Үгээр өлгийдэж хайрлаж сүүдэр тусгахгүйг хичээ
Үглэж дуулан энэ энэ хэмээн хашгичваас
Өндөгөө голсон шувуу шиг нүүрээ буруулна шүү, түмэн
2007-06-08
-----------------------------------------------------------Мууг өөрт үгүй мэт бодож бүү бард
Мунхаг муухайн үр таны л дотор бий
Сайныг зөвхөн бусдаас хайж бүү бэтгэр
Сайхан бүхний үр таны л дотор бий
Цөхөрч туйлдахын мөчид ч сайн нь муугаа дарж байваас
Чухамдаа та Хүмүүн болж буйн гэрч
2007-06-06
____________________________________________________________________
____________________________________________________________________
4 comments:
Эхний 4 мөртөөр сонин хэвлэлийнхнийг хэлээд байх шиг.
Үнэн бодит байдалд ойр юм бичсээр ирсэн сонинууд одоо ялгараад тогтмол захиалагчтай болоод, хөл дээрээ баттай зогсох шинжтэй болж байгаа. Харин намыг магтан дуулдаг сонинууд болохоор эзэд нь халаасаа сэгсэрч гаргадаг нэмэгдэл тэжээлээр л амьдарч байна шүү дээ. Тийм сонинуудаас уншигчид нүүрээ буруулаад, хичнээн мянган гоё үнэнийг бичсэн байлаа ч "хн" хэмээн хамраараа дуугарч хүлээн авч байна шүү дээ.
Ихээ дээр үеийн минь гүн дотно анд асан Омар Хайямийг минь санагдуулав шүү. Их баярлаад, . Энэ "Санагдуулав" гэдэг нь хуулчихжээ, дуурайчихжээ гэсэн үг биш шүү. Түүнтэй минь адил түвшинд сэтгэж, мэдэрч, хүүрнэж чадсаныг, тийм түвшины мэдрэмж төрүүлж чадсаныг л хэлж буй ухаантай, баахан бүдүүн бараг илэрхийлчихэв үү дээ. Бас зэрэгцээд мнай уламжлалт хос ёсны ухааны үр жимсэсээс ч дусаад ирж.. Бодлын чинь дусал болор шиг гялалздаг юм байна, түншээд үзвэл алмаас эрдэнэ мэт байгаа даа, лавтай.
Би саяхан Батзаяагийн блогийг уншлаа. Үнэхээр өрөвдөлтэй юм. Тэрээр одоо хүнд өвчинтэй байгаа. Түүндээ шаналан зовж байгаа ....... Та бүхэн түүнд туслахыг хүсвэл http://lovelife.delhii.net/ руу ороорой. Д.Цогбадрах
Post a Comment