“Аса аварга ирэх гэнэ” гэсэн яриа нилээд хоногийн өмнөөс дуулдаж эхлэв. Бүр өдөр андуурч Монголчууд “Монгол паб”-д цуглаж хүлээсэн ч тохиол бий. Британийн Монголчууд аваргынхаа дүрийг нь харж дууг нь сонсохоор тэсэн ядан хүлээцгээж байсан нь тэр.
Хүлээсэн аварга маань иржээ. Тэрээр Японы TBS (Tokyo Broadcasting System) телевизийн нэвтрүүлэгт оролцох, өөрийн найз, алдарт цэцэрлэгч Ishihara Kazuyuki-ийн урилгаар түүний оролцож буй Хатан хааны олон улсын цэцэрлэгийн үзэсгэлэн Chelsea Flower Show-г үзэж найзыгаа дэмжих, Шотланд дах “Yokozuna” вискиний үйлдвэрт айлчилах, өөрийн багш Б.Эрдэнтуяатайгаа уулзах гээд цөөн хоногт амжуулах олон ажилтай иржээ.
Менежэр, үсчин, Лондон дах асуудлыг хариуцагч, кино зураг авагч гээд цөөнгүй Япончууд дагалдах аж. Орчуулагчаар нь ажилласан Ж.Өнөрмаа андын тусаар аваргатайгаа тухлан танилцах ховорхон завшаан тохиов. Цөөхөн цаг хамт байсан ч аваргынхаа бодол сэтгэлийг нь толидож, үйл хөдлөлийг нь харж, яриа хөөрөөг нь сонсон суухуйд Монгол гэж ярьж омогшсон их омог, хүүхэд мэт цагаан юуг ч хэнтэй ч ярих зан, 15 жил амьдралаа холбосон сумогийн ёс жаягт, тэмцэл тулааны их орчиноос энгийн амьдралд хөл тавих үедээ мэдэрч буй эзгүйрэл, сурч боловсорч улам ихийг хийж бүтээхсэн гэсэн хүсэл тэмүүлэл энэ бүгд анзаарагдах шиг болсон.
Аваргын 30 хүрээгүй насандаа үзэж туулсан амьдрал, цогцлоож босгосон алдар цуу нь түүний хэн болохыг илтгэнэ. Тэр дэлхийн хэмжээнд яригдах алдартан, Монгол түмний омогшил хөөрлийн нэгэн бэлэгдэл болтлоо ихийг үзэж туулж амжилт ялалтын оргилд гарч чадсан. Иймээс ч их аваргын талаар ердийн нэгэн мань шиг нь бичихэд үзсэн туулсаны эн дутаж, үг бодол эвлэж өгөхгүй зовох аж. Гэхдээ аварга маань “Ярилцлага энэ тэр гээд яахав, та зүгээр миний юу яриж бусадтай яаж харьцаж буйг харж байгаад л өөрөө бичээд Цахим Өртөөн дээрээ тавиарай” гэж хүндлэм итгэл, хэцүүхэн үүрэг хоёрыг хамтатган үүрүүлсэний учир зориглов.
Хүнлэг сайхан их аварга
Аварга маань төлөвлөсөн ажил албатай дөрөвхөн хонохдоо Монголчуудтайгаа ойр байж, аль л тус дэм хэрэгтэй хүмүүстэй цаг гарган, бүр зорьж очин уулзаж сэтгэлийн их тэнхээ хайрлаж байлаа.
Аваргын хүүхэд ахуйн скаутийн багш, сурган хүмүүжүүлэгч Б.Эрдэнэтуяа хүнд өвчтэй эмнэлэгт буй. Аварга ирсэн даруйдаа л багшаа эргэж сэтгэлийн их дэм өгч хэдэн цагаар ярьж багын дурсамжаа сэдрээн хуучилсан аж. Өмнө хэлсэнчилэн ерөөс түүний Лондон ирэх зорилгуудын нэг нь багштайгаа уулзах явдал байв. 15 жилийн өмнө Эрдэнэтуяа багштайгаа авахуулсан зургаа заагаад энэ хугацаанд мөн олон юм болж өрнөждээ хэмээн өгүүлээд санаа алдсан. Тэр үед багш нь дэлхийн хүн болоорой гэж дэлхий бэлэглэж байсан гэдэг. Тэр өдгөө үнэхээр дэлхийн хүн болжээ. Аварга багшийнхаа санаачилж жил бүр уламжлал болгон хийдэг Лондон дах хүүхдийн баярыг нь ивээн тэтгэж багшийгаа, Лондон дах Монгол хүүхдүүдээ баярлууллаа.
Аварга аялалыг нь зохион байгуулагч Япончуудынхаа төлөвлөсөн хуваарийг үе үе зөрчиж Монголчууддаа цаг боломж гаргаж байлаа.
Монголын Радио телевизийн нэвтрүүлэгч, жүжигчин, соёлын тэргүүний ажилтан, төр нийгмийн зүтгэлтэн Доржбат гуай бие нь чилээрхүү байгааг хэлэхэд тэрээр урьдчилан захилсан оройн зоогноосоо татгалзаж өвгөнийх рүү зорисон. Их аваргын гэнэтийн зочилолтод урамшиж баярласан Доржбат ах дараа нь “Сайн хүн, сайхан хүү байна даа” хэмээн өгүүлж байна билээ.
Мэрэгжлийн боксийн дэлхийн аварга, гавъяат тамирчин Чой Цэвээнпүрэв 6 сарын 4-нд Лондон хотноо ээлжит тулаанаа хийхтэй холбогдуулан элэг нэгтнээ дэмжиж буйгаа илэрхийлэн уг тоглолтыг зохион байгуулагч нарт телевизийн ярилцлага өгөөдөхөв.
“Хүн хүнээрээ л байх хэрэгтэй. Зовж ядарсан, хэрэгцээ тус гарсан үед нь Монголчууд бие биедээ чадах чадахаараа тусалж байх хэрэгтэй шүү дээ” хэмээн аварга өгүүлсэн.
Тиймээ аварга маань алдрын өндөр оргилд хүрсэн ч хүнлэг сэтгэл нь байнга асаастай эгэл нэгэн болохыг харахуйд өөрийн эрхгүй бахдах, хайрлах сэтгэл төрж байлаа.
Монгол гэж омогших их аварга
“...Би Монгол хүн,... Тэнгэрт тэтгэгдсэн Монгол түмэн..” гэх мэт үг хэлж байхыг нь бичлэг ярилцлагаас нь олонтоо харж уншиж байсан билээ. Аварга маань үнэхээр л Монгол гэж их ярьж омогших юм аа.
“Хаа явсан газраа Монголчуудтайгаа уулзаж ярьж хөөрч тэднээсээ эрч хүч авч байдаг юм” хэмээсэн. Тиймээс ч төлөвлөж тохирсноо өөрчлөн “Монгол паб”-аар нэг бус удаа зочилж түүнийг эрж хайж сураглаж хүлээсэн Монголчуудтайгаа уулзан ярилцаж хөөрч бужигнан зураг хөргөө татуулж байв. Дэлхийд танигдсан алдартан ингэж Лондончуудаа баярлуулав. Лондонгийн Монголчууд энэ хэд хоногт Аса аваргаар л амьсгалж , үлгэрийн баатар ирсэн мэт хөөрцгөөж, аваргаасаа эрч хүч авч байлаа.
“Та нар хүний газар Монгол гэдгээрээ бахархаж хүнээс илүүтэйг сурч, хийж бүтээгээрэй. Түүх соёлоо сайн мэдэж байх хэрэгтэй шүү. Хөгжсөн орны хөгжил дэвшлийн нарийн ухаан, санаа оноог нь сайн судлаад сураад нутагтаа очоорой. Хэдүүлээ Монголоо хөгжүүлнэ шүү. Аварга нь дэмжинэ шүү” хэмээн цугласан олныг уриалж урамшуулж, бодол саналаа бусадтай солилцож байсан.
Аварга маань өөрийн удам судраа бас Монголын түүх соёлоо сонирхон судалдагаа өгүүлж, үе үеийн түүхэн явдал, монголын түүхэн хүмүүсийн талаар яриа дэлгэх нь элбэг юм. Монголчууд бид чинь тэнгэр язгууртай хүмүүс байхгүй юу хэмээн бүр нэг сэтгэлээсээ хэлэх аж.
Түүний энэ өөрийн бодол сэтгэхүйд цогцлоосон Монгол хэмээх омогшил нь амжилт ялалтын гол хүч байсан бол бас энэ л омогшилыг нь ашиглан алдаа гаргуулж зодог тайлахад хүргэждээ хэмээн бодогдсон.
Лондонд дахин ирээрэй
Аварга маань Англид цөөхөн хонохдоо төлөвлөгдсөн их ажлынхаа хажуугаар Монголчууддаа ээрүүлж, өөрөө ч Монголчуудтайгаа уулзахыг эрхэмлэж байсан тул Лондон хотыг төдийлөн үзэж танилцаж амжилгүй буцах шиг болсон. Дараа зав зайтай өнөр олуулаа ирж хүн төрөлхтөний оюуны их өв хуримтлагдсан Лондон хоттой тухлан танилцана буй заа.
Аварга одоо юу хийх бол
Одоо чухам л хүн бүрийн сонирхож буй асуулт энэ байх. Их аваргын дотор мэдээж эмээл хазаартай морьд бий. Харь орны ёс заншил оюун сэтгэлгээний нягт холбоотой үндэсний спортын дээд цолыг хүртсэн түүнд өөрөөс нь хамаарахгүй шийдэгдэх зүйлс ч их гарах байх, бодож хичээж зорьж тэмүүлж буй өөрийн бодлууд ч бий байх. Үндэс язгуур нь уяатай өөрийн орон Монголдоо ч , өв соёл үндэсний спортоор нь нягт холбогдсон хоёр дах орон Япондоо ч аваргын хийж буй зүйлс ирээдүйд хийх зүйлс тоймгүй. Магадгүй дэлхийн хэмжээнд ч бодож харж буй зүйлс аваргад байж таараа.
Аварга маань ямартай ч Англи хэлээ сайжруулж бас барууны ертөнцтэй танилцах нэн тэргүүний бодолтой байгаа санагдсан. Тэгэхээр Америк Английн хаа нэгтээ аварга маань багагүй хугацаагаар саатаж магад болтой.
Их аваргын ирээдүй хойчид хийж бүтээхээр бодож санасан бүхэн сэтгэгчилэн бүтэхийн ерөөл дэвшүүлэе
Аваргаа хайрлахын учир өргөх төгсгөл үг
Мэдээллийн хэрэгсэлээр л алдар цуу, амжилт ялалт, алдаа оноог нь сонсож сэтгэлдээ дүрийг нь босгосон байсан аваргатайгаа нүүр тулан уулзсаны дараа түүнийг хүндлэх хайрлах сэтгэл эрхгүй оргиллоо. Тэр бол үнэхээр цагаахан сэтгэлтэй цалгиж халгисан Монгол эр ажээ. Аварга маань алдар цуугийн тавцанд хүргэсэн сумогийн ертөнцөөсөө холдож эгэл амьдралын жаяг тойрогт орж ирж байна. Энэ нь зөвхөн жин хасах төдийхнөөр болоод өнгөрөх бус бусдад хандах хандлага, орчин ахуйгаа таних, үйл дадлаа өөрчилөх цаг хугацаа, бодол эргэцүүлэл, тэвчээр ухаан шаардсан завсар үетэй байдаг болов уу. Тэр үнэн хэрэгтээ “шинэ ертөнцөд” дахин төрж байна. Энэ л үед Монгол түмэн хүндлэл хайраа хөл алдсан дулдуй болголгүй их аваргаа Монгол түмний дэлхийд танигдсан бахархал, нэгэн сайхан нөмөр нөөлөг байх орон зайд нь төлөвшүүлэн аваасай хэмээн эрхгүй хүсмой.
Аваргын сэтгэлдээ босгосон Монгол омогшил Монгол байхын бахдалыг нь хадгалж явах үүрэг бидэнд бас бий.

3 comments:
uneheer Mongoliin mine baharhal shuu. ta saixan bichjee unshaad nulims garchiin. hunii nutagt bgaa bolohoor ch ter uu Mongoloo buur ih sanana. Avarga jinhene omog bardam Mongol er hun de.
Saihan mongol er
1062 dahi gishuuniig ugugdliin sangaasaa ustgaad uguuch
http://www.tsahimurtuu.mn/node/1672?quicktabs_4=0
bi tanai site d burtguulj bsan. site iin jagsaaltiin 1062 t bichigdsen bna, ene medeeleliig ustgaj uguuch, bi ene mail hayagaa haatsan yumaa. Ustgaj ugnu uu.
Bayarlalaa
Post a Comment