Монгол оронд тохиолдоод буй зудын аюулд нэрвэгдсэн малчин түмэнд туслах хандивийн үдэшлэг Лондон хотын төв Holborn дүүрэгт байрлах Британийн шилдэг 10 буудлын нэг Reniassance London Chancery Court Hotel-ийн хүлээн авалтын танхимд 2010 оны 3 дугаар сарын 5-ны Баасан гарагийн орой боллоо.
Энэхүү арга хэмжээг 86400 хөдөлгөөн санаачилж, Монголын малчдад туслах ажиллагаа явуулдаг Британийн CAMDA(Cambridge Mongolian Development Appeal) сайн санааны байгууллагатай хамтран Монгол Улсын Элчин сайдын яам, Британийн Монголчуудын Холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулав.
Арга хэмжээг нээж Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд Б.Алтангэрэл үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “Британийн зарим төрийн бус байгууллага ЭСЯ болон Британийн Монголчуудын Холбооны дэмжлэгтэйгээр зуданд нэрвэгдсэн монголын малчдад туслах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд гүн талархал илэрхийлье. Энэ танхимд бараг 170-аад хүн хүрэлцэн ирээд байна. Монголын малчдад чин сэтгэлээсээ туслах гэсэн та бүхний сайн санаа, сайхан сэтгэлд баярлалаа” гээд зудын улмаас малчдын байдал ямар байгаа болон хүмүүст хүнс, эмнэлгийн болон бусад тусламж үзүүлэх, малчдын хот айлд тэжээл хүргэх зэрэг ажлыг хэрхэн хэрэгжүүлж байгаа болон олон улсын байгууллага, гадаадын улс орон, хувь хүмүүсээс үзүүлж буй тусламжийн талаар мэдээлэв.
Мөн арга хэмжээг санаачилагч 86400 хөдөлгөөнийг төлөөлж Д.Нандинцэцэг, B.Aymeric нар, хамтран зохион байгуулагч CAMDA-г төлөөлж гүйцэтгэх захиралын үүрэг гүйцэтгэгч Д.Цэрэнбат нар хүрэлцэн ирэгсдэд зориулан өөрсдийн байгууллагыг танилцуулж, Монголд тохиолдоод буй зудын гамшгийн талаархи мэдээллийг хүргэлээ.
Арга хэмжээний үеэр CAMDA-г үүсгэн байгуулагч John Pirie хэдхэн хоногийн өмнө 81 насандаа таалал төгссөн мэдээг дуулгаж бүгд нэг минут хүндэтгэл үзүүллээ. Тэбрээр 70 гарсан насандаа энэ байгууллагыг байгуулж Монголын малчин түмний амьдрал ахуйг дээшлүүлэхэд нэгэн сэтгэлээр зүтгэн 9 жилийн хуагцаанд нийт хагас сая орчим фунт стерлингийн сан босгож олон төрлийн төсөл ялангуяа, Дундговь аймагт хэрэгжүүлсэн нь монголчууд бидний сэтгэл зүрхэнд үүрд орших эрхэм нэгэн юм.
Арга хэмжээнд нийт 170 гаруй хүн хүрэлцэн ирсний дотор Монголд үйл ажиллагаа явуулдаг Британийн төрөл бүрийн байгууллага, Монголыг сонирхогч хувь хүмүүс, Британид ажиллаж амьдардаг монголчуудын төлөөлөл багтжээ.
Арга хэмжээний үеэр CAMDA-тай олон жил хамтран ажиллаж буй Амтьдыг Хамгаалах Дэлхийн Холбооноос (WSPA - World Society of Animal Protection) зудын аюулт өртөөд буй Дундговь аймгийн зарим сумдад зориулан CAMDA-аар дамжуулан 40 орчим мянган долларын тусламж үзүүлж буйгаа мэдэгдэж цаашид ч САМDA-тай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Тус байгууллагын төлөөлөгчид өөрсдийн хандив хэрхэн зарцуулагдаж буйтай танилцахаар 3 дугаар сарын 15-наас 19-ны хооронд Монгол Улсад очиж тусламж хүргэгдсэн сумдаар явах ажээ.
Мөн арга хэмжээнд хүрэлцэн ирж амжаагүй ч өөрсдийн байгууллага хувь хүмүүсийн зүгээс 700 фунт стерлингийн тусламж ирүүлж буйгаа Кеймбриджийн Их Сургуулийн Ази болон Монгол судалын хэсгийн хамт олон захидлаар мэдэгдэв.
Лондон хотноо ажиллаж амьдардаг морин хуурч Одгэрэл, дуучин Мөнхжаргал, бүжигчин Зоригоо, Оюунаа, ёочончин Гоёцэцэг, уран нугараач, Гэйнессийн 2009 оны номд нугаралтын нэг үзээлбэр болох амандах зуултаар хамгийн удаан зогсох дээд амжилтийг тогтоож бүртгэгдсэн Оюунаа, хөгжмийн найруулагч Цогтбаатар, алдарт хөөмийч Цэрэндаваа гуайн гарын шавь Монгол хөөмийн урлагийг эзэмшин Өрнөдийн улс оронд танилцуулж яваа Michael Ormiston, түүний найз бүсгүй Candida Valentino Монголын урлаг соёлыг барууны оронд сурталчилах үйл ажиллагаа эрхэлж буй Lingua Global копанийн захирал Өнөрмаа нараас бүрдсэн уран сайханчдын баг бичил тоглолт хийж зочдын сэтгэлийг баясгалаа.
Энэ оройн арга хэмжээнээс нийтдээ таван мянган фунт стерлингийн сан боссоныг 86400 хөдөлгөөн болон CAMDA сайн санааны байгууллага хамтран Дундговь аймгийн зарим сумдад тусламж болгон хүргэхээр болов.
Одоогийн байдлаар CAMDA-аар дамжин Британий ТББ, хувь хүмүүсээс нийтдээ 40 000 орчим ам доллар, 10000 орчим фунт стерлингийн тусламж Монголд шилжиж Дундговь аймгийн зудад ихээр нэрвэгдсэн Эрдэнэдалай, Адаацаг, Гурвансайхан, Дэлгэрцогт суманд тэжээл болон бусад хэлбэрээр хүргэгдэж эхлээд байна.
Арга хэмжээг ивээн тэтгэж дээд зэрэглэлийн танхим үйлчилгээгээр үнэ төлбөргүй хангаж, мөн азын сугалаанд олон гайхалтай бэлэг хандивласан Reniassance London Court Hotel-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Тус зочид буудлын санхүүгийн албаны ажилтан Д.Нандинцэцэг, түүний нөхөр B.Aymeric, 86400 хөдөлгөөнийг үндэслэгчдийн нэг Д.Отгонбаатар нар өөрсдийн ажлын хажуугаар хичээл зүтгэл гарган энэхүү ажиллагааг цөөхөн хоногт багтаан өндөр хэмжээнд зохион байгуулсанд гүнээ талархая. Мөн Элчин Сайдын Яам, Монголчуудын Холбоо, CAMDA-ын хамт олон, Монгол Британийн Парлиаментийн бүлгийн дарга Жон Гроганы ажлын алба, Монгол Британий Худалдаа Аж үйлдвэрийн Танхимынханд тус тус өөрсдийн бүхий л сувгаар мэдээлэл түгээж өргөн олныг хамруулахад онцгой үүрэг гүйцэтгэсэнд талархая. Арга хэмжээг сурвалжлан бичлэг хийж, фото зургуудыг авсан Монгол Соёлын Төвийн дэргэдэх LondonMN студийн хамт олонд талархая. Үйлчилгээний ажилд үнэ төлбөргүй ирж үйлчилсэн, хандивын тоглолт хийсэн, Монгол охид, залуусдаа, Английн иргэн Michael Ormiston, Candida Valentino нартаа гүнээ талархая.
Мэдээллийг бэлтгэсэн Д.Цэрэнбат
Бусад зурагнуудыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу!
Энэхүү арга хэмжээг 86400 хөдөлгөөн санаачилж, Монголын малчдад туслах ажиллагаа явуулдаг Британийн CAMDA(Cambridge Mongolian Development Appeal) сайн санааны байгууллагатай хамтран Монгол Улсын Элчин сайдын яам, Британийн Монголчуудын Холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулав.
Арга хэмжээг нээж Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд Б.Алтангэрэл үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “Британийн зарим төрийн бус байгууллага ЭСЯ болон Британийн Монголчуудын Холбооны дэмжлэгтэйгээр зуданд нэрвэгдсэн монголын малчдад туслах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд гүн талархал илэрхийлье. Энэ танхимд бараг 170-аад хүн хүрэлцэн ирээд байна. Монголын малчдад чин сэтгэлээсээ туслах гэсэн та бүхний сайн санаа, сайхан сэтгэлд баярлалаа” гээд зудын улмаас малчдын байдал ямар байгаа болон хүмүүст хүнс, эмнэлгийн болон бусад тусламж үзүүлэх, малчдын хот айлд тэжээл хүргэх зэрэг ажлыг хэрхэн хэрэгжүүлж байгаа болон олон улсын байгууллага, гадаадын улс орон, хувь хүмүүсээс үзүүлж буй тусламжийн талаар мэдээлэв.
Мөн арга хэмжээг санаачилагч 86400 хөдөлгөөнийг төлөөлж Д.Нандинцэцэг, B.Aymeric нар, хамтран зохион байгуулагч CAMDA-г төлөөлж гүйцэтгэх захиралын үүрэг гүйцэтгэгч Д.Цэрэнбат нар хүрэлцэн ирэгсдэд зориулан өөрсдийн байгууллагыг танилцуулж, Монголд тохиолдоод буй зудын гамшгийн талаархи мэдээллийг хүргэлээ.
Арга хэмжээний үеэр CAMDA-г үүсгэн байгуулагч John Pirie хэдхэн хоногийн өмнө 81 насандаа таалал төгссөн мэдээг дуулгаж бүгд нэг минут хүндэтгэл үзүүллээ. Тэбрээр 70 гарсан насандаа энэ байгууллагыг байгуулж Монголын малчин түмний амьдрал ахуйг дээшлүүлэхэд нэгэн сэтгэлээр зүтгэн 9 жилийн хуагцаанд нийт хагас сая орчим фунт стерлингийн сан босгож олон төрлийн төсөл ялангуяа, Дундговь аймагт хэрэгжүүлсэн нь монголчууд бидний сэтгэл зүрхэнд үүрд орших эрхэм нэгэн юм.
Арга хэмжээнд нийт 170 гаруй хүн хүрэлцэн ирсний дотор Монголд үйл ажиллагаа явуулдаг Британийн төрөл бүрийн байгууллага, Монголыг сонирхогч хувь хүмүүс, Британид ажиллаж амьдардаг монголчуудын төлөөлөл багтжээ.
Мөн арга хэмжээнд хүрэлцэн ирж амжаагүй ч өөрсдийн байгууллага хувь хүмүүсийн зүгээс 700 фунт стерлингийн тусламж ирүүлж буйгаа Кеймбриджийн Их Сургуулийн Ази болон Монгол судалын хэсгийн хамт олон захидлаар мэдэгдэв.
Лондон хотноо ажиллаж амьдардаг морин хуурч Одгэрэл, дуучин Мөнхжаргал, бүжигчин Зоригоо, Оюунаа, ёочончин Гоёцэцэг, уран нугараач, Гэйнессийн 2009 оны номд нугаралтын нэг үзээлбэр болох амандах зуултаар хамгийн удаан зогсох дээд амжилтийг тогтоож бүртгэгдсэн Оюунаа, хөгжмийн найруулагч Цогтбаатар, алдарт хөөмийч Цэрэндаваа гуайн гарын шавь Монгол хөөмийн урлагийг эзэмшин Өрнөдийн улс оронд танилцуулж яваа Michael Ormiston, түүний найз бүсгүй Candida Valentino Монголын урлаг соёлыг барууны оронд сурталчилах үйл ажиллагаа эрхэлж буй Lingua Global копанийн захирал Өнөрмаа нараас бүрдсэн уран сайханчдын баг бичил тоглолт хийж зочдын сэтгэлийг баясгалаа.
Одоогийн байдлаар CAMDA-аар дамжин Британий ТББ, хувь хүмүүсээс нийтдээ 40 000 орчим ам доллар, 10000 орчим фунт стерлингийн тусламж Монголд шилжиж Дундговь аймгийн зудад ихээр нэрвэгдсэн Эрдэнэдалай, Адаацаг, Гурвансайхан, Дэлгэрцогт суманд тэжээл болон бусад хэлбэрээр хүргэгдэж эхлээд байна.
Арга хэмжээг ивээн тэтгэж дээд зэрэглэлийн танхим үйлчилгээгээр үнэ төлбөргүй хангаж, мөн азын сугалаанд олон гайхалтай бэлэг хандивласан Reniassance London Court Hotel-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Тус зочид буудлын санхүүгийн албаны ажилтан Д.Нандинцэцэг, түүний нөхөр B.Aymeric, 86400 хөдөлгөөнийг үндэслэгчдийн нэг Д.Отгонбаатар нар өөрсдийн ажлын хажуугаар хичээл зүтгэл гарган энэхүү ажиллагааг цөөхөн хоногт багтаан өндөр хэмжээнд зохион байгуулсанд гүнээ талархая. Мөн Элчин Сайдын Яам, Монголчуудын Холбоо, CAMDA-ын хамт олон, Монгол Британийн Парлиаментийн бүлгийн дарга Жон Гроганы ажлын алба, Монгол Британий Худалдаа Аж үйлдвэрийн Танхимынханд тус тус өөрсдийн бүхий л сувгаар мэдээлэл түгээж өргөн олныг хамруулахад онцгой үүрэг гүйцэтгэсэнд талархая. Арга хэмжээг сурвалжлан бичлэг хийж, фото зургуудыг авсан Монгол Соёлын Төвийн дэргэдэх LondonMN студийн хамт олонд талархая. Үйлчилгээний ажилд үнэ төлбөргүй ирж үйлчилсэн, хандивын тоглолт хийсэн, Монгол охид, залуусдаа, Английн иргэн Michael Ormiston, Candida Valentino нартаа гүнээ талархая.
Мэдээллийг бэлтгэсэн Д.Цэрэнбат
Бусад зурагнуудыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу!
4 comments:
Malchidiinhaa, nutag orniihoo toloo mon ch ix setgel gargaj, xodolmor zarj iim tom ajiliig xari nutagt amjuulj baigaa Tanaar baharhaj bainaa.
Hello. And Bye.
Foarte interesant subiectul postat de tine. M-am uitat pe blogul tau si imi place si am sa mai revin sa-l vizitez. O zi buna
goyo yumaa. tanidag ulsuud ch neleen haragdaj baishw. uk mglchuudiin web ajillahaa bolison yumu daa. mongolchuud.co.uk -s oor yamar yamar site bgaa ve.
aust-n mglchuud bas neg malchdad tuslah handiviin toglolt sydneyd hiigeed chadlaaraa l oroldood l bga haragdaj bn shw.
Post a Comment