Friday, April 18, 2008

Цахим Өртөөний гишүүдийн хамтран бичсэн НОМ ТӨРЛӨӨ

Монгол улсад Интернет үүсэж хөгжисний 12 жилийн ойд зориулан Монгол туургатны Цахим Өртөө сүлжээний гишүүдийн хамтран бүтээсэн “Интернэт хэрэглэгчийн гарын авлага” номын нээлт Монголын анхны төрөлжсөн номын их дэлгүүр Интерном-д 4 сарын 19-ны Бямба гарагт 13 цагаас болох тул нийт сонирхогчдыг, тэр дундаа тус сүлжээний Монгол дах гишүүдийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нээлтийн ажиллагааны үеэр номыг хамтдаа бүтээсэн залуусын сэтгэгдэлийг сонсох, гадаадад суугаа зохиогчдын ирүүлсэн мэндчилгээг үзэх, номыг ивээн тэтгэсэн байгууллагуудад өргөмжлөл гардуулах, гадаадад суугаа номын багийн гишүүдийн ар гэрийн төлөөлөлд номын дээжээс гардуулах, Төв номын сан болон хөдөө орон бүх номын санд 100 хувь ном бэлэглэх, хүрэлцэн ирэгсдэд номын 20%-ийн хямдруулсан худалдаа явагдах зэрэг олон төрлийн арга хэмжээ зохиогдоно.

Энэ ном нь цахим ертөнцөөр танилцаж нөхөрлөсөн, цөөнгүй нь өөр хооронд хараахан нүүр тулан уулзаж амжаагүй яваа Цахим Өртөө сүлжээний гишүүдийн хамтран бичсэн анхны хэвлэмэл бүтээл болж буйгаараа, Интернетийн олгож буй боломжийг ажил хэрэгчээр ашиглаж чадсаны нэгэн нотолгоо болон мэндэлж буйгаараа онцлог юм.

Тус номыг АНУ, Бельги, Герман, Их Британи, Монгол, Япон орнуудад гол төлөв мэдээллийн технологийн салбарт мэргэжлээрээ ажиллаж буй залуус маань хамтран бичиж, хянан тохиолдуулcан байна.

Зохиогчид:
Амарбат. П (Moнголоос)
Амаржаргал. Ж (Германаас)
Бадрал. С (Белгиэс)
Бат-Орших. Б (Moнголоос)
Отгонбаяр. А (Японоос)
Сайнбаяр. Д (АНУ-аас)
Саруултуяа. Ж (Moнголоос)
Цэрэнбат. Д (Их Британиас)

Хэрэглэгчийн үүднээс хянан тохиолдуулсан:
Б.Жамц (Moнголоос)

Хянан тохиолдуулсан:
П.Амарбат (Moнголоос)
Б.Жамц (Moнголоос)
Д.Сайнбаяр (АНУ-аас)
Ж.Саруултуяа (Moнголоос)

Монгол вебийн санг нэгтгэсэн:
Д.Анулан (Монголоос)
Д.Батдулам (Монголоос)

Хэвлэлийн эх бэлтгэсэн:
П.Амарбат (Moнголоос)

Хавтасны дизайнийг зохиосон:
Ч.Ганболд (АНУ-аас)

Хэвлэл мэдээлэл, маркетинг:
Г.Солонго (Moнголоос)

Номын агуулгын талаар багийн ахлагч Д.Сайнбаярын уг номонд зориулан бичсэн Өмнөх үг-нээс уншиж танилцана уу!


ӨМНӨХ ҮГ

Монгол туургатны Цахим Өртөө сүлжээний гишүүдийн хамтран бүтээсэн “Интернэт хэрэглэгчийн гарын авлага” ном уншигч авхай таны гарт хүрч байна.Мэдээллийн эрин зуунд даяаршил, хавтгай дэлхийн техник, технологийн үсрэнгүй хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд энэ дэлхийн иргэн бүр Интернэтийг өдөр тутмын амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгох зайлшгүй шаардлага нэгэнт буй болжээ. Монгол оронд Интернэт хөгжсөн сүүлийн 12 жилийн хугацаанд улс орон даяар интернэтжих үйл явц эрчимтэй өрнөж, харилцаа холбооны дэд бүтэц хөгжиж, техник технологийг ашиглах бололцоо улам бүр нэмэгдэж ирсэн хэдий ч хүн амын дийлэнхи хувьд Интернэтийн тухай ойлголт, хэрэглээ, боловсрол дутмаг хэвээр байна.

Дэлхий даяар тархсан монголчуудын харилцах нэгэн гүүр болсон Цахим Өртөө имэйл сүлжээгээр танилцаж, өдий болтол нүүр тулж уулзалдаагүй бидний хэсэг нөхөд сэтгэл зориг нэгдэж, цахим ертөнцөд багагүй хугацаанд хамтран ажилласны дүнд уг номыг бүтээлээ. Монгол, АНУ, Герман, Япон, Их Британи, Бельги орнуудад гол төлөв мэдээллийн технологийн салбарт мэргэжлээрээ ажиллаж буй монгол залуусын хамтран бүтээсэн эл ном нь эх орныхоо цаашилбал энэ дэлхийн өнцөг булан бүрт буй Интернэттэй танилцаж амжаагүй, Интернэтийг ашиглаж эхэлж буй, Интернэтийг өдөр тутам хэрэглэдэг ч нөөц бололцоог нь бүрэн дүүрэн нээж амжаагүй яваа мянга мянган хэл нэгт хэрэглэгчдэд зориулагдсан болно.

Интернэт нь өөрөө агуулгын агуу багтаамжтайгаас гадна цаг мөч бүр тэр нь нэмэгдэн арвижиж байдаг асар том сэдэв учир уг номд бүрэн гүйцэд хамраагүй зүйлс нэлээд бий боловч уншигч танд Интернэтийн зах зухаас танилцуулж, Интернэтийн буй болгосон нөөц бололцоо, ач холбогдлыг таниулж, улмаар Интернэтийн ертөнцөд хөл тавих үүд хаалгыг нээхэд туслахад бидний зорилго чиглэсэн билээ.

Уг номын 1000 хувийг хот, хөдөөгийн уншигчдад үнэгүй түгээх, бусад олон зуун хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн боломжит хямд өртгөөр хүргэх бололцоог мэдээллийн технологи, харилцаа холбоо, түүнчлэн банк санхүүгийн чиглэлээр ажиллаж буй монголын тэргүүлэх компани, аж ахуйн нэгжүүд олгосон юм. Номын ерөнхий ивээн тэтгэгч Мобиком корпораци болон Датаком, МCScom, ХасБанкны хамт олонд Интернэт хэрэглэгчдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье. Энэ дашрамд номны гүйлгээнээс олсон ашгийн тодорхой хувийг “Цахим Өртөө Холбооны нэрэмжит Oюутны тэтгэлэг”-ийн санд хандивлаж буйг дурдахад таатай байна.

Эрхэм Та цахим ертөнцөд тавтай морилно уу!
Д. Сайнбаяр
Номын багийн ахлагч

2008.02.14.

9 comments:

ganga said...

Yamar saihan medee ve. Nom buteehed orolcson buh internet anduudad bayar hurgeye.

ganga said...

Энэ номын тухай мэдээ блогтоо орууллаа. Блогчид хамтран ажиллах боломжоор саналаа хэлнэ үү.

М.Огоо said...

Erhem ahad chin setgeliin ugaas bayar hurgii. Zaashdiin nomiin zagaan uilsed tani ulam ondor amjilt husii!

gegeen said...

baahan tanidag humuus ch baina, ta hed ch zugeer suulgui, zuv zuil barij avch, ih hodolmorlojee, bayar hurgeye. tsaashid ulam ihiig hiigeerei. good luck all

Anonymous said...

ene nomoo oyutnuudad taraah heregtei. Mongoliin oyutnuud emal shalgah chatlahaas uur internet iig buren ashiglaj medehgui baigaa. Mun 30-50 nasnuu humuust bas mash ih heregtei. Huduu hurgelee geed internet baihgui gazar hereg ni neg ih garahgui l bolov uu.

disa said...

AV,無碼,a片免費看,自拍貼圖,伊莉,微風論壇,成人聊天室,成人電影,成人文學,成人貼圖區,成人網站,一葉情貼圖片區,色情漫畫,言情小說,情色論壇,臺灣情色網,色情影片,色情,成人影城,080視訊聊天室,a片,A漫,h漫,麗的色遊戲,同志色教館,AV女優,SEX,咆哮小老鼠,85cc免費影片,正妹牆,ut聊天室,豆豆聊天室,聊天室,情色小說,aio,成人,微風成人,做愛,成人貼圖,18成人,嘟嘟成人網,aio交友愛情館,情色文學,色情小說,色情網站,情色,A片下載,嘟嘟情人色網,成人影片,成人圖片,成人文章,成人小說,成人漫畫,視訊聊天室,性愛,a片,AV女優,聊天室,情色

tiger said...

徵信社,尋人,偵探,偵探社,徵才,私家偵探,徵信,徵信社,徵信公司,抓猴,出軌,婚姻,劈腿,感情,第三者,婚外情,一夜情,小老婆,外遇,商標,市場調查,公平交易法,抓姦,債務,債務協商,應收帳款,詐欺,離婚,監護權,法律諮詢,法律常識,離婚諮詢,錄音,找人,追蹤器,GPS,徵信,徵信公司,尋人,抓姦,外遇,徵信,徵信社,徵信公司,尋人,抓姦,外遇,徵信,徵信社,徵信公司,尋人,抓姦,外遇,徵信,徵信社,徵信公司,尋人,抓姦,外遇,徵信社

I LOVE YOU said...

成人遊戲,免費成人影片,成人光碟,情色遊戲,情色a片,情色網,性愛自拍,美女寫真,亂倫,戀愛ING,免費視訊聊天,視訊聊天,成人短片,美女交友,美女遊戲,18禁,三級片,美女,成人圖片區,avdvd,色情遊戲,情色貼圖,女優,偷拍,情色視訊,愛情小說,85cc成人片,成人貼圖站,成人論壇,080聊天室,080苗栗人聊天室,免費a片,視訊美女,視訊做愛,免費視訊,伊莉討論區,sogo論壇,台灣論壇,plus論壇,維克斯論壇,情色論壇,性感影片,正妹,走光,色遊戲,情色自拍,kk俱樂部,好玩遊戲,免費遊戲,貼圖區,好玩遊戲區,中部人聊天室,情色視訊聊天室,聊天室ut,自拍,後宮電影院,85cc,免費影片,a片

文章 said...

走光,色遊戲,情色自拍,kk俱樂部,好玩遊戲,免費遊戲,貼圖區,好玩遊戲區,中部人聊天室,情色視訊聊天室,聊天室ut,成人遊戲,免費成人影片,成人光碟,情色遊戲,情色a片,情色網,性愛自拍,美女寫真,亂倫,戀愛ING,免費視訊聊天,視訊聊天,成人短片,美女交友,美女遊戲,18禁,三級片,自拍,後宮電影院,85cc,85cc免費影片,免費影片,線上遊戲,色情遊戲,日本a片,美女,avdvd,色情遊戲,情色貼圖,女優,偷拍,情色視訊,愛情小說,85cc成人片,成人貼圖站,成人論壇,080聊天室,080苗栗人聊天室,免費a片,視訊美女,視訊做愛,免費視訊,伊莉討論區,sogo論壇,台灣論壇,plus論壇,維克斯論壇,自拍