Posts

Showing posts from 2010

Аса аварга Лондонд зочиллоо

Image
“Аса аварга ирэх гэнэ” гэсэн яриа нилээд хоногийн өмнөөс дуулдаж эхлэв. Бүр өдөр андуурч Монголчууд “Монгол паб”-д цуглаж хүлээсэн ч тохиол бий. Британийн Монголчууд аваргынхаа дүрийг нь харж дууг нь сонсохоор тэсэн ядан хүлээцгээж байсан нь тэр. Хүлээсэн аварга маань иржээ. Тэрээр Японы TBS (Tokyo Broadcasting System) телевизийн нэвтрүүлэгт оролцох, өөрийн найз, алдарт цэцэрлэгч Ishihara Kazuyuki -ийн урилгаар түүний оролцож буй Хатан хааны олон улсын цэцэрлэгийн үзэсгэлэн Chelsea Flower Show -г үзэж найзыгаа дэмжих, Шотланд дах “Yokozuna” вискиний үйлдвэрт айлчилах, өөрийн багш Б.Эрдэнтуяатайгаа уулзах  гээд цөөн хоногт амжуулах олон ажилтай иржээ. Менежэр, үсчин, Лондон дах асуудлыг хариуцагч, кино зураг авагч гээд цөөнгүй Япончууд дагалдах аж. Орчуулагчаар нь ажилласан Ж.Өнөрмаа андын тусаар аваргатайгаа тухлан танилцах ховорхон завшаан тохиов. Цөөхөн цаг хамт байсан ч аваргынхаа бодол сэтгэлийг нь толидож,  үйл хөдлөлийг нь харж, яриа хөөрөөг нь с...

Монголд математикийн зөв хэрэглээ дэлгэрэх болтугай

Image
Британийн Монголчуудын уламжлалт Монгол орны хөгжилд 6-р чуулга уулзалтад Шведийн Стокгольмийн Эдийн Засгийн Сургуулийн докторанд Н.Ууганбаатар ирж оролцон “Мэдээллийн онол ба түүний боломжит хэрэглээнүүд” илтгэлээрээ Цахим Өртөөний нэрэмжит Эрдэм өргөмжлөл мөн Холбооны гишүүдийн хамтын бүтээл болох номын дээжсээр шагнагдсан билээ. Энэ өргөмжлөлийг хүртсэн илтгэгчээс ярилцлага авч Цахим Өртөөгөөрөө уншигчдад хүргэдэг уламжлал ёсоор Н.Ууганбаатартайгаа хөөрөлдлөө. Мөн энэ дашрамд бидний чуулганыг дэмжиж илтгэгч Н.Ууганбаатарыг ивээн тэтгэсэн Шведийн Вант Улсад суугаа элчин сайдын яамны хамт олон,  элчин сайд Б.Энхмандах танаа гүнээ талархаснаа илэрхийлье.

Чуулганы сурвалжлага

Монгол Соёлын Төвийн дэргэдэх ЛондонМН студиогийн хийсэн "Монгол орны хөгжилд" 6-р чуулга уулзалтын талаархи сурвалжлага
Алсыг марталгүй харж яваарай, чигээ эс алдахын учир Алхаагаа зогсолтгүй нягт байлгаарай,  эрч дэмий эс үрэхийн учир

Чуулган амжилттай болж өндөрлөлөө

Image
Британи дахь Элчин сайдын яам, Британийн Монголчуудын Холбоо хамтран "Монгол орны хөгжилд" сэдэвт 6 дахь удаагийн чуулга уулзалтыг 2010 оны 5 дугаар сарын 2-ны Ням гарагт Лондон хотын Piccadilly дүүрэгт байрлах Limkokwing Их Сургуулийн байранд амжилттай зохион байгуулав. Чуулганд нийт 8  орны (Британи, Герман, Ирланд, Монгол, Польш, Финланд, Франц, Швед) 24 илтгэгчид цахим болон биеэр оролцож Анагаах ухаан, Математик - Мэдээллийн Шинжлэх Ухаан -Инженерчлэл, Нийгмийн ухаан гэсэн 3 салбар хуралдаануудад илтгэл тавьж хэлэлцүүллээ.  Чуулганд орлцохоор Британид суралцаж, ажиллаж буй оюутан, судлаач нарын төлөөлөл 150 орчим Монголчууд хуран цугларсан байлаа. Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа элчин сайд Б.Алтангэрэл чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Британийн Монголчуудын энэхүү чуулга уулзалт нь жилээс жилд өргөжиж Европийн улс орнуудаас олон эрдэмтэн судлаач нар маань ирж  оролцож буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд энэ жилийн чуулга уулзалтад Засгийн...

"Монгол Oрны Хөгжилд" 6-р чуулга уулзалтын онцлогоос

Image
Британийн Монголчуудын жил бүр уламжлал болон зохион байгуулдаг Монгол Орны Хөгжилд сэдэвт чуулга уулзалтын 6-р ирэх Ням гарагт буюу 5 сарын 2-нд Лондон хотноо Limkokwing University of Creative Technology -ийн  хурлын танхимуудад зохион байгуулагдах гэж байна. Чуулганаар уламжлалт нийгмийн ухааны салбарын хэлэлцүүлгүүдээс гадна, Анагаах ухаан,  Математик - Мэдээллийн Шинжлэх ухаан - Инженерчлэл ийн сэдвээр салбар хуралдаанууд зохион байгуулагдана.  Эдгээр салбарууд нь улс орны хөгжлийн суурь асуудлуудтай холбогдох сэдвүүдийг хөндөн хэлэлцэж, мөн эдгээр чиглэлээр мэрэгшиж ажиллаж буй гадаад улс орнуудад суугаа судлаач залуусаа таниулж байна.

Зудад нэрвэгдсэн малчдад туслах Хандивийн үдэшлэг боллоо

Image
Монгол оронд тохиолдоод буй зудын аюулд нэрвэгдсэн малчин түмэнд туслах хандивийн үдэшлэг Лондон хотын төв Holborn дүүрэгт байрлах Британийн шилдэг 10 буудлын нэг Reniassance London Chancery Court Hotel-ийн хүлээн авалтын танхимд 2010 оны 3 дугаар сарын 5-ны Баасан гарагийн орой боллоо. Энэхүү арга хэмжээг 86400 хөдөлгөөн санаачилж, Монголын малчдад туслах ажиллагаа явуулдаг Британийн CAMDA(Cambridge Mongolian Development Appeal)  сайн санааны байгууллагатай хамтран Монгол Улсын Элчин сайдын яам,  Британийн Монголчуудын Холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулав.

Эглийн эгэл эрхэм нэгэн - John Pirie (1929-2010)

Image
Нүүдэлчин монгол  ахуй, малчин түмнийг минь хэмээсэн Англи нутгийн сайхан сэтгэлт буурлын гэгээн дурсгалд зориулав. Арваад жилийн өмнө нутаг оронд минь зуд зурхан тохиосныг сонсоод сэтгэл нь өвдөж буяны байгууллага байгуулан өгөөмөр сэтгэлээр ажиллаж ирсэн сайхан сэтгэлд нэгэн буурал  хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гашуун мэдээ хүлээж авав.  Британийн Монголчууд CAMDA-ийн Жон өвөө гэхээр андахгүй. Монголчуудын баяр наадам, хурал цуглаан, элчин сайдын яамны хүлээн авалт гээд хаана юу л болно цагаан толгойтой, бөгтөрдүү нуруутай, янхир шар өвгөн CAMDA-гаа сурталчилан, урт урт яриа дэлгэн нүдээрээ инээмсэглэн явдагсан. Тэр сайхан өвөө маань дахиж бидэнтэйгээ уулзаж хөөрөлдөхөөр ирэхгүй болжээ.

Зудын байдал - Дундговь Эрдэнэдалай сум

CAMDA(Cambridge Mongolian Development Appeal) -ийн эхний тусламж Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд хүрлээ. Тусламжийг уг байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг, Швейцарийн хөгжлийн агентлагийн Мал аж ахуйн төслийн зохицуулагч бөгөөд Монголын мал эмнэлгийн холбооны Ерөнхийлөгч C.Батсайхан биечилэн хүргэж өгч малчдын байдалтай танилцав.

SkyNews - ээр Зудын тухай

Уриалга: Зудын гамшигт нэвэгдээд буй зовсон түмэндээ тус хүргэе!

Зундаа ихэнхи нутгаар ган болж өвс тэжээл хангалттай авч чадаагүй, залгуулан цас ихээр унасан, хүйтний эрч урьд урьдынхаас илүү байгаа зэргээс шалтгаалан Монгол оронд маань байгалийн гамшигт үзэгдэл болох зуд дахин нүүрлэлээ. Улсын Онцгой комиссын 2010 оны 2 дугаар сарын 2-ны мэдээгээр Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Төв, Ховд, Хөвсгөл, Увс аймгийн 64 сум гамшгийн байдалд оржээ. Цас, зудын улмаас 2010 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд 1 сая 700 мянга гаруй мал хорогдоод байна. Цас их хэмжээгээр орж, зам харгуй бөглөрч, малаа тэжээх байтугай эмнэлэгийн тусламж хүрэх боломжгүйгээс болж эх нялхас эндэх, түлш түлээгээ авч чадахгүй өлсөж даарахын зовлонг тэд маань үзэж сууна. Мал их хэмжээгээр хорогдож буй нь малчдын дунд ядуурлыг  нэмэгдүүлэх, түүнчилэн малын гаралтай мах сүү ноос ноолуур гэх мэт бүтээгдэхүүний үйлдвэрлэл багасаж улс орны эдийн засагт ихээхэн хохирол үзүүлэх уршигтай. Малчдад тохиолдож буй энэ...

Британийн Монголчуудын шинэ жилийн баяруудаас

Image
Британийн Монголчуудын шинэ жилийн арга хэмжээнүүд 12 сарын сүүлийн  өдрүүдэд зохион байгуулагдлаа. Одоогоор мэдээллүүд нь ирсэн шинэ жилийн арга хэмжээнүүдийн талаар та бүхэнд сонирхуулж байна.

Шинэ оны мэнд

Блогоор минь зочилогч та бүхэнд шинэ ондоо эрдэм номоор оюунаа чимэж, энэрэл хайраар сэтгэлээ чимэж, эрүүл саруулаар биеэ чимэж, эд баялагаар ахуйгаа чимэж,  эв найрамдалыг өөр хоорондоо эрхэмлэж, амжилт бүтээл дүүрэн байхын ерөөл дэвшүүлэе!