Friday, February 03, 2017

Ном эрдэм мөнөөсөө хөөрөлдсөн орчинд хэн нэгэн хулгай ярьж зүрхэлдэггүй. Номын гэгээг сайн түгээвээс хулгайн санаа дотогш хумигдаж, тэгсээр магад үүр хаяарах биз.
Ялзарсан маханд өт язганана 
Ялзарсан нийгэмд өс арзаганана

Thursday, January 05, 2017

Гарцгүй шүүмж үг бүү шидэл
Гай болж "дайн" ч дэгдэж мэднэ

Friday, December 02, 2016

Их шуурга гэнэт эхэлдэггүй
Их хэрэг гэнэт өрнөдөггүй

,,,,

Нилэнхүйг татахад шалтгаан ганцаардана
Нэг хоёр үг мөхөсдөнө

Бүлгийг эхэлж бүрдүүл
Бүгдээр зорилгодоо шингэ
Хатгахад үл цочих итгэлцлийн хана босго
Хальтрахад эргээд босох сэтгэлийн тэнхээ суу

Яршигтай зүйлс жамаараа л ундрана
Яг эмнэх сургааль аль ч номонд үгүй...
Нааш хандах итгэл бүрийг тат
Цааш одох бодол бүхнийг хүлц

Олныг татах нь олныг татахаас эхлэнэ
Онцолж "ингэ" гэсэн жор хаана ч байхгүйг сана
,,,,

Их шуурга гэнэт эхэлдэггүй
Их хэрэг гэнэт өрнөдөггүй

Friday, November 04, 2016

Өсөх насанд үг сонсож сурах
Өрнөх насанд өөрийгөө эс хуурч сурах
Өтлөх насанд үгээ цэнэж сурах

Tuesday, November 01, 2016

Юм болгоныг гайхан бахад. Юутай үл давтагдам бэ хэмээн хөөрөн баяс
Ерөөс аливаад бүү цочирд. Ертөнцийн жам тийм юм хэмээн амгалан орш
Язгуурын буруугүй л байтугай
Явдлын бурууг засаж болно
Сэтгэлийн ариуслыг л хичээтүгэй
Сэрэмжгүйн алдааг засаж болно

Химийн аргаар үүсгэсэн элдэв амтлагч идэхийн хүслийг донтуулсаар биеийг сүйтгэнэ. Хиймэл оюунаар хөөрөгдсөн элдэв мэдээлэл мэдэхийн хүслийг ...