Monday, April 26, 2010

"Монгол Oрны Хөгжилд" 6-р чуулга уулзалтын онцлогоос



Британийн Монголчуудын жил бүр уламжлал болон зохион байгуулдаг Монгол Орны Хөгжилд сэдэвт чуулга уулзалтын 6-р ирэх Ням гарагт буюу 5 сарын 2-нд Лондон хотноо Limkokwing University of Creative Technology -ийн  хурлын танхимуудад зохион байгуулагдах гэж байна.
  • Чуулганаар уламжлалт нийгмийн ухааны салбарын хэлэлцүүлгүүдээс гадна, Анагаах ухаан,  Математик - Мэдээллийн Шинжлэх ухаан - Инженерчлэлийн сэдвээр салбар хуралдаанууд зохион байгуулагдана.  Эдгээр салбарууд нь улс орны хөгжлийн суурь асуудлуудтай холбогдох сэдвүүдийг хөндөн хэлэлцэж, мөн эдгээр чиглэлээр мэрэгшиж ажиллаж буй гадаад улс орнуудад суугаа судлаач залуусаа таниулж байна.
  • Салбар тус бүрийг тухайн салбартаа эрдмийн зэрэг цол хүртсэн мэрэгжлийн судлаачид, Британийн Монголчуудын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүдтэй хамтран зохион байгуулж байна.
  • Бусад улс орнуудаас илүү олон оролцогчид тухайлбал Герман, Голланд, Ирланд, Монгол, Польш, Финланд, Франц, Швед зэрэг орнуудаас цахим хэлбэрээр болон биеэр ирж оролцож байна
  • Хамгийн олон буюу нийт  23 илтгэлүүд энэ удаагийн чуулганаар хэлэлцэгдэх ба илтгэгч нарын 11 нь докторын зэрэгтэй, 7 нь докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна
  • Чуулга уулзалтад зориулан Монгол улсын засгийн газрын хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад суугаа Монгол улсын иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах зөвлөлөөс цахим хэлбэрээр оролцож Засгийн газраас хилийн чанадад суугаа иргэдийнхээ талаар авч хэрэгжүүлж буй бодлогоос танилцуулна  
  • 2011 онд болох Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойтой холбогдуулан Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын Хүрээлэнгийн Профессор, Түүхийн ухааны доктор О.Батсайхан “ХХ зууны Монголын түүх: 1911 оны Монголын Үндэсний хувьсгалын удирдагч VIII богд Жавзандамба хутагт ба түүний тухай түүх судлалд өгүүлсэн нь” сэдэвт гол илтгэлийг чуулганы эхэнд нийтэд хандан тавина.
  • Дэлхийн 7 орны 12 оронд салбартай Малайзад төвтэй Limkokwing University of Creative Technology  нь Лондонгийн төв хэсэгт байрлах эд өлгийн хамгаалалтын жагсаалтад багтдаг өөрийн ёалбар сургуулийн үзэсгэлэнт байранд чуулганыг зохион байгуулах боломжийг олгож байна.
At Limkokwing University of Creative Technology, we bring a new kind of learning where technical skills, cultural competency, talent development and leadership provide a holistic education for the future movers and shakers of the world. Limkokwing is a global university based in Kuala Lumpur with 12 campuses located in 7 countries.
The Limkokwing campus in London is a magnificent historical building built more than two centuries ago. Its location in the posh end of Piccadilly makes the Limkokwing campus the perfect base for students to hop cross to nearby locations for their research for undergraduate and postgraduate studies.
  • Чуулганыг Элчин Сайдын Яам, Цахим Өртөө Холбооны ХАШ төсөл, Ouyn Cashmere Ltd, Mongol Bridge. Mongol Pub,  Lingua Global,  Sonin.mn, иргэн Т.Индра, А Нямдорж, иргэн Б.Нямбаяр зэрэг байгууллага хувь хүмүүс ивээн тэтгэж хамтран ажиллаж байна. Мөн өөр бусад байгууллага хувь хүмүүс ч төрөл бүрээр ивээн тэтгэж хамтран ажиллахад бид бүхэн нээлттэй.
 Дэлгэрэнгүй мэдээллийг http://chuulgan.blogspot.com -оос авна уу!

1 comment:

Delgerjargal.P said...

www.enkhnaran.blogspot.com