Posts

Showing posts from February, 2013

Ажаа гэгээний айлдвар

Image
Британийн Монголчууд сар шинээ нэгдсэн байдлаар тэмдэглэдэг болоод 5 дах жилээ угтаж буй. Энэ жилийн золголтын маань өвөрмөц онцлог нь Ажаа Гэгээн Англид саатаж таарсан ерөөлт тохиол. Шигтгээ: Сан Францискод суугаа Ш.Баатар андын буянаар гэгээнтэнтэй эчнээ танил болсноос(“Цагийг билэгдэгч наран чөлөө” намтар номынх нь Гутгаар бүлгийг Баатар андын хүссэнээр чадан ядан Монголчилж) хойш хоёронтоо нүүр учирч, цөөнгүй жил сэтгэлийн холбоос алдалгүй явсаар энэ оны эхээр 2 сар Оксфордод ном айлдахаар ирэх болсныг нь дуулж гэгээнтэнтэй ойрхон хамтарч ажилладаг Америк дах Монгол Соёлын Төвийн тэргүүн М.Саруул Эрдэнэ андаар дамжуулан уулзах хүсэлтээ хүргэв. Ирснийх нь дараахан Оксфордод суудаг Монголчуудын Холбооны Д.Онолмаагаар дамжуулан амар мэндийг нь эрж Британийн Монголчуудын сар шинийн арга хэмжээнд морилж Монголчуудтайгаа золгон, айлдвар айлтгахын хамт ном хурж өгөхийг хүсэхэд ихэд уриалгахан хүлээн авсан байлаа. Удалгүй элчин зөвлөх Г.Ганболд нарын хамтаар гэгээнтэй биечилэн з...

Сэтгэл зөв бол үг хуурмаггүй үйл булхайгүй

Бодолд хургах муу муухайг умартан зайлуулая Болж бүтэхийн сайн сайхныг дуудан залбирая Өөрсдөө ямагт гэгээн сэтгэлийг чандлан эрхэмлэе Үрс хойчдоо балчир нялхаас нь зөв сэтгэлийн үр суулгая

Тусгаар тогтнолын баталгаа дипломат харилцаандаа байдаг

Image
Их Британид ажиллах бүрэн эрхийнхээ хугацаагаа дуусган АНУ-д суухаар мордож буй Б. Алтангэрэл сайдаа бидний хэдэн нөхөд саяхан гаргаж өгсөн юм.  Холдон салахын цагт дурсан санагалзаж төр засгаасаа дараагийн даалгавараа аваад мордсон сайдынхаа талаар хэдэн үг бичмээр санагдав. Тэрээр 9  хүүхэдтэй айлын эрэгтэйгээс хамгийн том нь, 15 настайдаа өнчирч хоцрон хэдэн дүү нараа ээж, эгч нарынхаа хамт өсгөж ажил амьдралд нь залгуулсан нэгэн гэдгийг танилцсанаасаа нилээд хожуу мэдсэн билээ. “Хамгийн бага дүү маань ээжийн хэвлийд байхад аав маань өнгөрсөн юм. Ээжтэйгээ хэдэн дүү нараа ном эрдэмтэй, зөв хүн болгож өсгөх гэж зүтгэсээр би эрт хэршүүжсэн байх.  Манайхан Ховдын сургуулийн бахархал болсон сурлага сайтай хүүхдүүд байлаа даа. Манай гэрээс 4 нь алтан медальтай төгсөж байсан шүү” хэмээн дурсдаг. Сайдын удам угсааны талаар аав нь Завханых, ээж нь Говь-Алтайнх, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан шашин төрийн нэртэй хүний уда...