Болзолгүй энэ хорвоод
Болж өнгөрсөн бүхнийг тунгаан шинжихэд
Бахдам бүхэн дандаа дардан замаар ирсэнгүй
Бачимдам бүхэн дандаа мунхаг замаар явсангүй
Өө халдаахгүй магтан дуулах зүйлс маань
Өрөөл нэгэнд гаслан байж ч болохоор
Магадгүй яг одоо дэвсэлж буй зүйлсээ
Маргааш бид хайлан дурсаж ч мэдэхээр...
Алдаа оноо гэгч ар өвөр тал юм хойно
Алдсан нэгнээ чөтгөрчлөлгүй гэсгээж
Алдарт хүрснийгээ бурханчлалгүй хүндэлж
Атгасан шагай мэт хурах ая эвийн тунг тааруулахсан
Бодлын дусал


Comments

Popular posts from this blog

Хилийн чанад дахь Монголчууд ба тэдэнд чиглэсэн төр засгийн бодлого, үйл ажиллагааны хураангуй ба санал хүсэлт

Хилийн чанад дахь Монголчуудын ирэх 4 жилийн төлөв ба санал хүсэлт, уриалга