Арчиж баймаар
Хичнээн эрүүл бие заяавч хайнга авир чимх чимхээр доройтуулна
Арчаатай баймаар
Хичнээн их эрдэм суравч сагага зан дусал дуслаар дундруулна
Даруухан баймаар
Хичнээн сайхан сэтгэл байвч хилэнц уур хумхи хумхиар бузарлана
Бясалгаж баймаар
Энэ блог
Уншигч танд - Миний дотоод ертөнцийг ил гарган тусгасан толь болог
Бичигч надад - Бодол санааныхаа бор гэрт хаан байхын жаргал эдлүүлэг
Цайлган юм, цайлган юм гэсээр зажилж л орхидог хорвоо шүү. Цааргатай л яваарай үр минь Сайхан юм, сайхан юм гэсээр самарч л орхидог хорвоо шүү. Сагалгүй л яваарай үр минь Номхон юм, номхон юм гэсээр ноолж л орхидог хорвоо шүү Ноцолттой л яваарай үр минь Мундаг юм, мундаг юм гэсээр мунгинуулж л орхидог хорвоо шүү. Муйхаргүй л яваарай үр минь Даруу юм даруу юм гэсээр тугтайлгаж л орхидог хорвоо шүү Дуугарч л яваарай үр минь
Химийн аргаар үүсгэсэн элдэв амтлагч идэхийн хүслийг донтуулсаар биеийг сүйтгэнэ. Хиймэл оюунаар хөөрөгдсөн элдэв мэдээлэл мэдэхийн хүслийг ...