Гэсэн хэдий ч Монгол наадам мөнх оршиг! хэмээх сүсэл минь алдагдсангүй тул эл дурсамжаа блогоороо дамжуулан дахин хуваалцая
.... Зуны дэлгэр цагт хотол тvмнээрээ цэнгэн нааддаг Монгол vндэстний vндэсний их баяр наадам дөхөж байна. Яг жилийн ємнє 1998 оны их баяр наадмын урьд орой Монстуднет-ийн чат өрөөнд хилийн чандад суугаа хоёр Монголын хооронд нэгэн ийм яриа болж билээ
- Наадам маргааш гээд л эх оронд маань мєн ч сайхан байгаа даа одоо?
- Yхсэн хойноо хушуурандаа алалдаж шороонд булуулаад наадмийн сайхан нь хаанаа байдаг юм бэ?
Эр бяр хvч ухаанаа сорих эр хvний єнє эртний гурван сорил нь он цагийн уртад тvмэн олноор цэнгэн наадах баяр наадам болтлоо єргєжин хєгжиж. Єнє эртнээс улбаалсан энэхvv баяр цэнгэл богд эзэн хаанд мандал єргєх Даншиг долоон хошуу наадам, Арван засгийн наадам тэдгээрийг залган авсан Ардын хувьсгалийн их баяр наадам хэмээн vе vедээ єєр єєрийн нэртэй байлаа. Єдгєє бид Монгол vндэстний vндэсний их баяр наадам хэмээх болов.
Энэ бvгд Монгол наадам байв, байсаар байх юм. Дэлхийд ганцхан Монгол наадам.
Амьд явбал улсын наадам үзнэ ээ гэж их нариагчийн хэлсэн нэг үг бий.
Гаргаж буй бие сэтгэлийн их бэлтгэл, зарцуулж буй их зардал, наадаж буй их хөөр баяр гээд аль ч талаараа бодсон наадам гэдэг төрийн том тоглоом юм шүү гэж өвөө маань хэлдэг байсансан.
Тиймээ уяачид нь эргэх дөрвөн улиралын турш ухаан бодлоо шингээж нойр хоолоо хасан байж хүлэг морьдоо сойцгоож, бөхчүүд нь бүтэн жилийн турш барих барьц хийх мэхээ тунгаан бясалгаж бие хүчээ жагсрааж, харваачид нь татсан сум нь байгаа онох онч мэргэнээ тогтоож түмэн олноороо нааддаг наадам чинь аугаа байлгүй яахав.
Энэ их наадмыг амид байж л үзэх учиртай юмсанж.
Монгол хүн хэн бээр ч энэ сайхан наадмыг шороотой хуушуураар бүү төсөөлөөсэй билээ.
Хурдан морины тухай болон бөхийн тухай дурсамжууд үргэлжлэх болно...
1 comment:
Миний монгол наадам ч үнэхээр сайхан шүү.
Бид л өөрсдөө тэр булуулаад байгаа шороогоо манаргаад байгаа болхоос биш тэр шороо зүгээр байхад өөрөө ирж булаагүй л байх. Хуушуурын хувьд наадам үзэж байгаа юм чинь заавал идэж заншисан хоол л доо. Гэхдээ би ер нь наадам дээр хуушуур идэж үзээгүй шд сонин байна уу? би ч өөрөө гайхаад байдаг юм хэхэ.
Монгол түмний минь баяр наадам өргөн дэлгэр болох болтугай. Та сайхан наадаарай...
Post a Comment