Tuesday, January 30, 2007

Нэгэн ёс

Өнгөрсөн даваа гарагт Оксфорд дах Харрис Манчестер Коллеж-ийн research fellow солонгос эрдэмтэний урилгаар тэдний коллежийн оройн хоолонд уригдав. Оюутнууд нь эхлээд орчихсон ширээндээ суусан байх бөгөөд Коллеж-ийн захирал (principal) нь үүдийг модон алхаар тогшоход бүх оюутнууд босож багш нар нь хоолны танхимд орж ирэн ширээндээ хүрч захирал сайхан хооллохыг хүсэн товч үг хэлснээр суудалдаа сууж хоолоо идэж эхлэх аж. Миний бие урьсан солонгос эмэгтэйн ятгалтаар захиралых нь яг өөдөөс харж суулаа. Тэрээр "За тэгээд хажуу талынхаа болон өөдөөс харах хүмүүстэйгээ сайн ярих боломж бүрддэг юм. Би чамайг захирлын өөдөөс харуулж суулгуулна. Чи Монголынхоо тухай хангалттай яриж болно" гэж өмнө нь нэгэнтээ зөвлөж байсан юм. Мань эмэгтэй Солонгос Монголчууд нэг гарлын хүмүүс хэмээн ярих юм билээ. Ховор төрлийн амьтан байхын давуу тал гэж байх болтой. Монгол хүн гэхээр "Анх удаа Монгол хүнтэй таарч байна" гээд л нөгөө л ямар хэлээр ярьдаг вэ, хэдэн хүнтэй вэ, халуун уу хүйтэн үү гэсэн асуултууд хажуу хавиргаас урсаж эхлэв. Иймэрхүү асуултуудад бүр нухлуулж элдүүр ханасан тул дуржигнатал хариулсаар... Дундад зууны үеийн хэл зохиол судлаач бүсгүй бүр ард түмэнийг юу бичиж туурисан байна түүгээр нь дүгнэдэг гэдэг. Монголын зохиол бүтээлээс яриа ч гэж хүртэл мэдэхгүй сэдэв рүү зулгаав.

Өөрсдөө бас Коллежийнхоо элдэв ажлын талаар санаа бодлоо солилцож, хийж судалж бүтээж буй юмсынхаа талаар ч яриа өрнүүлцгээх юм. Хоол идэх гэдэг ходоод дүүргэхээс гадна эргэн тойрноо нэг анзаарах боломж олгодог үе гэдэг нь барууны соёлоос ер нь харагддаг эд. Оксфорд, Кеймбриджийн сургуулиуд бол ёс болгочихсон болтой юм.

Хоолны хувьд сонгинийн шөл ууж, тахиан шарсан махтай хоолоор удаалуулж, завсар зайнд нь дарс шимэн, эцэст нь шоколадтай жимсний жигнэмэгээр даруулга хийн өндөрлөв. Хоолны танхимын ерөнхий зохион байгуулалт нь Harry Potter цуврал кинон дээр гардаг хоолны танхимархуу. Оюутнууд 3 урт эгнээгээр сууж багш нар нь дээд талын хөндлөн ширээнд суух аж. Түүхийн явдлын гэрч болон дүнсийх хана багана, тэнд өлгөсөн зураг сэлт нь цаанаа л сүрдмээр. Веб хуудсаар нь зочилж http://www.hmc.ox.ac.uk тэр танхимын зургийг сонирхож болно.
Хоол идэж дуусаад захирал модон алхаар тогшин оюутнууд босон сайхан хооллосноо илэрхийлээд багш зочид эхлэн гарч явах аж.

Хоолны дараа багш нар нь цайныхаа өрөөнд орж бас аяга цай кофе уунгаа үргэлжлүүлэн буу халах юм. Урьсан дагуу нь мөн л орж жаал суулаа. Багш нарын цайны өрөө нь бас эртний тавилгаар тоноглогдсон гангаан ганган.
Энэ Харрис Манчестер Коллеж нилээд зовлон жаргал туулж хөл дээрээ босож буй Оксфорддоо бол сүүлийн үеийнх нь сургууль юм байна. Захиралынх нь яриаг сонсож суухад гүйлгээ ухаан сайтай нэгэн болтой. Урд эргийн нэгэн их сургууль нэг том танхимаа ашиглахаа больж өнгөрсөн зууны эхээр зурагдсан ойролцоогоор 5х10 метрийн харьцаатай тэр үеийн сургуулиудын захиралуудын хөргийг харуулсан том зургаа хямдхан үнээр авах уу гэж байна. Тэрийг авбал хэдүүлээ хаана байрлуулах вэ? Удах тусам үнэ орох зураг шиг байна хэмээх. Ссургуулийн амь тариа болсон мөнгө төгрөгтэй холбоотой өөр бусад юмс ч нилээдгүй яриж багш нарынхаа санааг сонсох аж. Ер нь сургууль авч явна гэдэг бас нэг том бизнесс ажиллуулах ухаан шаарддаг болтой.

Бас манийгаа ашиглахсан гэсэн ухаанаа ч мартсангүй. Манай коллежээс санаачилж зуны сургалт явуулж эхлээд байгаа юм. Нийтдээ 5000 паундны татвартай ба 3 жилийн хугацаанд зуны улиралд нэг удаа 7 хоногоор ирж манай сургуулийн бүхий л ном сурах техникийн хэрэгсэлүүдийг ашиглан судалгаа явуулах боломжоор хангаж байгаа юм. Энд байхдаа амжуулж хийж бүтээсэн ажил дээрээ Оксфордын Их сургуулийн нийгэмлэгийн гишүүн гэсэн тодотгол бичих эрх бас өгнө хэмээгээд тэр сургалтынхаа холбогдох танилцуулга болон CD-г атгуулав. Бас коллежийнхоо хягаарлагдмал тоотой хэвлэгдсэн зургийг ч дурсгаадхав. 5000 паунд төлөөд жилд 7 хон хоног суух сургалтад 3 удаа ирж байдаг бэл бэнчинтэй эрдэм номын хүн одоохондоо манайд ховор юм даа. Дээр нь замын зардал гэж юм нэмэгдэж таарна. Гэхдээ хийх юм нь нэн тодорхой, түүнийг нь ойлгож ивээн тэтгэгч нь бий бол болохгүй гэх ч газаргүй юм. Сонирхосон хүн байгууллага байвал CD-г нь хувьлан илгээж болох зөвшөөрлийг харин авсан шүү.

За ер нь солонгос эрдэмтэний урилгаар зөндөө юм үзээд хараадахлаа, бичиж хүмүүст хүргэдэг хэрэг гэсэн шүү юм бодон гэрийн бараа хараад тэр дор нь нөгөө эрдэмтэнд
Ийм боломж олгосонд их баярлалаа Их нарийн дэг жаягтай сонин сайхан газар байдаг юм байна. Би үзэж харснаа сайхан бичээд блог дээрээ тавина аа
хэмээтэл
Тэгж болохгүй шүү. Би чамайг хувьдаа нэг шинэ сонин юм үзээд аваг гэж бодоод л урьсан юм. Би энэ сургуулийн ёс уламжлалыг ойлгох гэж 20 жил болсон. Бид өөрсдийгөө нэр усаа гарган сурталчлахыг хатуу хориглосон байдаг. Тиймээс бидний нэрсийг ч, авсан зургуудаа ч блог дээрээ тавьж болохгүй.
хэмээн хичээнгүйлэн захидаг юм байна.

Иймээс ч энэ тэмдэглэлийг нэг ч хүний нэр дурьдалгүй, зураг үзүүлэлгүй зөвхөн сонирхуулах үүднээс бичиглэв ээ.

Хаа газрын ёс гэж бас нарийн юм байх юм. Асуулгүй блог дээрээ дур мэдэж баахан бураад залчихаагүй дээ бас баярлав гэм.

7 comments:

D.Sainbayar said...

Surguulia tiim nuutslag bailgadag n' bas ih sonin. Orchin tsagiin neg sonirholtoi etiquette yum aa daa. Tegsen mo'rtoo 200 garan jiliin tu'uhtei surguuli yum geech. Yostoi l harry potter mayagiin o'roo tanhimuudtai yum baina. Ho'gshin Europe-eer neg saihan ayalj uzehsen dee. Shimen chocolate gej yamar to'rliig ni heldeg yum bol?

Д.Цэрэнбат said...

Bodoj baihad ner hayag zurag ho'rog ni il garval eldev spam-aas ehleed zovooh yum gardag baij magad gej bodogdson. Gehdee zarim bagsh naryh ni @ hayag web deeree baij l baih yum bilee.
Yer ni Oxford Cabridge-d ochihoor shal o'or amidralyn hev mayag orchind orchih shig boldog. Ter hureendee l haritsahyg erhemledeg baij magad.
Yariag ni sonsoj suuhaad anzaaragdsan amidrald bainga l baidag hernee hamaagui il bichchihmeergui yumnuud bas baisan l daa. daraa nuur tulj yarih uyed yarij o'gomz :)

D.Sainbayar said...

harin tiim ee. Yer ni bol ter surguuliinhnii tegj heldeg bol mash zuv yum. Search engine uud ulam devshingui bolsoor bui ene uyed digital medeelliin tarhats bolood content, popularity ih emzeg, bur heterhii olond neelttei bolood baigaa. Jishee ni tsagdaagiinhan bol myspace.com oos probation tei baisan zaluus buruu zuil hiij baigaag haraad l barij avaad tsoojildog bolj baina geheer l :))

Nuur tulan uulzahaaraa l yariulaya daa tegvel. Haayaa ch London hureh biletiig 200$ oor hurtel zarj l baih yum, popular destination bolohoor tiim biz dee.

mgljin said...

hi,syrgaltin tyhaih CD-iig ni sonirhoj bnaa,bi Londond amidardag,yaj holboo barih ve?

Д.Цэрэнбат said...

Hi Mgljin.

Bid neg doryn uls baih ni.
bataa@tserenbat.com hayag ruu e-maildeh esvel 07790420393 zalgaj bolno.

Neg zavaaraa tanaihaar (blogoor tani) zochilj bodol uhaanaar tani baahan dailuulna aa.

A.Амарсайхан said...

Сонирхолтой бичжээ.
Идсэн хоол чинь үнэртэж байна. Нээрээ шүү.

Anonymous said...

Вы любите рыбалку? Тогда предлагаем Вам посетить наш портал www.wobler.com.ua. У нас Вы всегда сможете найти много актуальной информации о [url=http://www.wobler.com.ua] воблерах на окуня[/url], купить воблер на щуку судака, окуня и
других хищников по приемлемым ценам, как оптом, так и в розницу.