Thursday, May 26, 2016

Өнгө нь сааралтсан эл хорвоод
"Үнэнийг би бүгдийг өчье!" гэгсэд
Өөрөө түүнийхээ нэг л талд нь буйгаа зөвшөөр
Өрөөл бусад ч анзаарч ойлго, амгалан орш
(Cонгуулын солиорлыг хараад сонин сонин бодлууд төрөх юмаа  )

Monday, March 07, 2016

Үг, Өнгө, Ая аваас
Оюун бодол, зүрх сэтгэлийн өгөөш
Утгыг задлах,Өнгийг таних, Аяанд хөглөгдөхийн хязгаарыг
Ухааны гүн, сэтгэлийн тэнүүн мэднэ
Зөв бэлчээрт цагт нь хүргэвэл мал өснө
Зөв мэдээлэл цагт нь хүргэвэл хүн татна

Sunday, February 21, 2016

Хайрга чулуу зүггүй шидвэл толгой хагална
Хатуу үг бодлогогүй хэлбэл эв хагална

Wednesday, January 27, 2016

Юм бүхний учрыг олох гэж ам болгоныг бүү сонс
Ерөөс өөрийгөө л гэгээрүүл, унш, бод, 
Eртөнцийн учир шалтгаан тэнд бий

Monday, January 18, 2016

Өнгөрснийг магтаж өнөөг муулах нь зөнөн буйн шинж
Өнөөг магтаж өнгөрснийг муулах нь гэнэн буйн шинж
Өгөөмрөөр сэтгэж өмнөхөө хичээнгүйл. сэргэж мандахын шинж

Thursday, November 12, 2015

Сэтгэл тань гэгээнээр оргилог
Сэрэмжгүйн сүүдэрт бүү автаг
Бодлын дусал

Химийн аргаар үүсгэсэн элдэв амтлагч идэхийн хүслийг донтуулсаар биеийг сүйтгэнэ. Хиймэл оюунаар хөөрөгдсөн элдэв мэдээлэл мэдэхийн хүслийг ...