Tuesday, January 30, 2007

Нэгэн ёс

Өнгөрсөн даваа гарагт Оксфорд дах Харрис Манчестер Коллеж-ийн research fellow солонгос эрдэмтэний урилгаар тэдний коллежийн оройн хоолонд уригдав. Оюутнууд нь эхлээд орчихсон ширээндээ суусан байх бөгөөд Коллеж-ийн захирал (principal) нь үүдийг модон алхаар тогшоход бүх оюутнууд босож багш нар нь хоолны танхимд орж ирэн ширээндээ хүрч захирал сайхан хооллохыг хүсэн товч үг хэлснээр суудалдаа сууж хоолоо идэж эхлэх аж. Миний бие урьсан солонгос эмэгтэйн ятгалтаар захиралых нь яг өөдөөс харж суулаа. Тэрээр "За тэгээд хажуу талынхаа болон өөдөөс харах хүмүүстэйгээ сайн ярих боломж бүрддэг юм. Би чамайг захирлын өөдөөс харуулж суулгуулна. Чи Монголынхоо тухай хангалттай яриж болно" гэж өмнө нь нэгэнтээ зөвлөж байсан юм. Мань эмэгтэй Солонгос Монголчууд нэг гарлын хүмүүс хэмээн ярих юм билээ. Ховор төрлийн амьтан байхын давуу тал гэж байх болтой. Монгол хүн гэхээр "Анх удаа Монгол хүнтэй таарч байна" гээд л нөгөө л ямар хэлээр ярьдаг вэ, хэдэн хүнтэй вэ, халуун уу хүйтэн үү гэсэн асуултууд хажуу хавиргаас урсаж эхлэв. Иймэрхүү асуултуудад бүр нухлуулж элдүүр ханасан тул дуржигнатал хариулсаар... Дундад зууны үеийн хэл зохиол судлаач бүсгүй бүр ард түмэнийг юу бичиж туурисан байна түүгээр нь дүгнэдэг гэдэг. Монголын зохиол бүтээлээс яриа ч гэж хүртэл мэдэхгүй сэдэв рүү зулгаав.

Өөрсдөө бас Коллежийнхоо элдэв ажлын талаар санаа бодлоо солилцож, хийж судалж бүтээж буй юмсынхаа талаар ч яриа өрнүүлцгээх юм. Хоол идэх гэдэг ходоод дүүргэхээс гадна эргэн тойрноо нэг анзаарах боломж олгодог үе гэдэг нь барууны соёлоос ер нь харагддаг эд. Оксфорд, Кеймбриджийн сургуулиуд бол ёс болгочихсон болтой юм.

Хоолны хувьд сонгинийн шөл ууж, тахиан шарсан махтай хоолоор удаалуулж, завсар зайнд нь дарс шимэн, эцэст нь шоколадтай жимсний жигнэмэгээр даруулга хийн өндөрлөв. Хоолны танхимын ерөнхий зохион байгуулалт нь Harry Potter цуврал кинон дээр гардаг хоолны танхимархуу. Оюутнууд 3 урт эгнээгээр сууж багш нар нь дээд талын хөндлөн ширээнд суух аж. Түүхийн явдлын гэрч болон дүнсийх хана багана, тэнд өлгөсөн зураг сэлт нь цаанаа л сүрдмээр. Веб хуудсаар нь зочилж http://www.hmc.ox.ac.uk тэр танхимын зургийг сонирхож болно.
Хоол идэж дуусаад захирал модон алхаар тогшин оюутнууд босон сайхан хооллосноо илэрхийлээд багш зочид эхлэн гарч явах аж.

Хоолны дараа багш нар нь цайныхаа өрөөнд орж бас аяга цай кофе уунгаа үргэлжлүүлэн буу халах юм. Урьсан дагуу нь мөн л орж жаал суулаа. Багш нарын цайны өрөө нь бас эртний тавилгаар тоноглогдсон гангаан ганган.
Энэ Харрис Манчестер Коллеж нилээд зовлон жаргал туулж хөл дээрээ босож буй Оксфорддоо бол сүүлийн үеийнх нь сургууль юм байна. Захиралынх нь яриаг сонсож суухад гүйлгээ ухаан сайтай нэгэн болтой. Урд эргийн нэгэн их сургууль нэг том танхимаа ашиглахаа больж өнгөрсөн зууны эхээр зурагдсан ойролцоогоор 5х10 метрийн харьцаатай тэр үеийн сургуулиудын захиралуудын хөргийг харуулсан том зургаа хямдхан үнээр авах уу гэж байна. Тэрийг авбал хэдүүлээ хаана байрлуулах вэ? Удах тусам үнэ орох зураг шиг байна хэмээх. Ссургуулийн амь тариа болсон мөнгө төгрөгтэй холбоотой өөр бусад юмс ч нилээдгүй яриж багш нарынхаа санааг сонсох аж. Ер нь сургууль авч явна гэдэг бас нэг том бизнесс ажиллуулах ухаан шаарддаг болтой.

Бас манийгаа ашиглахсан гэсэн ухаанаа ч мартсангүй. Манай коллежээс санаачилж зуны сургалт явуулж эхлээд байгаа юм. Нийтдээ 5000 паундны татвартай ба 3 жилийн хугацаанд зуны улиралд нэг удаа 7 хоногоор ирж манай сургуулийн бүхий л ном сурах техникийн хэрэгсэлүүдийг ашиглан судалгаа явуулах боломжоор хангаж байгаа юм. Энд байхдаа амжуулж хийж бүтээсэн ажил дээрээ Оксфордын Их сургуулийн нийгэмлэгийн гишүүн гэсэн тодотгол бичих эрх бас өгнө хэмээгээд тэр сургалтынхаа холбогдох танилцуулга болон CD-г атгуулав. Бас коллежийнхоо хягаарлагдмал тоотой хэвлэгдсэн зургийг ч дурсгаадхав. 5000 паунд төлөөд жилд 7 хон хоног суух сургалтад 3 удаа ирж байдаг бэл бэнчинтэй эрдэм номын хүн одоохондоо манайд ховор юм даа. Дээр нь замын зардал гэж юм нэмэгдэж таарна. Гэхдээ хийх юм нь нэн тодорхой, түүнийг нь ойлгож ивээн тэтгэгч нь бий бол болохгүй гэх ч газаргүй юм. Сонирхосон хүн байгууллага байвал CD-г нь хувьлан илгээж болох зөвшөөрлийг харин авсан шүү.

За ер нь солонгос эрдэмтэний урилгаар зөндөө юм үзээд хараадахлаа, бичиж хүмүүст хүргэдэг хэрэг гэсэн шүү юм бодон гэрийн бараа хараад тэр дор нь нөгөө эрдэмтэнд
Ийм боломж олгосонд их баярлалаа Их нарийн дэг жаягтай сонин сайхан газар байдаг юм байна. Би үзэж харснаа сайхан бичээд блог дээрээ тавина аа
хэмээтэл
Тэгж болохгүй шүү. Би чамайг хувьдаа нэг шинэ сонин юм үзээд аваг гэж бодоод л урьсан юм. Би энэ сургуулийн ёс уламжлалыг ойлгох гэж 20 жил болсон. Бид өөрсдийгөө нэр усаа гарган сурталчлахыг хатуу хориглосон байдаг. Тиймээс бидний нэрсийг ч, авсан зургуудаа ч блог дээрээ тавьж болохгүй.
хэмээн хичээнгүйлэн захидаг юм байна.

Иймээс ч энэ тэмдэглэлийг нэг ч хүний нэр дурьдалгүй, зураг үзүүлэлгүй зөвхөн сонирхуулах үүднээс бичиглэв ээ.

Хаа газрын ёс гэж бас нарийн юм байх юм. Асуулгүй блог дээрээ дур мэдэж баахан бураад залчихаагүй дээ бас баярлав гэм.

Sunday, January 21, 2007

Доминика улсад

Барбадос, 1998-10-20

Бид энд 10 сарын 02-ны (1998 оны) орой 5 цагт Карибын орнуудын LIAТ компанийн 37 хvний багтаамжтай Dash 8 онгоцоор газардлаа. Энэ арал байгаль эхийн бас нэгэн євєрмєц тогтоц. Карибын арлуудаас хамгийн онгон зэлvvдээрээ vлдсэн ганц нь хэмээн ярьцгаах. Хэрвээ Кристофер Колумб дахин тєрєл арилжсан мэт єєрчлєгдсєн. Карибын арлуудад айлчлан ирэх аваас ганц энэ л арлыг танина.

Доминика улсын тухайд товчхон: Тvvхийн хувьд энэ арал Аравак болон Кариб Индиан нар нутаглан єєр хоорондоо тулалдсаар ерєнхийдєє Кариб Индиан нарын мэдэлд шилжсэн тэр vед Кристофор Колумб єрнийн колончлогчдын єєш болгон нээснээс хойш байгалийн сайханд нь шvтэн шунасан их гvрний тэмцлийн золиос болох эхлэл тавигджээ. Франц улсын мэдэлд чамгvй хугацаа єнгєрсний дараа Англи улсын мэдэлд шилжсэн. Одоо Их Британы vл vзэгдэх гарын дор бие даан хєгжиж яваа буурай нэгэн улс болой. Буурайдлаа гээд гудамжинд нь гуйлгачин тvvлэгчин харагдсангvй. Эргэлдэх хєх дэлхий дээр Доминикан хэмээх vндэстэн нийтдээ 150,000 гаруй байдаг бол энэхvv эх орон болох арал дээрээ тэдний тэн хагасаас цєєн нь буюу 72,000 хvн амьдран байна. Vvний учир алсад сурахаар одогсодын ихэнх нь цалин пvнлvv єндєртэй ажил хєєн эх орондоо эргэж ирэхээсээ алслан одох нь элбэг хийгээд гадагш цагаачлах нь ч хорио саад багатай болтой. Ирэгсэдийг ч хєєж туугаад байхгvй тул хаа газар ямар ч хамаагvй ажлыг хийж явах манай орны ємнє зvгийн хєршийн маань vр сад чамгvй тоотой бєгєєд цаашид ч єсєх хандлагатай гэнэ.

Улс орны эдийн засгийн гол хєрєнгийг банана гээч халуун бvсэд ургах нэгэн тєрєл жимснээс хvртэх ба жуулчлал удаална. Цар хэмжээний хувьд энэ арал уртаашаа 46 єргєєшєє 26 км. 300 гаруй уулын гол горхи нэлэнхvй их хар ногоон ширэнгэ ой нь энэ нутгийн газар зvйн тогтоц. Уулс дагаад vvлс хургаж, хяр сарьдагаар нь салхи сэвэлзэн vлээх нь хаа газрын юм болохоор Барбадосыг бодвол нартай єдєр цєєтэй харьцангуй сэрvvхэн хангай байлаа. Уулын ам, хонхор болгоноос шаагин урсах их бага горхинууд, тэдгээрийн зам тушаа орших хэд хэдэн сайхан хvрхрээтэй юм. Хvн зоныг айлгаад байх араатан жигvvртэн байхгvй нам гvм газар. Гэвч мэдэхгvй хvн цэцэг навчийг зулгааж тасдах нь осолтой гэх агаад учрыг ухвал хазаад авахгvй ч хордуулж муужруулдаг нь мундахгvй.

Энэ арал дээр бид 4 єдєр 3 шєнийг єнгєрvvллээ.

Бид 10 сарын 2-ны 5 цагт газардсан боловч захиалсан буудалдаа хvрэх гэж 50 хvрэхгvй км газрыг 2 цаг туулсаар байдал харуй бvрий болчихов. Эндэхийн зам нарийхан агаад эгц уулсын хажуу хяраар тавьсан бєгєєд єндєр уулсыг єгсєн уруудан явах тул амьнаасаа уйдаагvй л бол хурдтай явах ямар ч vндэсгvй.

Байрлах буудал маань нийт 315 хvн амьдрах нэгэн тосгонд байлаа. Буудлын маань нэр Roxy's Guest house. Буудлын эзэн Roxy хэмээгч эмэгтэй. Англид сургууль соёлд сурсан зах зээл гээч юу болохыг мэддэг чангахан гартай болов уу гэмээр нэгэн бvсгvй. Энэ нутагт томоохон хэмжээний барилга барихад vнэхээр хvндрэлтэй тул байгалийн гайхамшигийг нь vзэхээр ирэгсэд ихэнхэдээ энэ мэтийн тосгоноор байрлах зочдын єргєєнд байрлана.. Эд нар нь сайндаа л 4-єєс 8 єрєєтэй байх бєгєєд хирэндээ хєєрхєн тохилог. Ерєєсєє энэ арал дээрхи зочид жуулчдад зориулсан буудлын нийт єрєєний тоо нь 600 гаруйхан. Томоохон нэг хоёр буудлын л хэмжээ юм уу даа.

Маргааш єдєр нь тэнгэр бvрхэг салхи ихтэй байсан ч явган алхах бидэнд нэн таатай байлаа. Ерєєс энд байхад эх нутгийн сэрvvн салхийг санагдуулам салхи сэвэлзэн байсан нь Барбадосоос нэн ялгаатай.

Ингээд ирсний маргааш бид энэ арлын хамгийн том хvрхрээг vзэхээр зам заалган хєдєлтєл буудлын гадаа байх жижигхэн шар нохой дагаад эхлэв. Бид ч эхэндээ хоол горьдсон хєєрхий амьтан хэмээн бодож шар болохоор нь "Шарик" хэмээн нэрлэн дуудаж хань татан буцаагаад явуулчихгvй санаатай байсан чинь харин таамаг маань дэлэм зєрж энэ талаар сургагдсан газарч маань байсныг анзаарсангvй. Талдаа 2 цаг орчим явж хvрэх замын гуравны нэг нь засмал зам vлдсэн нь ширэнгэ ой дундуур тавьсан явган зам. Юуг чухам ширэнгэ ой гээд байгаа талаар нvдээр харсандаа тvшиглэн хэдэн vг хэлье. Эндхийн ой нь манайхны л адил євдєг шvргэм ургасан олон тєрлийн битvv євс хєвдтэй, хvний нуруу, тvvнээс арай єндєрхєн, навч мєчир нь єєр ч гэлээ манай нутгийн бол бургас маягын моднууд /тэдгээр нь голдуу банана гэх мэт жимсний моднууд/ тэгээд тэнгэр баганадсан сурлэг моднууд. / Эдгээр нь миний мэдэхээс хулсны мод, далдуу моднууд за тэгээд би нэр vл мэдэх ил далд vндэстэй, vс сахал мэт унжсан кино шийн дээр сармагчин энэ тэр дvvжигнэн байдаг нарийхан олсны дайны бvдvvн мєчрvvдтэй баргил том сvрлэг гээчийн єндєр моднууд./ -аас бvрдэнэ. Ерєнхийдєє ийм тєрлийн мод ургамал єєр хоорондоо єчvvхэн ч зайгvй шавааралдан ургасан учир ємнє чинь тулж нvvрийг чинь ороолгох цэцэг навч модны мєчрєєс єєр зvйлийг та алслан харж чадахгvй. Vvнийг л ширэнгэ /jungle/ гээд байх шиг байна даа. Нууц товчоог эрдэмт євгєн тэрлэн бичих тэр цаг vед эх нутгийн маань Ононы шугуй мод ургамал нь єєр ч туулж гарахад ийм л байсансан юм болов уу хэмээн бодогдож билээ.

Хэрвээ тэр зассан зам vгvйсэн бол хvссэн газраа очих ямарч арга газар нутгийн байдлыг vл мэдэгч хэн нэгэнд байхгvй гэдэг нь даанч тодорхой. Уулын эгц замын хальтиргаатайгаас болж дєрвєн хєллєн мацах газар тун их. Харин нохой маань замаа даанч эргэлзэл vгvй мэдэх тул бараг л хаана хєлєє тавибал дээш мацахад нэмэртэй, доош буухад хальтиргаагvй болохыг зааж байлаа. Ингээд бид 2 уулыг даван 3 горхийг гатлан уг замыг дагасаар зорьсон газраа ирэв ээ. Халуун бvсийн алив бvхэн хорхой шавьж, навч цэцэгс нь Монгол газрын маань амьтан ургамлаас даанч том. Энэхvv ширэнгэд ёстой л есєн жорын мод ургамал ургасан агаад тэдгээрийн нvсэр том гэдэг анхлан харсан надад даанч сvрдэм. Басхvv єнгєний сайхан vнэрийн тансаг нь аргагvй сэтгэлд тааламжтай байлаа.

Бидний зорьсон энэ хvрхрээ нь арлын хамгийн том хvрхрээ бєгєєд ирсэн гийчин vзвэл зохих зvйлсийн жагсаалтын хоёрт байх аж. Тэрээр vндсэндээ 30 орчим метрийн єндєрєєс буух жижиг горхи юм. vзэмж тєгєлдєр энэ газарт нартай vед солонго vл арилна. Ус нь бvлээвтэр хэд хэдэн сэлж болохуйц мєргєцєг тохиотой. Зєвхєн хvрхрээгээр зогсохгvй эргэн тойрны эгц босгосон хана мэт уулс нь бас л сvрлэг. Яг л анх бий болохдоо ямар байсан тэр л янзаар байх энэ хvрхрээний хувьд тvvнийг хvртэл мод шороо ашиглан тавьсан явган замыг эс тооцвол байгалийн энэхэн хэсэгт хvний гарын хор ороогvй байлаа. Харин энэхvv замыг хэн бvхэн чєлєєтэй яваад хvрчихгvй ширэнгэ ой дундуур мєр гарган засна гэдэг чамгvй цаг зарсан vлэмжхэн ажил болох нь дамжиггvй. Зам дагуу миний мэддэгээс хулс мод цєєнгvй харагдлаа. Банана жимс ч зэрлэг байдлаар урган тvvнийг нь жижигхэн шувууд амтархан идэж буйтай таарав.

Ингээд буцах замдаа мєнхvv тосгоны ойролцоох халуун хvйтэн горхи зэрэгцэн урсаж ёроолдоо очин нийлж бvлээн нэгэн горхийг бий болгодог газарт очиж тусгайлан зассан мэт нэгэн тохойд бvлээн усанд налайн хэвтэж биеийн алжаалаа тайллаа. Гоц гойдын vнэр танаргvйч нутгийн олны ярьж буйгаар биед их сайн гэнэ.

Маргааш єглєє нь буцалдаг нуурыг vзэхээр тусгай газарчлан хєлслєн явлаа. Энэ бол урд єдрийг бодвол бие сэтгэлийн хvч шавхсан урт аян болох нь мэдрэгдэж байсан ч чухам ямархуу байсныг явж ирээд л буларсан биеэрээ мэдэрч билээ. Нохой маань энэ єдєр бас л дагав. Нохой гэдэг ямархуу хvнд тvшигтэй амьтан болохыг энд бас нэгэнтээ тодоор мэдэрч билээ.

Галт уулс элбэгтэй байсан энэ аралд тvvний ул мєр болох халуун бvлээн гол горхи тэр бvv хэл нуур цєєрєм элбэг. Тvvний нэг нь бидний vзэхээр зорьж буй хэмжээгээрээ дэлхийд хамгийн том /удаах нь Шинэ Зеланд улсад байдаг аж/ Boiling Lake. Бид очих талдаа 4 цаг гаруй явахдаа 3 том уул 10 орчим жижиг гvвээ толгод мєн тєдийн хэмжээний горхи усыг туулан бас л битvv ширэнгэ дундуур мацуулан гулгуулан урагшилж байв. Энэ удаа газарчтай явсны ачаар зам зуур байх мод цэцэгсийн нэр хэзээ юунд хэрхэн ашигладаг гэх мэт зvйлийг аялах явцад завгvй танилцуулах тvvний ярианаас бага сага ойлгож явав. Ер нь энэнхvv буцалдаг нууранд тусгай газарчгvйгээр очихгvй бол зам мэдэхгvй хvн явах аргагvй. Зарим vед уулын горхи даган єгсєж уруудах тул зам мєрєє алдах нь энvvхэнд. Гэхдээ л тэр хол газрыг хvртэл энэ бэрх газарт 7 сар гаруй энэ тосгоны хvмvvс ажиллан ширэнгэ ойг зvсэн байж мєн л мод шороо ашиглан явган зам тавьсан байлаа.

Энэ удаагын хvрэх газрын зам маань ємнєх єдрийнхєєс хэдэн хувь илvv бэрхшээлтэй байв. Уулын хяраар явж байгаад нэгэн тусгайлан татсан анхааруулах маягын утсан хаалт байсны учрыг асуувал нэгэн хєєрхий герман жуулчин зураг дарах гэж хэт урагш алхаад тэр чигтээ хальсан газар юмсанж. Тэгэхээр уншигч та ямархуу газар болохыг тєсєєлєн буй бизээ. Ингээд 3 цаг орчим явсаны дараа баахан буцалж буй горхинууд дээр ирлээ. Дахиад нэг цаг явж байж нєгєє нуурандаа хурнэ. Хойхно харагдах уулын цаанаас уур савсах нь холгvйн шинж ч шууд хvрэх аргагvй тойруу замаар явах аж. Газарч залуу маань горхины ойролцоох vнсэн саарал єнгийн лаг шавраас утган авч торонд хийх нь энэ газрын эмэгтэйчvvдийн нvvрний арьсаа арчилдаг байгаль эхийн заяасан энгэсэг юмсанж. Би ч сонирхон базалж имэрч баахан vзэв дээ. Єнгє нь саарал хийгээд халуун болохоос байдаг л нэг шавар байв. Хавь орчны оргилж буй энэ ус булгууд бидний рашаан хэмээдэг газруудтай адил тэр чигээрээ хvхэр vнэртэх нь магадгvй ямар нэгэн зvйлд хэрэгтэй ч байж мэдэх юм. Мань газарч харин энэ талаар тоймтой юм хэлсэнгvй. Ингээд цааш бас цаг орчим яваад нєгєє vзэх гэж зорьсон нуур дээрээ ирэв ээ. Хоёр том уулын дунд хавчуулагдан орших яг голоосоо оргилон буцлах энэ нуур хэмжээгээрээ манай Жанжны талбайн гуравны нэгийг эзлэх багцааны харагдаж байв. Эрэг нь 10 гаруй метр єндєр тул яг ойртон очих аргагvй. Ерєнхийдєє дээд талаас нь харах аж. Халууны хэмжээ нь 180 хэм /Цельсийн/. Єндєг хийвэл 4 минутад болдог гэнэ. Хавь ойрд тухлан суучих сандал сvvдрэвч юу ч vгvй тул чулуун дээр сандайлан сууж бороонд цохиулсан шиг авч явсан жаал жуул юмаа хам хум идээд буцлаа. Уг нь онгон байгалиараа байгаа нь сайхан ч хvн зоны хєл тасардаггvйг нь бодоод ядахдаа нэг сvvдрэвч сандал барьчихгvй дээ хэмээн бодож билээ. Энд нисдэг тэргээр л биш бол явганаар ирэхээс єєр ямар ч аргагvй. Тэгэхээр vзэх хvсэлтэй хvн насны бага цусны шингэн, ясны хєнгєн дээр ирээрэй гэсэн vг. Харин энэ нуурыг хvртэл дvvжин машин тавих тєсєл яригдан тvvнийг нь хэн хvнгvй эсэргvvцэж байгаа гэнэ. Ер нь тvvний хэрэг vгvй мэт санагдав. Яахав vзэхийг хvсвэл єєрийн биеэрээ туулж ирээд дэлхийн нэгэн гайхамшигийг vзэх нь илvv амттай биз ээ. За ингээд эргэж ирсээр байтал хариу бvрий болоод энэ єдєр єндєрлєв. Сонин нь энэ єдєр бол бидний хуримын нэг жилийн ойн єдєр байлаа.

Ингээд буудалдаа ирээд байж байтал тохиолдсон нэгэн хєгтэй бас энэ тэнд байнга л тохиолдож байдаг бодууштай нэгэн зvйл бидэнд бас тохиолдов. Энэ бол бас л нєгєє цус нь элэглэсэн мєнгєтэй холбоотой асуудал.

Єглєє уг нь бид газарчид хэдийг тєлєх ёстой вэ гэтэл нєгєє Рокс нэрт хvvхэн надад шууд єгчихєєрэй бид хоёр дараа нь тооцоо хийнэ хэмээн бидний хэн хэний маань нvvрэн дээр лvндэн буулгасан юм. Аялалын зам зуурч манай газарч, мань эзэн авгайг мундахгvй магтаж, нас чацуу нэг ангид сурч байснаа сонирхуулж, тэрээр бас цагтаа энэ тосгоны нэг тєрлийн гоо бvсгvйгээр тодорч байсныг дуулгаж хvндэлж байдгаа хэлэхийн ялдамд мєнгєє хуваахдаа гар татуу байж магадгvйг анхааруулан биднээс хэрвээ хvсвэл гар цайлгах мєнгє /тип/ єгєхийг байн байн гуйгаад байсныг нь анзааран хєєрхий минь ядарсан л нэг эр юм хэмээн бид бас гомдохооргvй хэмжээний юм єгсєн юм. Орой нь ирээд 'за баяртай, сайхан байлаа' гээд л гар хєл бариад салсан хvн маань удалгvй хаалга тогшин мєнгє нэхдэг байгаа. "vгvй бид чинь єгч авалцахаа танай тэр буудлын эзнээр дамжуулахаар єглєє нvvр нvvрэн дээрээ тохиролцоо биз дээ" гэтэл " vгvй ээ тэр надад маргааш тєлєх болоод би харин маргааш энvvгээр ирж чадахгvй нь" гэж залдаг байгаа. Бид ч мань эр буудаад байгааг анзаарч "за тэгвэл чи тэр эзнээсээ асуусан юм уу, Тэгээд єг гэж байна уу?" гэтэл " тийм тийм" хэмээн нvд эргэлдvvлэв. "За хє єглєє нvvр нvvрээ харж шийдсэн юм одоо бас тэгэж шийдэлгvй горьгvй Хоёулаа очиж уулзана аа" гээд гартал харин нєгєєх маань "би энд байж байя. Уг нь надад шууд л єгчихгvй дээ" хэмээн намайгаа учирлан ойлгуулах гэж оролдов. Би ч бас байдлыг аминдаа ойлгуулах санаатай "Нэгэнт л тохирсон юм бол ил далд ингэж явах нь бизнес хийгч хэн хэндээ тусгvй. Цаашдаа чамд л муугаар нєлєєлєх юм бус уу" хэмээн санаа хэлэх аядтал. "vгvй vгvй эзэн авгай єєрєє зєвшєєрсєн юм" хэмээн зvтгэв. Одоо яая гэхэв би гэдэг хvн иймэрхvv юмтай хэд хэд таараад хvний сэтгэл "ойлгохоо болиод" байгаа болохоор нvvрээ харалцахаас наашгvй гээд шууд гартал мань эр харин буудлын нєгєє булан руу арилаад єгдєг байгаа. Ашгvй энэ vед нєгєє эзэн авгай гарч ирж таараад "За хє єєрийг чинь єг гэсэн гээд тэр газарч залуу чинь мєнгєє авна гээд байна єгчих юм уу" гэтэл мань авгай ёстой тачигнаад буудаг байгаа. Юун нєгєє анги хам бараг л би мэдэхгvйгээс гуйлгачин тvvлэгчингээр нь дуудаад "дахиад чамайг би ийм юманд явуулж байхгvй" хэмээн загнаад "битгий єг надад єглєє тєлєєрэй" гээд тас байлгав. Ингээд хєєрхий эр хэдэн зоосны хойноос хєєцєлдєж байж ирээдvйн хєрєнгє оруулалтаа алдах нь тэр. Бизнес ээ гэж. Харин сvvлд учрыг ухаад байх нь ээ, тэр єдєр ажиллаж байсан тогооч авгай хєєрхий залууг шордоод "яалаа гэж тийм юм байдаг юм. Чи єєрєє мєнгєє шууд авах ёстой" гэж ятган 'ойлгуулснаас' болсон байж билээ. Хаа газар сайхан хор найруулчихаад цэвэрхэн vлддэг ийм хvмvvс бас хэцvv шvv. Ийм л хvмvvс хvний ажил, амьдралд тус хvргэхээсээ илvv ус хvргэх юм даа.

Ингээд маргааш єдєр нь нэгэн жижиг автобус хєлслєн арлын vлдсэн хэсгvvдээр хєндлєн гулд аялалаа. Эхлээд нийслэл нь болох аймгийн тєвийн хэмжээтэй ч улс орон юм болохоор юм болгон байх Карибын тэнгисийн эрэг тушаа орших хотын гудмаар хєндлєн гулд давхиж энэ л газрын зайсан толгой болох юм юм нь харагдах жижиг уулан дээр гарч ерєнхий байдлыг нь харлаа. Биднийг авч явсан жолооч маань урьдын туршлагтай, хаагуур явж юу vзvvлж, юу гэж ярихаа мэддэг нь их тустай байв. Эгч дvvс нь Америкт амьдардаг єєрєє бол эндээсээ явах дургvй нэгэн гэнэ. Хирэндээ бэлжиж єєрийн гэсэн унаа тэрэгтэй байнгын vйлчлvvлэгчидтэй болсондог. Бас хажуудаа хань болох нэгэн эрийг дагуулж явсан бєгєєд єдєржин цуг явахдаа єєрєє л юм авч идэхээс нєгєєдєє єгєєд байгаа юм харагдахгvй байсан нь харин жаахан тийм санагдаж билээ. Нєгєєх нь бас нэг хийх ажилгvй найз аа дагаж хань болж єдєр єнгєрєєж яваа бэл бэнчин нимгэнтэй дорой нэгэн эр болтой.

…Хот нь єєрєє их жижиг тул том хэмжээний усан онгоц ирэхээр бараг хотоос нь том харагдаад сvрийг нь дараад байдаг юм хэмээн мань жолооч маань сонирхуулав. Дараа нь бид энэ аралын уугуул иргэд Кариб Индиануудын тосгоныг vзэхээр зорилоо. Зам маань Карибын тэнгисийн дагуу байж таарсан бєгєєд энэ тэнгис Атлантын далайг бодвол маш нам гvм давалгаа гvвэлгээ ер байхгvй тогтуун ус аж. Зорьсон тосгоныг хvртэл бас л уулын мушгиралдсан газраар явж vзэж харах зvйл их байсан ч єчигдєрийн явдалдаа асгагдаж тэгээд ч нvдэнд хэзээний дасал болсон тул харин бvvр нvд анилдан зvvрмэглэж явав. Энэ зуураа нэгэн газар зогсож бас нэг багахан хvрхрээ, "цагаан гол" хэмээн нэрлэгддэг "болсон сvvний цийдэм" шиг єнгєтэй горхийг vзэв. Зам зуур банана жимсний бут сєєг ургуулан тариалсан газар ихэнхдээ vргэлжилж байлаа. Ийнхvv давхисаар нєгєє тосгондоо ирлээ. Зуны халуун єдрvvдэд нозоорон байшин барилгынхаа гадаа хэд гурваараа сvvдэрлэн сууж элдэвийг хvvрнэх харцуул, эхнэр бvсгvйчvvл нь угаалга vйлдэн хэцэн дээр тохож буй, хормой хотноос нь зууралдан гvйх бяцхан vрс гээд байгаа байдал нь яах аргагvй л нэг сумын тєвд л яваад ирэх шиг сэтгэгдэл тєрvvлэв.. Гадаад дvр тєрх нь хєдєєний хєрслєг бор царайг яг тэр чигээрээ илтгэнэ. Энэ тосгон нь єєрийн гэсэн євєрмєц дэг жаягтай удам угсаагаа авч vлдэх гэж тэмцэж байдаг нь сонссон зvйлсээс мэдрэгдэж байв. Тухайлбал хар арьстантай суусан эмэгтэй нь тосгоноо орхих ёстой бол эрэгтэй нь тосгондоо авчрах ёстой аж. Нийт 3000 гаруй Кариб vндэстэн байдгийн 1000 гаруй нь л єєр цустай холилдоогvй цэвэр энэ цусны хvмvvс гэнэ. Жолооч залуугийн яриагаар бол машин дєхєж ирэхээр замаас зугтаж байгаа хvн бол Кариб хvн гэдэг шог яриа энэ нутагт байдаг аж. vнэхээр ч тэд маш бvрэг ичимхий гэгддэг бєгєєд хэдхэн жилийн ємнє энэ сууринг ийнхvv жуулчид сонирхон vзэх гэж ирдэггvй байхад, машин тэрэг хараад эмнэг хангал шиг зугтан алга болдог байсан гэнэ. Ямар нэгэн vvсэл гарлын холбоо сэжим байж болох энэ vндэстний талаар ихийг мэдэх боломж энэ удаад байсангvй. Адаглаад хvvхэд нь эхээс тєрєхдєє нуруун дэрээ хєх толботой тєрдєг болов уу гэж бодоод асуусан ч хамт явсан хvмvvс маань энэ тухай мэддэггvй гайхлууд байж. Энэ сууринд тусгай жуулчлалын бааз, энэ vндэстэнтэй холбогдох мэдээ материал байхгvй байсан нь жаахан харамсалтай санагдлаа.

За ингээд орой нь онгоцондоо сууж Барбадос улсынхаа зvг хvлгийн жолоо заллаа. Эргэж нисэх замдаа Карибын тэнгис дэх Франц улсын нэгэн хэлтэрхий Martinique арал дээр тvр зогсож буугсадыг vдэж суугсадыг угтлаа. Уг нь энэ арал яг л бидний айлчлаад буцаж буй Доминика шиг байгалын тогтоцтой байсан гэдэх боловч одооны дvр тєрх нь єндєр хєгжсєн нэгэн хот л гэсэн vг. Бvхий л ой хєвчийг нь тайрч огтлон байшин барилга барин хотжуулан хєгжvvлсэн ажээ. Ихэр юм шиг байсан хоёр арал vнэхээр тєрєл арилжсан мэт єєр байдалтай байгааг хараад хvн гэдэг яасан ч ихийг бvтээж яасан ч ихийг сvйдэлдэг гайхлуудав дээ хэмээн бодож явлаа. Дараа нь мєн л Франц Английн хоронд 14 удаа солигдон шилжигдэж тэр цагтаа дарийн утааг багагvй vнэрлэсэн St Lucia хэмээх арал дээр мєн тvр зогсоод эргэж Барбадосдоо ирлээ. Энэ удаагийн аялал ийнхvv єндєрлєв….

Wednesday, January 17, 2007

Халуун бvсийн шvрэн аралд єнгєрєєсєн нэг жил

1998-1999 онуудад эхнэр бид хоёр Барбадос арал улсад нэгэн жилийг өнгөрөөсөн юм. Тэр үед уг арал улсын үүсэл гарлын тухай бичсэн тэмдэглэлээ таны сонирхолд хүргье.
__________________________________________________________________

Элэг нэгтнvvдээс маань ирж байсан энэ нутгийн тухай элдэвийг мэдэх хvслээр дvvрэн захидал асуултууд энэхvv тэмдэглэлийг хєтлєх vvдийг нээлээ.
Харь хол явж тєдийлєн vзээгvй намайг
Харин Барбадост байна гэхээр гайхацгаана.
Азийн цээжин дэх эх газрын эрс тэс хуурай уур амьсгалд эр бие торниж, эртний удамт нvvдэлчин соёл иргэншилээс бодол оюун минь умдаалан єндийсєн миний бие огтоос vл мэдэх байгаль цаг уур, соёл иргэншил бїхий эргэн тойрон цэлэлзэх захгvй их далайн дундах євєлгvй зун vргэлжилэх Барбадос хэмээх бараа сvрээр авсаархан ч барих тєр баригдах иргэдтэй бие даасан улс болон тогтнож буй энэхэн аралд ирсэн минь жилийн ємнє байв.
Энэ улс бол Хойд ба Ємнєд Америк тивvvдийн завсар зайд Карибын тэнгисийн зvvн захыг Атлантийн далайгаас зааглан нуман хэлбэрээр уван цуван байрлах арал улсуудын хамгийн зvvн захын ганц сондгой арал. Энэ бvс нутагт ихэнх нь газрын зураг дээр харагдахтай vгvйтэй том жижиг гуч гаруй арал улс бий. Єдгєє тэднийг бид эх газрын Гаяана, Белиз улсуудтай нийлvvлэн хамтад нь Карибын буюу Баруун Индийн (West Indies-Вест Индийз) улсууд гэж нэрлэх ажээ.
Энэхэн аралд ирэх хvртэл ерєєс Карибын бvс нутгийн талаархи мєхєс миний мэдлэг социализмийн vед бидний элсэн чихрийг хангадаг байсан басхvv ширэн бээлийтэй зодоонч хєвгvvдээрээ дэлхийд алдартай энэ тивийн ганц коммунист орон Куба, хэдэн жилийн ємнє "урт гарт" АНУ-ын цэргvvд ороод засаг тєрийг нь эргvvлж орхидог Гренада хэмээх хоёр арлын нэрээс л цаашгvй байлаа.
"Суусан цэцнээс явсан тэнэг"- нvдээр харж биеэрээ мэдрэнэ гэдэг єєр юм. Халуун бvсийн улс орноор айлчилж юм vзэж нvд тайлсан хvмvvсийн яриаг бишгvй л сонсож байсан ч энд ирсэн эхний єдрєє л махан бодгаль маань байгаль эхийн дасаагvй нэгэн уур амьсгалд цочирдож, мєчидхєн туршлага мєхєсхєн ухаан маань ємнє vл мэдэх єєр нэгэн соёл иргэншлийн зєрvvд сэртхийж байсныг одоо би тодхон санаж байна. Тэр єдрєєс хойш цэнхэрхэн гариг маань уяхан замба тивийн нарыг нэгэнтээ бvтэн тойрч Монгол эр миний бие энэ газрын цаг амьсгал, амьдралын хэв маягт хэдийнээ дасжээ. Жил гэдэг юмны цаад наад нарийн ширийнийг бїрэн ойлгоход ахархан хугацаа ч чамлахааргvй ихийг харж vзэж ойлгож мэдэрсэн мэт санагдана. Байгаль эхийн цаг амьсгал авир араншин ямархан ялгаатай байдаг, хvн зоны амьдрах арга ухаан ямархан арвин баялаг байдаг тэр байтугай улс орон гэдэг ч миний ємнє тєсєєлж байснаас ямархан ялгаатай ойлголт болохыг нvдээрээ харлаа, биеэрээ мэдэрлээ.. "Явсан хvнээс vг сонс"- бид бvхэнд ямар дуртай vедээ хvссэн газраа очоод vзчих боломж тэр бvр байх биш дээ, явсан би vг сонсгоё хэмээн бодлоо.
Ижил нэгэн орчинд єсєж єндийсєн эх орон нэгт та бvгдэд маань миний доор чадан ядан эвлvvлэх тэмдэглэл маань єчvvхэн ч атугаа шинэ содон байж ямар нэгэн санаа оноо єгвєєс зорилго маань тэрээ. Далайд дусал нэмэр.
Ингээд эдгээр арлууд ба бvс нутгийн єнєєгийн дэлхий нийтэд мэдрэгдэх болсон vеийн тvvх сурвалжаас эхлэн газар нутгийн онцлог далай тэнгисийн ааш араншин, тvvний яндашгvй баялаг, энэ нутгийн улс орны євєрмєц онцлог, ард тvмнийх нь амьдралын хэв маяг зэргийг єєрийн мэлмийдээ тусгаж ухаандаа тунгаасан хирээр толилуулахаар хичээнгїйллээ.
Тэнд хэн байв тэгээд юу болов
Эдгээр арлуудын єрнийн орнуудтай холбогдох vvд хаалгыг 1492 онд Португалийн судлаач далайчин Кристофор Колумба буруу зєрvv будилж явж нээхээс ємнє Аляскийн хойг тасраагїй, Америк тив тусгаарлагдаагїй байх олон мянганы тэртээ Азийн цээжнээс нvvдэллэн очсон овог аймгуудын улбаа болов уу хэмээн яригдах хоёр тєрлийн бvлэг хvмvvс амьдран байв. Тэд энд эх газар болох одоогийн Ємнєд Америк тивээс мянга гаруй жилийн ємнє нїїдэллэн ирсэн хэмээх аж.. Тэдний нэгийг нь Аравак(Arawak), нєгєєг нь Кариб Индиан (Carib Indian) хэмээн хожмоо нэрийджээ. Эдгээр овог аймаг хvмvvс бидний євєг дээдсийн нэгэн тасархай болов уу хэмээх таамгийг эхээс тєрєх vрсийн нуруун дээрхи хєх толбо нь тєрvvлнэ. Тэд бvр тvvнийгээ Монгол толбо /Mongolian spot/ хэмээн одоо ч нэрлэх аж Бичиг vсэггvй байсан тэдний талаархи єнєєгийн хvн тєрєлхтєний мэдлэг 16-р зууны vеийн Испанийн зохиолчдын бичсэн зvйлс, хожим судлаач шинжээчдийн судалгаа шинжилгээ явуулсан зарим нэг агуй болон урцнаас олдсон эд єлгийн зvйлсэд хийсэн дvгнэлтээс нэг их хэтэрдэггvй. Ямартай ч царай зvс бие хаа нь Монгол дvр тєрхтэй ихэд адил болохыг энэ газар нилээдгvй жил амьдарч ажилласан эрдэм номтой нэгэн бээр надад сонирхуулан хэлж байлаа. Vнэхээр ч тийм болохыг миний бие Доминика арал дээр очих vедээ, тэнд амьдран буй Карибын арлуудад цор ганц байх уугуул иргэдийн суурингаар дайран єнгєрєх зуур анзааран харж ихэд олзуурхан сониучирхсан билээ. Яг л нэг хєдєєний алсaлхан орших сумын тєвд очсон лугаа сэтгэгдэлийг єєрийн эрхгvй тєрvvлсэн юм.
Тєв ба ємнє хэсгийн арлууд дээр амьдрарч байсан Аравакууд нь харьцангуй дєлгєєн номхон хvмvvс байв. Тэдэнд халдан довтолж хоол ундыг нь булаах дайсан тєдийлєн элбэг байгаагїй тул тэдний оршихуйн хvсэл зорилго нь идэх хоолноосоо нэг их хол давж гарч байсангїй. Байгалийн таатай нєхцєл, хатгалдан сєргєєлдєх дайсан vгvй тэд єєр ч яах билээ. Тэд агуй, урцаар гэр хийн, элдэв сvрэл євсєєр сав суулга урлан, мод ургамалын навч цэцэгсээр хувцас бvтээн, энэхvv халуун бvсэд элбэг ургах жимс ногоог тїїн идэж басхvv хэрэгцээт тариа будаагаа тариалж, єєрсдийн бvтээсэн завиар загасчлан далай тэнгисийн хишгийг ч хоол хvнсэндээ хэрэглэнэ. Хойд талын арлуудын уугуул оршин суугчид болох Кариб Индиануудын амьдралын хэв маяг нь Аравактайгаа адилхан ч харин тэд ихэд омголон дайнч омог байсан болтой. Тэд газар нутгаа улам тэлж номхон дєлгєєн Аравакуудаа дайран довтлох нь элбэг байж. Ийм л нэг идэх хоолныхоо тєлєєх энгийн амьдрал єрнєн байх vед нь хєгжилт Европийнхон хєл тавьснаар энэ зvгийн амьдралын хэв маяг орвонгоороо эргэх нь тэрээ. Байгалийн сайхандаа дульдуудан ургаа модны тайрдасаар завь хийн загасчилж, ургах жимс ногооноос тааваараа хvртэх хєєрхий тэд, баялаг гэж юу болохыг дэндvv ихээр ухаарч тvvнийг олохын тєлєє юугаа ч vл хайрлах сэтгэлгээ хэдий нь суусан хєгшин Европийнхонтой харьцуулахад vнэхээр эвий нялхас байлаа. Европын цагаан арьстанууд юун хутга шєвєг, цахиур буу байтугай, холбоо дохиоллын тоноглолоор євч тоноглогдсон холын аяны дєрєє даах хєлєг онгоц бїтээчихсэн энэхvv "хєгжилт" хvний гарын байтугай нvдний ч хор ороогvй байсан унаган тєрхєєрєє арлуудад шvлс асгаруулан ирж байсан нь тэр байв.
Анхлан ирсэн Испаничууд одооны Доминикагийн Бvгд Найрамдах Улс ба Хайти Улс зэрэгцэн оршдог тєв хойд хэсгийн Хиспянола арлаас эхлэн єнєєгийн Куба, Ямайка улсын оршин буй арлуудад суурьшиж эхэлжээ. Колумб гуай анх ирэхдээ л Ази тивийг хvрсэн усан зам нээчихлээ хэмээн бодож нvд анитлаа тvvндээ итгэж байсныг хожим Испаничууд ойлгож тэдгээрийг Номхон далай дах Зvvн Энэтхэгийн Спайс арлуудаас ялгахын тулд Баруун Индий буюу (West Indies) хэмээн нэрийджээ. Ерєєс бидний Америкийн уугуул иргэдийг "индианууд" хэмээн нэрлэдэг маань ч Колумбийн Энэтхэгт ирлээ гэж ойлгож байснаас vvдсэн хэрэг болтой.
Тэд ирсэн даруйгаа л хот суурин босгоод амьдрал цэцэглvvлээд эхэлсэнгїй. Байгаль орчны нєхцєл уугуул иргэдийн амьдралын хэв маяг єєрт ашигтай байх элдэв зvйлийг судалж, энд сууришан байрлах єєрийн цаг нєхцлийн боломжийг хvлээсээр бараг хагас зуун жил єнгєрсєн аж. Уугуул иргэд ч урилгагvй зочидтой боломж чинээгээрээ тэмцэлдэн харгалдаж байсан ч хавчаахай нумтай тэд хурдан буутай шинэ эздийн ємнє юухан болох билээ. Испаничууд ирснийхээ дараа эдгээр арлуудад алтны уурхайнууд ажиллуулж, мал аж ахуй эрхэлж байлаа. Тэд ажлын талбартаа уугуул иргэдийг хайр найргvй зvтгvvлж байснаас сая гаруй тоотой байсан тэдний ихэнхи нь ажлын хvнд нєхцєл Европ зvгийн элдэв євчний аяыг даалгvй нvд аницгаасан ажээ. Тэд ч цааш Ємнєд Америк тивийг нээж Мексикт алт олсноор эдгээр арлуудыг ирж очих дэн буудал маягтай хэрэглэх нь илvvтэй болов. Тэр vед хvчирхэгжиж байсан Европын бусад орнууд Испаничуудын дараа энэ арлуудад хєл тавьж их багаар суурьшиж байсан ч 17-р зууныг хvртэл эдгээрийг тєдийлєн ихээр сонирхож байсангvй. Тэдэнд эхэндээ алс дорнод буюу Ази тивд хvрэх усан зам нээх нь чухал байснаа дараа нь хойд Америк, Канад гэх мэт зах хязгааргvй их нутаг олдчихоод байсан болохоор энэ єчvvхэн арлуудыг тєдийлєн анзаарч байгаагvй болтой. Тэрхэн vедээ Испаничууд уурхай, мал аж ахиу хєгжvvлж, Англи Францууд гэрээ хэлэлцээрийн дагуу авчирсан vйлчлэгч нар болон цагаан арьстан ажиллах хvчний тусламжтайгаар газар тариалан эрхэлж, Голландууд тэдгээрийн хоорондох худалдаа зуучлалыг гардан явуулж байв. Арлуудын колончилон эзэлж байсан єрнийн орнуудын тєлєєлєгчид эх газрын єєр єєрийн орны нийгмийн тогтолцоо, хэл, шашин шvтлэг. ёс заншил, амьтан ургамалыг ч мєн єєрсєдтэйгєє хамт авчирч Карибийн бvс нутаг дах єєр єєрийн улсын тасархайг бий болгож байлаа. Харин "элсэн чихэрийн хувьсгал" хэмээн энэ зvгийн тvvх бичигт нэрлэгддэг 17-р зууны эхэн vеээс эхлэн энэ зууны эхийг хvртэл эдгээр арлуудын тєлєєх ил далд цустай цусгvй тэмцэл тэдгээр улсуудын хооронд єрнєжээ. Бvр анх 1515 онд Испаничууд энэ нутагт ургуулсан элсэн чихэрийн дээжээ эх газарт хvргvvлж тэр нь эзэн хааны сэтгэлд ихэд нийцэж байсан ч ажиллах хvчний дутуу дулимаг байдлаас болоод хvссэн эрэлтийг хангах хэмжээнд нийлvvлж чадахгvй байв. Тэр vед єндєр бvтээмжтэй машин техник байсангvй, ажлыг нугалах гол хvч нь хvний улаан гар байлаа. Тэдэнд vг дуугvй єдєр шєнгєгvй ажиллаж байдаг хvн-машин хэрэгтэй байв. Тийм хvмvvс нь Африкт тивд vй олноороо амьдрах хvчирхэгжин хєгжиж амжаагvй хар арьстууд болж таарлаа. Хєєрхий тэднийг эх нутаг, элгэн садан, тvvх соёл, ёс заншлаас нь тас татан салгаж хэлийг нь vл ойлгох хэрцгий балмад эздийн гар дор зєвхєн энэ арлуудад ч биш эх газрын Америк руу vй олноор нь авчирсан аж. Ёстой л ташуурын далайлтаар бvгдийг ойлгон ажиллаж байсан тэднээс мєн ч олон нь хатуу хvнд нєхцлийн аяыг даалгvй vрэгдэж байв. Боолчуудын хоорондоо харьцдаг хэл нь Кроел (Creole) хэмээн нэрлэгдэх одоог хvртэл ихэнхи арлуудад албан бус байдлаар хэрэглэгддэг нэгэн хэл. Хvн л болохоор тэд єєр хоорондоо уулзаж учрах зовлон жаргалаа хуваалцах хvсэл мєрєєдєл байсан нь мэдээж. Шєнийн цагаар уулзаж бие биедээ vзэж харсан сурсан мэдсэнээ зааж vзvvлж, дуу дуулж бvжиг vсэрнэ. Тэд ингэж л єнєє цагийн Карибын орнуудын соёл иргэншлийг бий болгох гэж чармайн зvтгэж байсан нь тэр байв. Сvvлд 19-р зуунд Азийн орнуудаас тэр тусмаа энэтхэгээс олон тооны ажиллагчдыг гэрээгээр авчиран ажиллуулж эхэлснээр Карибын нийгэм ахуй Ази зvгийн соёл иргэншилээр нэмэгдэн баяжих нь тэр. Єнєєдєр энэ нутгийн ард тvмэн єєрийн гэсэн амьдралын євєрмєц нэгэн давташгvй хэв маягийг хэдий нь бvрдvvлж чаджээ. Нийгэм эрх зvйн тогтолцоо нь ихэнхдээ колончлон эзэлж байсан улс орныхтойгоо тєстэй байдаг ч амьдралын хэв маяг нь тив тивийн vндэстнvvдийн зан vйл амьдралын хэв маягийн хольц гэлтэй. Тэгээд ч энэ нутагт "Хvн олон янз байж болно, харин ард тvмэн гэдэг нэг л зvйл" гэсэн vг тархсан биз ээ. 19-р зууны сvvлээс боолын нийгмийг халж энэ зууны дунд хагасаас эдгээр орнуудад бие даан тусгаар хєгжих vйл явц єргєнєєр дэлгэрснээр Карибын бvс нутагт одоогоор 30 гаруй бие даасан улс бий болжээ. Гэвч "vхсэн буурын толгойноос амьд ат айдаг" гэдэгчлэн эдгээр орнуудын урьдын колончилж байсан орнуудаасаа хамаарах байдал, тэдгээрийн vл vзэгдэх гарын дор vйл ажиллагаагаа явуулах нь нэн тvгээмэл. Мєн энд хараат байдлаар єдийг хvрч тухайн орныхоо энэ бїс нутаг дах нэгэн тасархай болон оршин тогтнож буй арлууд ч мэр сэр байна. Тэдгээрээс тоймтой хэдийг дурьдвал тєв ба тєв хойд хэсгээр орших Франц улсын тасархай Гувадерлуп, Мартиники хэмээх хоёр арал, тэр бvv хэл Франц болон Голланд улсын харъяалалд хоёр хуваагдан орших Сайнт Мартин ба Сайнт Маартин хэмээх жижиг арал Их Британын эзэмшлийн Вержин арлууд гээд олон арлууд байна. Бvр дэлхийн нэртэй баячуудын хувийн арлууд ч байдаг аж. Эдгээр арлуудад эх газрын тэдгээр улсын хууль дvрэм яг тэр чигээрээ vйлчлэх ба ирж очиход ч тусгаар бусад арлуудынхаа адил виза энэ тэр гэх ойлголт vгvй. Тухайлбал Францаас харъяа эндэхийн нэг аралдаа эрэх нь газар хол далай тэнгис дээгvvр л гатлахаас биш манайхаар бол эгээ л хотын тєвєєс аль нэг аймгийн тєв орохтой адил аа.
Улс орон гэхээр тодорхой газар нутагт олон зууны тvvх сурвалжтай vе дамжин амьдарч буй нэг хэл язгуурын vндэс угсаатныг хэлэх юм хэмээн хvvхэд ахуйгаас толгойд шингэсэн тєсєєлєл маань биш болж таарав. Vгvй гэдгийг энэ хэдэн алга дарам газар дээр vхрийн бєєр мэт холилдсон тив тивийн хvмvvсийн цуглуулга болох улсууд бэлхэнээ нотлоодхов. Энд ер нь хачин сонин байдлаар бїрэлдэн тогтсон улс их. Энд би нэг жишээ дурьдая. Дээр дурьдсан нэг талыг нь Сайнт Мартин нєгєє талыг нь Сайнт Маартин хэмээн нэрлэх арал нь нийтдээ ердєє л Улаанбаатар хотын маань ч нутаг дэвсгэрээс ихгvй газартай мєн л нийслэлийн маань хїн амаас олонгvй хvн амтай. Тийм байдал хоёр єєр тєр засаг тогтон хоёр єєр хэл яриа хоёр єєр мєнгєн тэмдэгт vгvй ер улс орон гэхээр ялгагдаж болох юу байна тэр бvрээрээ ялгаатай гэнэ. Гэхдээ мэдээж байгаль эхийн заяасан нэг л алга дарам газар байрлах болохоор хамтран ажиллаж нэгсэн нийлэхгvй гээд ч хаа холдохов. Энд нааш цааш нэвтрэхэд буутай цэрэг саадаглан хил зааг тогтоон гаалийн ажилтнууд хармай хот тор савыг нь нэгжээд байхгvй.
Єєр нэгэн сонин зvйл нь арал улсуудын иргэдийн ярих хэл нь тэдгээр арлуудыг булаалдан эзэлж байсан улсуудын хэл ярианы холимог гэлтэй. Тухайлбал Сайнт Льюс арал нь Франц Англи хоёр улсын хооронд 14 удаа шилжин эзлэгдэж байсан бєгєєд одоо ерєнхийдєє Англи хэлтэй гэх боловч асар олон Франц vгс vгсийн санд нь vлдсэн аж. "1 сар болоод ч юм уу 1 жил болоод л улс орных нь албан ёсны хэл єєрчлєгдєєд байсан болохоор уугуул иргэд нь бараг л ямар хэлээр ярихаа мэдэхээ байж будилж байсан биз ээ" хэмээн нэгэн найз маань хошигнож байсан юм. Vнэн ч биз.
Хvн амын нягтрал энэ бїс нутагт маш єндєр. Энэхvv бvс нутаг дах нийт 200000 гаруй хавтгай дєрвєлжин хуурай газарт ойролцоогоор 33 сая хvн амьдарч байгаа нь дунджаар нэг хавтгай дєрвєлжин километр нутагт 200 орчим хvн ноогдож байна гэсэн vг.
Карибын арал улсын хvн амын дундаж нь 200000 хавьцаа. Арьсны єнгєєр харууд давамгайлна. Одоо тэд єєрсдийгєє энэ нутгийн уугуул иргэд хэмээн нэрлэнэ. Африк гарлын хар арьстан гэдгийн зэрэгцээ Кариб гарлын хар арьстан гэсэн ойлголт олон улсын хэллэгт хэдийнээ нэвтэрсэн зvйл. Уг нь бол уугуулд иргэд нь Азиас анхлан очсон бидний євєг байсан юм л даа. Vvнийг тодорхой ном судар уншиж судалсан нэг нь л хэлэхээс буугаад мордсон жирийн хvн бол харууд л уугуул хvмvvс нь юм даа гэж ойлгогдохоор. Карибын орнуудын тvvх vvсэл товчхондоо ийм ажгуу.

Tuesday, January 16, 2007

Америк орноор аялсан 3 долоо хоног

Энэ тэмдэглэлийг New York-ийн 2 өндөр нураагүй , Иракийн дайн дэгдээгүй, бага Буш сураггүй харин завхайдуу Клинтон залуу бүсгүй Лювинскийтэй явалдсан нь илэрч дэлхийгээр шуугиж байх аль 9 жилийн өмнө би бээр Барбадос хэмээх Карибийн нэгэн жижиг арал улсад амьдарч ахуйдаа бичсэн билээ.

Цаг хугацааны эрхээр тоо баримт, үйл явдал нь нилээдгүй хуучирсаныг болгооно буй заа.


_________________________________________________________________________________

Vзлээ харлаа бодлоо бичлээ. Єчvvхэн ч атугаа санаа авах зvйл байваас зорилго нь тэр

Бид энэ жилийн амралтыг эрх чєлєєний эх орон хэмээгдэх Америк оронд єнгєрєєхєєр зоривоо. Зорилго маань бараг л хvн болгоны хvсэн мєрєєдєєд байдаг энэ орныг єєрийн нvдээр vзэж танилцах явдал байв.

Амралт эхлэхийн ємнє бид аялах маршрут хєлєглєх унаагаа тодорхойлж аялалын тийзээ захиалах гээд ажил ургаж билээ. Цаг тулсан уг ажилд минь ихээхэн тус болсон элэг нэгт нэгэн хvний тусыг єгvvлэхгvй єнгєрч яахан болно. Энэ бол зvгээр нэг шалиг vгээр хэн нэгнийг хий хоосон магтах биш одоо цагт эрдэнэ мэт ховордсон хvнлэг дотно, итгэлт сайхан монгол сэтгэлийг бас нэгэнтээ дурьдах гэсэн хэрэг.

Учир явдал ингэж єрнєсєн юм. Бидний аялах газар, зочлон очихоор тєлєвлєсєн хvмvvс маань энэ их єргєн нутгийн бараг єнцєг булан бvрт байсан болохоор зам зуурт ямар нэг унаа хєлєглєх нь зайлшгvй болов. Онгоцоор сvнгэнээд байвал тvргэн хvрэх нь сайхан ч тоолдог хэд нь хэмжээтэй тул автобусаар аялахаар шийдлээ. Ингээд автобусны тийз захиалан авах гэтэл яг л нэг єдрийн дотор багтааж авахгvй бол 14-21 хоногийн ємнє авах хєнгєлєлттэй тийзийн хугацаа дуусах гээд бєєн юм болов. Бас л аминдаа хэдэн мєнгє хэмнэх гэсэн санаа. Бид яахав юмыг цагийг нь тулган хийдэг 'євєрмєц' зуршилтай улс. Очих хvмvvстэйгээ тэр дороо холбоо бариад тийзээ авахуулчих боломжгvй байсан тул миний бие электрон шуудангаар (e-mail) танилцаж бас ч vгvй санаа бодол нийлдэг болохоо мэдэлцсэн нэгэн анд руугаа учир байдлаа ойлгуулсан маягтай нэгэн зурвас илгээвээ. Тэр залууг Ширчингийн Баатар гэнэ. Япон улсад Докторын зэргээ хамгаалаад одоо дэлхийд алдартай Харвардын Их сургуулийн Анагаах ухааны танхим болон Massachusetts/Массачусэт/-ийн Технологийн дээд Сургуулийн хамтарсан Эрvvл Мэндийн Технилогийн тэнхимд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж буй хvн. Ер нь номын ухаан гийсэн энэ залуу электрон шуудангаар єєр хоорондоо холбоотой байдаг хийж бvтээх хvсэлтэй хэн бvгдийг бvхий л талаар урамшуулан дэмжиж ухаарал хайрлаж байдаг нэгэн. Анд маань ч миний зурвасандаа дурьдсан нєхцєл байдлыг ойлгон намайг зvрхлэн асуухаас ємнє "за яахав бvр болохгvй бол би эндээс мєнгє гаргаад аваад явуулая" хэмээдэг байгаа. Яагаад ч юм миний хувьд тэрээр нэг иймэрхvv зvйл хэлэх болов уу хэмээн горьдож байснаа одоо юуг нь нуухав. Харин энэ зvгийн соёл иргэншил бvхий хvн ардын ухаанаар сэтгэвэл энэ нь ёстой гаж vзэгдэл байлаа. Тvvнээс хойш миний уулзан учирч энэ тухай сонирхуулан дуулгасан хvн болгон л "…vгvй мєн хачин юм, зvс царайгаа ємнє нь хараагvй зєвхєн компьютерийн сvлжээгээр танилцсан хvмvvс байж 500 орчим долларыг сайн дураараа єєрєєсєє гаргаад хvнд тийз авч єгєєд илгээж байдаг. Ёстой Монголын л сэтгэлгээ гэж ийм юм байдаг байхдаа…" хэмээн шагшиж байсан билээ. Тийм ээ энэ бол итгэлт андын сайхан сэтгэл, Монгол тvмний минь тусархаг зангийн нэгэн илрэл байсан юм.

8 сарын 6 буюу аялал эхэллээ

Єглєєний 8 цагт Мiami /Маями/хотын зvг Карибын орнуудын агаарын тээврийн BWIA хэмээх компанийн онгоцоор нислээ. Энэ компанийн бахархадаг зvйл нь vvсэн байгуулагдсанаасаа хойш нэг ч удаа онгоцны осол гаргаж байгаагvй явдал. 3 цаг хагас нисэж зорьсон газраа газардав. АНУ-д анх удаа хєл тавьж буй минь энэ. Miami бол энэ гvрний зvvн урд эргэд орших Флорида муж улсын хот бєгєєд АНУ дах Испанийн нийслэл хэмээгдэнэ. Албан ёсны нэг дэх хэл нь Испани мэт санагдав. Хvн болгон нь эхлээд Испаниар, ойлгохгvй бол Англиар ярина. АНУ-д аливаа vйлчилгээ бvрийн vнэн дээр яг чамд vйлчилсэн vйлчлэгч этгээдэд гар цайлгах мєнгє буюу 'tip' тєлдєг нь бараг хууль болсныг энд анзаарч билээ. Тэр нь нийт vйлчилгээний vнийн ойролцоогоор 10 хувь аж. 2 цаг хvлээсний дараа АНУ-ын агаарын тээврийн хамгийн том компаниудын нэг DELTA /Делта/ компанийн онгоцоор Atlanta /Атланта/ хотоор дайран Utah /Юта/ муж улсын Salt lake City /Солт Лейк Сити буюу Давст Нуурын Хот/-ийн зvг зорив. Нислэг 7 цаг vргэлжилж оройн 7 цаг єнгєрч байхад зорьсон газраа хvрлээ.

Utah муж улс - Salt Lake City


Онгоц газардаж байх vед цонхоор хараад дєрвєн уулын дундах Улаанбаатар хотдоо ирж байна уудаа гэмээр бодол тєрж билээ. Хvрээлэн буй уулсын дундах энэ хотын байршил тэр єдрийн цаг амьсгал нь яах аргагvй эх орны маань нийслэлийг эргэн нэг санагдуулав. Тэгээд ч эргэн тойрон цэлэлзэх далай дотор 7 сар амьдарч ерєєс эх газраа санан vгvйлсэн надад унаган нутагтай минь адил санагдсан байж болзошгvй ээ. Энэ нутагт зvтгэн зvтгэн ирэхийн гол шалтгаан бол зулайг нь гишгэж тєрсєн нэгэн дvv маань Мормон хэмээх шашны номыг суран басхvv бусдад сурталчлах ажилтай энд амьдран буй явдал тvvнтэйгээ уулзахын учир.

Ирсэн даруй утас цохин дvvтэйгээ холбоо барих гэсэн боловч эс чадан тэр єдрєє бараг гадаа хонох дєхєв. Бvх дэн буудлууд пиг дvvрэн зочидтой байсан тул vнэ єндєртэй нэгэн буудалд арга буюу хоноглолоо. Ер нь энэ нутагт бvхнийг эртнээс урьдчилан зохион байгуулж яг таг болгож байхгvй бол алив зvйлийг санасны зоргоор бvтээх хэцvv гэдэг нь алхам бvр л мэдрэгдэнэ. Цаг хугацаа бол хамгийн vнэ цэнэтэй зvйл гэдгийн илрэл биз. Манайд бол бvх зvйл сvvлчийн хормонд л яаж ийгээд болж єнгєрдєг бол энд тиймгvй. Энд бидний хєгжлийн ялгааны бас нэгэн учиг байх шиг.

Salt lake City бол 1847 онд анх шаваа тавьсан, Utah муж улсын хийгээд Мормончуудын нийслэл. Сая гаран хvн амтай бага гэхээргvй хот. Олон зvйлд Мормон шашинтай холбоотой бичигдээгvй хуулиуд vйлчилнэ. Анх Мормончууд бvр АНУ-ын зvvн эргээс нvvн нvvсээр энэ цєл хэмээгдэх нутагт ирж єєрсдийн амьдралыг цогцлон байгуулсан аж. Бараг бvх барилга байгууламж тvvх дурсгалын зvйл нь энэ шашны зан vйлтэй холбоотой тул энд амьдрах хvн зон нь ч ихэнхдээ энэ шашны талын хvмvvс. Чухам ямархуу гvн ухааны шашин болохыг дэлгэрэнгvй хэлэхэд миний дуулсан мэдсэн мєхєсдєнє. Христос шашны нэгэн урсгал гэхдээ нилээд євєрмєц дэг жаяг єєрийн гэсэн vзэл сургаальтай урсгал болохыг л мэдсэн билээ. Энэ бол согтууруулах ундаа хэрэгллэдэггvй 'хуурай' хот. Энд ирэх жуулчид чухамдаа энэ шашны сvсэгтэн ардын бvтээсэн сvм хийд мєргєл сvсгийн газар бусад барилга байгууламж зэргийг vзэхээр зорьдог болтой. Гэхдээ Utah мужид зєвхєн энэ шашины єв соёлоор тогтохгvй байгаль эхийн єєрийнх нь бvтээсэн гаж сонин тогтоц бvхий олон сайхан узэсгэлэн тєгєлдєр онгон зэлvvд газрууд айлчлан ирэгсдийн сэтгэл зvрхийг ямагт татан байдаг юмсанж. Энэ удаагийн аялалаар бид тэр сайхан газруудыг нь тухтай vзэх боломж хараахан гарсангvй.

Utah мужийн жилийн дєрвєн улиралын уур амьсгал нь манай эх орныхтой тун тєстэй. Зундаа нилээд халж євєлдєє чамгvй хєрнє. Євєл цагт АНУ-ын бvр цаашилбал дэлхийн єнцєг булан бvрээс єндєр шовх ноён оргил бvхий уулсад гулган наадах гэсэн хvмvvсийн цуваа vл тасрана.. Энэ хотын энэ муж улсын бас нэгэн бахархах зvйл нь байгаль эхийн заяасан Давст нуур юм. Энэ нуурын онцлог шинж нь хотынхоо нэрээр мєнхрєн vлджээ. Давст нуур нь …. хавтгай дєрвєлжин талбайг эзлэх бєгєєд 25 хувийн давстай гэсэн vзvvлэлт байх юм. Мэдээж энэ сайхан байгалийн vзэсгэлэнг Америкийн ард тvмэн зvгээр яаж харж суухав. Энэ бол бусдад vзvvлж мєнгє олдог бас нэгэн газар. Ер нь тэд байгалийнхаа элдэв сайхныг зvгээр л vзvvлээд мєнгє авах гээд зvтгээд байхгvй. Байгаль эхийнхээ заяасан энэ сайхан зvйлсийг бvх талаар судалж єнєє цагийн техник технологийн ололт амжилттай гаргууд сайн холбон vзvvлдэгээрээ сонссон хvн vзэхээс аргагvй энэ vзэсгэлэнт нутгийг vзсэн хvн тєлєхєєс аргагvй vйлчилгээгээр хангаж чаддагт их учир байна даа.

2000 оны євлийн олимпын тоглолт энэ хотод болох тул шинэ шинэ барилга байгууламж, цэнгэлдэх хvрээлэнгvvд хаа сайгvй баригдаж ёстой л бvтээн босголт єрнєж байна. Олимпын тоглолтыг энэ хотын иргэд гол нь насны ялгаагаараа сэтгэлийн хоёр єєр туйлаар хvлээн буй нь уулзаж учирсан хэд гурван хvний ярианаас мэдрэгдэж байлаа. Ахимаг насны хvмvvс нь олимп болсноор энэ хот хуучин шинж байдлаа алдана хэмээн халаглан байхад залуус нь тэр мєчийг тэсэн ядан хvлээнэ.

Мормонг сурталчлахаар ирсэн манай хvvхдvvд хэрхэн амьдарч буй тухайд


Энэ хотод Мормон шашны шугамаар монголчууд ирж буцдаг болоод хэдэн жилийн нvvр vзжээ. Одоогоо ирсэн 3 монгол охин байна. Нэг нь манай дvv. Бvгд л "номлогч" нэртэй. Ер нь энд байх номлогч нарын хийдэг ажил нь долоон жорын жуулчин гийчдэд шашныхаа тєв сvм бусад барилга байгууламжаа vзvvлэн тvvх соёлоос нь ярихын ялдамд завсар зайгvй итгvvлэн vнэмшvvлэх гэж чармайх аж. Зарим тохиолдолд хэт инээдтэй ч юм шиг санагдах. Мань гурав ч бас л єдєржин ийм ажил хийнэ. Тэд тус бvрдээ хамтрагч хэмээх нэг нэг хvнтэй цаг ямагт цуг байх бєгєєд шашныхаа тєв талбай болох Temple Square /Темпэл Скуэр/- ээс гадагш нєгєє хамтрагчгvйгээр гарна гэж номонд хазгай. Хэрвээ гадагшаа гарах болбол хамтрагч нь заавал зєвшєєрсєн байх учиртай. Хоёр хvний, тэр тусмаа ємнє нь уулзаж учирч байгаагvй єєр єєр орчинд єссєн хvмvvсийн бодол санаа яг таг нийлнэ гэдэг тєвєгтэй ч хэн хvний эв олж сурахад энэ том сургууль болтой. Долоо хоногт 6 єдєр, єдєрт ойролцоогоор 10 цаг ажиллах бєгєєд орой 9:30-д гэртээ ирж 10 цагт орондоо орсон байх ёстой аж. Гэр орноо хаана байдаг, утасны дугаар ер нь л уулзаж учирч болох элдэв бvхнээ хэр баргийн хvнээс нууцлах бєгєєд учрийг асуувал тvvнийг нь мэдсэн энэ шашинд элэггvй хvмvvс элдэв байдлаар гоочлоод байхаас сэргийлж буй нь тэр гэнэ. Ер нь энэ шашны ердийн орчноос хэт тусгаарлагдмал байдал, энгийн бидэнд сонин хачин санагдах дэг жаяг, за тэгээд олон эхнэртэй байж болох гэх мэт єнгєрєн одсон эртний ёс зэргээс нь болоод хvн болгон хvндэлж шvтээд байдаггvй болтой. Манай гурав ч яахав "…хийх ёстой ажлаа хvнээс доор орохооргvй хийж байгаад нутагтаа буцна даа. Анх элхээд хэцvv л санагддаг байсан гэхдээ бид хэцvv гэдгийг нь хэлvvлсээр байгаад ирсэн болохоор давж гарах л хэрэгтэй байсан. Одоо бол дажгvй шvv…" хэмээн єгvvлцгээж байв. Хvслээрээ єссєн манай нутгийн хvмvvст хvлээтэй ч юм шиг байх нь таатай биш нь мэдээж.. Ер нь энэ шашны, хvнийг гадаад орчноос нь таслан" оюуныг нь угаах" аргаар єєртєє татдаг нь таашаамаар зvйл биш байлаа. Харин нэгэн баярламаар зvйл бол уг сvмийн уулзаж учирсан албан мяндагтангууд бvгд л Монгол охидын маань талаар ам хэл сайтай байсан явдал. Хаа газар юу ч хийж явсан хvнээс доор орохгvй байна гэдэг эрхэм зvйл.

Энэ хотын хvмvvс бие биедээ их тусархаг болох нь алхам бvр мэдрэгдэнэ. Сууж явсан машины маань аккимулятор нь цэнэггvй болоод зогсоход дороо л ард явсан машинууд зогсоод юу болов яав хэмээн асууцгааж тэр дор нь нэгнийхээ машинтай холбон асааж єгч байсан нь сайхан гэж. Бид ирснийхээ дараа єглєє дvvтэйгээ уулзаж хоноглох газар асуувал Монголд ирж ажиллахын зэрэгцээ шашнаа сурталчилж байсан нэгэн гэр бvл гэртээ байлгах болсон гэлээ. Монголын улсаас Олон Улсын Олимпийн Хорооны гишvvн хэмээх хvндтэй алдрыг бvх насаараа хvртсэн Мавган гуайн сайн танил айл байв. Мавган гуайн гэр бvлийнхэн хvvхэд шуухдынх нь зураг гэрт нь нилээд харагдсан бєгєєд єєрсдєє ч энэ нь тэр, тэр нь энэ хэмээн танилцуулж байв. Тэр айл ихэд уриалгахан хvлээн авсан хэдий ч басхvv єєрсдийн ажилтай байсан тул бид тэнд нэг хоноод сайн таньж мэдэхгvй айлд тєвєг болохоос бэрхшээн ер нь энд ингэж айл айл хэсэж байхаар єєр тийшээ явахаар гэнэт шийдэн San Srancisco /Сан Франциско/ явахаар шийдсэн билээ. Ингээд Salt Lake City-д хоёр хоноод San Francisco хотын зvг Greyhound/Грэйхаунд/ компанийн автобусаар 16 цаг явж хvрлээ.

San Francisco хот

Энэ хот Californi/Калифорни/ мужад оршдог бєгєєд АНУ дах Азийн тэр тусмаа Хятадын нийслэл гэгдэнэ. Америк улсын баруун эргийн Номхон далайтай хил залгаа хот. Хvн амын тавь орчим хувь нь Ази гарлын. Томоохон барилга байгууламж бизнесийн салбаруудын олонхийг нь Азийн баячууд тэр дотроо Хятадууд эзэмшинэ. Salt Lake City-г бодвол ёстой есєн жорын хvн амьдрах аж. Vзэж харах сонирхол татах юм ч ихтэй. Энд Хятад Орос гэх мэт олон хэлийн сонин сэтгvvлvvд байх бєгєєд Тайвань Кампож Вьетнам гээд манай эх орноос л бусад Азийн олон улс орны бизнесийн газрууд бусадтай мєр зэрэгцэн энэ чєлєєт єрсєлдєєний ертєнцєд оршин тогтнож буй нь нэгийг бодогдуулна. Ер нь хаа ч газар бас нэг "Монгол зоогийн газар" гэсэн нэртэй хоолны газар байдаг билээ Харин тэнд чухам хэн ажиллаж, ямар идээ зоог барьж буйд их учир бий. Хvний нутагт явахад хажууд Монгол гэсэн бvхэн сэтгэлд ойрхон байх тул "Монгол зоогийн газар" гэсэн бичиг хараад бас єєрийн юм шиг санагддаг нь инээд ч хvрмээр. Энэ хотыг дэлхийд алдаршуулсан хэд хэдэн зvйл байх. Юун тvрvvн 1937 онд дvvжин аргаар баригдсан Golden Gate /Алтан хаалга/ хэмээх гvvр. Энэ гvvрийг байгуулахад хэрэглэгдсэн 20 орчим см-ын диаметр бvхий дvvжингийн тороосын урт нь дэлхийн бємбєрцєгийг бvслvvрээр нь 3 ороох хэмжээний гэхийг бодоход чамгvй юм зарцуулан босгосон, босгосон хойноо ч эргэн харж бахархаж байхаар сvртэй эд болжээ. Ерєєс энэ хот хэд хэдэн арлуудаас тогтох учир тэдгээрийг холбосон хэдэн арван км урт нvсэр том гvvрvvд хэд хэд бий. Golden gate бол хамгийн анх тэгээд ч євєрмєц аргаар баригдсан тул бусдаасаа ялгарна.

Ирсэн гийчдийн vзэж сонирходог бусад газрууд нь Хятад хотхон (China town-Чайна таунь), тарамвай маягийн Cabelcar /Кабел кар/ хэмээн нэрлэгдэх нийтийн тээврийн унаа, Италийн гудамж, Пирамид хэлбэрийн барилга, ижил хvйстнvvдийн амьдардаг дvvрэг, дэлхийд алдартай Аlcatraz/Алкатраз/-ийн шорон гээд тоочвол даанч их юм байна. Хот нь далайн эрэг дээр оршдог ч чийгшил гэж айхавтар юм мэдэгдэхгvй жилийн турш халуун ч биш сэрvvн ч биш Монгол орны сэрvvвтэрхэн зуныг санагдуулах ихэнхдээ цэлмэг тунгалаг єдрvvд vргэлжилнэ. Харин сэтгэл тvгшээх нэгэн зvйл бол байгалийн нэгэн аймшигт vзэгдэл болох газар хєдлєлт. Энэ аймшиг энэ хотод олонтоо нvvрлэж ихээхэн хохирол учруулж байжээ. Гэхдээ "…энэ гамшиг тохиолдсоны дараа хот маань улам л хvчирхэгжин єндийж байдаг юм" хэмээн биднийг дагуулж явсан аялалын хэсгийн тайлбарлагч маань хошигнон єгvvлсэн юм.

Энэ нутагт газар гэдэг ховор эрдэнэ тул толгой хорогдох байртай болно гэдэг vнэтэй зvйл. Хотын тєв хэсэг орших арал дээрээ энэ нутгийн жишгээр боломжийн хэмээгдэх єєрийн гэсэн байшин авахад танд дор хаяад 1-2 сая доллар хэрэгтэй. За тэгээд сэтгэлд чинь таараад бэнчин тань байвал 10 саяын vнэтэй байшин ч байж л байх. Энэ бол нийтийн орон сууцны vнэ биш. Харин хоёр єрєє бvхий нийтийн орон сууц л гэхэд 200000 орчим доллар шаардагдана. Мэдээж бусад арлууд дээрээ vvнээс хямд.

Энэ хотод хоёр хонож элдвийг сонирхож нvдээ бас нэгэнтээ гэгээ оруулаад эргэн Salt Lake City-д ирсэн юм. Бас л нэг зочломтгой гэж яах аргагvй сайхан айлд дахин нэг хонож ижий ахаа бололцох нь халаг юм болоод Atlanta хотын зvг нисэвээ. Atlanta хотод 4 цаг саатасны дараа нєгєє л Greyhound компанийн автобусыг хєлєглєн Missouri/Мизоури/ муж улсын Saint Louis /Сайнд Льюс/ хотын зvг хурдаллаа. 21 хоногийн туршид бид энэ компанийн автобусаар нийт 90 гаруй цаг аялахдаа 6000 гаруй км туулжээ. Хол яваа хvн унаагаа магтдаг нь Монголын ёс. Биднийг болоод энэ унаагаар vйлчлvvлэгч хэн бvхнийг хvрэх газар нь саадгvй хvргэгч унааныхаа талаар хэдэн vг хэлье. Greyhound гэдэг нь уралдааны нохойн нэгэн vvлдэрийн нэр. Монголоор бол Саарал Тайган нохой хэмээгддэг бєгєєд Хубилай хааны vед ан гєрєєнд ашиглаж байсан болохыг дээр дурьдсан Баатар анд маань сонирхуулж байсан юм. Энэ компани бол АНУ-ын муж хоорондын нийтийн тээврийн хамгийн том компани. Бvх автобус нь бєєрєн дээрээ уг нохойн хурдлан буй зурагтай. Унаа маань 40 орчим хvний суудалтай, суудал нь унтаж амрахад зориулагдан бага зэрэг хойш налах бєгєєд мєн хєлєє янз бvрийн байдлаар дээр доор тавьж амраах гишгvvр урд суудлын тань доор бий. Дотроо бие засах газартай тул хэн нэгэн нь морь харах vед байн байн зогсож чирэгдэл болохгvй. Та хvсвэл бусдад тєвєг удалгvйгээр таны дээр байрлах зєвхєн таньд зориулагдсан гэрлийг асаан ном сонин гарчиглаж болно. Жолооч буудал болгоны дараа єєрийн чанга яригчаар хєгжим тоглуулах, хоорондоо чанга ярихгvй байхыг анхааруулан дараагийн зогсоол хаана байх, хэдэн цагт тэнд очих, автобусаа солих бол дараагийн чиглэлийн чинь ямар автобус аль хаалган дээр байх гэх мэт таньд хэрэгтэй мэдээлэл болгоныг товч танилцуулна. Мєн даарч хєрч буйг чинь хvртэл асуун доторхи дулааныг тохируулна. 3-4 цаг давхиад аль нэг зогсоол дээр жолооч солигдоно. Басхvv энэ автобусаар аялахад анхаарах хэдэн зvйлийг ч єєрийн мэдэрсэн дээрээ тvшиглэн сонордуулахад vvнийг уншигч хэн нэгэнд хэзээ нэгэн цагт хэрэг болохоо ядахгvй. Буудал бvр нь энэ улсдаа манай Тээврийн Товчоо гэсэн vг. Тээврийн товчоо хавиар дэл суль ямархуу хvмvvс эргэлдэж хольхолдож байдгийг эрх биш та мэднэ. Сэрэмжлэх зvйл тэнд бас бий. Та юу эс андахав. Автобусанд суухдаа ачаа чинь багажанд орж уу гэдгийг болж єгвєл нэг шалгаарай. Юмыг яаж мэдэхэв будилж самуураад єєр чиглэлийн автобус руу орчихвол тєвєгтэй юм болно. Бидэнд ийм юм тохиолдож байсан юм. Суусан хойноо 4-5 цаг гаруй яваад эхлэхээр нуруу чинь чилж, хvзvv чинь хєшєєд эхлэнэ. Ялангуяа жаахан нойр аваад сэрэхэд чинь хамаг бие чинь чилсэн байх вий. Vvнээс бага ч гэсэн зайлсхийх нэг арга бол хvзvvнийхээ доор болон нурууныхаа ард эндэхийн дэлгvvрvvдэд байдаг хийлдэг уутархуу зvйлийг авч хийх явдал. Тэгэхээр аялалаас ємнє тэр зvйлийг аваарай гэсэн vг. Учир нь зогсоолын дэлгvvрvvдэд байдаггvй тархи билээ. Шєнєєр аялах vед нилээд сэрvvхэн байх тул хєнгєн чанарын нємрєх зvйл ч авч яваа хvмvvс зєндєє харагдсан. За энэ бол ерєнхийдєє Greyhound-ийн автобус тvvний vйлчилгээ. Хэрвээ та АНУ-аар хєндлєн гулд зорчих бол бас мєнгє чинь тэр бvр нисээд байхад хvрэлцэхээргvй бол санаа зоволтгvй энэ компанийг сонгоорой хэмээн зєвлєе!

Web page-ийн хаяг http://www.Greyhound.com. Та тийзээ аль болох урьдчилан захиалбал хямдхан авч болно. Магадгvй єєрєє єєр оронд байгаа бол АНУ-д байгаа электрон шуудангаар харьцдаг найздаа хандсан ч болно шvv дээ. Тэр чинь яах аргагvй л туслах болно. Харин та найзынхаа итгэлийг хєсєрдvvлэлгvй мєнгєє хурдан илгээгээрэй.

Saint Louis хотод єнгєрєєсєн єдрvvд

Atlanta хотоос 14 цаг давхин дараа єдрийн vд дунд бидний биес Missouri муж улсын Saint Louis хотноо ирэв ээ. Энд миний хамгийн дотны Америк анд маань амьдардаг бєгєєд тvvнийхээ урьсан дагуу айлчлан буй минь энэ. Тvvний нэрийг Rick Horas /Рик Хорас/ гэнэ. Эхнэрийнхээ хамт Энх Тайвны Корпусын шугамаар Монголд байх хугацаанд бид дотно танилцаж нэгэн зуныг манай хєдєє гэрт надтай хамт єнгєрєєсєн Монгол хэлийг чамгvй сайн сурж хараал ерєєл тэр ч байтугай зvйр vг ч хааяа хэлчихдэг ажилч гэж чигтэйхэн бас наргианч нэгэн. Найз маань биднийг тосож энд бид 4 хонолоо. Монголоос эхнэртэйгээ хоёулахнаа хєдєлж байсан мань хоёр одоо дєрвvvлээ болчихсон гэр дотор тоглож наадах vрсийн дуу хадан бужигнаж байна. Энд байх хугацаандаа бид Missippi /Мисисипи/ мєрний эрэг дээр орших 200 метр єндєр цэвэр гангаар бvтээсэн нум хэлбэртэй цуут ARCH/Арч/ цамхагийн оройд гарч, 45000 хvний суудалтай BUSCH хэмээх бейсболийн цэнгэлдэх хvрээлэнд нь St Louis хотын Cardinals багийн тоглолтыг сонирхон энэ багийн алдарт тоглогч Marc McGwire-ийн тоглолтыг харах хувь тохиосон юм. Дээр дурьдсан Arch цамхаг нь 1960-аад оны сvvлээр хоёр жил хагасын турш баригдсан бєгєєд энэ хотын хамгийн єндєр байгууламж. Vvнээс єндєр байшин барилга барихыг хотын хуулиар хориглосон аж. Оройд нь гарахын тулд 6-5 хvн багтах жижиг цахилгаан шатаар 4 минут орчим явна. Орой дээрээс нь энэ хотын бvхий л зvйл алган дээр тавьсан мэт харагдаж байлаа. Энэ хотод Arch-аас гадна дэлхийд алдартай зvйлс цєєнгvй. Тvvний нэг нь Budweiser хэмээх алдарт шар айрагны тєв vйлдвэр. Энэ компани АНУ нутаг дэвсгэр дээр гэхэд л жилд 90 сая баррель шар айраг vйлдвэрлэн борлуулдаг бол энэ vйлдвэр тvvний 40 саяыг нь гаргадаг байх юм. 1000 гаруй хvн ажиллана. Бас л мэдээж энэ орны хаана ч байх аль ч vйлдвэрийн газрын адилаар vйлдвэрээ vзvvлж єєрийгєє сурталчилна, бvтээгдэхvvнийхээ дээжээс амсуулна. Харин энд бvх зvйл vнэгvй байсан нь их юмны эзэн аргагvй єєр загнаж байна гэдэг шиг санагдаж билээ. Дэлхийд алдар хvнд нь тvгээгvй ч хийц тєрх уран барилгын шийдэл нь яах аргагvй vзсэн нэгний сонирхол татах зvйл энэ хотод бас нэг байна. Тэр бол Католик шашны сvм нь. Сvмийн дотоод тал нь єєрийн шашны холбогдолтой зан vйл сургааль хайрлагчдын дvр тєрхийг есєн эрдэнийн єнгє шингэсэн шилний шигтгээгээр гайхамшигтай урнаар дvрсэлсэн бvтээсэн нь машид vзэсгэлэнтэй бєгєєд нэгэн євєрмєц орчин дотор орсон мэт сэтгэгдэл тєрvvлж билээ. Энэ хосгvй зvйлсийг 1980-аад оны дундуур нэгэн эцэг хvv хоёр урлан бvтээсэн аж..

St Louis хот бол жилийн дєрвєн улирал ээлжилж байдаг ерєнхийдєє дулаахан газар болтой. Бидний тэнд байх хугацаанд чигтэйхэн халуун, их чийгтэй байсан ба найз нарын минь ярьж буйгаар 'байгаа нь л тэр' гэнэ. Энд харин San Francisco-г бодвол орон байрны vнэ хямдхан. 200000 доллартай бол ажилдаа 20 минут давхиад хvрэх газар сайхан єргєє худалдаж авч болно.

Ингээд андынхаасаа гарч итгэлт унаа Greyhound- аа хєлєглєн Virgina/Виржина/ муж улсын Roaneko/Роанеко/ хотын Blaksburg/Блаксбург/ дvvрэгт амьдрах, нэг институтийн нэг тэнхимд хэдэн жил хамт ажилласан Энхболд багшийндаа очихоор хурдаллаа.

Virgina-д єнгєрєєсєн Монгол маягийн амралтын єдрvvд

Энхболд багш маань Virgina Tech их сургуульд докторын зэргээ хамгаалахаар шамдан суугаа нэгэн. Очсон єдрєє сайхан амарч єнжєєд дараа єдєр нь мань эрийн сурч буй сургуулийг vзэж сонирхолоо. Хичээлийн шинэ улирал эхлээд хєл хєдєлгєєн ихтэй болчихсоныг гайхаж буйг сонсвол одоо байгаа нь томоохон хотуудаар явж явж ирсэн наддаа нам гvм санагдах энэ хот бvр нэг хєдєє маягийн газар болтой. Энд тэндгvй нvvдэл суудал, дотуур байрандаа орох гэсэн оюутнуудын их ажил єрнєж байлаа. Хvvхдээ дагуулсан эцэг эхvvд хаа сайгvй харагдах нь 9 сарын 1-нд зунжин нам гvм байсан сумын тєв сая нэг амилж байна уу гэмээр болдог нь санаанд орж билээ. Энэ сургууль улсын мэдлийн цєєхєн их сургуулийн нэг болохоор хангамж vйлчилгээ сайтай. Номын мєр хєєсєн нэгэн дотроос нь гаралгvй хамаг зvйлээ сурч эзэмших, амьдран байх бvхий л боломжийг бvрдvvлсэн байлаа. Цэргийн сургуулиас эхлээд дипломат албаныхан хvртэл бvх л мэрэгжлээр хvмvvс суралцах энэ нvсэр том сургуульд жилд нийтдээ 25000 гаруй хvн номын дуу сонсдог аж. Харин тєлбєр гэж ёстой тэнгэрт хадсан эд байв. Нэг хичээлийн улиралд ойролцоогоор 15000$. За тэгээд хэдэн жил ч сураа билээ. Ойрхон биш л сонсогдож байгаа биз.

Энхболд багш маань эдийн засгийн чиглэлээр бvтээлээ туурвиж байгаа бєгєєд vзэж судалж буй зvйлс нь тэр чигээрээ дээд математикийн хичээл шиг харагдаж билээ. Ерєєсєє нэг єгvvлбэр хэлээд л тvvнийгээ математик аргаар баталж явдаг болтой. Тэнд харж гайхсан нэг теорем бол Arrow хэмээх эрдэмтэн 'N ширхэг єєр зорилготой хvмvvсээс тогтсон нийгэм тогтвортой, vр бvтээлтэй ажиллах арга зам бол диктатур мєн' гэсэн утгатай єгvvлбэр томъёолоод математик аргаар баталсан явдал байв. Vнэхээр хачин юм. Тvvнийг тэгээд хэн ч одоогоор худал гэдгийг бас vзvvлж чадаагvй гэнэ. Лав л зєв хэрэгжvvлбэл Монголд хэрэгтэй онол шиг санагдав Эдийн засгийн vйл ажиллагаа мэдрэлийн системийн vйл ажиллагаатай адил зарчимаар явагддаг хэмээх маш сонирхолтой сэдвээр Докторын ажлаа хийж буй Ломоносовын Их Сургуулийн физик математикийн ангийг дvvргэсэн нэгэн орос эр манай хvнтэй нэг єрєєнд ажилладаг юмсанж. Надад энэ сэдэв нь их сонин дуулдсан учир энд сонирхуулах байдлаар бичлээ.

Энэ сургуулийн postgraduate student-ийн асуудлыг эрхэлсэн албатай Монголд элэгтэй, манай оронд хоёр ч удаа ажил хэргээр ирж байсан нэгэн хvнтэй танилцан тэр маань биднийг vдийн зоогт урьсан билээ. Тэр євгєн ер нь их наргианч хэлье гэснээ ил цагаан шууд хэлэх нь сайхан. Манай "Чингис" архинд их дуртай хэмээн хуучилж байсан. Элдэв яриа єрнєх зуур тэрээр "Би монголчуудад эх элэгтэй хvн, гэхдээ танайхны нэг л занг ойлгохгvй юм. Жаахан гайгvй нэгнийгээ vргэлж доош нь зулгааж байдаг тэр зангийг чинь" гэдэг байгаа. "Яагаад та тэгэж бодоов" гэвэл "энд сурдаг Монгол хvмvvс нэг нэгнийгээ надад ирж уралдаж матаад, битгий тvvнд хэлээрэй гээд байдаг нь инээдтэй" гэлээ. Тийм ээ бид єєрсдєє ч тамын тогооны тухай бишгvй ярьдаг энэ занг маань дэлхий мэддэг болжээ За ямартай ч Монголчууд бид нэг ийм хачин зантай, тvvнээсээ салж чадах тэнхэлгvй хvмvvс арай биш байгаадаа хэмээн бодогдож суув.

Манай улсын элдэв сониныг асуух зуур " Засгийн газар маань огцроод сар орчим боллоо. Шинэ засгаа бvрдvvлж чадахгvй л байна" гэвэл мань эр харин "тэр чинь байснаасаа байхгvй байсан нь дээр" гэдэг байгаа. Энэ нь манай засгийн газрыг хэлэв vv, ер нь аль ч засгийн гарыг хэлэв vv гэдэг нь ойлгогдолгvй єнгєрсєн билээ.

Дээр єгvvлснээр энэ бол америк нутгийн хєдєє тул хотын элдэв шуугиан vгvй, зах хязгаар байна уу vгvй vv гэмээр vргэлжилсэн их ойтой агаар нь хачин сайхан цэвэр, мод, ногооны униар зэрэглээтэн суунагласан аргагvй сайхан хєвч байлаа. Хоёр дах єдрєє бид цаг гаруй давхин нэгэн vзэсгэлэнт нуурын эрэг дээр очиж мах шарж идэн, усанд умбан дараа єдєр нь оюутны хотхоноор очин снукер болоод боулинг тоглож ёстой нэг тааваараа сайхан амарч байлаа. Энд харин Монголоос хvмvvс их ирж сурч буцдаг, монголчууд маань ч нэр хvнд гайгvйтэй хот байв. Тэдний ихэнх нь ойролцоо байх Radford/Радфорд/-ийн Их сургуулийн хэлний дамжаанд ирээд зарим нь эндээ ажиллахаар vлдэж бас ч vгvй боломжийн сайхан амьдарцгааж байна. Тийм нэгэн залуу гэр бvлийнд бид тав хонож дотно сайхан танилцсан юм. Гэрийн эзэн нєхєрсєг сайхан хархvvг Болдбаатар гэх бєгєєд энэ газар ирсээр жил хагасын нvvр vзэж эхнэрээ араасаа авчран одоо бvр Virhina Tech их сургуульд уул уурхайн чиглэлээр мастерийн дамжаа барихаар болоод байгаа сvvхэйтэй нэгэн эр. ""Яагаад чи энэ салбарыг сонгоо вэ" гэвэл "Уг нь би Техникийн Их Сургуулийг авто-ийн мэрэгжлээр тєгссєн хvн л дээ. Одоо ч бvгд л эдийн засаг, хууль гээд хуулирлаа. Жинхэнэ юм бvтээх чиглэлийн салбараар сурах нь эх оронд маань их хэрэгтэй байна. Уул уурхай ирээдvйтэй юмуудаа хэмээн бодоод байгаа юм. Тэгээд л сонгосон хэрэг" хэмээн хуучлав. Эхнэр Адъяа нь хотын захын нэгэн хувийн дэлгvvрт ажиллаж бас л чамгvй орлоготой байгаа болтой. Хvний газар болж бvтэж буй тэднийгээ хараад баярлаж л суув. Энэ тэнд санаатай санаандгvй таарах элэг нэгтнvvд маань эх орноо санасан, эх орондоо юм бvтээхсэн гэсэн хvслээр оргилсон, эх орныхоо єнєєгийн байдлыг сэтгэл тvгшэн, vе vе санаа алдан харсан хvмvvс байлаа. Сэтгэл тvгшиж санаа алдахгvй байхын ч аргагvй л байх шиг.

Эр хvний замын хvзvv уртаа гэж. Хоёр жилийн ємнє Virgina Tech Их сургуулийн шугамаар Монголд тэр тусмаа манай сургууль дээр очин ажиллаж байсан нэгэн гэр бvлийн хоёртой энд дахин уулзах учрал тохиов. Тэр хоёрыг миний бие аав ээж дээрээ хєдєє аваачиж намар цагийн тамганы найранд оролцуулж, дуу дуулуулж, монгол адууны хєлєєр боссон эх нутгийнхаа тоосонд даруулсан нэгэн. Энэ хоёр хєгшин єєрийн адууны аж ахуйтай адуунд хайртай хvмvvс. Тэгээд ч АНУ очвол манайхаар заавал очоорой. Миний морьдыг vзээрэй хэмээн урьж байсан билээ. Гэхдээ уулзангуут "чамтай энд дахин уулзана гэж ч vнэхээр бодоогvй шvv" гэж байсныг бодоход намайг яваад ирнэ ч гэж арай зvvдлээгvй болтой. Тэднийх 20 орчим адуутай бас бусдын морь малыг єєрийн жvчээндээ байлгаж мєнгє тоншино. Хувийн том гээчийн байшинтай. 3 машин за тэгээд морьдоо тэмцээн уралдаанд оролцуулахаар ийш тийш нь авч явдаг мань мэтийнх нь оромжноос ч илvv болов уу гэмээр тохилог хэд хэдэн тэрэгтэй ер нь зовох юмгvй сайхан амьдарч буй бийлэгжvv гээчийн хоёр хєгшин. Ямар сайндаа л "морь харах газар хаана байна" гэхэд "За даа гурав бий дуртайгаа сонго" хэмээн цагаахан наргианаар 'аархаж' байхав. Єєрсдийнхєє морьдыг vндэсний хэмжээний олон уралдаанд оролцуулж бай шагнал ч мундахгvй авч байсан авсаар ч байгаа хоёр. Эндэхийн адуу нь монгол адуунаас даруй 30 см єндєр том бадриун биетэй. Бидэнд морьдынхоо оролцсон тэмцээний бичлэг vзvvлж, єєрийн хайртай уралдаан тэмцээнд бай шагнал хvртэж байсан морьдоо унуулж, хурим найрнаар тvрээсээр vйлчилдэг хос морьны гоёмсог сvйх тэргээ хєллєн суулгаж ер нь л ихээхэн хєл болон байсныг хараад vнэхээр баярлаж билээ.

Энд дандаа л Монголчуудтайгаа байж хаашаа л давхина хамтдаа пижигнэн бvр нэг Монголдоо байгаа мэт аашилж байв. Элдвээр бие биенээ цаашлуулдаг нь Монгол зан. Бид ч байнга л дэмий донгосч нэг нэгнийгээ "явуулж", за тэгээд ямар нэгэн юм тєлєвлєхгvй, єнєєдєр нь амжихгvй бол маргааш болно доо гэсэн шиг аажуу уужуухан ёстой нэг монгол байдлаар тав хоног ємнєх замын алжаалаа гартал сайхан амрав.

Ингээд ирсэн гийчэн буцаж орсон бороо арилдаг жамаар эргээд Greyhound-ийн автобусаараа Miami хотын зvг хєдєллєє. Биднийг хєдлєх vед энэ нутгийн байгалийн нэгэн аймшигт vзэгдлийн нэг далайн шуурга эргийн зvг дєхєж явааг мэдээллийн хэрэгсэлvvдээр байнга цацаж байсан бєгєєд бидний явах зам ч яг тэр эргийн дагуу тул сэтгэл маань зовохгvй байж чадахгvй байв. Харин тэнгэр хангай тvшиж алтан шар зам маань ээлтэй байснаар бид тэр аймшгаас урьтан хvрэх газраа хvрсэн юм. Бидний єнгєрснєєс нэг хоногийн дараа Bonnei/Бони/ (300 км єргєнтэй цагт 200 гаруй км цаг хурдтай) хэмээн нэрлэгдэж байсан уг шуурга яг л бидний явж єнгєрсєн газрыг очиж цохисон боловч айхавтар сvйрэл тохиолдоогvй нь дуулдсан билээ. Энэхvv ерєнхийдєє hurricane/харикань/ хэмээн нэрлэгддэг далайн шуурга жил бvрийн 7-9- сарын хооронд Африк тивийн баруун эргээс эхлэн дэгдэж баруун тийш явсаар Карибын арлууд, АНУ-ын зvvн эргийг ирж сvйдэлдэг гэнэ. Энэ нь байгаль эхийн єєрийнх нь бvтээсэн бидний мэдэхээр бол асар том хэмжээний хуй салхи юм. Тєвдєє 50-60 км орчим голчтой цул агаар явах бєгєєд тvvнийг тойрон асар хурдтэй эргэлдэх салхи нь энэхvv байгалийн аймшгийг бий болгодог юмсанж. Жил бvр хэд хэдээрээ дэгдэх бєгєєд тэр бvрд нь нэр єгєх аж. Энэ жилийн эхнийх нь Bonnei дараагийнх нь Danneil нэртэй байлаа. Дахиад ч бий болж магадгvй.

Америкт амдарч буй Монголчуудын маань амьдрал ямархуу байна аа.

Би энд явахдаа дандаа л болж бvтэж байгаа элэг нэгтнvvдтэйгээ уулзаж байсан болохоор зам зуурын тэмдэглэлдээ бусдад маань тохиолддог элдэв зvйлсийг бичсэнгvй. Ингээд бусдаас сонсoж басхvv е-мэйлээр харилцаж санаа бодлоо хуваалцаж байдаг хvмvvсийнхээ хэлж ярьсанд тvшиглэн товчхоон хэдэн vг хэлэхээр шийдлээ.

Ардчилал єрнєж хvйтэн дайны зэврvvн цаг vе ард хоцорсноор элэг нэгтнvvд маань эрх чєлєєний энэ оронд сурахаар ажиллахаар амьдрахаар ирсээр ам бvл нь одоо бvр хэдэн мянгаар тоологдох болж буй юм байна. Тэдний маань ихэнхи нь хэлний дамжаанд сурах нэрийн доор ирж тvvнийгээ дуусгаад энэ нутагт ажиллаж мєнгє хийх чанд хvсэл, хатуу бодолтой. Харин энэ орны хууль ёсны дагуу гэрээ хэлцэлээ хийгээд сэтгэл амар амьдарч буй Монгол хvний тоо гарын арван хуруунаас vл хэтрэх авай. Сурах нэрээр ажил хийхээр ирсэн бидний нэгэн хэсэг маань тэнд єнєє маргаашийн олох мєнгєє бодож элдэв муу зvйл тохиолдохгvйг залбиран суугаа идэх хоол гэрт нь байхгvй айлын хоол горьдсон эвий хєєрхийс мэт ээ. Тэдэнд маань ямар нэгэн юм тохиолдох аваас нийгмийн ямарч хамгаалал vл энэрнэ. Тэгэхээр тэд маань тэнд хvн гэж тооцогдоход ч бэрх аж. Гэхдээ бид элдэв эрсдэлийг хийгээд сурчихсан тvvнийгээ юман чинээ vл бодох єнєє цагийн 'ховорхон' нэгэн vндэстэн болой. Тєр маань хайхрах завгvй байгаа болохоор тэднийг маань ёстой Тєрийн маань сvлд л єршєєдєг бизээ

Ерєнхийдєє хvн л болохоор сайн муу элдэв араншинг тэд маань ч гаргана. Зарим маань жаахан мєнгє олоод тvvнийгээ тэмдэглэн баярлан хєєрєхдєє юунаас ч юм болж хоорондоо нударга зєруулж хутга шєвгєндєє тулах нь ч элбэг."Манайхан жаахан мєнгє олохоороо хvнээ байдаг юм байна" хэмээн нэгэн анд маань хэлж байсан юм. Ер нь хаа газар хэн нэгэнтэй танилцахад эхлээд нэрийг чинь асууна дараа нь хаанаас ирснийг чинь сонирхоно. Мэдээж ихэнхи нь Монголоос л гэнэ. Энд би Монгол гэж хэлэхээсээ ичдэг хvмvvсийг оруулсангvй. Тэгэхээр цаад этгээдэд хэн гэдэг нь сонин биш Монгол гэдэг нь сонин болоод явчихна. Тэр хvн чамаар л тєлєєлvvлж хаа байгааг нь бараг vл мэдэх тэр Монгол гэдгийн тухай бодож эхлэнэ. Харин тэдний маань яваа газар Бат, Дорж гэдэг нэрнийх нь зэрэгцээ Монгол гэдэг улсын нэр нvvр давхар явааг vл анзаарагсадын жин хэмжээ нэмэгдсээр. Мєнгє цагаан нvд улаан ажээ. Мэдээж хийж бvтээх их хvсэлдээ хєтлєгдсєн ухаан тєгс, билэг билгийн зул гийсэн элэг нэгтнvvд ч тэнд ихээ. Энэ бол зєвхєн АНУ-д ч биш энэ дэлхийн єнцєг булан бvрт буй олон олон Монголчуудын маань ерєнхий дvр зураг. Vр хvvхдээ дураараа єссєн нь єєрийн буруу яаж явах нь одоо над падгvй гээд орхичихдог эцэг эх байдаггvйтэй адил тєр засаг маань ч энэ талаар бас нэгийг бодож л байдаг бизээ.

Америк орноор аялаад ямар бодол тєрєв єє.

"Мянга сонсохоор нэг vз" гэж. Ямар ч байсан Америк гэхээр тэндээ ийм эндээ тийм гээд ганц нэг vг дуугараад байхтай боллоо. Алив бvхнийг нvvр тулан vзэж харж байх бvр ямар нэг санаа тєрж байдаг нь зvй ёсны юм даа. Америк орон эрх чєлєєний орон гэдгийг хvн бvр хэлдэг билээ. Мєнгє нь л байвал хvссэн юмаа хийж болох газар юм гэдэг нь мэдрэгдэж байв. Энэ мэдээж сайн муу хоёр талтай болохоор энэ сайхан нєхцлийг сайнаар ашигласан хvн ч олон байхад муугаар завшдаг нь ч мундахгvй болтой.

АНУ бол улс орны єнгєрvvлсэн тvvх хуримтлуулсан туршлагаар бодоход шинэ залуухан ёстой л идэр насандаа жагсаж яваа орон. Энэ газарт бидний Монгол євєг дээдсийн адилаар олон мянганы тэртээгээс оршин сууж єдийг хvртэл єєрийн гэсэн хэл заншлаа нєлєє болохуйцаар хадгалан vлдсэн vндэстэн байхгvй гэж болно. Монголчууд бидэнтэй гарал vvсэл нэгтэй, vгvй хэмээн маргацгаадаг уугуул омгийн Индианчууд бий ч тэдний нєлєє даанч бага. 15-р зуунд хєгшин европын анхны тєлєєлєгч ирж хєл тавьснаар єєрийн нутагтай багтаж ядаж байсан тэдний хорхойг энэ их эзгvй цэлийсэн нутаг эрхгvй татаж бєєн цулаар нvvдэллэн ирж єсєн vржсээр улмаар тив тивийн хvмvvс нийлэн энэ уудам дэлгэр нутагт нэгэн зорилгод нэгдэн амьдарснаар Америк гэдэг улс vvсчихvй. Тэд одоо бємбєрцєг дэлхийн элдэв асуудлыг жигнэн хэлэлцэхэд vлэмжхэн нєлєєг vзvvлж буй авай. Тэд хєгжчихєж, тэд хvчирхэгжичхэж ээ.

Америкт хар арьстангууд их юм. Тэд голдуу л нийгмийн доод давхаргын тєлєєлєгчид байх ба vл бvтэх зvйлсийг vйлдэгчидийн томоохон хэсэг нь энэ арьстанууд гэнэ.

Ерєнхийдєє АНУ-д гарал vvслээрээ нэг нэгнээ дугаарлан vздэг бичигдээгvй нэгэн хууль байх бєгєєд тэр нь чанд хатуу дэг жаяг vгvй ерєєсєє л аль гарлын ямар хvмvvс аль муж, хотод их байна тэднээсээ бусад нь дальдарч байдаг аж.. Тухайлбал San Francisco-д бол Азийнхнаас бусад нь эмээнэ. Зvvн эрэг рvvгээ дєхєхєєр Европынхон тэр дотроо бас хэн нь эхэлж ирсэн хэн нь тэнд олуулаа байна гэдгээрээ Испани, Португаль, Итали, Англи, Герман, Франц гээд хоорондоо бие биенээ ялгаварална. Ємнєд эрэгрvvгээ бол Испаничуудын байгуулсан бас нэгэн улс байна уу даа гэмээр санагдана. Аль ч газар хєєрхий харууд ихэнхидээ хамгийн адаг хавцаа орох авай. Харин бидний Монгол хаана нь явдагийг ёстой чєтгєр бvv мэд. Хятадуудтай нийлvvлээд л нэг vндэстэн хэмээн тэд ойлгох нь дургvй хvрмээр ч vнэн нь тэр. Хууль зvйн эрхгvй бидний олонхийг хvн гэж ч тооцдоггvй байж магад.

"Америк орны юу нь хамгийн их таалагдав" гэсэн "зам нь" хэмээн нэг монгол эр хэлсэн юм гэдэг. Тийм ээ эрх чєлєєний энэ оронд хаа дуртай газраа хvрэх зам нь чєлєєтэй юм. Энэ бол машин зам ч - эрх чєлєєний зам ч гэлтэй. Энэ зам над бас таалагдлаа. Та євєлжєєндєє байгаа Доржийнд очиж идшээ авах ч юмуу, намаржаандаа суугаа Балдангийнд хvрч айраг ууна аа гэхэд цасанд суугаад осгочих вий гэж айхгvй, дов сондуул дээгvvр бvдчvvлээд машин тэргийнхээ боолтоо тайлуулчихна гэх зовлон байхгvй сvнгэнvvлээд хvрдэг болчихвол сайхан биз дээ.

Америк бол тэр чигээрээ тvргэн хоолны газар. Тав алхаад л нэг тvргэн хоолны газар. Хэн бvхний мэддэгээс дурьдвал McDonalds, Kentuky Chicken, King Burger гэдгээс єгсvvлээд хар мянган газар байх юм. Хааяа нэг хар шєл ойчих юмсан гэсэн замын хvнд бол хэцvvхэн орон. Энд хvмvvс тэр бvр цай кофе гээд байхгvй. Янз бvрийн ундаа уугаад л нєгєє junk /жанк/ хэмээн нэрлэгдэх хоолоо идээд л болоод байдаг болтой. Тийм болохоор єглєє босоод хангай дэлхийдээ цайныхаа дээжийг єргєдєг ёсон энд vгvй гэсэн vг.

Америк хvмvvс энэ тэрvvгээрэй булцайсан хэрэггvй мах ихтэй хvмvvс гэдэг нь шууд л харагдана. Энэ нєгєє junk хэмээн нэрлэгдэх тvргэн хоолных нь ач гавъяа болтой. Тэд бас ер нь их чанга дуугаар ярьж инээж хєхєрдєг дуу єндєртэй улс.

Америкчуудын газар зvйн мэдлэг тун тааруу. Vvнийг хvн болгон л хэлдэг. Бидэнд тохиолдсон нэг хєгтэй явдлыг дурьдая. Бид автобусны тийзээ байгаа газраасаа захиалаад авчих санаатай утасдан "Барбадосоос ярьж байна. Танай автобусны билетийг эндээс захиалаад авч болох уу?" гэтэл харилцуурыг авсан этгээд "Барбадос гэж аль муж улсад байдаг вэ?" гэв. Тэгэхээр нь "vгvй энэ бол Карибын улс шvv дээ" гэвэл "Хаана байдаг юм бэ? Манай автобус очдоггvй байх аа" хэмээн хариулж бидний яриа дууссан билээ. Тэдний ихэнх нь дэлхий дээр ганцхан Америк гэдэг улс л байдаг гэж боддог болтой. Тэгэхлээр та энэ оронд явахдаа ямар улс гvрэн хаана байдаг талаар хэн нэгнээс нь асуувал єєдєєс чинь хачин юм яриад байж магадгvй шvv. Битгий гайхаарай. Байгаа нь тэр. Магадгvй аз болж мэддэг нэг нь ч таарах юм билvv.

Америкт дуртай мэдээллээ олж авах бvх суваг нээлттэй ч ихэнх хvмvvс мэдээллийн шинжтэй зvйлийг ерєєсєє ч сонирходоггvй болтой. Тэдний улс орон дэлхий нийтээр болж байгаа vйл явдлын талаархи мэдлэг маш бага. Тэд хийх ёстой ажлаа л хийчихээд бусад цагтаа тав тухтай амрахаа л урьтал болгоно. Телевизороор vзvvлсэн нэгэн нэвтрvvлгээр Клинтон хэдэн жил ерєнхийлєгч хийж байгааг мэдэхгvй, дэд ерєнхийлєгчєє нэг л таньдаг хvн байна гэх мэт зvйл хэлэн зогсож байсан хvмvvс гудамжаар дvvрэн. Тэд ч мэдэхгvйгээсээ нэг их ичихгvй. Дэд ерєнхийлєгчийнхєє зургийг хараад "Уг нь таньдаг нvvр байна. Хэн билээ байз" гээд л тас тас хєхєрч байв. Ингээд харахаар хvнийг хийдгээ л хийгээд сургачихвал тэд ер нь єєр бусад юмыг мэдэж байна уу vгvй байна уу хамаа vгvй болтой. Нэг талаас харахаар хєєрхийс нэг ажлыг л хийгээд сурчихсан машин ч юм шиг нєгєє талаас нь бодохоор нийгмийн нэг л эд эс энэ нєхєр хийдгээ л хийж байвал бvхэл бvтэн системийн vйл ажиллагаанд єєрийн ач тусаа бvрэн дvvрэн оруулаад яваа ч мэт. Хєдєлмєрийн хуваарь гэдэг энэ бизээ. Бvх юм бэлэн болохоор хvн єєрєє тэр бvгдэд сэтгэл ханасаар зvгээр л нэг тийм загвар болж хувирдаг болтой. Нийгмийн тогтолцоо нь тэднийг ийм байдалд хvргэсэн бєгєєд тэд vvнийгээ эрх чєлєєгєє эдэлж байна хэмээн ойлгоно. Харин бид бол дутуу бvхнээ мэдэрч, бvх юмыг олж авч, бvх юмыг мэдэж, бvгдэд оролцох гэж хэзээ ч vл хэрэгжих зvйлийг хєєцєлдєн гvйсээр бvтээсэн ч юмгvй vvлэн цєлєєний наран мэт амьдралын ахархан цагаа алдаад байдаг юм болов уу? Бид бас нэг ийм хийдгээ л хийдэг бусдыг vл анзаардаг загвар болох ёстой юм болов уу? Яаж? гэдэгт л хамаг учир бий.

Америкийн хотууд холоос харвал ерєнхийдєє нэг дvр зурагтай. Бизнес хэсэг гэх хотын тєвдєє хэд хэдэн єндєр гээчийн шилэн ордууд тэгээд бусад хэсэг нь орон сууц голдуу 1-3 давхар байшингууд. Гэхдээ хот болгон бусдаасаа ялгагдах нэг зvйлтэй байхыг эрмэлзэнэ. Ялгарах зvйл нь ч нилээд нvнжигтэй л юм байна. Тэд ер нь иймэрхvv зvйл бvтээхдээ хоёрын хооронд жижиг юм хийхгvй. Тухайлбал Salt Lake City нь Temple Square, San Francisco нь Golden Gate, Saint Louis нь Arch-аараа тус тус бахархана. Бахархахаас ч аргагvй том хєдєлж том юм хийсэн юм байна.

Америк оронд юм болгон нь том. Нутаг нь уужим, зам нь єргєн, машин нь урт, хvмvvс нь мяраалаг. Явуулж буй бодлого нь дэлхийд нєлєєлнє.

АМЕРИК БОЛ АЖИЛТАЙ ХVН ЄНДИЙЖ АЖИЛГVЙ ХVН УРУУДАХ АЛИВ БОЛОМЖ БVРДСЭН ОРОН.


1998-09-03, Barbados

Friday, January 12, 2007

Ерөнхийлөгчийн ивээлээ гэж?

Сүүлийн үед үр өгөөжөө өгсөн өгөөгүй нилээд ажил ерөнхийлөгчийн ивээл доор гэсэн тодотголтойгоор зохиогдох болжээ.

7 сараас хойш л өөрт мэдэгдсэнээ тоолоод байтал 5 болоодохов

7 сарын сүүлээр болсон Оюуны Хөрөнгө оруулалтын чуулган гэж Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас санаачилан зохиосон ажил ерөнхийлөгчийн ивээл доор болсон юмдаг. Танхимаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Цахим Өртөө Холбоо энэ чуулганыг зохион байгуулах ажилд хэр чинээгээрээ оролцож бүртгэлийг гүйцэтгэн, хэлэлцүүлгүүдийг хөтлөн, онлайн шууд дамжуулах ажлуудыг нь хийсэн тул сайн санаж байна. Харин үр дүн нь юу болчихов доо байз?

Зун болсон Монголын Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд нилээд хэдэн арга хэмжээ бас л ерөнхийлөгчийн ивээл доор болоод байх шиг дуулдсан. Лавтай мэдэхээр Дэлхий яруу найрагчдын 25-р их хурал байна. Өмнө нь ивээлд нь байгаагүй 24 удаа зохиогдоод уламжлал болчихсон юм хүртэл ивээлд нь шургаж орчихоод байгаа ч юм шиг.

10 сарын 21,22-ны өдрүүдэд "ИХ МОНГОЛ ИХ ИРЭЭДҮЙ - 2006" Залуучуудын Эрдмийн Чуулган уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ивээл доор "Эрхэт сүлд" жуулчны баазад зохион байгуулагдав гэсэн мэдээ бас харагдаадахсан. Зар мэдээ нь сүртэй гэж, үр дүн нь харин юу болсон юм бол.

11 сард болж өнгөрсөн хуучний Интернациональ, сүүлдээ Монгол Говь нэртэй болсон Чөлөөт бөхийн олон улсын тэмцээн бас л Ерөнхийлөгчийн нэрэмжит хэмээгдэх болов. За яахав Нэрэмжит болон Ивээлдээ авах гэдгийн хооронд бас ялгаа бий байх. (Нэг удаа болоод өнгөрөх магадлалтай ажилд нэр хавсаргавал Ерөнхийлөгчийн ивээл дор гэж нэрлэнэ. Байнга зохиогдоод байх магадлалтай бол Ерөнхийлөгчийн нэрэмжит гэнэ гэсэн нэг хамаарал байгаа ч юм бил үү хэн мэдэхэв)

Одоо энэ байн байн хойшлоод байгаа Гадаадад төгссөн залуу эрдэмтэдийн улсын зөвлөлгөөн гэж Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас хийх ажил бас л ерөнхийлөгчийн ивээл дор гэсэн тодотголтой. Яамнаас ирүүлсэн саналын дагуу Цахим Өртөө Холбоо энэ ажилд Монголчуудынхаа санаа бодлыг нэгтгэж өгөх үүрэгтэй http://forum.tsahimurtuu.mn форум ажиллуулж байгааг та бүхэн мэдэх байх. Харин зохион байгуулалтын ажилд ямар ч оролцоогүй юм шүү гэдгийг энд давхар хэлье. Энэ талын асуултууд форум дээр тавиад байгаа харагдсан.

Ер нь энэ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ гэдэг юм бүхнийг өөртөө соронзон мэт татдаг үгний цаана ямар юм дагалдаад байна аа? Ер нь Ивээл гэж юуг хэлсэн үг вэ? Ерөнхийлөгчийн веб хуудсанд л лав Ерөнхийлөгчийн Ивээл гэж юу болохыг тайлбарласан юм алга, ивээлдээ багтаагаад байгаа тэр олон үйл ажиллагаануудтай холбоотой тусгай булан мэдээлэл ч үгүй юм.
Нэгэнт энэ талын тодорхой ойлголт, тайлбарласан мэдээлэл байхгүй болохоор тэр хоосон орон зай нь Ерөнхийлөгч тэдгээр ажилуудыг санхүүжүүлдэг юм болов уу? Эсвэл нэрээ ашиглуулсаны төлбөр авдаг юм уу? Яаж ивээлд нь багтдаг юм бол? Ивээлдээ авснаар үр дүнд нь хяналт тавьдаг тогтолцоо бий юм болов уу? гэсэн есөн шидийн таамгууд, асуултуудаар дүүрээд байх янзтай. Тодорхой тайлбар хийхгүй бол энэ таамаг асуултууд дээр тулгуурлаад элдэв эвгүй хавгүй дүгнэлтүүд гараад эхлэх вий дээ.

Зарим хүний ярих нь Ерөнхийлөгчийн ивээл доор ажил хийвэл хөрөнгө мөнгө олдох, зар сурталчилгаа хийхээс эхлээд юм хурдан бүтдэг гэсэн юм дуулдах юм. Энэ эрүүл сэтгэлгээ мөн үү?

Нэг их сайхан нэр гуншин болсон үр дүн нь гарсан гараагүй баахан юм ивээлдээ аваад байвал ерөнхийлөгч гэдэг албаны нэр хүнд навс унаад эхлэх юм биш биз. Нэг бодож үзэж цэгцэлмээр юм биш үү дээ. Тэр Ерөнхийлөгчийн тамгын газарынхан, эрхэм зөвлөхүүд гээд зөндөө л хүн энэ бүгдийг хийж байгаа байж таарна даа.

Ингэхэд манай энэ ерөнхийлөгчийн гэгдэх вэб хуудас уламжлал болон хадгалагддаг эд үү ерөөсөө л хамгийн сүүлд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн хугацааны настай эд үү? Өмнө нь яг энэ хаяган дээр өмнөх ерөнхийлөгчийн холбогдолтой мэдээллүүд байсан. Тэр нь хаа нэгтээ архивлагдсан юм ер харагдахгүй юм. Төрийн бодлогын уламжлал энэ тэр гээд л ярьдаг улс. Бодох л асуудал байлтай.

Thursday, January 11, 2007

Зуны амралтаар

Энэ зун ёстой хүн малын зоо тэнийм сайхан зун болж байсан даа. 8 сарын эхээр 3 долоо хоног гэр бүлээрээ нутагтаа амраад ирсэн юм. Аав ээж хоёр маань хүүгээ бэрээ ач зээгээ бас Англи хамаатнуудаа ирнэ гээд хэрэндээ хөл болж нутгийн олныхоо дэмээр 2 ч гэр барьчихсан, нагац ахын хүүхдүүдийн дэмээр 20 гаран гүү бариад саачихсан шиг айраг цагаагаар элбэг дэлбэг сайхан угтаж билээ.


Энэ гүүн зэлэн дээр авсан зураг. Адуу хураад унага ялаархаж буйг харахад жин үдийн халуун нар шатаж байсан болтойдог. Цаана харагдах нутаг миний өсөж торнисон сумын маань газар орны нэгээхэн хэсэг. Нэг л их эзэнгүй мэт цэлийх энэ уулс толгод тэр чигээрээ түүх соёлын өлгий юм гэдгийг өнгөрсөн жил сумынхаа 70 жилд зориулж нутгийн ах, зохиолч нийтлэлч Ч.Хэнчяахавын бичсэн Алтан нутаг номноос ихэд тодорхой мэдэж билээ. Багад эмээ өвөө их л хэлж яридагсан, даанч анзаардаггүй байж дээ. Одоо тэгээд уншдаг ном гэхээр орон нутгийн үүх түүхтэй холбоотой л голдуу болчих юм. Нутгийнхаа газар усны үүх түүхийг мэдэхгүй, хүн зоноо танихгүй болбоос хүний сэтгэл үндэснээсээ таслагдсан ургамал адил хатангишах аж.

Эргээд дээрхи зураг руугаа оръёо.
Адууны дээгүүр Тэр цаана хөхрөөд байгаа нуруу нь нөгөө тахь авчирч үржүүлж буй Хустайн нурууны эх. Үргэжлүүлээд жаахан доошилохоор Мандал толгой дөхөөд олон хүн чулуу, хиргэсүүрүүдтэй. Зурагт арай бүтнээрээ багтаагүй нэг бор толгой Туул голын хойд эрэг дээр энэ зурагны баруун захад харагдаж буй. Түүнийг Өгөөмөр хэмээнэ. Хоёрдугаар богд тэнд мэндэлсэн хүйг дарсан газар босгосон гэх 2 суварга овоо бий гэж уг номонд бичсэн байна билээ.

----------------------------------------------------------------------------------------------



Хүү маань өвөөгөөрөө хөтлүүлэн морь унаж сурч буй нь

Ингээд л унаад сурчихаж байгаа юм даа :)
Цулбуураа заавал өөрөө барьж байж авахуулна гэж их юм болж байж авсан зураг :)