" гэж байна. "Юун кино?"- гэтэл "Нөгөөхөөс арай өөр нэг зохиол бичээд өөрсдөө кино хийж байгаа. Зураг авалт нь удахгүй дуусаж буй, дуу оруулж монтажлаад нээлтээ элчин дээр хийнэ. Ирээрэй" хэмээн уриадахав. Энэ нь дээр өгүүлсэн "Харийн салхи" нэртэй, хоёр Монгол охины амьдрал дээр түшиглэн өдгөө цагийн Монголчуудын гадагш чиглэсэн энэхүү их хүн урсгалын дунд үүсэж буй нийгмийн асуудлуудыг гаргаж тавьсан, хилийн чанадад бүтээгдсэн анхны Монгол кино юм. Бүх жүжигчид нь эндээсээ, зураг авалт нь ч Англид, монтажлалт боловсруулалтыг нь ч энд кино урлагаар суралцаж төгсөн Отгонбаяр гэдэг залуу хийжээ. Киног нь үзсэн олон ам хэл ихэд сайтай байсан нь үзэгчдийн сэтгэлд хүрснийх гэдэг нь дамжиггүй.


УЛААНБААТАРЫГ ЛОНДОНТОЙ ХОЛБОСОН БОРОО
2003 оны өвөл 1 сард MN-25 телевизийн захирал Алтайтай Лондонд сурвалжлага хийхээр ирэхэд нь тэрээр уулзаж Их Британиас теле сурвалжлагууд бэлтгэн МN-25-ханд илгээж байх санал тавихад Алтай захирал "Манай салбар болж болно. Дэмжинэ" хэмээсэн нь ихээхэн урам өгч, удалгүй 2003 оны 3 сард Метериод 25 студи-оо албан ёсоор байгуулсан нь Метериод нэртэй дээр дурьдсан хамтлаг, студинууд алсдаа төрөн гарах эх суурь болсон. Энэ ажлыг нь Британид суугаа манай элчин сайдын яам ч дэмжиж байр саваар үнэгүй хангасан билээ. Студи байгуулаад тэрээр Доржбат гуайн мэргэжлийн их туршлага нөмөр нөөлгөнд дулдуйдан нэвтрүүлэг бэлтгэх, хөтлөх, сурвалжлах арга ухааныг заалган суралцаж, хамтран ажиллаж эхэлсэн байна. Анхандаа нэвтрүүлгээ элдэв засвар монтаж ч хийж чадалгүй явуулдаг байсан бол аажмаар техник хэрэгсэлүүд авч элчингээс гаргаж өгсөн өрөөндөө студийнхээ залуустай хамтран өдөр шөнөгүй сууж засаж янзлаад явуулдаг болжээ. Их Британий бараг бүхий л томоохон хотууд, Лондонгийн түүх дурсгалт болон улс төр, эдийн засгийн төвүүдээс бэлтгэсэн, тус улсад зохиогдож буй Монголтой холбогдолтой үйл ажиллагаануудын тухай түүний сурвалжлагууд, Английн соёл урлаг, ёс заншил, орчин цагийн амьдрал ахуйг үзүүлж тайлбарласан олон нэвтрүүлгүүд нь MN-25 телевизийг үзэгч түмэн хүн төрөлхтөний түүх соёлын нэгэн голомт болсон Британи улсыг ойртон танихад ихээхэн нөлөө үзүүлсэн гэдэг нь эргэлзээ үгүй. Зөвхөн үйл явдалын мэдээ сурвалжлагуудаар тогтохгүй Залуустайгаа хамтран Доржбат гуайн тухай хөрөг нэвтрүүлэг, London fashion, English tea нэртэй тусгай нэвтрүүлгүүдийг хийснээс нь харахад тэрээр шинийг эрэлхийлж, өөрийгөө сориж явдаг нэгэн гэдэг нь анзаарагдана.

VЛДЭХ, ИРЭХ ЗАЛУУСТ ҮЛГЭРЛЭЛ БОЛСОН БОРОО Бороо архи пиво амсахгүй, тамхи татахгүй. Хаа сайгүй л Лондонд хамгийн хямд, хүрэх газар хамгийн хурдан хүргэж өгдөг найдвартай унаа болох дугуй хөлөглөн жийж явах. Тэрээр хараад байхад илүү юманд мөнгө зарахгүй хэрнээ хэрэгтэй юмаа авахад гар татдаггүй. Тухайлбал хамтлаг, студийнхээ бүхий л техник хэрэгсэлийг хөлсөө урсгаж олсон мөнгөөрөө авсан аж. "Жил жилээр боломжтой үедээ бага багаар авч хураасаар нийтдээ 10 гаран мянган пуандын техник хэрэгсэл авсан байна билээ" хэмээн нэгэнтээ өгүүлж байсан.

"Ирээд Монголчуудынхаа жаягаар өмгөөлөгч авч цагаачлал хүссэн. Бүх л юмыг нь ёс журмаар нь хөөцөлдөөд явсан болохоор хэзээ хэнд баригдаад явчих бол гэсэн сэтгэлийн дарамт гайгүй байлаа. Сүүлдээ Англи ч хүн хүн шиг байвал бас гоочлоод байдаг газар биш юм байна гэдгийг ч мэдсэн. Залуучууд маань бодож зорьсон юмтай ирээд хичээж зүтгэж, зарж үрэхдээ бодолтой байвал Англи ч хүнд хэн байх нь хамаагүй их юм хийж бүтээж болох боломж олгодог газар юм. Одоо ер буцахгүй бол хүний газар үр хүүхэд, хань ижлээсээ хол удаан байх амаргүй байна. International Organisation for Migration гэдэг байгууллагад учир байдлаа хэлвэл 500 паунд гар дээр бэлнээр өгөөд онгоцны зардалыг даагаад буцаадаг гэж сонсоод тэдэнд хүсэлт тавьтал нааштай хариу өгөөд энэ Баасан гарагт эх нутгийн зүг хөдлөхөөр болоод байна даа. Энд авсан бүх техник хэрэгсэлээ аваад буцаж буй. Очоод хийж бүтээх юм их л бодогдож байгаа. Эргээд холбоотой байцгаана аа "

Түүний Англид өнгөрүүлсэн он жилүүдийг нь харахад манай залуус энэ нутагт ирэхдээ бодож санасан зүйлтэй, хийж бүтээх хүсэлтэй байж, буцахдаа ийнхүү олз омог дүүрэн явж байгаасай, Бороо маань ч ирэх, буцах олон залууст нэг сайхан үлгэрлэл боллоо доо хэмээн эрхгүй бодогдов. Удахгүй Бороогийн хийж бүтээх бодол хүслийн үр шим эх нутагтаа соёлон цэцэглэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Сaйныг ерөөе!

Бичиглэсэн Д.Цэрэнбат. Их Британи. 2006 оны 12 сарын 06


Бороо(Н.Баттөмөр) Лондон хот, 2006 оны 12 сарын 4

ХАРЬД ӨНГӨРҮҮЛСЭН ОН ЖИЛVVД

 

Эх орон, эрхэм нөхөд, эрхэлсэн ажилаа орхиод

Эхнэр хүүхэд, гэр орон, ахан дүүсээсээ хагацаад

Элэнцэгээ хийгээд энд эргүүтэн явна аа чи гэж

Эмзэг бүгдийг минь сэдрээгээд надаас бүү асуу

Боловсрол мэдлэг, бодол ухаанаар хэнээс ч ер дордохгүй

Бодгаль бие, зүс царай хүнээс ер дутахгүй байж

Баялуугаа хийгээд харьд тэнүүчлэж явна аа чи гэж

Баалж тавлаж намайг бүү зовоо

Үнэнч шударгаар зүтгээд авдаг хэдэн зоос нь

Үр хүүхэд гэр орноо тэжээхэд хүрдэгсэн бол

Үйлээн үзэж хүний газарт боолын хөдөлмөр эрхэлж

Үсээ цайтал үгээ баран ингэж ч явахгүйсэн би

Нийлж суугаад дампуурчихдаг, нийгмийн өмчийг хумсалчихдаг

Нэрэлхэх юмгүй зээлчихдэг, нэхээд ирэхэд нь хуурчихдаг

Нэр хүнд албан тушаал, ашиг хонжооны төлөө

Нэгийгээ золиослохоос ч буцдаггүй байсансан бол

Дарга даамал захиралуудад зусардаж чаддагсан бол

Дальдчиж хурган баячуулд дарлуулж хүлцэж явсан бол өдийд би

Дээдсийн хүрээлэнд орж амьд үзмэр болчихоод

Дээгүүр толгойтой дундуур ухаантай сажилж явж чадах л байсан байх

Гэхдээ би...

Өөртөө итгэлтэй шазруун омголон болохоороо

Өрөөлөөс царайчилж дарлуулж сураагүй учираасаа

Өөдөсхөн хүүхдүүдээ тэнэгүүдийн боол болгочихгүй л гэсэндээ

Өөрийгөө золиослон харид ажиллаж яваа маань л энэ

Дундаж амьдралтай хүний сардаа авдаг цалин нь

Дулаан байр хоолныхоо талыг ч хүчирэхгүй байхад

Дуугүй бай, битгий давар гэж дээдсүүд тулгаж байхад

Дураар дурги хулгайл залил гэсэнтэй агаар нэгэн байхад

Алаад төхөөрчих малгүй, албан тушаалтан танилгүй

Аривчлан хураасан хөрөнгөгүй, авилга атгуулчих мөнгөгүй

Адгын чинээ газар ч үгүй, аав ээжийн хогшил ч үгүй болохоор

Алгаан хавсарч тэнгэрт мөргөж суулгүй

 Англи улсыг зорисон маань л энэ

Хужаагийн барааны лангуу ч үгүй, хуушуурын жижг мухлаг ч үгүй

Хулгайлж луйвардаж чаддаггүй алтан дундаж Монголчууд маань

Хуйгаараа гадаадад дүрвэцгээж эхэлсэн болохоор

Хульжиж хоцорч чадалгүй түмнийгээ дагасан маань л энэ

Харин Англи гэдэг чинь байна шүү!!

Ардчилал хүний эрхийг хуульчлан ягштал мөрддөгийг

Ард түмнийхээ төлөө жинхэнэ төр гэж байдгийг

Алхам тутамдаа та эндээс мэдэрч болно

Амьдрал чинь таньд харуулаад өгөх болно.

Сүлжилдсэн түмэн машинууд нь шүгэл торгуульд дарамтлуулахгүй

Сүрлэг дэгжин цагдаа нар нь сүржигнэж түмнээ сандраахгүй

Сүрчиг ханхлуулсан бүсгүйчүүд нь сайхнаар мишээж мэндчилсэн

Сүндэрлэсэн өндөр барилгуудынхаа сүүдэрт нь налайн тухалцгаасан

Мянган жилийнхээ түүхийг тэр хэвээр нь хадгалчихсан

Мянганы гайхамшигт бүтээлүүдээрээ дэлхийг бишрээж гайхуулчихсан

Хатуу мөнгө дэвсгэрт нь ертөнцийг базаад атгачихсан

Хатан хаантай энэ гүрнийг Их Британи гэдэг юм байна

Аргаан барсан цагаачид дзрвэж орогнохоор ирэхэд нь

Ард түмэн шигээ ав адилхан халамж тавьдаг

Яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэг харгалзахгүй

Ягштал хуулиараа ялгал үгүй зохицуулчихсан

Энэ дэлхийн үндэстэн бүхэн цугларч нэгэн бүл болоод

Эрх чөлөөтэй хангалуун сайхан эвтэй найртай амьдарцгаасан

Их далайн дундах амгалан энхийн диваажин

Ийм л нэгэн улсыг Их Британи гэдэг юм байна

Гэхдээ бас...

Тэнхэл тасран мухардсан эх орноосоо дайжаад

Тэртээх буурай амьдралаа орхин тэнүүчлэн энд ирсэн ч

Тэнгэрлэг Монгол заяа маань намайг түшин босгоод

Тэргүүн өөдөө олны дунд зэрэгцэн алхаж явна

Харин энд ирээд харсан чинь...

Бишрэн шүтээд байсан хөгжингүй орны хүмүүст нь

Биднээс илүү юм огтхон ч байхгүй юм билээ

Билэг авъяас ур ухаан амьдрах чадавхаараа бид

Бусдаас хэзээ ч хоцрохгүй энэ тэнцүүхэн юм билээ

Архи л уучихгүй бол Монголчууд гэдэг чинь

Агуу чадвартай ард түмэн юм билээ

Амсаад давраад ирэхлээрээ харин чиг

Арчаагүй бүдүүлэг авирладаг адгийн новшнууд юм билээ

Зон олныхоо төлөө гэсэн засаг төртэй болчиг

Зоригт Монголын үрс гандан буурахгүй л юм билээ

Зовхи нь өөдөө Монголчууд бид нэг л сэхэл авчихвал

Зогсолтгүй урагшлан хөгжиж болохоор л юм билээ

Харин одоо би чинь...

Гомдож баярлаж тунихдаа сэтгэл хөдлөхөө ч больж

Гоёж наадаж наргихад шимтэн дурлахаа ч байж

Ууjлаж бухимдсан ч хамцуйндаа гар гацчихдаг

Уучлалт гуйгаад буруутны өмнө хүлцэн хүлээдэг ч болчихож

Хэрийн юманд цочирдохгүй гөлийчихдөг болчихож

Хэрээ мэдээд амаа хамхиад дүмбийчихдэг болчихож

Хээнцэр охидыг нүднийхээ өмнүүр өнгөрөөчихдөг болчихож

Хэнгэнэтэл санаа алдаад уярчихдаг ч болчихож

Намба сууж тохьтойн дансанд нэрээ бичүүлсэн болохоор

Нас ахиад зуугийн тал руу шааригдаж яваа болохоор

Наанатай цаанатай муутай сайтай ч эвлэрч сурсан болохоор

Наргиан цэнгээн чимээ шуугианаас залхаж гүйцсэн болохоор

Харь холын газарт өчнөөн жил амьдрахдаа

Хайр халамж энэрлээр эр биеэн торгож

Хагацал өнчрөл цөхрөлийг чамгүй амссан болохоор

Харьж очихоос өөр би хаашаа ч зайлах билээ дээ

Бүх л насныхаа хэрэгцээг эндээс хийчихгүй болохоор

Бүгдийг умартан тэвчээд нутгаа бараадан харихаас даа

Бүүдгэр баргар ирээдүйтэйгээ бусдын адил эвлэрээд

Бүлтгэр хэдэн хүүхдийнхээ элгийг тэвтээгээд очихоос доо

Нийтийнхээ жишгийг дагалдан алтан дунджаар амьдрах гэж

Нийгмийнхээ жаягийг аялдан алагтай цоогтой ч эвлэрэх гэж

Насны намараа эх орондоо эзэн хүн шиг үзэх гэж

Нартын жамаар элгэн газартаа эртний булш шиг мөнхрөх гэж

Би Монголдоо буцахаас даа

Энхрий хэдэн хүүхэддээ эцгийн ёсоор харагдах гэж

Эхнэр ханийнхаа дэргэд элэг бүтэн амьдрах гэж

Элэнц өвгөдийнхөө хөшөөнд толгой гудайлган мөргөх гэж

Энгүүн жирийн хүмүүсийн дунд илүүчгүй дутуучгүй амьдрах гэж

Би гэртээ харихаас даа

Арав таваараа дүрвэцгээсэн хүн нүүдлийн цуваа

Араас минь харийг зориод алдран замхран шингэсээр

Асар уудам нутаг минь эзгүй гэр шиг хувхайрч

Агуу тэнгэрлэг үндэстэн маань мөхөх вий дээ л гэж зовинож байна.

Алаг үрс маань өсөж хөл нь дөрөөнд хүрэхээр

Амьдралын их далайд шумбан орох үед нь

Англи хэмээх оронд явж эрдэм юугаа өвөртлөөд

Ар сайхан Монголдоо ирж амьдарцгаа л гэж захих байна

Харьд өнгөрүүлсэн он жилүүдийнхээ дурсамжаа би

Хачирлаж чимэх юмгүйгээр өргөн түмэндээ толилуулж байна

Холын холоос тэрлэсэн найраг юуныхаа дугараагаа

Хойч үедээ сургамжлан сэржим өргөн тогтоож байна

Зүүд нойронд минь үзэгдсэн миний төрсөн газар

Зүрх сэтгэлд минь хоногшсон Монгол нутгаа зорилоо би

Зүүн өмнийг шугамдсан мөнгөн хүлгээр дүүлсээр

Зүүдэлгүй номин тэнгэрээсээ эх орондоо газардана би

Sunday, December 30, 2007

Өмнө өө тулгарах асуудал бүрт
Өөрийгөө Ол Нээ Илэрхийлж сур -Эс тэгвээс
Өрөөлийн үгэнд хөтлөгдөн "боол" мэт амьдрачихуй

Monday, December 10, 2007

Бурууг минь оносон үнэн үг сонсохуйд мэдсээр атал хоолойд тээглэх юм даа, гулигалгүй залгиж шингээж сурахсан
Бусдад бас бурууг нь чичилсэн хатуу үг тэвчиж чадалгүй хэлчих юм даа, зөөлөн хэлж шингээлгэж сурахсан
Хэлцэх үед уралдаж ярихаасаа өмнө ухаж тунгааж харьцуулж бай, үзлээ өөртөө тэгэж батжуул
Хэлэхээсээ өмнө элдэв асуултад түгдэрч ээдрэхгүй хариулттай бай, үнэмшилийг бусдад тэгэж төрүүл

Friday, November 23, 2007

Сайн үйл нөхөрлөлөөс Саар үйл дайсагналаас

Сайнгүй Муу хүн, Муугүй Сайн хүн гэж үгүй
Сайныг нь олж харж магтан урамшуулваас Нөхөрлөл үүдэхийн эх
Саараар нь дуудаж уурлуулан бухимдуулваас Дайсагнал үүдэхийн шалтаг

Thursday, October 18, 2007

Надад тоолж барамгүй муу шинжүүд бий, би мэднэ - Зөвхөн намайг зэмлэ
Надаас ганц ч болтугай сайн шинж олж харваас тэр нь миний ард түмний надад өвлүүлсэн өв - Тэднийг минь магт

Tuesday, October 16, 2007

Сэтгэ зүтгэ

Британи улсад ажиллаж суралцаж хийж бүтээж явсан, яваа Монголчуудтайгаа ярьж хөөрснөө Британий Монголчууд нэртэй булан нээн Блог дээрээ оруулж байхаар шийдэв. Энэ булангийн маань анхны бичлэгээр энэ сэдвээр анхлан хийсэн ярилцлагаа орууллаа. Ярилцлагыг 7 жилийн тэртээ 2001 оны 9 сард анх танилцсан, өдгөө өрх гэрээрээ дотно сайхан нөхөрлөж яваа Батсаа андаасаа авч Цахим Өртөө сүлжээгээр олонд хүргэж байжээ.
С.Батсайхан
Дундговь аймгийн Эрдэнэ-Далай сумын харъяат, Малын эмч мэргэжилтэй, Их Британий Рийдин хотноо Мастерийн зэрэг хамгаалсан

Єнгєрсєн хавардаа 4 сарын їед санагдана, орой гаднаас дєнгєж орж иртэл утас жингэнэв, авбаас “Хєєе, цаана чинь нэг Монгол залуу зудад нэрвэгдсэн малчин тїмэнд туслахаар 100,000 паундны тусламж олсон байна.” хэмээн сїлжээний анд Д.Чинбат дуулгаад “ хоюулаа очиж уулзая. Сїлжээндээ сонин дуулгая. Рийдингийн Их сургуульд Мастер хийж байгаа Батсайхан гэдэг залуу гэнэ.” хэмээн санал болгосноор хэд хоногийн дараа бид хоёр Рийдинг хотын зїг хурдалж зам зууртаа машин тэрэг маань эвдэрсэн ч, “за зорьсон юм гїйцээчихье” гэж ярилцаад машинаа замын хажуу руу гаргаж орхичихоод цааш 2 цаг гаран явган алхсаар шєнє дунд болж байхад хїрч, тэрхїї “дуулиант хэргийн” эзэн, хэнтэй ч яриа хєєрєєтэй, нїдээрээ инээсэн, шавилхан биетэй, єєрийнх нь хэлдгээр “Эх Монголоо хэмээхээр цєс нь хавиргаа дэлдэж явдаг” энэ эртэй очиж танилцаж байв. ImageЄрєєнийхєє ханан дээр “Залуудаа махаа идэж байж юм сурчихаад хєгширсєн хойноо шєлийг нь ууж суух сайхан. Бямбын Ринчен”, “ Адуу шиг орой унтаж, шувуу шиг эрт бос” гэх мэт їгїїдийг бичээд хадчихсан, бид бас цаашлуулж “их дайчин эр байх нь ээ” гэвэл “аа тийм хє, жаахан ядармаар шантармаар болвол энэ їгнїїдээ харахаар хїч ороод явчихдаг юм.” гэж байсан нь нэгийг бодогдуулж билээ. Бид шєнєжингєє ярьж хєєрч, мань эрийн “Монголчуудаа ирнэ гэхээр хийсэн юм.” хэмээн гаргаж ирсэн хуушуур боорцгийг гэдэс мэдэн цохиж, биллярд тоглон, шар айраг шимж жир сайхан танилцахын хажуугаар тэрхїї тусламжийн мєнгийг хэрхэн яаж олж авсныг нь яриулан “бид сїлжээнийхээ дэргэд сэтгїїл гаргаж байгаа (Цахим улаач анхны дугаараа л онлайн хэлбэрээр дєнгєж гаргаж байсан цаг) таниас ярилцлага авч тавимаар байна” гэхэд “єє бололгїй яахав” хэмээж байсан юм. Тїїнээс хойш багагїй хугацаа єнгєрч цаг завны тохироо бїрдэхгїй байсаар єдийг хїрчээ. Ингээд С.Батсайханыгаа ном эрдмээ дуусгаад нутгийн зїг хїлгийн жолоо залах дєхєєд буй їед нь таарч уншигч та бїхэндээ эчнээ амласнаа биелїїлэн сонорыг тань мялаахаар эрхэм андтайгаа е-мэйлээр холбогдон энэхїї ярилцлагыг бэлдэн хїргэж байна. Хїн сэтгэл байгаад, сэтгэж чадаад зїтгэл гаргаваас ганц гэж ганцаарддаггїй юм байна гэдгийг та энэ ярилцлагаас олж харах болов уу хэмээн найдна. Тиймээс ч энэхїї ярилцлагыг ”Сэтгэ, Зїтгэ” хэмээн нэрийдэв. Таалал оршиг.

1. За хє эрдмийн хур шим арвин байна уу даа?

Арвиндаа хє. Єнгєрсєн оны єдийд мал эмнэлгийн чиглэлээр мастерийн зэрэг хамгаалахаар анх ирж байсныг бодвол эрдэм ном амжилттай болж єнгєрчээ. 9 сарын 15-нд буюу Монгол тооллоор Дашням Балжинням давхцсан намрын дунд сарын 17-ны єдєр Их Британийн Вант улсын тэнгэр дор "Шїлхий євчний эдийн засгийн хохирлыг тооцож цаашид баримтлах бодлого боловсруулах нь" сэдвээр мал эмнэлгийн халдварт євчин судлалын чиглэлээр Мастерийн ажлыг хамгаалсандаа их баяртай байна.

2. Номоо амжилттай дїїргэн эрдэм євєрлєн буцаж буйд тань баяр хїргье. Рийдингийн Их Сургуульд хир олон Молнголчууд суралцдаг вэ? Мал эмнэлэгийн чиглэлээр манайхтай гайгїй сайн холбоотой байдаг газар гэж сонссон юм байна.

За их баярлалаа. Манай Рийдингийн их сургууль бол хєдєє аж ахуйн чиглэлээр нэртэй сургууль. Єнгєрсєн хичээлийн жилд тус сургуульд Монголоос ганц “дайчин” байсан нь би. Ер нь миний ємнє Монголоос хоёр хїн тєгсєж нэг нь Англи хэлний чиглэлээр Саранчимэг гэж (Тусгай Зориулалттай Англи Хэлний Сургуулийн захирал), нєгєє нь Єлзийжаргал гэж хїн ХАА-н эдийн засгийн чиглэлээр тус тус Магистрийн зэрэг хамгаалсан юм билээ. “Монголын мал эмнэлгийг бэхжїїлэх” Европийн Холбооны тєсєл гэж 1993 оны сїїлээс 1996 он хїртэл хэрэгжиж байсан. Энэ їеэс Рийдингийн Их Сургууль бидэнтэй холбоотой ажиллаж ирсэн юм. Тэр їед миний мэдэхийн 8 Монгол малын эмч энд богино хугацааны дамжаанд суралцахаар ирж байлаа. Би бас тэд нарын нэг нь байж 96 онд энэ сургуульдаа 3 сар ном сонсоод буцсан юм.

3. Та єнгєрєгч євєл Монгол оронд тохиолдсон хїнд бэрх нєхцєлд єєрийн Англи найз нєхдийн хамтаар тєсєл бичин 100,000 паундын тусламжийг эх орондоо, малчин тїмэндээ хїргэснийг тань олон тїмэн, ялангуяа Цахим Єртєє сїлжээний хамт олон олж мэдэн гайхан бахдаж байлаа. Та энэ их хэмжээний тусламжийг чухам яаж олж авч чадав аа? Энэ талаараа жаахан дэлгэрїїлэн сонирхуулвал их сонин байна.

Би тїрїїнд ганцаараа тэр сургуульд бїтэн жил боллоо гэж хэлсэн. Интернетэд орж нутаг орныхоо тухай сонсох, Цахим Єртєє сїлжээнд нэвтэрч нєхєдтэйгєє санаа бодлоо солилцож суух нь л надад хань болж байсан юм. Гэхдээ Цахим Єртєєг мэдэлгїй явсаар Чинбат та хоёртой уулзасны дараа л элссэн дээ. Нэг удаа Интернетэд ороод хартал Дундговийн тухай мэдээ байсан. “Мал олноор їхэж байна. Їхсэн малыг задалж їзэхэд ходоодноос нь шороо, чулуунаас єєр зїйл гарахгїй байгаа” энэ тэр гэсэн зїйл бичигдсэн байв.

Малчны хотонд хїїхэд насаа їдэж, дээр нь малын эмчийн хувьд, бїр тэр аймгийн мал эмнэлэг, хєдєє аж ахуйн газрыг сайн муу нэртэй 3 жил удирдасны хувьд энэ мэдээг уншаад сэтгэл их євдсєн. Єєрийн эрхгїй нэг л мэдэхэд муу ядуу оюутан 100 мянган тєгрєгийн тусламж їзїїлье гээд “Ардын Эрх” сонинд и-мэйл биччихсэн байсан даа. Дараа нь, энэ бол надад их мєнгє ч тэр олон ядарсан хїнд юу болохов гэж бодсон. Яаж илїї мєнгє олох вэ, ямар арга байна гэж хайж эхэлсэн. Санаанд ойр байгаа нь єєрийн найз Давид Хадрилл (David Hadrill)-даа е-мэйл бичиж энэ талаар дуулгаад санаа бодлоо солилцьё гэдэг бодол байв. “Монголын мал эмнэлгийг бэхжїїлэх” Европийн Холбооны тєсєл хэрэгжиж байсан тэр їеэс бид бие биенээ мэддэг юм. Би тїїнд єєрийнхєє хирээр, малчиддаа тусламж їзїїлсэн талаар, мєн Монголын хэд хэдэн аймагт байдал хїнд байгаа тэр тусмаа миний тєрсєн нутагт аюул болж байгаа талаар бичсэн. Найз маань ч зарим мэдээлэл хэдийнээ олоод авчихсан байж. Тэгээд л хоёулаа тєсєл хийгээд їзье гэж тохирсон. Тєслєє тїїний хамтран ажилладаг “Вет-Айд” (Vet-Aid) гэдэг байгууллагаар дамжуулан “Бруук Хоспитал оф Хорсэс” (Brooke Hospital for Horses) гэдэг олон нийтийн байгууллагад єргєн барих саналыг Давид маань гаргасан. Тєслєє гурвуулаа хийлээ. Давид Хадрилл маань мал эмнэлгийн зєвлєгч ажилтай, Брайтон (Brighton)-д амьдардаг. Мань хїн тэндээ голлон хийж байсан. Би бас нэг найзтайгаа (Nick Short –тэр їед Рийдингийн Их Сургуульд багшилж байсан. Одоо Лондонгийн Royal Veterinary College-д багш) Рийдинг-д тєслєє бичээд л хоорондоо зай завгїй е-мэйлээр харьцаж байсан. Хэдїїлээ хоорондоо утсаар ч їргэлж ярина. Тэд маш шаргуу ажиллаж мєн ч их зїтгэсэн. Хїний хїн тэгэж байгааг харахаар баярлаад барах юм биш. Миний л нєгєє амласан мєнгє ойр зуурын юманд аль хэдийнээ зарцуулагдсаныг бодоход, тэднээс бол чамгїй хэмжээний зарлага хувиас нь гарсан байх ёстой. Сїїлийн шєнє хэдїїлээ шєнийн 4 цаг хїртэл сууж тєслєє гїйцээлээ. Маргааш нь Давид маань тєслєє єргєн барьсан юм. Бид хоёр Рийдинг-ээс юу болж байгаа бол гэж чагнаад л. Бид 100 мянган паунд гэж тєслийнхєє дїнг тооцсон боловч 50 мянган паунд олдвол дээдийн заяа гэж бодож байсан юм. Гэтэл тэр єдрийнхєє їдийн цайны цагаар Давид маань самсаа шархираасан мэдээ дуулгасан юм даа. “100,000 паунд бїтлээ “ гэж.


Тєслийн ахлагч Х. Давидын намт
“Санаа зєв бол заяа зєв” гэдэг. Хїний газар гїний нутагт хар амиа бодож довоо шарлуулалгїй, ядарсан олондоо яаж туслая даа гэсэн сэтгэл маань сайхан сэтгэлт найз нєхдийн минь тус дэмжлэгээр бїтэж “Brooke Hospital for Horses” гэдэг буянтай байгууллага 100,000 паундын тусламжийг Монголын маань ядарсан малчдад їзїїлсэнд магнайгаа тэнийтэл баярлаж билээ. Тийм юм гэнэт бїтэхээр чинь ер нь нэг хэсэг л элий балай болж, баярлах догдлох, гайхах балмагдах зэрэгцдэг юм билээ. Хэн нэгэнд хэлмээр байдаг. Рийдинд ганцаараа болохоор хэн рїїгээ ч гїйхэв. Хэсэг л итгэж чадахгїй байсан даа. Ямар сайндаа Манчестерт сурч байсан найз руугаа утасдаж 100,000 бїтчихээд байхад л “50,000 паунд бїтэх шиг боллоо “гэж хэлж байхав.

4. Тэр их тусламж єгдєг буянтай байгууллагынхаа талаар товч танилцуулаач.

1934 онд Geoffrey Brooke гэдэг эмэгтэйн їїсгэл санаачилгаар байгуулагдсан 60 гаруй жилийн тїїхтэй, адуу, илжиг, луус хамгаалах эмчлэх (charity) байгууллага юм. Лондонд тєв нь байрлаж байнгын їйл ажиллагаагаа Египет, Пакистан, Жордан, Энэтхэгт явуулдаг. Жилд дунджаар 500,000 адуу, илжиг, луусанд їнэгїй эмчилгээ їзїїлдэг. Нэг малд ноогдох эмчилгээнийх нь дундаж зардал нь 2 доллар байдаг гэнэ билээ. Их Британи дэлхийн 1-р дайны сїїлчээр Египетэд 20 мянган адуу зарсанд Miss Brooke гуай их дургїйцэж байсан бєгєєд тэр адууны зарим нь Кайрын гудамжинд яс арьс болчихсон зовж явсныг хараад тэдний зовлонг нимгэлэх, адууг хамгаалахад тус нэмэр болог гэж энэ буянт байгууллагыг їндэслэсэн тїїхтэй.

5. Та тусламжийг хїргэж єгєхєєр очиж малчин тїмнийхээ тухайн цаг їеийн байдлыг нїдээр харж явсан. Тэр їеийн байдал ямархуу байв. Тусламжаа ямар хэлбэрээр малчин тїмэндээ хїргэсэн бэ?

Ёстой л нїд хальтарч єр євдєм байсан. Давид маань гаслаад л явсан. Хот айлын хаяанаас авахуулаад замын дагуу туждаа малын хїїр сэг зэм. “Зудын нохой тарган” гэдэг, нохой шиг тарган амьтан тэр їед хараагїй. Тусламжийн нилээд хэсэг нь хамгийн их хохирол хїлээсэн Дундговь аймгийн малчдад очсон. Тэр їед бас дотроо бодож байсан зїйл бол нэгд, миний аав, ээж, ах дїїсээс авахуулаад тэр нутгийн хїн мал тэгж їзээгїйгээ їзэж, їйл тамаа эдэлж байхад нутгийнх нь нэг муу хїї энд сурах гэж ирээд тийм хэмжээний тусламж (ядарсан хїн бїрт єгнє гэвэл хїрэлцэхгїй ч энэ нь их мєнгє!) найз нєхдийнхєє хамт аваад очдог ерєєлтэй л юм даа гэж. хоёрт, бид нар 3 сарын сїїлээр очсон. Бидний тусламж їл ялиг оройтож уу дээ гэж санасан. Тусламжийг малын євс тэжээл хэлбэрээр тараасан. Бэлэн мєнгє єгчихвєл хїрэх эзэндээ хїрэхгїй байх вий гэж бас эмээсэн.


Image
Дундговь аймгийн Бага чулууны орчим хаваржиж байсан
Дэлгэрцогт, Луус, Сайнцагаан сумдын харъяат хот айлуудад
6. Тэр євс тэжээлийг тэгээд хаанаас олж хїргэж байсан хэрэг вэ? Улсын тэжээлийн нєєцийн сан шавхагдчихлаа гээд байгаагїй билїї.

Биднийг очих їед улсын нєєцийн євс тэжээл дууссан, байгаа жаахныг нь хатуу хяналтын дор тарааж байлаа. Євс тэжээлийг Дамбадаржаа, 7-н буудал, Хайлааст, Толгойтын ойролцоо байсан євс тэжээлийн цэгийн хувийн худалдаалагчдаас, хуурай сїї, шар будаа гэх мэт сїї орлох тэжээлийг Тєв зах, Барс Импексээс ачуулж байв. Цаг хугацаа, тоо хэмжээгээ яг таг тогтсон хувийн худалдаачид маань худлаа хэлэх, тохирсон цагтаа ирэхгїй байх, зарим євс тэжээл ачиж явсан жолооч нар маань зам зууртаа архи ууж ажил цалгардуулах зэрэг зохисгїй зїйлс нэг бус удаа гарч байсан.

7. Тєсєл боловсруулах нэг хэрэг, тэр нь хэрэгжих гэдэг бас нэг хэрэг. Анх бодож тєлєвлєж байснаас тань єєрєєр хэрэгжсэн, санаанд тань хїрэхээргїй эсвэл ийм юмыг нь ингэж тєлєвлєсєн бол дээр байж дээ гэж бодогдсон зїйл их байсан байх.

Би ардаа хичээлтэй, миний найз ажилтай болохоор би Монголд 21 хоноод, манай найз 10 хоноод л наашаа эргэж ирсэн. Аймаг, сум орны удирдлагад нь найдаад зааж сургаад орхисон. Анхаарах зїйл их байна. Саар юм ч их гарсан байна лээ. Дундговийн асуудлыг хариуцаж байсан учраас тєслийн ажлыг дїгнэсэн илтгэлийг би ердєє энэ 10 сарын дундуур хїлээн авлаа. Тэнд бичигдсэн зарим хїмїїсийн хариуцлагагїй байдлыг уншаад их гонсгор байна. Тусламжийг одоо болтол тараагаагїй, зарах гэж зоорь саванд хадгалж байсан гэх мэт баримт бичигдсэн байна. Юу гэсэн їг вэ? Намайг байг гэхэд энэ сайхан сэтгэлт Англичуудыг, тэр буянт байгууллагыг яаж ингэж хуурч болох вэ? Бидэнд ичих сэтгэл, эргээд гуйх нїїр байхгїй гэж її! Тусламжийг тараан хуваарилах асуудалд хариуцлага алдсан хїмїїст л дээрхи асуултыг тавъя. Тэнд бас їр бїтээлтэй, їнэнч шударга ажилласан хїмїїс бий.

8. 100,000 паунд буюу тэр їеийн ханшаар бол 170 орчим сая тєгрєг гэдэг манай ядуухан орны хувьд их хєрєнгє. Мэдээж та шагнал хєлс горидож їїнийг бїтээгээгїй. Гэхдээ засаг тєр маань таныг болоод хамтран ажилласан нєхєд, тусламж їзїїлсэн эндэхийн байгууллагыг хир урамшуулав даа.

Яруу найрагч Б.Лхагвасїрэн гуайн хэлснээр
“Дутуу билээ гэж аргаа баралгїй
Дундуур билээ гэж єрєєлийхєєр нєхєлгїй” л явъя гэж боддог нэгэн.
Англид ноднин ирчихээд гэрээдээ захидал бичлээ. Тїїндээ “хїн гэдэг нь зуны ялаа шиг, хєгжил гэдэг нь дээд цэгтээ тулсан” тийм л орон байдаг юм байна гэж бичсэн юм. Тэгсэн хєдєє амьдардаг ээж минь “хїн явах болов уу борц єгч явуулах юмсан” гэжээ. Намайг л тэр олон хїн дунд єлсєж яваа болов уу гэж санасан шиг байгаа юм. Гэтэл хїї нь тєсєл аваад ядарсан олондоо євс тэжээл тараагаад очлоо. Миний аав ээж, ах дїїгээс эхлээд зовсон ядарсан малчдын маань баярын нулимс цийлэгнэсэн нїдийг харж баярлаж талархсан їгийг сонсохоос илїї хїндэтгэл гэж надад хаа байхав дээ. Би энэ Монгол улсад их єртэй хїн. Би яахав ээ. Дундговь аймгийн Засаг дарга Хїїхэнбаатар, манай тєслийн ахлагч Давид Хардилл-ийг хїлээн авч халуун хошуут морь бэлэглэж, “Brooke Hospital for Horses” байгууллагад баярын бичиг гардуулсныг эс тооцвол миний нєхєд болон тэр буянт байгууллагад Монголын Засгийн газраас албан ёсоор баярлаж талархаснаа одоо болтол илэрхийлээгїй л байгаа болов уу гэж бодож байна. Ямар сайн даа би морины сийлбэр найзаасаа худалдан авч тэр байгууллагад дурсгал болгон єгч байхав дээ. Би тїїнийг Монгол улсын Засгийн газар єгч байна гэж хэлж болохгїй шїї дээ. Харин Монголд суугаа Их Британы элчин сайдын яам манай тєслийг їнэлэн дїгнэж тєсєл амжилттай хэрэгжихэд бїтээлчээр оролцсон гэж намайг урамшуулсан тухай найзаасаа (Давид) сонссон. Энэ завшааныг ашиглан Монгол дах Их Британийн Элчин сайдын яамны бїрэлдэхїїн, болон элчин сайд асан, хатагтай Кау Cooms гуай нарт баярласнаа илэрхийлж ажлын их амжилт хїсье.

9. Ингэхэд та єєрєє албан ёсоор ийм хэмжээний тусламж ирлээ гэдгийг нь засаг тєрд мэдэгдээгїй юм биш її? Ер нь тэр їед та эрх мэдэлтнїїдээс ямар албаны хэнтэй нь харьцаж байв?

Энд тєсєл хийх хугацаанд интернетээр орж ирсэн мэдээлэл маань бидэнд зарим талаар хангалтгїй байсан. Яг газар дээрээ юу болж ямар байдалтайг мэдэх гэж УИХ-ын гишїїн асан Жамъяангийн Отгонбаяр, ХААЇ-ийн сайд асан Чойзонгийн Содномцэрэн гуай нартай харилцаж хэд хэдэн удаа бодит мэдээлэл солилцож байлаа. Монголд очсон хойноо ч эдгээр хїмїїстэй уулзаж ярилцаж байсан.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр бол єєрийн биеэр ярилцлага энэ тэр єгч байсангїй. Тэр їед ажил шахуу зав тун бага байсан тул їнэндээ боломж ч байгаагїй. Анд нєхдийнхєє тус дэмээр амжуулсан тэр ажлынхаа талаар албан ёсоор ярилцлага єгч буй минь бид хоёрын энэ "цахим яриа" л болж байна даа.

10. Энэ тусламж олон арван малын амийг аварч, тэрхїї хїнд бэрх зудад зїдэрсэн тїмэн олны бие, сэтгэлийн зовлонг бага гэлтгїй нимгэлсэн байж таараа. Энэ талаар магадгїй тєсєл дээрээ тусгасан байх. Багцаа тооцоо бий бол сонирхуулахгїй юу.

Хэдий хэмжээний юм аймгуудад хїргэгдсэн талаар багцаа тоо хэлье. Миний мэдэж байгаагаар нийтдээ 800-гаад тонн євс, хивэг, шар будаа, хуурай сїї зэргийг Дундговь, Тєв, Увс, Завхан, Баянхонгор аймгуудад хїргїїлсэн. Дээр нь эдгээр аймагт малын паразитын эсрэг їйлчилгээтэй амэмийн бодис хїргэгдэн очсон. Жишээ хэлэхэд, зєвхєн Увс аймагт л гэхэд 8 сая тєгрєгийн эмийн бодис очсон гээд бодох хэрэгтэй. Миний хариуцан ажилласан Дундговь аймагт 20 тонн євс, 175 тн хивэг, 8.8 тн шар будаа, 3.5 тн хуурай сїї, 1тн загасны тос зэрэг тусдамжийг буюу тээврийн зардлыг нь оруулахгїйгээр бодоход 40 гаруй сая тєгрєгийн тусламж хїргэсэн.

Эдгээр тусламж чухам хэдэн малын амийг аварсан гэдгийг хэлэхэд хїндрэлтэй юм. Тусламжийг хэрхэн їр єгєєжтэй зарцуулснаасаа бас их юм хамаарна шїї дээ. Тусламжийг гардан авсан малчин тїмний хувьд гадаадын сайн санаат ахан дїїс маань ядарсан їед тус болж буйг ойлгож мэдэрч цаг їе хэдий хїнд байсан ч сэтгэлд нь бага ч болтугай гэрэл гийсэн байх аа. Уулзаж учирсан олон тїмний баярын нулимснаас ч энэ бїгдийг харж байсан.

11. Энэ зун ч хур бороо бас л хожуу бууж, мал тарга тэвээргээ тєдийлєн бїрэн гїйцэд авч чадалгїй цастай залгаж буй дуулдлаа. Зуд арай ахин нїїрлэхгїй байгаа даа.

“Амны билгээс ашдын билэг” гэдэг. Гэхдээ зуд дахин нїїрлэхгїй гэсэн нотолгоо байхгїй. Манай аймгийн зарим сум энэ жил гантай байсан. Мал тарга тэвээргээ эрт авч чадаагїй. Жаал єєхєн тарга авсан бол авсан байгаа байх. Юмыг яаж мэдэхэв тэгээд ч єнгєрсєн зудны гамшиг арилаагїй байгаа болохоор Англи улсад байгаа цагаа ашиглаж мєн энэ талын юм хєєцєлдєж байна.

Кембриджид амьдардаг 72 настай тэтгэвэртээ гарсан архелогич John Pirie гэгч буурал євгєнтэй уулзаж ярилцсан. Энэ хїн маань “Кембридж-Монголын зудын гамшигтай тэмцэх хєдєлгєєн”-ийг санаачилсан. Хєдєлгєєн маань Кембриджийн их сїргуулийн “Монгол-Ємнєд Ази судлалын тєв”-ийн эрдэмтэдтэй хамтран ажилладаг. Дундговь аймагт ирэх 3 сард тодорхой хэмжээний тусламж їзїїлэхээр їйл ажиллагаагаа єрнїїлээд явж байна. Бидэнд зарим бизнесийн байгууллага, сайн санаат Англи ард иргэдийг уриалах гээд хийх ажил их байна. Тэр євгєн маань бїх ачааг їїрч байна гэхэд болно. Сонирхуулахад манай Цахим Єртєє сїлжээний гишїїн Др. Давид Снийт уг тєвд ажилладаг юм билээ. “Будаатай цай сайхан шїї, Батсайхаан” гэчихсэн ярьж байсан. Монголд олон очсон, хєдєє гадаа ажиллаж амьдарч їзсэн, Монголоор их сайн ярьдаг хїн билээ.

Ямартай ч Brooke Hospital for Horses, Vet-Aid гээд Англид байдаг Засгийн газрын бус байгууллагуудтай сайн харьцаатай болсон. Англичууд мєнгє нь багтаж ялдсандаа бидэнд тусламж єгєєгїй шїї дээ. Тэр бол хїмїїнлэг нигїїлсэнгїй сэтгэлийн їр нєлєє. Англичууд ч гэсэн нийгмийн эрїїл мэнд, тээврийн салбар гээд мєнгє санхїї асар их шаардлагтай байгааг, Засгийн газраасаа їргэлж хєрєнгє мєнгє шаардаж байгааг энд амьдардаг Монголчууд єдєр бїр л харж байдаг. Бид гуйдаг нь тэд єгдєг нь гэсэн сэтгэлгээ суучихаж болохгїй.

Image
Жон Пириэ-гийн хамт "London eye"-ийн дэргэд

12. Та хєгжилтэй орны мал эмнэлэг, малчин тїмний энэ цаг їетэй хэрхэн хєл нийлж буйг ойроос харлаа. Манай малчин тїмэн тэнгэр хангайдаа залбиран малаа шїтэн амьдарсаар олон зууныг элээжээ. Их л ялгаа байгаа байх. Бид яавал ер нь мал аж ахуйгаа їр єгєєжтэй хєгжїїлж улс орныхоо эдийн засгийн єсєлт хурдацад хувь нэмрээ оруулж чадна гэж бодож байна даа.

Єєрийн нїдээр харж байхад тэнгэр газар шиг, тэмээ ямаа шиг ялгаатай байна л гэдгийг олж харлаа. Гэхдээ манай улсын мал эмнэлэг ариун цэврийн тєв лаборитари, эрдэм шинжилгээний хїрээлэн талдаа их ахиц гарч дэвшиж байгааг їгїйсгэж чадахгїй. Энгийн жишээ гэхэд Япон улсын “Жайка” (JICA) байгууллагын тусламжаар мал эмнэлэгийн эрдэм шинжилгээний хїрээлэн єнєєдєр танигдахгїй болтлоо єєрчлєгдсєн. Олон олон залуус Японд мал эмнэлэгийн нарийн мэргэжил эзэмшсэн. Одоо аймаг орон нутгийн мал эмнэлгээ хєгжїїлж, хїмїїсийг нь цэнэглэх шаардлагатай болж байгаа.

Эх газрын эрс тэс уур амьсгалтай орны хувьд бэлчээрийн мал аж ахуйгїйгээр Монгол орныг хэзээ ч тєсєєлж болохгїй гэж би боддог. Бидэнд ашиг шим єндєртэй, тэсвэрт чанар сайтай мал л хэрэгтэй. Тєв суурийн газрыг тїшиглїїлэн байнгын маллагаатай, єндєр ашиг шимт сїїний чиглэлийн фермерийн аж ахуй байгуулан хєгжїїлэхийг цаг їе биднээс шаардаж байгаа.

13. “Малчин тїмэн маань сэтгэлгээндээ єєрчлєлт оруулах хэрэгтэй байна” хэмээн та нэгэнтээ Цахим Єртєє сїлжээгээр саналаа бичиж байсан. Орчин нь бїрэлдэхгїй бол сэтгэлгээ нь єєрчлєгдєх болов уу?

Ахуй ухамсараа тодорхойлдог гэж ярьдаг боловч орчинг бїрдїїлнэ гэвэл бидний энэ яваа нас лав хїрэхгїй. Би бол тэр зуданд мянгаараа їхдэг яс чанар муутай малаа тэсвэрт чанартай 500 мал болгооч, нєгєє муу 500-гаа євс тэжээл болгож, малаа эрсдэлээс хамгаалах єв хєрєнгє болгож єєрсдийнхєє амьдралыг дээшлїїлэх тал дээр анхаараач л гэж хэлсэн юм. 1000 малтай байж цуйван хийж идэхгїй хїн байдаг гэж дуулсан байхгїй юу. Тэр хэцїї еэ? Тэгсэн хэрнээ зуданд бол хэд їхсэн ч тоохгїй. Энэ бол їнэнд ойрхон хар жишээ. Би тэд амьдрахын тулд малаа адгуулан маллаж байгаа гэж боддог. Гэтэл зарим хїмїїс єнєєг хїртэл мал маллахын тулд амьдарч байгаа юм шиг байх юм. Малчин єрх бїр бид яаж бусад шиг баян болох вэ л гэж бодож ажиллах хэрэгтэй. Нэгэнт тэдний амьдрал сайн бол тэд єєрийн мэдэлгїй улсынхаа хєгжилд хувь нэмрээ оруулаад явах болно.

14. Тэр 1000 малынхаа 500-г нь золигт гаргаж чаддаг сэтгэлгээг яaж суулгах вэ? манайхан чинь бїр “хонь 1000 хїрэхээр алж идэх юм олддоггїй” гэдэг биш билїї.

Манай євгєдийн хорь гучин бод, дал наян богийн їнэтэй хєєрєг бариад байдаг маань, цэвїїн цаг тохиоход тэр нь аминд минь орно гэсэн сэтгэлгээнээс нь їїдэлтэй юм шиг надад санагддаг. “Гаднаа байгаагаа гэртээ хийгээгїй, гэртээ байгаагаа гэдсэндээ хийгээгїй хїнийг ямар юмтай хїн гэхэв” гэж ч хэлдэг. Євгєдийн энэ л сэтгэлгээн дээр сууpилуулж єнєє їеийн (хувьсгалаар мал авсан тєв суурин газрын хїмїїс л дээ) малчдыг ухуулж хэлж, їзїїлж харуулж л ийм сэтгэлгээг суулгана даа. Єнгєрсєн тусламжийн ажлаар явж байхад залуу малчид маань ер нь ихийг ойлгож хоцорсон шиг байна лээ. Нэг хэсэг хїмїїс маань огт малгїй болчихоод байхад яг одоо ийм юм хэрэгтэй гэж ярьж боломгїй байна аа бас.

15. Та одоо эргэж очоод хаана ажиллах вэ? Монгол тїмэндээ зориулж юу хийж бїтээх хїслээр дїїрэн явна даа.

Хаана нь миний сурсан зїйл хэрэг болох нь вэ? би тэнд нь л ажиллана гэж боддог. Ер нь би их сургууль тєгссєнєєсєє хойш 7 жил хєдєє орон нутагт ажиллаа. Мал эмнэлгийн лабораторийн эмчээс халдвартын эмч, аймгийн мал эмнэлгийн газрын орлогч дарга, дарга, ХААГ-ын даргаар ажиллаж ирсэн. Хєдєє орон нутгийн мал эмнэлгийн байгууллагын талаар ярьвал яриад байхаар болжээ. “Монгол улсын тєлєє зїтгэе” гэж тангараглачихаад архи уугаад ажил хийдэггїй тийм хїмїїст дургїй. Чингис гэдэг євгийнхєє нэрийг согтохоороо хэлдгээс єєр одоо дэлхийн хэмжээнд бахархах юмгїй байгаа даа гутардаг. Бид даанч цєєхїїлээ юм гэдгийг энд ирээд мэдэрлээ. Хїн бїр єєрийнхєє чаддаг сайн їйл бїхнийг л хиймээр байна. Малын эмчээ хийгээд явж чадахгїй бол малаа маллаад татвараа тєлєєд улсдаа хувь нэмрээ оруулаад явна гэж боддог. Би энэ Монголынхоо тєлєє зєвхєн єєрийнхєє чаддаг юм юу байна тїїнийгээ л хийх болно.

16. Ярилцлагын асуултуудаа бэлдэж байх хооронд єєрийн тань талаар сонирхосон хувийн шинжтэй асуултуудыг найз нєхєд маань ирїїлж байлаа. Тэндээс нэгэн асуултыг нь энэ ярилцлагын тєгсгєлд оруулая. Таньтай андын журмаар танилцах, санаа бодлоо солилцох хїмїїст таны е-мэйлийн хаяг нээлттэй тул энд тэр бїгдийг лавлахаас тїтгэлзэв. Андын маань сонирхосон асуулт: “Та Англи хэлийг богино хугацаанд яаж ингэж тїргэн эзэмшиж чадав аа?”

Би Англи хэлийн сурсан гэж хэлж чадахгїй. Одоо ч сурсаар л байна. Анх Англи хэлийг эхлэн оролдсон їе маань 1995 он. Тэр їед би малын эмчийн ажлаа хийгээд бусад їед нь намайг єсгєж хїн болгосон, їргэлжийн хэвтэрт байдаг эмээ ээжийгээ харж асардаг байлаа. Ижийгээ орхиод олон хоног сараар хот хєдєє явж чаддаггїй байсан. Тэр їед Дундговийн мал эмнэлгийн газрын дарга байсан, одоо аймгийн засаг дарга Ж.Хїїхэнбаатар гуай маань “Залуу хїн чи явж тэр Англи хэл сурах ёстой. Хэдий болтол ингэж байхав. Бид ижийг тань харж асрахад тусална. Чи яв яв” гээд бараг загнах шахаж байж намайг Улаанбаатар хотод байдаг Тусгай Зориулалттай Англи Хэлний Сургуульд 4 сарын хугацаатай явуулж байсан. Ай даа мєн хїний сайхан сэтгэл шїї. Би тэр хїний залуу хїнд зааж сургадаг, тусалж дэмждэг, эрс шийдэмгий, шударга, тїс тас занг нь байнга хїндэтгэж явдаг. Бас миний Англитай холбогдсон бїх л зїйл тэр цаг їе, агшинтай салшгїй холбоотой. Хэл гэдэг бол давтаж л байхгїй бол хїний л юм билээ. Хєдєє аймагт байхад ажил, ар гэр, малын євчний дуудлага гээд аар саар ажилд дарагдсаар байгаад хэл їзээд суух бололцоо нєхцєл ялангуяа малын эмч бидэнд байдаггїй. Нэг сургуулийн багш хїн бол єєр л дєє. Миний адил олон малын эмч ийм л байдлаас болж хєдєєшиж байдагт сэтгэл их зовж явдаг.

Дараа нь хотод ирж хэлээ дахин нэг сэргээгээд Англи хэлний шалгалтад орж хотын номонд цагааширсан тїмэн олонтой уралдаж аман хїзїїдснээр Англид ирж сурах боломж маань бїрдсэн юм.

17. Таньд баярлалаа. Цахим Єртєє сїлжээний хамт олны ємнєєс таны хойшдын ажил їйлсэд тань улам их амжилт, сайн сайхан бїхнийг хїсье! Гишїїний хувьд сїлжээнийхэндээ болоод уншигч тїмэндээ хандаж хэлэх їгийг таньд їлдээе.

Дэлхийн єнцєг булан бїрийд аж тєрєн буй Монголчууд та бїхэндээ “усан дунд гал асах шиг амьдарч яваарай “ гэж ерєєе!

Ярилцлага маань эрхэм андын маань Англи улсад нэг жилийн хугацаанд байхдаа амжуулсан тэрхїї тусламжын їйл ажиллагаанд голлон чиглэгдсэн тул та бїхний сонирхон асуумаар байсан єєр бусад олон асуултууд энд орхигдсон гэдэгт эргэлзэхгїй байна.

Уншигч та ярилцлагын маань эзэн Монголоо хэмээн цєс нь хавиргаа дэсэж яваа энэ нэгэн эгэл Монгол эртэй элдвийг хууч хєєрье хэмээвээс batsaikhan97@hotmail.com хаягаар хандаж болно.

Химийн аргаар үүсгэсэн элдэв амтлагч идэхийн хүслийг донтуулсаар биеийг сүйтгэнэ. Хиймэл оюунаар хөөрөгдсөн элдэв мэдээлэл мэдэхийн хүслийг ...