Thursday, January 11, 2007

Зуны амралтаар

Энэ зун ёстой хүн малын зоо тэнийм сайхан зун болж байсан даа. 8 сарын эхээр 3 долоо хоног гэр бүлээрээ нутагтаа амраад ирсэн юм. Аав ээж хоёр маань хүүгээ бэрээ ач зээгээ бас Англи хамаатнуудаа ирнэ гээд хэрэндээ хөл болж нутгийн олныхоо дэмээр 2 ч гэр барьчихсан, нагац ахын хүүхдүүдийн дэмээр 20 гаран гүү бариад саачихсан шиг айраг цагаагаар элбэг дэлбэг сайхан угтаж билээ.


Энэ гүүн зэлэн дээр авсан зураг. Адуу хураад унага ялаархаж буйг харахад жин үдийн халуун нар шатаж байсан болтойдог. Цаана харагдах нутаг миний өсөж торнисон сумын маань газар орны нэгээхэн хэсэг. Нэг л их эзэнгүй мэт цэлийх энэ уулс толгод тэр чигээрээ түүх соёлын өлгий юм гэдгийг өнгөрсөн жил сумынхаа 70 жилд зориулж нутгийн ах, зохиолч нийтлэлч Ч.Хэнчяахавын бичсэн Алтан нутаг номноос ихэд тодорхой мэдэж билээ. Багад эмээ өвөө их л хэлж яридагсан, даанч анзаардаггүй байж дээ. Одоо тэгээд уншдаг ном гэхээр орон нутгийн үүх түүхтэй холбоотой л голдуу болчих юм. Нутгийнхаа газар усны үүх түүхийг мэдэхгүй, хүн зоноо танихгүй болбоос хүний сэтгэл үндэснээсээ таслагдсан ургамал адил хатангишах аж.

Эргээд дээрхи зураг руугаа оръёо.
Адууны дээгүүр Тэр цаана хөхрөөд байгаа нуруу нь нөгөө тахь авчирч үржүүлж буй Хустайн нурууны эх. Үргэжлүүлээд жаахан доошилохоор Мандал толгой дөхөөд олон хүн чулуу, хиргэсүүрүүдтэй. Зурагт арай бүтнээрээ багтаагүй нэг бор толгой Туул голын хойд эрэг дээр энэ зурагны баруун захад харагдаж буй. Түүнийг Өгөөмөр хэмээнэ. Хоёрдугаар богд тэнд мэндэлсэн хүйг дарсан газар босгосон гэх 2 суварга овоо бий гэж уг номонд бичсэн байна билээ.

----------------------------------------------------------------------------------------------



Хүү маань өвөөгөөрөө хөтлүүлэн морь унаж сурч буй нь

Ингээд л унаад сурчихаж байгаа юм даа :)
Цулбуураа заавал өөрөө барьж байж авахуулна гэж их юм болж байж авсан зураг :)

5 comments:

Ш. Баатар said...

Aidaa, nutag usny domog tuuhee gej ih sonin yum baidag daa. Haa gazar Ogoomor nertei uul tolgod baidag yum baina. Tanai sum ene zurgan deer jaahan tachirhan ovstei haragdana uu daa, gehdee saihan nogoon baina aa. Ongorson jil bol izunshlag ih saitai baisan shuu. Nutag usnii zurag haraad tsaana neg tselger saihan baina aa.

Д.Цэрэнбат said...

Ter hun chuluu hirgesuudiig Jujany ezent gurnii uyeiinh gej togtooson yum bilee. tegeed bodohoor bas ih ertnii yum boloh geed baigaam.

Yer ni sumynhaa talaar ah huugin nomyg ahsiglaad yum oruulay gej bodoj suuna.

Bidniig ochsonoos hoish yer boroo oroogui, geriin ergen toiron bol aduu tahlaad bas doroo tsairaad irj baina lee. Yeronhiidoo neg guvee davahad shiveen tolgoi do'roon tavag shurgem baisan. Bi yer tegej urgaj baihiig ni medehgui yum bilee. Saihan zun baisan shuu

Gobi said...

Батаа ахаа сайн байна уу.

Дүү нь таныг байнга л сонсож явдаг юм шүү. Яг энэ зураг дээрх газар мөн бишийг сайн санахгүй ч гэлээ танай гэрт очиж нэгэн өдөр шөнийг өнгөрөөхөд гоё байсан шүү. Тэр үед намайг машинаас буухад Хотын ганган залуу гэж та намайг шоглож хэлж байсан нь юм үзсэн та намайг өмссөн хувцсаа тохируулаагүйг шүүмжилж байгааг би ойлгож байсан. Уг нь би чинь хөдөөний залуушд.
Харин таныг эзгүйд яг Монгол төрхөөрөө очоод гэрийг чинь нүүлгэж байж билээ хэ хэ. Танай аавтай яриад адилхан Математик мэргэжилтэй болохоо мэдээд ичиж билээ хэхэ.
Розад мэнд хүргээрэй. Эр хүний замын хүзүү уртаа гэж нэг өдөр Англи, Монгол, Япон, Америк хаана уулзаа билээ гэж...

nasaa said...

hi bataa,
ehnii zurgaa origoor n yavuulaach?

Д.Цэрэнбат said...

Sain uu Otgonbayar aa,

Ajil alba ni tavtai biz dee. Ter 99 ony zuny zurag nadad bii. Chinii airgand tsadsan gu'zeegee gargaad zogsoj baigaa geh met he he. Udahgui scandaad tavichihaya. Tegehed aavynh ene zurgan deer baigaagaas nileed baruun tiish ter Bayaraa aav 2-iin zuragny deeguur haragdaj bui mahsin zamtai ho'tol davaad Sairyn adag gedeg gazar baisan yum Ter yer ni tsahim urtuuniihonii anhny uulzalt baisan daa. Ene zun bid nileed oluulaa ene aavyn zusaj bui gazar bas uulzsan. 99 ond ouytan golduu humuus tsuglaj baisan saya darga daamal golduu humuus tsuglaj baina lee. Tsagiin erheer bidnii nas ahij uye irsen boltoi doo.

Geriihendee mend hurgeerei.