*Энэ зургийг хараад эрхгүй үүнийг бичлээ
Наадам гэхээр Монгол хүн бүрийн сэтгэлд нэг Монгол болж төрсний баяр бахдал хөөрөөд ирдэг шиг байгаа юм. Та багаасаа хурдан морь унасан, барилдсан, сур харвасан байх, зөвхөн цэнгэлдэх тойроод хуушуур идээд л баярлахаас өөрөөр наадмыг мэдэхгүй байсан ч хамаагүй та Монгол наадмын орчин ахуйд дурсамж үлдээсэн бол нэг тийм баяр хөөр эрхгүй оргилно. Яагаад тэгдэг юм бол. Үүх түүхээсээ бол цэрэг дайны уламжлал гээд ярих. Сүртэй л дээ Бидний наадмаараа дурсах ярих түүх урагшаа уртсаад л байна Миний багад Ардын хувьсгалын гэдэг байсан бол удалгүй Их Монгол гээд 800 жилээр, дараа нь Хүннү гүрэн гээд 2000 гаруй жилээр урагшлуулсан. Энэ жил бас Ардчилсан Хувьсгалын 27 жил гэж нэмэгдсэн харагдсан. Наадам гэж хэлэхийн өмнөх гуншин ийм аж. Бидний нэг авир. Гэхдээ наадам наадмаараа л. Ямартай ч нэг сэтгэлийн хөөрөл бий болгодог хүч энэ наадам гэдэгт буй.
Бүтэн жил ярьж бэлдсэн наадмаар бүх юм тэгш шударга болдог гэвэл худлаа. Бөөн булхай, луйвар, авцаа өгцөө явагддаг гэвэл тэр бас худлаа. Энэ 2 туйлын заагт их юм өрнөдөгт л наадмын татах хүч байна уу.
Бүтэн жил ярьж бэлдсэн наадмаар бүх юм тэгш шударга болдог гэвэл худлаа. Бөөн булхай, луйвар, авцаа өгцөө явагддаг гэвэл тэр бас худлаа. Энэ 2 туйлын заагт их юм өрнөдөгт л наадмын татах хүч байна уу.
Сур, морь, бусад наадмыг наадам болгодог зүйлсийг хойш тавин дэлгэц дээр ил харагдах бөхийн барилдаанд төвлөрөе. Улсын цол гэж нэг авсан бол насаараа ямбыг нь эдэлдэг алдар хүнд байдаг нь Монгол бөхийн нэг онцлог. Үүний төлөөх “овог аймгуудын“ дундах ил далд тулаан жилдээ ганц наадмаар л ил гарч ирж өрнөдөг. Бүх зүйл, Монгол авир нүдний өмнө дэлгэгдэнэ
- Ахан дуус, нутаг орны холбоо олон янзаар илрэнэ. Бөхчүүд найзыгаа, хамаатнаа, нутгийн эсвэл нэг байгууллагын бөхөө шууд эсвэл солилцон амлаж барилдсан дүр эсгэж унаж, эсвэл элэг бөсөө тайлан бууж өгнө. Наадамчид үүнийг жудагтай зүйл гэж ойлгоно. Тэр жудгийг нь тэмдэглэж баярлалдана. Монгол авир. Гадны хүнд жаахан тайлбарлах хэрэг гарна. Тэд дуугай толгой дохино.
-Зах зээлийн наймаалцлыг Монгол бөх өөрийнхөөрөө "орчуулан" хэрэглэдэг болтой. Мөнгөөр даваа авах нь түгээмэл гэх. Хэнч яг аваад өгөлцөж буйг хараагүй, Доржзодовдоогүй ч ийм юм байдагт баттай итгэх болсон, тэд эд гэж ханш хүртэл ярих тул байдаг хэрэг байх. Наадамчид үүнийг эсэргүүцэх ч нутгийн эсвэл таньдаг бөх нь ийм аргаар цол авчихвал баяр хүргээд л гүйчихнэ. Монгол авир. Гадны хүнд хэлэхэд жаахан эвгүй ч, хэлэхүйд “манайд ч иймэрхүү юм гардаг, гэхдээ баригдвал будаа” гэж хэлнэ.
-Булхай дээрэмдэлт мөн илэрхий харагдана. Бас л дээрхи хэлхээ холбооноос үүдэлтэй гарч ирж буй хүний муухай авир, Уг нь иймэрхүү үзэгдлийг Монгол Үндэсний Бөхийн Холбоо гэж байгууллага зогсоож байх үндсэн үүрэгтэй ч тэд Монгол бөхөө ч төлөөлж чадахаа байж, хоорондоо цус ойртсон тул “сохорчихсон”. Наадамчид булхайтай барилдаан хараад жаал шуугиж элдэв зүйлс чулуудах ч дараагийн даваа "цагт баригдаад" эхлэхээр намжина. Наадмын дараа ч үүнийг бөхийн холбоо нь шийдэхгүй орхих тул ажил амьдралтай хүмүүс хойтонгийн наадам болтол ярих нэг муу муухайгийн жишээ сонин болгоод л өнгөрнө. Наадам үзэж суугаа гадны хүн ч үүнийг харах тул толгой сэгсрэнэ. Дараагийн наадмын булхай өмнөх аль нэг наадмын булхайн "үйлийн үр" болж тайлбарлагдана.
- Шударга үнэний ялалтыг та бас наадмаар харж болно. Дээрхи хэлхээ холбооноос ангидаар оршиж, нутгийн ахдаа, байгууллагын өндөр цолтой бөхдөө амлуулалгүй, даваа ахиулах мөнгө төлөлгүй, голдуу тунасаар цол авах бөхийн барилдаан наадмын жинхэнэ амт. Үүнийг үзсэн наадамчид “хүн үнэнээрээ явбал үхэр тэргээр туулай гүйцдэг юм байна”, "үнэн яллаа" гэх мэтээр зүйрлүүлэн ярьж шударгыг тэмдэглэн хөөрөн баярлалдана. Тэр их авцаа, өгцөө, булхай дээрэм дундуур торойж буй үнэн ялах торгон мөчийг тэмдэглээд буй мэт. Бид эргэн тойрны шударга бусын дунд торойх жаахан үнэнийг харж хүч авч амьдардаг ард түмэн юм болов уу..Ямартай ч бидний хувьд үнэнээрээ явах гэдэг нэг эрхэм ойлголт байгаа хэрэг. Монгол авир. Гадны наадамчин ч ийм барилдааныг хар зөнгөөрөө мэдэрч элдэв тайлбаргүй хөөрөн баярлана.
Энэ мэт сайн муу сайхан муухай авируудаа нэг дор гаргаж, тэр бүгдээ хүлээн зөвшөөрөөд баярлачихдаг наадам Монголоос өөр хаана ч үгүй байх. “Дэлхийд ганцхан Монгол наадам” гэдэг үгийн учир ч энэ юм билүү хэн мэдэхэв. Энэ бол уралдаан тэмцээн биш наадаж буй наадгай цэнгээн болохоор тийм юм болов уу Яагаад ер нь наадмыг Наадам гэсэн юм бол Энд хамаг учир байна уу...
"Бид нээрээ наадаж ч чадахгүй юм аа" гэж өөрсдийн авираа гайцгаах ч "наадам дэлгэр сайхан боллоо" хэмээсээр энэ жилийн наадам өндөрлөнө.
"Бид нээрээ наадаж ч чадахгүй юм аа" гэж өөрсдийн авираа гайцгаах ч "наадам дэлгэр сайхан боллоо" хэмээсээр энэ жилийн наадам өндөрлөнө.
Би монгол хүн, наадмаа тэмдэглэх үед надаас бас энэ авирууд хан хийдэг, мэдэрдэг
Шударга нь чиг суурь, жудаг нь зөв илэрхийлэл болж булхай, наймаа үгүй болбол Монгол наадам бүр сайхан болж Монгол авир ч илүү ойлгомжтой болох бизээ.
Шударга нь чиг суурь, жудаг нь зөв илэрхийлэл болж булхай, наймаа үгүй болбол Монгол наадам бүр сайхан болж Монгол авир ч илүү ойлгомжтой болох бизээ.
No comments:
Post a Comment