Monday, July 16, 2007

2007 оны Наадмын бөхийн барилдааны тухай бодол

Монгол түмний энэ жилийн баяр наадамын бөхийн барилдаан бодол таамаг алд дэлэм зөрүүлсэн үзэж суухад байтугай дурсаж ярихад дундрамгүй сонинтой болж өнгөрлөө.

Улсын аварга болон арслан цолтой хүн шөвгийн 4-т үлдээгүй наадам өмнө тохиож байсныг он жилтэй нь хэлчих хүн энэ олон сонин хэвлэлийн мэдээнээс харагдахгүйг бодоход хавьд тохиогоогүй сонин наадам болов болтой.

Энэ наадмын бөхийн барилдааныг "Бөхийн шинэ үе хүч түрэн гарч ирснийг энэ жилийн наадам тунхаглалаа" хэмээн Өдрийн сонин, "Үндэсний бөхийн шинэ үе түрэн орж ирлээ" хэмээн Өнөөдөр сонин дуу дуугаа авалцан дүгнэв.

Бөх үеээрээ байдгаа гэж ярьдаг. тэгэхээр нэг үе гарч ирж буйг хүлээн зөвшөөрөхөөс яахав. Гэхдээ энэ удаа тэд ингэж бөөн цулаараа гарч ирэх нь хүч түрэн орж ирэв үү, хий зайгаар нэг дүрс хийв үү? гэсэн бодол толгойд эргэлдэх. Хэрхэснийг ирэх жилийн наадам харуулах хэрэг.

Ямартай ч наадмынхаа өнгө хийморь болж барилдсан бөхчүүддээ баяр хүргэж олон жил амжилттай сайхан барилдахын ерөөл дэвшүүлэе.

4-ийн даваанаас эхлэн түрүү үзүүрт харах арангатай, нас бие нь цөлхи болчихоогүй, ид л хий нь гарч барилдаан нь тогтсон гэж үнэлдэг итгэдэг бөхчүүд маань ташраараа бүдэрч эхэлсэн байх юм.

Бөх ноёноо дагадаг гэсэн нэг хуучны үг бийг бөх хуучилж суусан Заяамандах анд сануулав. Самбуу даргын үед Мөнхбат аварга төрж, Цэдэнбал даргын үед Баянмөнх аварга наадмыг магнайлж, Бямбасүрэн сайдын үед Бат-Эрдэнэ аварга торойж, Очирбат Багабандийг дагаж Цэрэнпунцаг гарьд хүч орж Гончигдоржийг дагаж Өсөхбаяр аварга төрсөн юм уу гэж бас бодогдохоор. Нээрээ л сүүлийн үеийн засаг төрийн замбараагүйтэлийг дагаад бөхийн барилдаан ч тааж тогтоох аргагүй болоод байна уу? Мэдээж ноён дагалгүй цоордог бөх алийг тэр гэхэв.

Цолны хэрэг байхгүйг ч нэг харууллаа даа гэж бөх найз маань уулга алдаж байна. Бодоод байх нээ энэ нь бас давхар утгатай үг юмсанж. Энэ цагийн бөхийн өнгийг тогтоох учиртай хүмүүс маань цол авснаар ханаж Монгол бөхөө хүндлээгүйнхээ горыг амсав гэсэн санааг найз маань хэлэв үү дээ гэж тунгаалаа. Өсөхбаяр аваргын хий гарах бус хий нь эргэж орон заан болсныхоо хойтон жил унадаг шигээ унаж буй барилдаан, унасан хойно оо наадмаа, наадамчин олноо эс хүндэтгэн улаан цайм марган мэтгэлцэж буй авир энэ цагийн толгой бөхчүүдийн бөхдөө хандах сэтгэлийг алган дээр дэлгэв. Унасандаа үнэнхүү харамсаж буй ч давсан бөхдөө талархаж чадах ухаан, хүндлэл бас хэрэгтэй. Наадам нэгээр дуусахгүй шүү дээ. Аварга байна гэдэг ааштай ууртайгаараа түрий барьж бус арга ухаан бяр мэхийн хослолоор өөрийн үеийн Монгол бөхөө хөтөлж явдаг их үүрэг хүлээсэн гуядаж авдаг ч гуйсан ч буцаагаад өгөх аргагүй том ачаа юмсанж. Өсөхбаяр аварга яаж аашилна Монгол бөхийн нэгэн үеийн өнгө тэгэж харагдах тэр их ачаа өөрт нь ирснийг мэдрээсэй билээ гэж бодогдож байлаа.

Аварга Сумъяабазар ам буруу авахын, адгаж яарахын золиос болов уу даа. Хүн болгон шинэ аваргын наадам боллоо гэсэн бодлын салхи тогтож амжаагүй байхад хурдтай хийцтэй начны мэдрэмжтэй сайхан тонгороонд наадамд түрүүлэх мөрөөдөлтэйгөө хамт дал мөрөөрөө буух нь тэр. Энэ бол энэ жилийн наадмын хамгийн уран сайхан барилдаан байсан гэж хэлж болохоор.

Түрүү бөхийн хувьд үнэхээр түрүүлэх од нь харвасан хүн шиг барилдсаар түрүүллээ. Олон ч туналаа. Хараад байхад учираа болгоноо л илүүрхэж даваад байсан. Тэгэхээр наадмын түрүү байхаас ч аргагүй залуу юмсанж.
Харин нутгаас гараад олон жил болж буй мань мэтийн хувьд хэнийг ч сайн мэдэхгүй нэг залуу л түрүүлчих нь тэр. Энэ нь Монгол бөхийн холбоо өөрийн гэсэн веб хуудасгүй, шинэ залуу гарч ирж буй бөхчүүдээ өнөө цагийн техник технологийн боломж, ололтыг ашиглаж түмэнд таниулж мэдүүлэхдээ тун тааруу ажилладгийн үp дагавар. Харах бөхгүй үзэх морьгүй бол хүн наадмын амтыг дутуу мэдэрдэг. Мань мэтийн таних мэдэх бөхчүүд маань насны эрхээр амжилт нь буурч залгуулан харах дараа үеийхнийг мэдээллийн хомсдолоос болж мэдэж таниж чадахгүй үлдэж байхад хүний нутагт төрж өссөн бидний залгаа үе тэртэй тэргүй мэдрэхгүй болчихоод байгаа Монгол наадмыг энэ газар удаахан суугаа мань мэт нь хүртэл яваандаа үзэх сонсох сонирхол буурчихгүй байгаа даа гэсэн халгийн бодол зурсхийснийг бас цухуйлгая.

Энэ жилийн наадмыг Интернетээр үзэх сонсох унших боломж хаа очиж их байлаа. Энэ бүгдийг цаг сэтгэл гарган зохион байгуулсан мэдээллийн хэрэгсэлүүдэд гүнээ талархая. Харин наадмаа сурвалжлахдаа бөхөө мэддэг, морио таньдаг хүмүүстээ түшиглэн тэдэнтэйгээ хамтарч сэтгүүлчид маань сурвалжилж байвал зүгээр санагдлаа. Наадмын тухай сонингуудын тэмдэглэлийг харж суухад мөн ч дур дураараа бичсэн байх юм. Бөхөд гэхэд л цолны эрэмбээр нь бичих, барилдааны явцыг нь биш юм гэхэд давсан хаясан мэхийг нь зөв биччихдэг мэдлэгтэй сэтгүүлчид ховордоо юу даа. Наадмын мэдээнүүд, түүний доор уншигчдын бичсэн сэтгэгдэлүүдээс үүнийг харж болно.

Монгол наадамаа үзэх хүсэл тэмүүлэл маань бүү унтраг!
Дэлхийн ганцхан наадмаа дэнж толгодоос нь давуулж түгээцгээе!

5 comments:

Anonymous said...

Neeree sain tanij medehgyi boh ene jiliin naadamd tyryylsen gej olon hyn helj baihiig sonsson. Bohiin holboo odii hyrtel web-gyi gedeg n ichgevertei yum.
Ooriin chin bichsen tuiliin zov bn, gadaad orond suuj bui mongolchuud bohiin talaarh sonin medeellig internet sonin, TV-s l olj avdag. Bohiin talaarh zov medeelel bichdeg survaljlagch hovor bgaa n bas l haramsaltai hereg. Hurdan mori, hychtei boh, hyrts sur harvaa bol yneheer monglochuud bidnii baharhal. Ene byhniig zalgamjlagch iredyuidee yldeeh hysel,ermelzlel medeej barilddag, harvadag, uralddag, uralduuldag hen byhend bgaa. Harin tefgeeriin ner syriig n ashigladag baiguullaga, hymyys ulamjlalt eriin 3 naadamaa hogjyyleh tal deer ajillaj bui n hovor yum shig sangddag.

Anonymous said...

Undesnii bohiin holboonii website bii: www.mongolbukh.mn

Anonymous said...

Munhbaatar-iig tanihgui baina gedeg ta ooriinhoo her boh meddegiig haruulj baigaa hereg. 2001 ond nachin, 2005 ond budilaantai ch gesen zaan avsan. Suuliin jiluuded zaaland togtmol nutseglej baigaa zaluu daa

Д.Цэрэнбат said...

Bataa-d
Ene web-iig hiij ehelj baihaas ni O'mnogobi-iin haryat aimgiin zaan Seddorjtoi holboo togtooj sanal bodloo soliltsoj baisan. Setgeltei neg zaluugiin l sain duraaraa notsoldoj bui web gej oilgohoos argagui. Sumya avarga ho'rongo mo'goor sanhuujuuldeg yum baina gej oilgoson. Uneheer Undesnii bo'hiin Holboo end setgel gargan hamtardag bol medee medeelel ni ene hemjeend baij baihgui baih bolov uu. Uunees o'mno MIAT-iin IT meregjilten zaluu bas web hiij baisan. Bas l meregjliin baiguullagyn demjleg dutaad zogsson. Ali 1999 ond minii biye Undesnii Bo'hiin Holboony terguun Nyamdorj guyaid web -iig ni hij o'goh sanal gargaj o'oriinz agvaraa ch hurtel yavuulj baisan. Saryn daraa asuuhad zahiag erede olohgui abigaa surag duuldsan tul tegede orhison taltai. BI ter zagvaraa deerhi MIAT-iin zaluud ch ilgeej baisan.
Ug ni neg amid saihan wbetei l bolchihvol als suugaa mani met ni ingej bo'hoosoo holdohgui baih neg arga yum baigaa yum.

Suhee-d: Munhbaatar arslang ogt tanihgui ch gehed haashaa. UGui ch gehed haashaa yum. Anh iim huuhed Ho'vsgoloos Bat-Erdene avarga avchirlaa. Yer ni avarga boloh materialtai huuhed gej yarij baihiig ni sonsoj baisan. Nachin zaan bolsnyg ni ch naadmyn surgaar sonsolgui yahav. Harin yag barildaanyg ni dagaad sonirhood demjeed yavah medeelel baihguid l hamag uchir bii yum.

Anonymous said...

Uneheer zov bichjee. Monhbaatar, Dorjsambuu nar olon jil barildaj baigaa buhchuud (shine ue gej helehed ch haashaa yum dee). Tedend bayar hurgee. Gehdee ted odoo hamgiin sain barildaj baigaa gej helehed hestuu l dee ( ene jiliin niit barildaanaas harval).
Minii bodloor avarga, arslan, zaanuud suuliin ued olon barildaand huch uzehgui baigaagaas barildaanii medremj ni sularch baigaatai holbootoigoor odoo zavsar zaigaar yamarch boh deesh garaad ireheer nohcol baidal bureldjee gej oilgoson.
Bas neg sonin dugnelt - "boh noenoo dagadag" gedegeer bodovol daraa jiliin 2008 onii sunguuliar odoo baigaa nileed olon "nert" uls torchid unaj, barag humuus tanihgui shine humuus garch ireh yum bish biz gesen bodol torj baiv. (naadmiin bohiin barildaantai uyalduulj bodood).