Бодлын дуслыг тосохуй
Үнэн мөн цагийн эрхээр түмэнд харагдана аа анд минь
Үгээр өлгийдэж хайрлаж сүүдэр тусгахгүйг хичээ
Үглэж дуулан энэ энэ хэмээн хашгичваас
Өндөгөө голсон шувуу шиг нүүрээ буруулна шүү, түмэн
Мууг өөрт үгүй мэт бодож бүү бард
Мунхаг муухайн үр таны л дотор бий
Сайныг зөвхөн бусдаас хайж бүү бэтгэр
Сайхан бүхний үр таны л дотор бий
Цөхөрч туйлдахын мөчид ч сайн нь муугаа дарж байваас
Чухамдаа та Хүмүүн болж буйн гэрч
Үгээр өлгийдэж хайрлаж сүүдэр тусгахгүйг хичээ
Үглэж дуулан энэ энэ хэмээн хашгичваас
Өндөгөө голсон шувуу шиг нүүрээ буруулна шүү, түмэн
2007-06-08
-----------------------------------------------------------Мууг өөрт үгүй мэт бодож бүү бард
Мунхаг муухайн үр таны л дотор бий
Сайныг зөвхөн бусдаас хайж бүү бэтгэр
Сайхан бүхний үр таны л дотор бий
Цөхөрч туйлдахын мөчид ч сайн нь муугаа дарж байваас
Чухамдаа та Хүмүүн болж буйн гэрч
2007-06-06
____________________________________________________________________
____________________________________________________________________
Comments
Үнэн бодит байдалд ойр юм бичсээр ирсэн сонинууд одоо ялгараад тогтмол захиалагчтай болоод, хөл дээрээ баттай зогсох шинжтэй болж байгаа. Харин намыг магтан дуулдаг сонинууд болохоор эзэд нь халаасаа сэгсэрч гаргадаг нэмэгдэл тэжээлээр л амьдарч байна шүү дээ. Тийм сонинуудаас уншигчид нүүрээ буруулаад, хичнээн мянган гоё үнэнийг бичсэн байлаа ч "хн" хэмээн хамраараа дуугарч хүлээн авч байна шүү дээ.