Энэ блог
Уншигч танд - Миний дотоод ертөнцийг ил гарган тусгасан толь болог
Бичигч надад - Бодол санааныхаа бор гэрт хаан байхын жаргал эдлүүлэг
Saturday, May 31, 2014
...Түүхийг ухаарч наалдуулалгүй хий ярьж бахархах бас хэт шүүмжлэх нь солиоролын нэг хэлбэр мэт санагдах. Монголчууд бид баялаг түүхтэй Энэ нь бид мандан бадрах тоогоороо мөхөн доройтсоныг илтгэнэ. Мөхөн доройтсон шалтгаануудаа бодож тунгаая. Бичих түгээх үг бүрийн тань хүрэх цараа нь хязгааргүй нэмэгдсэн энэ цаг дор унагах үг бүрийнхээ үнэ цэнийг үнэлж цэгнэж байцгаая.
Tuesday, May 06, 2014
Олуулаа болно гэдэг
Төрийн тэргүүн олуулаа болъё
уриална, төрийн ажиллагаа цөөхүүл болгох мэт дарамтлана. Олуулаа байх гэдэг бид эх орондоо итгэл, сэтгэл дүүрэн хүн ёсоор амьдрах эрхтэй байх орчиноос,
5 хүнийг 10, 100 хүн мэт ажиллуулах, урамшуулах, эвлэлдүүлэх тогтолцоотой байхаас эхлэнэ гэж бодох. Гэтэл бид
олуулаа болох гэж эх орондоо ирээд ч, ерөөс эх орондоо байхдаа ч "ганцаардах" болсон мэт.
Тэнгри Холдингийн Х.Анхбаяр. Ойрд түүний
талаар шуугиrж байна. Тэрээр АТГ-т хэргийн учир өнгөрсөн оны 7 сарын 9-нд баривчлагдаад
шалгагдан 10 сар гаран хоригдож буй аж. Гэнэт баривчлагдсан түүнийг хууль
журмаараа шалгагдаад зөв буруу нь шүүхээр шийдэгдэхийг хүлээж арга аа барсан ар гэрийнхэн,
найз нөхөд, компанийн ажилчид нь тал тал тийш дэм эрнэ.
Friday, May 02, 2014
Хүсвээс цөвүүн цагт энэрэл өршөөл эрхэм мэт
Төрийн цааз, хэрэг чиг шударгаас хазайх цаг дор цөхрөлт хүмүүний сэтгэл "сохор" мэдрэмжээ дагаж, түм бумаар тал бүр тийш амь хичээн бутарна, чингэсээр улсын заяа улам дордох. Хүсвээс цөвүүн цагт энэрэл өршөөл эрхэм мэт
Subscribe to:
Posts (Atom)