Энэ тэмдэглэлийг New York-ийн 2 өндөр нураагүй , Иракийн дайн дэгдээгүй, бага Буш сураггүй харин завхайдуу Клинтон залуу бүсгүй Лювинскийтэй явалдсан нь илэрч дэлхийгээр шуугиж байх аль 9 жилийн өмнө би бээр Барбадос хэмээх Карибийн нэгэн жижиг арал улсад амьдарч ахуйдаа бичсэн билээ.
Цаг хугацааны эрхээр тоо баримт, үйл явдал нь нилээдгүй хуучирсаныг болгооно буй заа.
_________________________________________________________________________________
Vзлээ харлаа бодлоо бичлээ. Єчvvхэн ч атугаа санаа авах зvйл байваас зорилго нь тэр
Бид энэ жилийн амралтыг эрх чєлєєний эх орон хэмээгдэх Америк оронд єнгєрєєхєєр зоривоо. Зорилго маань бараг л хvн болгоны хvсэн мєрєєдєєд байдаг энэ орныг єєрийн нvдээр vзэж танилцах явдал байв.
Амралт эхлэхийн ємнє бид аялах маршрут хєлєглєх унаагаа тодорхойлж аялалын тийзээ захиалах гээд ажил ургаж билээ. Цаг тулсан уг ажилд минь ихээхэн тус болсон элэг нэгт нэгэн хvний тусыг єгvvлэхгvй єнгєрч яахан болно. Энэ бол зvгээр нэг шалиг vгээр хэн нэгнийг хий хоосон магтах биш одоо цагт эрдэнэ мэт ховордсон хvнлэг дотно, итгэлт сайхан монгол сэтгэлийг бас нэгэнтээ дурьдах гэсэн хэрэг.
Учир явдал ингэж єрнєсєн юм. Бидний аялах газар, зочлон очихоор тєлєвлєсєн хvмvvс маань энэ их єргєн нутгийн бараг єнцєг булан бvрт байсан болохоор зам зуурт ямар нэг унаа хєлєглєх нь зайлшгvй болов. Онгоцоор сvнгэнээд байвал тvргэн хvрэх нь сайхан ч тоолдог хэд нь хэмжээтэй тул автобусаар аялахаар шийдлээ. Ингээд автобусны тийз захиалан авах гэтэл яг л нэг єдрийн дотор багтааж авахгvй бол 14-21 хоногийн ємнє авах хєнгєлєлттэй тийзийн хугацаа дуусах гээд бєєн юм болов. Бас л аминдаа хэдэн мєнгє хэмнэх гэсэн санаа. Бид яахав юмыг цагийг нь тулган хийдэг 'євєрмєц' зуршилтай улс. Очих хvмvvстэйгээ тэр дороо холбоо бариад тийзээ авахуулчих боломжгvй байсан тул миний бие электрон шуудангаар (e-mail) танилцаж бас ч vгvй санаа бодол нийлдэг болохоо мэдэлцсэн нэгэн анд руугаа учир байдлаа ойлгуулсан маягтай нэгэн зурвас илгээвээ. Тэр залууг Ширчингийн Баатар гэнэ. Япон улсад Докторын зэргээ хамгаалаад одоо дэлхийд алдартай Харвардын Их сургуулийн Анагаах ухааны танхим болон Massachusetts/Массачусэт/-ийн Технологийн дээд Сургуулийн хамтарсан Эрvvл Мэндийн Технилогийн тэнхимд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж буй хvн. Ер нь номын ухаан гийсэн энэ залуу электрон шуудангаар єєр хоорондоо холбоотой байдаг хийж бvтээх хvсэлтэй хэн бvгдийг бvхий л талаар урамшуулан дэмжиж ухаарал хайрлаж байдаг нэгэн. Анд маань ч миний зурвасандаа дурьдсан нєхцєл байдлыг ойлгон намайг зvрхлэн асуухаас ємнє "за яахав бvр болохгvй бол би эндээс мєнгє гаргаад аваад явуулая" хэмээдэг байгаа. Яагаад ч юм миний хувьд тэрээр нэг иймэрхvv зvйл хэлэх болов уу хэмээн горьдож байснаа одоо юуг нь нуухав. Харин энэ зvгийн соёл иргэншил бvхий хvн ардын ухаанаар сэтгэвэл энэ нь ёстой гаж vзэгдэл байлаа. Тvvнээс хойш миний уулзан учирч энэ тухай сонирхуулан дуулгасан хvн болгон л "…vгvй мєн хачин юм, зvс царайгаа ємнє нь хараагvй зєвхєн компьютерийн сvлжээгээр танилцсан хvмvvс байж 500 орчим долларыг сайн дураараа єєрєєсєє гаргаад хvнд тийз авч єгєєд илгээж байдаг. Ёстой Монголын л сэтгэлгээ гэж ийм юм байдаг байхдаа…" хэмээн шагшиж байсан билээ. Тийм ээ энэ бол итгэлт андын сайхан сэтгэл, Монгол тvмний минь тусархаг зангийн нэгэн илрэл байсан юм.
8 сарын 6 буюу аялал эхэллээ
Єглєєний 8 цагт Мiami /Маями/хотын зvг Карибын орнуудын агаарын тээврийн BWIA хэмээх компанийн онгоцоор нислээ. Энэ компанийн бахархадаг зvйл нь vvсэн байгуулагдсанаасаа хойш нэг ч удаа онгоцны осол гаргаж байгаагvй явдал. 3 цаг хагас нисэж зорьсон газраа газардав. АНУ-д анх удаа хєл тавьж буй минь энэ. Miami бол энэ гvрний зvvн урд эргэд орших Флорида муж улсын хот бєгєєд АНУ дах Испанийн нийслэл хэмээгдэнэ. Албан ёсны нэг дэх хэл нь Испани мэт санагдав. Хvн болгон нь эхлээд Испаниар, ойлгохгvй бол Англиар ярина. АНУ-д аливаа vйлчилгээ бvрийн vнэн дээр яг чамд vйлчилсэн vйлчлэгч этгээдэд гар цайлгах мєнгє буюу 'tip' тєлдєг нь бараг хууль болсныг энд анзаарч билээ. Тэр нь нийт vйлчилгээний vнийн ойролцоогоор 10 хувь аж. 2 цаг хvлээсний дараа АНУ-ын агаарын тээврийн хамгийн том компаниудын нэг DELTA /Делта/ компанийн онгоцоор Atlanta /Атланта/ хотоор дайран Utah /Юта/ муж улсын Salt lake City /Солт Лейк Сити буюу Давст Нуурын Хот/-ийн зvг зорив. Нислэг 7 цаг vргэлжилж оройн 7 цаг єнгєрч байхад зорьсон газраа хvрлээ.
Utah муж улс - Salt Lake City
Онгоц газардаж байх vед цонхоор хараад дєрвєн уулын дундах Улаанбаатар хотдоо ирж байна уудаа гэмээр бодол тєрж билээ. Хvрээлэн буй уулсын дундах энэ хотын байршил тэр єдрийн цаг амьсгал нь яах аргагvй эх орны маань нийслэлийг эргэн нэг санагдуулав. Тэгээд ч эргэн тойрон цэлэлзэх далай дотор 7 сар амьдарч ерєєс эх газраа санан vгvйлсэн надад унаган нутагтай минь адил санагдсан байж болзошгvй ээ. Энэ нутагт зvтгэн зvтгэн ирэхийн гол шалтгаан бол зулайг нь гишгэж тєрсєн нэгэн дvv маань Мормон хэмээх шашны номыг суран басхvv бусдад сурталчлах ажилтай энд амьдран буй явдал тvvнтэйгээ уулзахын учир.
Ирсэн даруй утас цохин дvvтэйгээ холбоо барих гэсэн боловч эс чадан тэр єдрєє бараг гадаа хонох дєхєв. Бvх дэн буудлууд пиг дvvрэн зочидтой байсан тул vнэ єндєртэй нэгэн буудалд арга буюу хоноглолоо. Ер нь энэ нутагт бvхнийг эртнээс урьдчилан зохион байгуулж яг таг болгож байхгvй бол алив зvйлийг санасны зоргоор бvтээх хэцvv гэдэг нь алхам бvр л мэдрэгдэнэ. Цаг хугацаа бол хамгийн vнэ цэнэтэй зvйл гэдгийн илрэл биз. Манайд бол бvх зvйл сvvлчийн хормонд л яаж ийгээд болж єнгєрдєг бол энд тиймгvй. Энд бидний хєгжлийн ялгааны бас нэгэн учиг байх шиг.
Salt lake City бол 1847 онд анх шаваа тавьсан, Utah муж улсын хийгээд Мормончуудын нийслэл. Сая гаран хvн амтай бага гэхээргvй хот. Олон зvйлд Мормон шашинтай холбоотой бичигдээгvй хуулиуд vйлчилнэ. Анх Мормончууд бvр АНУ-ын зvvн эргээс нvvн нvvсээр энэ цєл хэмээгдэх нутагт ирж єєрсдийн амьдралыг цогцлон байгуулсан аж. Бараг бvх барилга байгууламж тvvх дурсгалын зvйл нь энэ шашны зан vйлтэй холбоотой тул энд амьдрах хvн зон нь ч ихэнхдээ энэ шашны талын хvмvvс. Чухам ямархуу гvн ухааны шашин болохыг дэлгэрэнгvй хэлэхэд миний дуулсан мэдсэн мєхєсдєнє. Христос шашны нэгэн урсгал гэхдээ нилээд євєрмєц дэг жаяг єєрийн гэсэн vзэл сургаальтай урсгал болохыг л мэдсэн билээ. Энэ бол согтууруулах ундаа хэрэгллэдэггvй 'хуурай' хот. Энд ирэх жуулчид чухамдаа энэ шашны сvсэгтэн ардын бvтээсэн сvм хийд мєргєл сvсгийн газар бусад барилга байгууламж зэргийг vзэхээр зорьдог болтой. Гэхдээ Utah мужид зєвхєн энэ шашины єв соёлоор тогтохгvй байгаль эхийн єєрийнх нь бvтээсэн гаж сонин тогтоц бvхий олон сайхан узэсгэлэн тєгєлдєр онгон зэлvvд газрууд айлчлан ирэгсдийн сэтгэл зvрхийг ямагт татан байдаг юмсанж. Энэ удаагийн аялалаар бид тэр сайхан газруудыг нь тухтай vзэх боломж хараахан гарсангvй.
Utah мужийн жилийн дєрвєн улиралын уур амьсгал нь манай эх орныхтой тун тєстэй. Зундаа нилээд халж євєлдєє чамгvй хєрнє. Євєл цагт АНУ-ын бvр цаашилбал дэлхийн єнцєг булан бvрээс єндєр шовх ноён оргил бvхий уулсад гулган наадах гэсэн хvмvvсийн цуваа vл тасрана.. Энэ хотын энэ муж улсын бас нэгэн бахархах зvйл нь байгаль эхийн заяасан Давст нуур юм. Энэ нуурын онцлог шинж нь хотынхоо нэрээр мєнхрєн vлджээ. Давст нуур нь …. хавтгай дєрвєлжин талбайг эзлэх бєгєєд 25 хувийн давстай гэсэн vзvvлэлт байх юм. Мэдээж энэ сайхан байгалийн vзэсгэлэнг Америкийн ард тvмэн зvгээр яаж харж суухав. Энэ бол бусдад vзvvлж мєнгє олдог бас нэгэн газар. Ер нь тэд байгалийнхаа элдэв сайхныг зvгээр л vзvvлээд мєнгє авах гээд зvтгээд байхгvй. Байгаль эхийнхээ заяасан энэ сайхан зvйлсийг бvх талаар судалж єнєє цагийн техник технологийн ололт амжилттай гаргууд сайн холбон vзvvлдэгээрээ сонссон хvн vзэхээс аргагvй энэ vзэсгэлэнт нутгийг vзсэн хvн тєлєхєєс аргагvй vйлчилгээгээр хангаж чаддагт их учир байна даа.
2000 оны євлийн олимпын тоглолт энэ хотод болох тул шинэ шинэ барилга байгууламж, цэнгэлдэх хvрээлэнгvvд хаа сайгvй баригдаж ёстой л бvтээн босголт єрнєж байна. Олимпын тоглолтыг энэ хотын иргэд гол нь насны ялгаагаараа сэтгэлийн хоёр єєр туйлаар хvлээн буй нь уулзаж учирсан хэд гурван хvний ярианаас мэдрэгдэж байлаа. Ахимаг насны хvмvvс нь олимп болсноор энэ хот хуучин шинж байдлаа алдана хэмээн халаглан байхад залуус нь тэр мєчийг тэсэн ядан хvлээнэ.
Мормонг сурталчлахаар ирсэн манай хvvхдvvд хэрхэн амьдарч буй тухайд
Энэ хотод Мормон шашны шугамаар монголчууд ирж буцдаг болоод хэдэн жилийн нvvр vзжээ. Одоогоо ирсэн 3 монгол охин байна. Нэг нь манай дvv. Бvгд л "номлогч" нэртэй. Ер нь энд байх номлогч нарын хийдэг ажил нь долоон жорын жуулчин гийчдэд шашныхаа тєв сvм бусад барилга байгууламжаа vзvvлэн тvvх соёлоос нь ярихын ялдамд завсар зайгvй итгvvлэн vнэмшvvлэх гэж чармайх аж. Зарим тохиолдолд хэт инээдтэй ч юм шиг санагдах. Мань гурав ч бас л єдєржин ийм ажил хийнэ. Тэд тус бvрдээ хамтрагч хэмээх нэг нэг хvнтэй цаг ямагт цуг байх бєгєєд шашныхаа тєв талбай болох Temple Square /Темпэл Скуэр/- ээс гадагш нєгєє хамтрагчгvйгээр гарна гэж номонд хазгай. Хэрвээ гадагшаа гарах болбол хамтрагч нь заавал зєвшєєрсєн байх учиртай. Хоёр хvний, тэр тусмаа ємнє нь уулзаж учирч байгаагvй єєр єєр орчинд єссєн хvмvvсийн бодол санаа яг таг нийлнэ гэдэг тєвєгтэй ч хэн хvний эв олж сурахад энэ том сургууль болтой. Долоо хоногт 6 єдєр, єдєрт ойролцоогоор 10 цаг ажиллах бєгєєд орой 9:30-д гэртээ ирж 10 цагт орондоо орсон байх ёстой аж. Гэр орноо хаана байдаг, утасны дугаар ер нь л уулзаж учирч болох элдэв бvхнээ хэр баргийн хvнээс нууцлах бєгєєд учрийг асуувал тvvнийг нь мэдсэн энэ шашинд элэггvй хvмvvс элдэв байдлаар гоочлоод байхаас сэргийлж буй нь тэр гэнэ. Ер нь энэ шашны ердийн орчноос хэт тусгаарлагдмал байдал, энгийн бидэнд сонин хачин санагдах дэг жаяг, за тэгээд олон эхнэртэй байж болох гэх мэт єнгєрєн одсон эртний ёс зэргээс нь болоод хvн болгон хvндэлж шvтээд байдаггvй болтой. Манай гурав ч яахав "…хийх ёстой ажлаа хvнээс доор орохооргvй хийж байгаад нутагтаа буцна даа. Анх элхээд хэцvv л санагддаг байсан гэхдээ бид хэцvv гэдгийг нь хэлvvлсээр байгаад ирсэн болохоор давж гарах л хэрэгтэй байсан. Одоо бол дажгvй шvv…" хэмээн єгvvлцгээж байв. Хvслээрээ єссєн манай нутгийн хvмvvст хvлээтэй ч юм шиг байх нь таатай биш нь мэдээж.. Ер нь энэ шашны, хvнийг гадаад орчноос нь таслан" оюуныг нь угаах" аргаар єєртєє татдаг нь таашаамаар зvйл биш байлаа. Харин нэгэн баярламаар зvйл бол уг сvмийн уулзаж учирсан албан мяндагтангууд бvгд л Монгол охидын маань талаар ам хэл сайтай байсан явдал. Хаа газар юу ч хийж явсан хvнээс доор орохгvй байна гэдэг эрхэм зvйл.
Энэ хотын хvмvvс бие биедээ их тусархаг болох нь алхам бvр мэдрэгдэнэ. Сууж явсан машины маань аккимулятор нь цэнэггvй болоод зогсоход дороо л ард явсан машинууд зогсоод юу болов яав хэмээн асууцгааж тэр дор нь нэгнийхээ машинтай холбон асааж єгч байсан нь сайхан гэж. Бид ирснийхээ дараа єглєє дvvтэйгээ уулзаж хоноглох газар асуувал Монголд ирж ажиллахын зэрэгцээ шашнаа сурталчилж байсан нэгэн гэр бvл гэртээ байлгах болсон гэлээ. Монголын улсаас Олон Улсын Олимпийн Хорооны гишvvн хэмээх хvндтэй алдрыг бvх насаараа хvртсэн Мавган гуайн сайн танил айл байв. Мавган гуайн гэр бvлийнхэн хvvхэд шуухдынх нь зураг гэрт нь нилээд харагдсан бєгєєд єєрсдєє ч энэ нь тэр, тэр нь энэ хэмээн танилцуулж байв. Тэр айл ихэд уриалгахан хvлээн авсан хэдий ч басхvv єєрсдийн ажилтай байсан тул бид тэнд нэг хоноод сайн таньж мэдэхгvй айлд тєвєг болохоос бэрхшээн ер нь энд ингэж айл айл хэсэж байхаар єєр тийшээ явахаар гэнэт шийдэн San Srancisco /Сан Франциско/ явахаар шийдсэн билээ. Ингээд Salt Lake City-д хоёр хоноод San Francisco хотын зvг Greyhound/Грэйхаунд/ компанийн автобусаар 16 цаг явж хvрлээ.
San Francisco хот
Энэ хот Californi/Калифорни/ мужад оршдог бєгєєд АНУ дах Азийн тэр тусмаа Хятадын нийслэл гэгдэнэ. Америк улсын баруун эргийн Номхон далайтай хил залгаа хот. Хvн амын тавь орчим хувь нь Ази гарлын. Томоохон барилга байгууламж бизнесийн салбаруудын олонхийг нь Азийн баячууд тэр дотроо Хятадууд эзэмшинэ. Salt Lake City-г бодвол ёстой есєн жорын хvн амьдрах аж. Vзэж харах сонирхол татах юм ч ихтэй. Энд Хятад Орос гэх мэт олон хэлийн сонин сэтгvvлvvд байх бєгєєд Тайвань Кампож Вьетнам гээд манай эх орноос л бусад Азийн олон улс орны бизнесийн газрууд бусадтай мєр зэрэгцэн энэ чєлєєт єрсєлдєєний ертєнцєд оршин тогтнож буй нь нэгийг бодогдуулна. Ер нь хаа ч газар бас нэг "Монгол зоогийн газар" гэсэн нэртэй хоолны газар байдаг билээ Харин тэнд чухам хэн ажиллаж, ямар идээ зоог барьж буйд их учир бий. Хvний нутагт явахад хажууд Монгол гэсэн бvхэн сэтгэлд ойрхон байх тул "Монгол зоогийн газар" гэсэн бичиг хараад бас єєрийн юм шиг санагддаг нь инээд ч хvрмээр. Энэ хотыг дэлхийд алдаршуулсан хэд хэдэн зvйл байх. Юун тvрvvн 1937 онд дvvжин аргаар баригдсан Golden Gate /Алтан хаалга/ хэмээх гvvр. Энэ гvvрийг байгуулахад хэрэглэгдсэн 20 орчим см-ын диаметр бvхий дvvжингийн тороосын урт нь дэлхийн бємбєрцєгийг бvслvvрээр нь 3 ороох хэмжээний гэхийг бодоход чамгvй юм зарцуулан босгосон, босгосон хойноо ч эргэн харж бахархаж байхаар сvртэй эд болжээ. Ерєєс энэ хот хэд хэдэн арлуудаас тогтох учир тэдгээрийг холбосон хэдэн арван км урт нvсэр том гvvрvvд хэд хэд бий. Golden gate бол хамгийн анх тэгээд ч євєрмєц аргаар баригдсан тул бусдаасаа ялгарна.
Ирсэн гийчдийн vзэж сонирходог бусад газрууд нь Хятад хотхон (China town-Чайна таунь), тарамвай маягийн Cabelcar /Кабел кар/ хэмээн нэрлэгдэх нийтийн тээврийн унаа, Италийн гудамж, Пирамид хэлбэрийн барилга, ижил хvйстнvvдийн амьдардаг дvvрэг, дэлхийд алдартай Аlcatraz/Алкатраз/-ийн шорон гээд тоочвол даанч их юм байна. Хот нь далайн эрэг дээр оршдог ч чийгшил гэж айхавтар юм мэдэгдэхгvй жилийн турш халуун ч биш сэрvvн ч биш Монгол орны сэрvvвтэрхэн зуныг санагдуулах ихэнхдээ цэлмэг тунгалаг єдрvvд vргэлжилнэ. Харин сэтгэл тvгшээх нэгэн зvйл бол байгалийн нэгэн аймшигт vзэгдэл болох газар хєдлєлт. Энэ аймшиг энэ хотод олонтоо нvvрлэж ихээхэн хохирол учруулж байжээ. Гэхдээ "…энэ гамшиг тохиолдсоны дараа хот маань улам л хvчирхэгжин єндийж байдаг юм" хэмээн биднийг дагуулж явсан аялалын хэсгийн тайлбарлагч маань хошигнон єгvvлсэн юм.
Энэ нутагт газар гэдэг ховор эрдэнэ тул толгой хорогдох байртай болно гэдэг vнэтэй зvйл. Хотын тєв хэсэг орших арал дээрээ энэ нутгийн жишгээр боломжийн хэмээгдэх єєрийн гэсэн байшин авахад танд дор хаяад 1-2 сая доллар хэрэгтэй. За тэгээд сэтгэлд чинь таараад бэнчин тань байвал 10 саяын vнэтэй байшин ч байж л байх. Энэ бол нийтийн орон сууцны vнэ биш. Харин хоёр єрєє бvхий нийтийн орон сууц л гэхэд 200000 орчим доллар шаардагдана. Мэдээж бусад арлууд дээрээ vvнээс хямд.
Энэ хотод хоёр хонож элдвийг сонирхож нvдээ бас нэгэнтээ гэгээ оруулаад эргэн Salt Lake City-д ирсэн юм. Бас л нэг зочломтгой гэж яах аргагvй сайхан айлд дахин нэг хонож ижий ахаа бололцох нь халаг юм болоод Atlanta хотын зvг нисэвээ. Atlanta хотод 4 цаг саатасны дараа нєгєє л Greyhound компанийн автобусыг хєлєглєн Missouri/Мизоури/ муж улсын Saint Louis /Сайнд Льюс/ хотын зvг хурдаллаа. 21 хоногийн туршид бид энэ компанийн автобусаар нийт 90 гаруй цаг аялахдаа 6000 гаруй км туулжээ. Хол яваа хvн унаагаа магтдаг нь Монголын ёс. Биднийг болоод энэ унаагаар vйлчлvvлэгч хэн бvхнийг хvрэх газар нь саадгvй хvргэгч унааныхаа талаар хэдэн vг хэлье. Greyhound гэдэг нь уралдааны нохойн нэгэн vvлдэрийн нэр. Монголоор бол Саарал Тайган нохой хэмээгддэг бєгєєд Хубилай хааны vед ан гєрєєнд ашиглаж байсан болохыг дээр дурьдсан Баатар анд маань сонирхуулж байсан юм. Энэ компани бол АНУ-ын муж хоорондын нийтийн тээврийн хамгийн том компани. Бvх автобус нь бєєрєн дээрээ уг нохойн хурдлан буй зурагтай. Унаа маань 40 орчим хvний суудалтай, суудал нь унтаж амрахад зориулагдан бага зэрэг хойш налах бєгєєд мєн хєлєє янз бvрийн байдлаар дээр доор тавьж амраах гишгvvр урд суудлын тань доор бий. Дотроо бие засах газартай тул хэн нэгэн нь морь харах vед байн байн зогсож чирэгдэл болохгvй. Та хvсвэл бусдад тєвєг удалгvйгээр таны дээр байрлах зєвхєн таньд зориулагдсан гэрлийг асаан ном сонин гарчиглаж болно. Жолооч буудал болгоны дараа єєрийн чанга яригчаар хєгжим тоглуулах, хоорондоо чанга ярихгvй байхыг анхааруулан дараагийн зогсоол хаана байх, хэдэн цагт тэнд очих, автобусаа солих бол дараагийн чиглэлийн чинь ямар автобус аль хаалган дээр байх гэх мэт таньд хэрэгтэй мэдээлэл болгоныг товч танилцуулна. Мєн даарч хєрч буйг чинь хvртэл асуун доторхи дулааныг тохируулна. 3-4 цаг давхиад аль нэг зогсоол дээр жолооч солигдоно. Басхvv энэ автобусаар аялахад анхаарах хэдэн зvйлийг ч єєрийн мэдэрсэн дээрээ тvшиглэн сонордуулахад vvнийг уншигч хэн нэгэнд хэзээ нэгэн цагт хэрэг болохоо ядахгvй. Буудал бvр нь энэ улсдаа манай Тээврийн Товчоо гэсэн vг. Тээврийн товчоо хавиар дэл суль ямархуу хvмvvс эргэлдэж хольхолдож байдгийг эрх биш та мэднэ. Сэрэмжлэх зvйл тэнд бас бий. Та юу эс андахав. Автобусанд суухдаа ачаа чинь багажанд орж уу гэдгийг болж єгвєл нэг шалгаарай. Юмыг яаж мэдэхэв будилж самуураад єєр чиглэлийн автобус руу орчихвол тєвєгтэй юм болно. Бидэнд ийм юм тохиолдож байсан юм. Суусан хойноо 4-5 цаг гаруй яваад эхлэхээр нуруу чинь чилж, хvзvv чинь хєшєєд эхлэнэ. Ялангуяа жаахан нойр аваад сэрэхэд чинь хамаг бие чинь чилсэн байх вий. Vvнээс бага ч гэсэн зайлсхийх нэг арга бол хvзvvнийхээ доор болон нурууныхаа ард эндэхийн дэлгvvрvvдэд байдаг хийлдэг уутархуу зvйлийг авч хийх явдал. Тэгэхээр аялалаас ємнє тэр зvйлийг аваарай гэсэн vг. Учир нь зогсоолын дэлгvvрvvдэд байдаггvй тархи билээ. Шєнєєр аялах vед нилээд сэрvvхэн байх тул хєнгєн чанарын нємрєх зvйл ч авч яваа хvмvvс зєндєє харагдсан. За энэ бол ерєнхийдєє Greyhound-ийн автобус тvvний vйлчилгээ. Хэрвээ та АНУ-аар хєндлєн гулд зорчих бол бас мєнгє чинь тэр бvр нисээд байхад хvрэлцэхээргvй бол санаа зоволтгvй энэ компанийг сонгоорой хэмээн зєвлєе!
Web page-ийн хаяг http://www.Greyhound.com. Та тийзээ аль болох урьдчилан захиалбал хямдхан авч болно. Магадгvй єєрєє єєр оронд байгаа бол АНУ-д байгаа электрон шуудангаар харьцдаг найздаа хандсан ч болно шvv дээ. Тэр чинь яах аргагvй л туслах болно. Харин та найзынхаа итгэлийг хєсєрдvvлэлгvй мєнгєє хурдан илгээгээрэй.
Saint Louis хотод єнгєрєєсєн єдрvvд
Atlanta хотоос 14 цаг давхин дараа єдрийн vд дунд бидний биес Missouri муж улсын Saint Louis хотноо ирэв ээ. Энд миний хамгийн дотны Америк анд маань амьдардаг бєгєєд тvvнийхээ урьсан дагуу айлчлан буй минь энэ. Тvvний нэрийг Rick Horas /Рик Хорас/ гэнэ. Эхнэрийнхээ хамт Энх Тайвны Корпусын шугамаар Монголд байх хугацаанд бид дотно танилцаж нэгэн зуныг манай хєдєє гэрт надтай хамт єнгєрєєсєн Монгол хэлийг чамгvй сайн сурж хараал ерєєл тэр ч байтугай зvйр vг ч хааяа хэлчихдэг ажилч гэж чигтэйхэн бас наргианч нэгэн. Найз маань биднийг тосож энд бид 4 хонолоо. Монголоос эхнэртэйгээ хоёулахнаа хєдєлж байсан мань хоёр одоо дєрвvvлээ болчихсон гэр дотор тоглож наадах vрсийн дуу хадан бужигнаж байна. Энд байх хугацаандаа бид Missippi /Мисисипи/ мєрний эрэг дээр орших 200 метр єндєр цэвэр гангаар бvтээсэн нум хэлбэртэй цуут ARCH/Арч/ цамхагийн оройд гарч, 45000 хvний суудалтай BUSCH хэмээх бейсболийн цэнгэлдэх хvрээлэнд нь St Louis хотын Cardinals багийн тоглолтыг сонирхон энэ багийн алдарт тоглогч Marc McGwire-ийн тоглолтыг харах хувь тохиосон юм. Дээр дурьдсан Arch цамхаг нь 1960-аад оны сvvлээр хоёр жил хагасын турш баригдсан бєгєєд энэ хотын хамгийн єндєр байгууламж. Vvнээс єндєр байшин барилга барихыг хотын хуулиар хориглосон аж. Оройд нь гарахын тулд 6-5 хvн багтах жижиг цахилгаан шатаар 4 минут орчим явна. Орой дээрээс нь энэ хотын бvхий л зvйл алган дээр тавьсан мэт харагдаж байлаа. Энэ хотод Arch-аас гадна дэлхийд алдартай зvйлс цєєнгvй. Тvvний нэг нь Budweiser хэмээх алдарт шар айрагны тєв vйлдвэр. Энэ компани АНУ нутаг дэвсгэр дээр гэхэд л жилд 90 сая баррель шар айраг vйлдвэрлэн борлуулдаг бол энэ vйлдвэр тvvний 40 саяыг нь гаргадаг байх юм. 1000 гаруй хvн ажиллана. Бас л мэдээж энэ орны хаана ч байх аль ч vйлдвэрийн газрын адилаар vйлдвэрээ vзvvлж єєрийгєє сурталчилна, бvтээгдэхvvнийхээ дээжээс амсуулна. Харин энд бvх зvйл vнэгvй байсан нь их юмны эзэн аргагvй єєр загнаж байна гэдэг шиг санагдаж билээ. Дэлхийд алдар хvнд нь тvгээгvй ч хийц тєрх уран барилгын шийдэл нь яах аргагvй vзсэн нэгний сонирхол татах зvйл энэ хотод бас нэг байна. Тэр бол Католик шашны сvм нь. Сvмийн дотоод тал нь єєрийн шашны холбогдолтой зан vйл сургааль хайрлагчдын дvр тєрхийг есєн эрдэнийн єнгє шингэсэн шилний шигтгээгээр гайхамшигтай урнаар дvрсэлсэн бvтээсэн нь машид vзэсгэлэнтэй бєгєєд нэгэн євєрмєц орчин дотор орсон мэт сэтгэгдэл тєрvvлж билээ. Энэ хосгvй зvйлсийг 1980-аад оны дундуур нэгэн эцэг хvv хоёр урлан бvтээсэн аж..
St Louis хот бол жилийн дєрвєн улирал ээлжилж байдаг ерєнхийдєє дулаахан газар болтой. Бидний тэнд байх хугацаанд чигтэйхэн халуун, их чийгтэй байсан ба найз нарын минь ярьж буйгаар 'байгаа нь л тэр' гэнэ. Энд харин San Francisco-г бодвол орон байрны vнэ хямдхан. 200000 доллартай бол ажилдаа 20 минут давхиад хvрэх газар сайхан єргєє худалдаж авч болно.
Ингээд андынхаасаа гарч итгэлт унаа Greyhound- аа хєлєглєн Virgina/Виржина/ муж улсын Roaneko/Роанеко/ хотын Blaksburg/Блаксбург/ дvvрэгт амьдрах, нэг институтийн нэг тэнхимд хэдэн жил хамт ажилласан Энхболд багшийндаа очихоор хурдаллаа.
Virgina-д єнгєрєєсєн Монгол маягийн амралтын єдрvvд
Энхболд багш маань Virgina Tech их сургуульд докторын зэргээ хамгаалахаар шамдан суугаа нэгэн. Очсон єдрєє сайхан амарч єнжєєд дараа єдєр нь мань эрийн сурч буй сургуулийг vзэж сонирхолоо. Хичээлийн шинэ улирал эхлээд хєл хєдєлгєєн ихтэй болчихсоныг гайхаж буйг сонсвол одоо байгаа нь томоохон хотуудаар явж явж ирсэн наддаа нам гvм санагдах энэ хот бvр нэг хєдєє маягийн газар болтой. Энд тэндгvй нvvдэл суудал, дотуур байрандаа орох гэсэн оюутнуудын их ажил єрнєж байлаа. Хvvхдээ дагуулсан эцэг эхvvд хаа сайгvй харагдах нь 9 сарын 1-нд зунжин нам гvм байсан сумын тєв сая нэг амилж байна уу гэмээр болдог нь санаанд орж билээ. Энэ сургууль улсын мэдлийн цєєхєн их сургуулийн нэг болохоор хангамж vйлчилгээ сайтай. Номын мєр хєєсєн нэгэн дотроос нь гаралгvй хамаг зvйлээ сурч эзэмших, амьдран байх бvхий л боломжийг бvрдvvлсэн байлаа. Цэргийн сургуулиас эхлээд дипломат албаныхан хvртэл бvх л мэрэгжлээр хvмvvс суралцах энэ нvсэр том сургуульд жилд нийтдээ 25000 гаруй хvн номын дуу сонсдог аж. Харин тєлбєр гэж ёстой тэнгэрт хадсан эд байв. Нэг хичээлийн улиралд ойролцоогоор 15000$. За тэгээд хэдэн жил ч сураа билээ. Ойрхон биш л сонсогдож байгаа биз.
Энхболд багш маань эдийн засгийн чиглэлээр бvтээлээ туурвиж байгаа бєгєєд vзэж судалж буй зvйлс нь тэр чигээрээ дээд математикийн хичээл шиг харагдаж билээ. Ерєєсєє нэг єгvvлбэр хэлээд л тvvнийгээ математик аргаар баталж явдаг болтой. Тэнд харж гайхсан нэг теорем бол Arrow хэмээх эрдэмтэн 'N ширхэг єєр зорилготой хvмvvсээс тогтсон нийгэм тогтвортой, vр бvтээлтэй ажиллах арга зам бол диктатур мєн' гэсэн утгатай єгvvлбэр томъёолоод математик аргаар баталсан явдал байв. Vнэхээр хачин юм. Тvvнийг тэгээд хэн ч одоогоор худал гэдгийг бас vзvvлж чадаагvй гэнэ. Лав л зєв хэрэгжvvлбэл Монголд хэрэгтэй онол шиг санагдав Эдийн засгийн vйл ажиллагаа мэдрэлийн системийн vйл ажиллагаатай адил зарчимаар явагддаг хэмээх маш сонирхолтой сэдвээр Докторын ажлаа хийж буй Ломоносовын Их Сургуулийн физик математикийн ангийг дvvргэсэн нэгэн орос эр манай хvнтэй нэг єрєєнд ажилладаг юмсанж. Надад энэ сэдэв нь их сонин дуулдсан учир энд сонирхуулах байдлаар бичлээ.
Энэ сургуулийн postgraduate student-ийн асуудлыг эрхэлсэн албатай Монголд элэгтэй, манай оронд хоёр ч удаа ажил хэргээр ирж байсан нэгэн хvнтэй танилцан тэр маань биднийг vдийн зоогт урьсан билээ. Тэр євгєн ер нь их наргианч хэлье гэснээ ил цагаан шууд хэлэх нь сайхан. Манай "Чингис" архинд их дуртай хэмээн хуучилж байсан. Элдэв яриа єрнєх зуур тэрээр "Би монголчуудад эх элэгтэй хvн, гэхдээ танайхны нэг л занг ойлгохгvй юм. Жаахан гайгvй нэгнийгээ vргэлж доош нь зулгааж байдаг тэр зангийг чинь" гэдэг байгаа. "Яагаад та тэгэж бодоов" гэвэл "энд сурдаг Монгол хvмvvс нэг нэгнийгээ надад ирж уралдаж матаад, битгий тvvнд хэлээрэй гээд байдаг нь инээдтэй" гэлээ. Тийм ээ бид єєрсдєє ч тамын тогооны тухай бишгvй ярьдаг энэ занг маань дэлхий мэддэг болжээ За ямартай ч Монголчууд бид нэг ийм хачин зантай, тvvнээсээ салж чадах тэнхэлгvй хvмvvс арай биш байгаадаа хэмээн бодогдож суув.
Манай улсын элдэв сониныг асуух зуур " Засгийн газар маань огцроод сар орчим боллоо. Шинэ засгаа бvрдvvлж чадахгvй л байна" гэвэл мань эр харин "тэр чинь байснаасаа байхгvй байсан нь дээр" гэдэг байгаа. Энэ нь манай засгийн газрыг хэлэв vv, ер нь аль ч засгийн гарыг хэлэв vv гэдэг нь ойлгогдолгvй єнгєрсєн билээ.
Дээр єгvvлснээр энэ бол америк нутгийн хєдєє тул хотын элдэв шуугиан vгvй, зах хязгаар байна уу vгvй vv гэмээр vргэлжилсэн их ойтой агаар нь хачин сайхан цэвэр, мод, ногооны униар зэрэглээтэн суунагласан аргагvй сайхан хєвч байлаа. Хоёр дах єдрєє бид цаг гаруй давхин нэгэн vзэсгэлэнт нуурын эрэг дээр очиж мах шарж идэн, усанд умбан дараа єдєр нь оюутны хотхоноор очин снукер болоод боулинг тоглож ёстой нэг тааваараа сайхан амарч байлаа. Энд харин Монголоос хvмvvс их ирж сурч буцдаг, монголчууд маань ч нэр хvнд гайгvйтэй хот байв. Тэдний ихэнх нь ойролцоо байх Radford/Радфорд/-ийн Их сургуулийн хэлний дамжаанд ирээд зарим нь эндээ ажиллахаар vлдэж бас ч vгvй боломжийн сайхан амьдарцгааж байна. Тийм нэгэн залуу гэр бvлийнд бид тав хонож дотно сайхан танилцсан юм. Гэрийн эзэн нєхєрсєг сайхан хархvvг Болдбаатар гэх бєгєєд энэ газар ирсээр жил хагасын нvvр vзэж эхнэрээ араасаа авчран одоо бvр Virhina Tech их сургуульд уул уурхайн чиглэлээр мастерийн дамжаа барихаар болоод байгаа сvvхэйтэй нэгэн эр. ""Яагаад чи энэ салбарыг сонгоо вэ" гэвэл "Уг нь би Техникийн Их Сургуулийг авто-ийн мэрэгжлээр тєгссєн хvн л дээ. Одоо ч бvгд л эдийн засаг, хууль гээд хуулирлаа. Жинхэнэ юм бvтээх чиглэлийн салбараар сурах нь эх оронд маань их хэрэгтэй байна. Уул уурхай ирээдvйтэй юмуудаа хэмээн бодоод байгаа юм. Тэгээд л сонгосон хэрэг" хэмээн хуучлав. Эхнэр Адъяа нь хотын захын нэгэн хувийн дэлгvvрт ажиллаж бас л чамгvй орлоготой байгаа болтой. Хvний газар болж бvтэж буй тэднийгээ хараад баярлаж л суув. Энэ тэнд санаатай санаандгvй таарах элэг нэгтнvvд маань эх орноо санасан, эх орондоо юм бvтээхсэн гэсэн хvслээр оргилсон, эх орныхоо єнєєгийн байдлыг сэтгэл тvгшэн, vе vе санаа алдан харсан хvмvvс байлаа. Сэтгэл тvгшиж санаа алдахгvй байхын ч аргагvй л байх шиг.
Эр хvний замын хvзvv уртаа гэж. Хоёр жилийн ємнє Virgina Tech Их сургуулийн шугамаар Монголд тэр тусмаа манай сургууль дээр очин ажиллаж байсан нэгэн гэр бvлийн хоёртой энд дахин уулзах учрал тохиов. Тэр хоёрыг миний бие аав ээж дээрээ хєдєє аваачиж намар цагийн тамганы найранд оролцуулж, дуу дуулуулж, монгол адууны хєлєєр боссон эх нутгийнхаа тоосонд даруулсан нэгэн. Энэ хоёр хєгшин єєрийн адууны аж ахуйтай адуунд хайртай хvмvvс. Тэгээд ч АНУ очвол манайхаар заавал очоорой. Миний морьдыг vзээрэй хэмээн урьж байсан билээ. Гэхдээ уулзангуут "чамтай энд дахин уулзана гэж ч vнэхээр бодоогvй шvv" гэж байсныг бодоход намайг яваад ирнэ ч гэж арай зvvдлээгvй болтой. Тэднийх 20 орчим адуутай бас бусдын морь малыг єєрийн жvчээндээ байлгаж мєнгє тоншино. Хувийн том гээчийн байшинтай. 3 машин за тэгээд морьдоо тэмцээн уралдаанд оролцуулахаар ийш тийш нь авч явдаг мань мэтийнх нь оромжноос ч илvv болов уу гэмээр тохилог хэд хэдэн тэрэгтэй ер нь зовох юмгvй сайхан амьдарч буй бийлэгжvv гээчийн хоёр хєгшин. Ямар сайндаа л "морь харах газар хаана байна" гэхэд "За даа гурав бий дуртайгаа сонго" хэмээн цагаахан наргианаар 'аархаж' байхав. Єєрсдийнхєє морьдыг vндэсний хэмжээний олон уралдаанд оролцуулж бай шагнал ч мундахгvй авч байсан авсаар ч байгаа хоёр. Эндэхийн адуу нь монгол адуунаас даруй 30 см єндєр том бадриун биетэй. Бидэнд морьдынхоо оролцсон тэмцээний бичлэг vзvvлж, єєрийн хайртай уралдаан тэмцээнд бай шагнал хvртэж байсан морьдоо унуулж, хурим найрнаар тvрээсээр vйлчилдэг хос морьны гоёмсог сvйх тэргээ хєллєн суулгаж ер нь л ихээхэн хєл болон байсныг хараад vнэхээр баярлаж билээ.
Энд дандаа л Монголчуудтайгаа байж хаашаа л давхина хамтдаа пижигнэн бvр нэг Монголдоо байгаа мэт аашилж байв. Элдвээр бие биенээ цаашлуулдаг нь Монгол зан. Бид ч байнга л дэмий донгосч нэг нэгнийгээ "явуулж", за тэгээд ямар нэгэн юм тєлєвлєхгvй, єнєєдєр нь амжихгvй бол маргааш болно доо гэсэн шиг аажуу уужуухан ёстой нэг монгол байдлаар тав хоног ємнєх замын алжаалаа гартал сайхан амрав.
Ингээд ирсэн гийчэн буцаж орсон бороо арилдаг жамаар эргээд Greyhound-ийн автобусаараа Miami хотын зvг хєдєллєє. Биднийг хєдлєх vед энэ нутгийн байгалийн нэгэн аймшигт vзэгдлийн нэг далайн шуурга эргийн зvг дєхєж явааг мэдээллийн хэрэгсэлvvдээр байнга цацаж байсан бєгєєд бидний явах зам ч яг тэр эргийн дагуу тул сэтгэл маань зовохгvй байж чадахгvй байв. Харин тэнгэр хангай тvшиж алтан шар зам маань ээлтэй байснаар бид тэр аймшгаас урьтан хvрэх газраа хvрсэн юм. Бидний єнгєрснєєс нэг хоногийн дараа Bonnei/Бони/ (300 км єргєнтэй цагт 200 гаруй км цаг хурдтай) хэмээн нэрлэгдэж байсан уг шуурга яг л бидний явж єнгєрсєн газрыг очиж цохисон боловч айхавтар сvйрэл тохиолдоогvй нь дуулдсан билээ. Энэхvv ерєнхийдєє hurricane/харикань/ хэмээн нэрлэгддэг далайн шуурга жил бvрийн 7-9- сарын хооронд Африк тивийн баруун эргээс эхлэн дэгдэж баруун тийш явсаар Карибын арлууд, АНУ-ын зvvн эргийг ирж сvйдэлдэг гэнэ. Энэ нь байгаль эхийн єєрийнх нь бvтээсэн бидний мэдэхээр бол асар том хэмжээний хуй салхи юм. Тєвдєє 50-60 км орчим голчтой цул агаар явах бєгєєд тvvнийг тойрон асар хурдтэй эргэлдэх салхи нь энэхvv байгалийн аймшгийг бий болгодог юмсанж. Жил бvр хэд хэдээрээ дэгдэх бєгєєд тэр бvрд нь нэр єгєх аж. Энэ жилийн эхнийх нь Bonnei дараагийнх нь Danneil нэртэй байлаа. Дахиад ч бий болж магадгvй.
Америкт амдарч буй Монголчуудын маань амьдрал ямархуу байна аа.
Би энд явахдаа дандаа л болж бvтэж байгаа элэг нэгтнvvдтэйгээ уулзаж байсан болохоор зам зуурын тэмдэглэлдээ бусдад маань тохиолддог элдэв зvйлсийг бичсэнгvй. Ингээд бусдаас сонсoж басхvv е-мэйлээр харилцаж санаа бодлоо хуваалцаж байдаг хvмvvсийнхээ хэлж ярьсанд тvшиглэн товчхоон хэдэн vг хэлэхээр шийдлээ.
Ардчилал єрнєж хvйтэн дайны зэврvvн цаг vе ард хоцорсноор элэг нэгтнvvд маань эрх чєлєєний энэ оронд сурахаар ажиллахаар амьдрахаар ирсээр ам бvл нь одоо бvр хэдэн мянгаар тоологдох болж буй юм байна. Тэдний маань ихэнхи нь хэлний дамжаанд сурах нэрийн доор ирж тvvнийгээ дуусгаад энэ нутагт ажиллаж мєнгє хийх чанд хvсэл, хатуу бодолтой. Харин энэ орны хууль ёсны дагуу гэрээ хэлцэлээ хийгээд сэтгэл амар амьдарч буй Монгол хvний тоо гарын арван хуруунаас vл хэтрэх авай. Сурах нэрээр ажил хийхээр ирсэн бидний нэгэн хэсэг маань тэнд єнєє маргаашийн олох мєнгєє бодож элдэв муу зvйл тохиолдохгvйг залбиран суугаа идэх хоол гэрт нь байхгvй айлын хоол горьдсон эвий хєєрхийс мэт ээ. Тэдэнд маань ямар нэгэн юм тохиолдох аваас нийгмийн ямарч хамгаалал vл энэрнэ. Тэгэхээр тэд маань тэнд хvн гэж тооцогдоход ч бэрх аж. Гэхдээ бид элдэв эрсдэлийг хийгээд сурчихсан тvvнийгээ юман чинээ vл бодох єнєє цагийн 'ховорхон' нэгэн vндэстэн болой. Тєр маань хайхрах завгvй байгаа болохоор тэднийг маань ёстой Тєрийн маань сvлд л єршєєдєг бизээ
Ерєнхийдєє хvн л болохоор сайн муу элдэв араншинг тэд маань ч гаргана. Зарим маань жаахан мєнгє олоод тvvнийгээ тэмдэглэн баярлан хєєрєхдєє юунаас ч юм болж хоорондоо нударга зєруулж хутга шєвгєндєє тулах нь ч элбэг."Манайхан жаахан мєнгє олохоороо хvнээ байдаг юм байна" хэмээн нэгэн анд маань хэлж байсан юм. Ер нь хаа газар хэн нэгэнтэй танилцахад эхлээд нэрийг чинь асууна дараа нь хаанаас ирснийг чинь сонирхоно. Мэдээж ихэнхи нь Монголоос л гэнэ. Энд би Монгол гэж хэлэхээсээ ичдэг хvмvvсийг оруулсангvй. Тэгэхээр цаад этгээдэд хэн гэдэг нь сонин биш Монгол гэдэг нь сонин болоод явчихна. Тэр хvн чамаар л тєлєєлvvлж хаа байгааг нь бараг vл мэдэх тэр Монгол гэдгийн тухай бодож эхлэнэ. Харин тэдний маань яваа газар Бат, Дорж гэдэг нэрнийх нь зэрэгцээ Монгол гэдэг улсын нэр нvvр давхар явааг vл анзаарагсадын жин хэмжээ нэмэгдсээр. Мєнгє цагаан нvд улаан ажээ. Мэдээж хийж бvтээх их хvсэлдээ хєтлєгдсєн ухаан тєгс, билэг билгийн зул гийсэн элэг нэгтнvvд ч тэнд ихээ. Энэ бол зєвхєн АНУ-д ч биш энэ дэлхийн єнцєг булан бvрт буй олон олон Монголчуудын маань ерєнхий дvр зураг. Vр хvvхдээ дураараа єссєн нь єєрийн буруу яаж явах нь одоо над падгvй гээд орхичихдог эцэг эх байдаггvйтэй адил тєр засаг маань ч энэ талаар бас нэгийг бодож л байдаг бизээ.
Америк орноор аялаад ямар бодол тєрєв єє.
"Мянга сонсохоор нэг vз" гэж. Ямар ч байсан Америк гэхээр тэндээ ийм эндээ тийм гээд ганц нэг vг дуугараад байхтай боллоо. Алив бvхнийг нvvр тулан vзэж харж байх бvр ямар нэг санаа тєрж байдаг нь зvй ёсны юм даа. Америк орон эрх чєлєєний орон гэдгийг хvн бvр хэлдэг билээ. Мєнгє нь л байвал хvссэн юмаа хийж болох газар юм гэдэг нь мэдрэгдэж байв. Энэ мэдээж сайн муу хоёр талтай болохоор энэ сайхан нєхцлийг сайнаар ашигласан хvн ч олон байхад муугаар завшдаг нь ч мундахгvй болтой.
АНУ бол улс орны єнгєрvvлсэн тvvх хуримтлуулсан туршлагаар бодоход шинэ залуухан ёстой л идэр насандаа жагсаж яваа орон. Энэ газарт бидний Монгол євєг дээдсийн адилаар олон мянганы тэртээгээс оршин сууж єдийг хvртэл єєрийн гэсэн хэл заншлаа нєлєє болохуйцаар хадгалан vлдсэн vндэстэн байхгvй гэж болно. Монголчууд бидэнтэй гарал vvсэл нэгтэй, vгvй хэмээн маргацгаадаг уугуул омгийн Индианчууд бий ч тэдний нєлєє даанч бага. 15-р зуунд хєгшин европын анхны тєлєєлєгч ирж хєл тавьснаар єєрийн нутагтай багтаж ядаж байсан тэдний хорхойг энэ их эзгvй цэлийсэн нутаг эрхгvй татаж бєєн цулаар нvvдэллэн ирж єсєн vржсээр улмаар тив тивийн хvмvvс нийлэн энэ уудам дэлгэр нутагт нэгэн зорилгод нэгдэн амьдарснаар Америк гэдэг улс vvсчихvй. Тэд одоо бємбєрцєг дэлхийн элдэв асуудлыг жигнэн хэлэлцэхэд vлэмжхэн нєлєєг vзvvлж буй авай. Тэд хєгжчихєж, тэд хvчирхэгжичхэж ээ.
Америкт хар арьстангууд их юм. Тэд голдуу л нийгмийн доод давхаргын тєлєєлєгчид байх ба vл бvтэх зvйлсийг vйлдэгчидийн томоохон хэсэг нь энэ арьстанууд гэнэ.
Ерєнхийдєє АНУ-д гарал vvслээрээ нэг нэгнээ дугаарлан vздэг бичигдээгvй нэгэн хууль байх бєгєєд тэр нь чанд хатуу дэг жаяг vгvй ерєєсєє л аль гарлын ямар хvмvvс аль муж, хотод их байна тэднээсээ бусад нь дальдарч байдаг аж.. Тухайлбал San Francisco-д бол Азийнхнаас бусад нь эмээнэ. Зvvн эрэг рvvгээ дєхєхєєр Европынхон тэр дотроо бас хэн нь эхэлж ирсэн хэн нь тэнд олуулаа байна гэдгээрээ Испани, Португаль, Итали, Англи, Герман, Франц гээд хоорондоо бие биенээ ялгаварална. Ємнєд эрэгрvvгээ бол Испаничуудын байгуулсан бас нэгэн улс байна уу даа гэмээр санагдана. Аль ч газар хєєрхий харууд ихэнхидээ хамгийн адаг хавцаа орох авай. Харин бидний Монгол хаана нь явдагийг ёстой чєтгєр бvv мэд. Хятадуудтай нийлvvлээд л нэг vндэстэн хэмээн тэд ойлгох нь дургvй хvрмээр ч vнэн нь тэр. Хууль зvйн эрхгvй бидний олонхийг хvн гэж ч тооцдоггvй байж магад.
"Америк орны юу нь хамгийн их таалагдав" гэсэн "зам нь" хэмээн нэг монгол эр хэлсэн юм гэдэг. Тийм ээ эрх чєлєєний энэ оронд хаа дуртай газраа хvрэх зам нь чєлєєтэй юм. Энэ бол машин зам ч - эрх чєлєєний зам ч гэлтэй. Энэ зам над бас таалагдлаа. Та євєлжєєндєє байгаа Доржийнд очиж идшээ авах ч юмуу, намаржаандаа суугаа Балдангийнд хvрч айраг ууна аа гэхэд цасанд суугаад осгочих вий гэж айхгvй, дов сондуул дээгvvр бvдчvvлээд машин тэргийнхээ боолтоо тайлуулчихна гэх зовлон байхгvй сvнгэнvvлээд хvрдэг болчихвол сайхан биз дээ.
Америк бол тэр чигээрээ тvргэн хоолны газар. Тав алхаад л нэг тvргэн хоолны газар. Хэн бvхний мэддэгээс дурьдвал McDonalds, Kentuky Chicken, King Burger гэдгээс єгсvvлээд хар мянган газар байх юм. Хааяа нэг хар шєл ойчих юмсан гэсэн замын хvнд бол хэцvvхэн орон. Энд хvмvvс тэр бvр цай кофе гээд байхгvй. Янз бvрийн ундаа уугаад л нєгєє junk /жанк/ хэмээн нэрлэгдэх хоолоо идээд л болоод байдаг болтой. Тийм болохоор єглєє босоод хангай дэлхийдээ цайныхаа дээжийг єргєдєг ёсон энд vгvй гэсэн vг.
Америк хvмvvс энэ тэрvvгээрэй булцайсан хэрэггvй мах ихтэй хvмvvс гэдэг нь шууд л харагдана. Энэ нєгєє junk хэмээн нэрлэгдэх тvргэн хоолных нь ач гавъяа болтой. Тэд бас ер нь их чанга дуугаар ярьж инээж хєхєрдєг дуу єндєртэй улс.
Америкчуудын газар зvйн мэдлэг тун тааруу. Vvнийг хvн болгон л хэлдэг. Бидэнд тохиолдсон нэг хєгтэй явдлыг дурьдая. Бид автобусны тийзээ байгаа газраасаа захиалаад авчих санаатай утасдан "Барбадосоос ярьж байна. Танай автобусны билетийг эндээс захиалаад авч болох уу?" гэтэл харилцуурыг авсан этгээд "Барбадос гэж аль муж улсад байдаг вэ?" гэв. Тэгэхээр нь "vгvй энэ бол Карибын улс шvv дээ" гэвэл "Хаана байдаг юм бэ? Манай автобус очдоггvй байх аа" хэмээн хариулж бидний яриа дууссан билээ. Тэдний ихэнх нь дэлхий дээр ганцхан Америк гэдэг улс л байдаг гэж боддог болтой. Тэгэхлээр та энэ оронд явахдаа ямар улс гvрэн хаана байдаг талаар хэн нэгнээс нь асуувал єєдєєс чинь хачин юм яриад байж магадгvй шvv. Битгий гайхаарай. Байгаа нь тэр. Магадгvй аз болж мэддэг нэг нь ч таарах юм билvv.
Америкт дуртай мэдээллээ олж авах бvх суваг нээлттэй ч ихэнх хvмvvс мэдээллийн шинжтэй зvйлийг ерєєсєє ч сонирходоггvй болтой. Тэдний улс орон дэлхий нийтээр болж байгаа vйл явдлын талаархи мэдлэг маш бага. Тэд хийх ёстой ажлаа л хийчихээд бусад цагтаа тав тухтай амрахаа л урьтал болгоно. Телевизороор vзvvлсэн нэгэн нэвтрvvлгээр Клинтон хэдэн жил ерєнхийлєгч хийж байгааг мэдэхгvй, дэд ерєнхийлєгчєє нэг л таньдаг хvн байна гэх мэт зvйл хэлэн зогсож байсан хvмvvс гудамжаар дvvрэн. Тэд ч мэдэхгvйгээсээ нэг их ичихгvй. Дэд ерєнхийлєгчийнхєє зургийг хараад "Уг нь таньдаг нvvр байна. Хэн билээ байз" гээд л тас тас хєхєрч байв. Ингээд харахаар хvнийг хийдгээ л хийгээд сургачихвал тэд ер нь єєр бусад юмыг мэдэж байна уу vгvй байна уу хамаа vгvй болтой. Нэг талаас харахаар хєєрхийс нэг ажлыг л хийгээд сурчихсан машин ч юм шиг нєгєє талаас нь бодохоор нийгмийн нэг л эд эс энэ нєхєр хийдгээ л хийж байвал бvхэл бvтэн системийн vйл ажиллагаанд єєрийн ач тусаа бvрэн дvvрэн оруулаад яваа ч мэт. Хєдєлмєрийн хуваарь гэдэг энэ бизээ. Бvх юм бэлэн болохоор хvн єєрєє тэр бvгдэд сэтгэл ханасаар зvгээр л нэг тийм загвар болж хувирдаг болтой. Нийгмийн тогтолцоо нь тэднийг ийм байдалд хvргэсэн бєгєєд тэд vvнийгээ эрх чєлєєгєє эдэлж байна хэмээн ойлгоно. Харин бид бол дутуу бvхнээ мэдэрч, бvх юмыг олж авч, бvх юмыг мэдэж, бvгдэд оролцох гэж хэзээ ч vл хэрэгжих зvйлийг хєєцєлдєн гvйсээр бvтээсэн ч юмгvй vvлэн цєлєєний наран мэт амьдралын ахархан цагаа алдаад байдаг юм болов уу? Бид бас нэг ийм хийдгээ л хийдэг бусдыг vл анзаардаг загвар болох ёстой юм болов уу? Яаж? гэдэгт л хамаг учир бий.
Америкийн хотууд холоос харвал ерєнхийдєє нэг дvр зурагтай. Бизнес хэсэг гэх хотын тєвдєє хэд хэдэн єндєр гээчийн шилэн ордууд тэгээд бусад хэсэг нь орон сууц голдуу 1-3 давхар байшингууд. Гэхдээ хот болгон бусдаасаа ялгагдах нэг зvйлтэй байхыг эрмэлзэнэ. Ялгарах зvйл нь ч нилээд нvнжигтэй л юм байна. Тэд ер нь иймэрхvv зvйл бvтээхдээ хоёрын хооронд жижиг юм хийхгvй. Тухайлбал Salt Lake City нь Temple Square, San Francisco нь Golden Gate, Saint Louis нь Arch-аараа тус тус бахархана. Бахархахаас ч аргагvй том хєдєлж том юм хийсэн юм байна.
Америк оронд юм болгон нь том. Нутаг нь уужим, зам нь єргєн, машин нь урт, хvмvvс нь мяраалаг. Явуулж буй бодлого нь дэлхийд нєлєєлнє.
АМЕРИК БОЛ АЖИЛТАЙ ХVН ЄНДИЙЖ АЖИЛГVЙ ХVН УРУУДАХ АЛИВ БОЛОМЖ БVРДСЭН ОРОН.
1998-09-03, Barbados
No comments:
Post a Comment