Wednesday, January 10, 2007

Эх орон таныгаа санаж байна

1999 онд Цахим Өртөөний хэдэн залуус чаталж суух дор тэр үед Идэрийн дурсамж гэдэг цувралаараа Интернетээр аялагч нарын сэтгэлийг татаж байсан анд маань адууны тухай яриа дэлгэв. Яг энэ мөчид хүүхэд ахуйд өглөө нарнаар өвсний шүүдэр өшигчөн, уяа руу туугдан  тургилан ирэх адуун сүрэг нүдэнд харагдаж сэтгэл гэгэлзэн Самсаа шархиртал янцгаалдах Монгол адуун сүрэг гэсэн мөр бууж билээ. Ингээд цонхоор тусах жаргаж буй нарны туяаг ширтэн өсөж торнисон уул ус нутгийн бор толгод, бага ахуй нас эжий аавыгаа санагалзан дараах мөрүүдийг буулгаж Цахим Өртөөгөөр илгээж тэр үед Газрын Тос-д ажиллаж байсан Тулгаа анд маань "манай жижүүр залуу шүлэг бичдэг юм. Чиний энэ шүлгийг ихэд олзуурхан дуу болгох юмсан гээд авсан шүү" гэж билээ. Тэр залуугийн нэрийг Алтанхуяг (Aлтантулга болохыг 2015 онд Түмний нэг нэвтрүүлгээс мэдэв) гэсэн санагдана. Үнэхээр л хожим оо зарим нэг үгийг нь дуунд зориулан засварлан Санаж байна нэртэй дуу болгон Хурд хамтлаг дуулж олонд хүргэсэн юм билээ.

Униартан цэнхэртэх уулс толгодоо
Утаа нь боргилон олгойдох бор гэрээ
Хойморт нь заларч гэр дvvргэх аавыгаа
Хушуу дэвсэн vр намайгаа эрхvvлэх ээжийгээ

Далай ихийг єгvvлэх нутгийн буурал євгєдєє
Даахитай даага зайдагнасан халтархан бага насаа
Дарвиж наргиж єссєн vеийн олон нєхдєє
Дагуулж дагаж гунхсан нутгийн танхил охидоо

Самсаа шархиртал янцгаалдах Монгол адуун сvргээ
Санаа сэтгэлийг амраагч талын бор салхиа
Санаж байна би санаж байна
Сэтгэл зvрхээ бэтгэртэл санаж байна

Санах бvр урмаар тэтгэх салж хагацашгvй эх орон минь
Судас минь лугших цаг мєч дуусаагvй vед
Сурсан мэдсэнээ таныхаа л тєлєє зориулнам
Би таньдаа хайртай миний эх ороон

Д.Цэрэнбат. Англи улсаас,1999 он



5 comments:

Togoruu said...
This comment has been removed by a blog administrator.
Д.Цэрэнбат said...
This comment has been removed by the author.
Ш. Баатар said...

Bataa saihan dursamjuud tavij baihad bayarlalaa ho. Ideriin dursamj gesnees tuuniig blog deeree mani hunii nereer tavij tumend hureech ho, tsaadahtai chini bi oird holboo barisangui ee. Ter duun deer ner garsan zaluu bol Ishhuu shig baisan, ug ni uulzaad yarival dajgui l huu baisan daa, nadaas neleed dor manai 10 jiliig togsson yum.

chono said...

huuh, ene chini tanii bichsen shuleg yum uu... Bi medeegui shde :) yutai ch ih saihan shuleg... UB-t bgaa bi hurtel sonsood huduu tal nutgaa sanaj baihad hunii gazar yavaa hund bol oilgomjtoi baiha.

Minii sonsonoor UBIS-t surdag neg oyutan zaluugiin bichsen "Durlal chiv chimeegui ireh yum..." geed shuleg Hurd-iin duu bolson baisan. Ugiig ni hen gej yavdiin buu med,..

Mashbat Suzuki said...

Huuy e , Bataa , Minii durtai duunii shulegiig oyutan tsagiin naiz maani bichsen gej bodohoor baharhaltai bainaa... Setgeld oirhon saihan duu shuu ...Tsahim urtuugoor dahin aylahad saihan bailaa .