Sunday, January 21, 2007

Доминика улсад

Барбадос, 1998-10-20

Бид энд 10 сарын 02-ны (1998 оны) орой 5 цагт Карибын орнуудын LIAТ компанийн 37 хvний багтаамжтай Dash 8 онгоцоор газардлаа. Энэ арал байгаль эхийн бас нэгэн євєрмєц тогтоц. Карибын арлуудаас хамгийн онгон зэлvvдээрээ vлдсэн ганц нь хэмээн ярьцгаах. Хэрвээ Кристофер Колумб дахин тєрєл арилжсан мэт єєрчлєгдсєн. Карибын арлуудад айлчлан ирэх аваас ганц энэ л арлыг танина.

Доминика улсын тухайд товчхон: Тvvхийн хувьд энэ арал Аравак болон Кариб Индиан нар нутаглан єєр хоорондоо тулалдсаар ерєнхийдєє Кариб Индиан нарын мэдэлд шилжсэн тэр vед Кристофор Колумб єрнийн колончлогчдын єєш болгон нээснээс хойш байгалийн сайханд нь шvтэн шунасан их гvрний тэмцлийн золиос болох эхлэл тавигджээ. Франц улсын мэдэлд чамгvй хугацаа єнгєрсний дараа Англи улсын мэдэлд шилжсэн. Одоо Их Британы vл vзэгдэх гарын дор бие даан хєгжиж яваа буурай нэгэн улс болой. Буурайдлаа гээд гудамжинд нь гуйлгачин тvvлэгчин харагдсангvй. Эргэлдэх хєх дэлхий дээр Доминикан хэмээх vндэстэн нийтдээ 150,000 гаруй байдаг бол энэхvv эх орон болох арал дээрээ тэдний тэн хагасаас цєєн нь буюу 72,000 хvн амьдран байна. Vvний учир алсад сурахаар одогсодын ихэнх нь цалин пvнлvv єндєртэй ажил хєєн эх орондоо эргэж ирэхээсээ алслан одох нь элбэг хийгээд гадагш цагаачлах нь ч хорио саад багатай болтой. Ирэгсэдийг ч хєєж туугаад байхгvй тул хаа газар ямар ч хамаагvй ажлыг хийж явах манай орны ємнє зvгийн хєршийн маань vр сад чамгvй тоотой бєгєєд цаашид ч єсєх хандлагатай гэнэ.

Улс орны эдийн засгийн гол хєрєнгийг банана гээч халуун бvсэд ургах нэгэн тєрєл жимснээс хvртэх ба жуулчлал удаална. Цар хэмжээний хувьд энэ арал уртаашаа 46 єргєєшєє 26 км. 300 гаруй уулын гол горхи нэлэнхvй их хар ногоон ширэнгэ ой нь энэ нутгийн газар зvйн тогтоц. Уулс дагаад vvлс хургаж, хяр сарьдагаар нь салхи сэвэлзэн vлээх нь хаа газрын юм болохоор Барбадосыг бодвол нартай єдєр цєєтэй харьцангуй сэрvvхэн хангай байлаа. Уулын ам, хонхор болгоноос шаагин урсах их бага горхинууд, тэдгээрийн зам тушаа орших хэд хэдэн сайхан хvрхрээтэй юм. Хvн зоныг айлгаад байх араатан жигvvртэн байхгvй нам гvм газар. Гэвч мэдэхгvй хvн цэцэг навчийг зулгааж тасдах нь осолтой гэх агаад учрыг ухвал хазаад авахгvй ч хордуулж муужруулдаг нь мундахгvй.

Энэ арал дээр бид 4 єдєр 3 шєнийг єнгєрvvллээ.

Бид 10 сарын 2-ны 5 цагт газардсан боловч захиалсан буудалдаа хvрэх гэж 50 хvрэхгvй км газрыг 2 цаг туулсаар байдал харуй бvрий болчихов. Эндэхийн зам нарийхан агаад эгц уулсын хажуу хяраар тавьсан бєгєєд єндєр уулсыг єгсєн уруудан явах тул амьнаасаа уйдаагvй л бол хурдтай явах ямар ч vндэсгvй.

Байрлах буудал маань нийт 315 хvн амьдрах нэгэн тосгонд байлаа. Буудлын маань нэр Roxy's Guest house. Буудлын эзэн Roxy хэмээгч эмэгтэй. Англид сургууль соёлд сурсан зах зээл гээч юу болохыг мэддэг чангахан гартай болов уу гэмээр нэгэн бvсгvй. Энэ нутагт томоохон хэмжээний барилга барихад vнэхээр хvндрэлтэй тул байгалийн гайхамшигийг нь vзэхээр ирэгсэд ихэнхэдээ энэ мэтийн тосгоноор байрлах зочдын єргєєнд байрлана.. Эд нар нь сайндаа л 4-єєс 8 єрєєтэй байх бєгєєд хирэндээ хєєрхєн тохилог. Ерєєсєє энэ арал дээрхи зочид жуулчдад зориулсан буудлын нийт єрєєний тоо нь 600 гаруйхан. Томоохон нэг хоёр буудлын л хэмжээ юм уу даа.

Маргааш єдєр нь тэнгэр бvрхэг салхи ихтэй байсан ч явган алхах бидэнд нэн таатай байлаа. Ерєєс энд байхад эх нутгийн сэрvvн салхийг санагдуулам салхи сэвэлзэн байсан нь Барбадосоос нэн ялгаатай.

Ингээд ирсний маргааш бид энэ арлын хамгийн том хvрхрээг vзэхээр зам заалган хєдєлтєл буудлын гадаа байх жижигхэн шар нохой дагаад эхлэв. Бид ч эхэндээ хоол горьдсон хєєрхий амьтан хэмээн бодож шар болохоор нь "Шарик" хэмээн нэрлэн дуудаж хань татан буцаагаад явуулчихгvй санаатай байсан чинь харин таамаг маань дэлэм зєрж энэ талаар сургагдсан газарч маань байсныг анзаарсангvй. Талдаа 2 цаг орчим явж хvрэх замын гуравны нэг нь засмал зам vлдсэн нь ширэнгэ ой дундуур тавьсан явган зам. Юуг чухам ширэнгэ ой гээд байгаа талаар нvдээр харсандаа тvшиглэн хэдэн vг хэлье. Эндхийн ой нь манайхны л адил євдєг шvргэм ургасан олон тєрлийн битvv євс хєвдтэй, хvний нуруу, тvvнээс арай єндєрхєн, навч мєчир нь єєр ч гэлээ манай нутгийн бол бургас маягын моднууд /тэдгээр нь голдуу банана гэх мэт жимсний моднууд/ тэгээд тэнгэр баганадсан сурлэг моднууд. / Эдгээр нь миний мэдэхээс хулсны мод, далдуу моднууд за тэгээд би нэр vл мэдэх ил далд vндэстэй, vс сахал мэт унжсан кино шийн дээр сармагчин энэ тэр дvvжигнэн байдаг нарийхан олсны дайны бvдvvн мєчрvvдтэй баргил том сvрлэг гээчийн єндєр моднууд./ -аас бvрдэнэ. Ерєнхийдєє ийм тєрлийн мод ургамал єєр хоорондоо єчvvхэн ч зайгvй шавааралдан ургасан учир ємнє чинь тулж нvvрийг чинь ороолгох цэцэг навч модны мєчрєєс єєр зvйлийг та алслан харж чадахгvй. Vvнийг л ширэнгэ /jungle/ гээд байх шиг байна даа. Нууц товчоог эрдэмт євгєн тэрлэн бичих тэр цаг vед эх нутгийн маань Ононы шугуй мод ургамал нь єєр ч туулж гарахад ийм л байсансан юм болов уу хэмээн бодогдож билээ.

Хэрвээ тэр зассан зам vгvйсэн бол хvссэн газраа очих ямарч арга газар нутгийн байдлыг vл мэдэгч хэн нэгэнд байхгvй гэдэг нь даанч тодорхой. Уулын эгц замын хальтиргаатайгаас болж дєрвєн хєллєн мацах газар тун их. Харин нохой маань замаа даанч эргэлзэл vгvй мэдэх тул бараг л хаана хєлєє тавибал дээш мацахад нэмэртэй, доош буухад хальтиргаагvй болохыг зааж байлаа. Ингээд бид 2 уулыг даван 3 горхийг гатлан уг замыг дагасаар зорьсон газраа ирэв ээ. Халуун бvсийн алив бvхэн хорхой шавьж, навч цэцэгс нь Монгол газрын маань амьтан ургамлаас даанч том. Энэхvv ширэнгэд ёстой л есєн жорын мод ургамал ургасан агаад тэдгээрийн нvсэр том гэдэг анхлан харсан надад даанч сvрдэм. Басхvv єнгєний сайхан vнэрийн тансаг нь аргагvй сэтгэлд тааламжтай байлаа.

Бидний зорьсон энэ хvрхрээ нь арлын хамгийн том хvрхрээ бєгєєд ирсэн гийчин vзвэл зохих зvйлсийн жагсаалтын хоёрт байх аж. Тэрээр vндсэндээ 30 орчим метрийн єндєрєєс буух жижиг горхи юм. vзэмж тєгєлдєр энэ газарт нартай vед солонго vл арилна. Ус нь бvлээвтэр хэд хэдэн сэлж болохуйц мєргєцєг тохиотой. Зєвхєн хvрхрээгээр зогсохгvй эргэн тойрны эгц босгосон хана мэт уулс нь бас л сvрлэг. Яг л анх бий болохдоо ямар байсан тэр л янзаар байх энэ хvрхрээний хувьд тvvнийг хvртэл мод шороо ашиглан тавьсан явган замыг эс тооцвол байгалийн энэхэн хэсэгт хvний гарын хор ороогvй байлаа. Харин энэхvv замыг хэн бvхэн чєлєєтэй яваад хvрчихгvй ширэнгэ ой дундуур мєр гарган засна гэдэг чамгvй цаг зарсан vлэмжхэн ажил болох нь дамжиггvй. Зам дагуу миний мэддэгээс хулс мод цєєнгvй харагдлаа. Банана жимс ч зэрлэг байдлаар урган тvvнийг нь жижигхэн шувууд амтархан идэж буйтай таарав.

Ингээд буцах замдаа мєнхvv тосгоны ойролцоох халуун хvйтэн горхи зэрэгцэн урсаж ёроолдоо очин нийлж бvлээн нэгэн горхийг бий болгодог газарт очиж тусгайлан зассан мэт нэгэн тохойд бvлээн усанд налайн хэвтэж биеийн алжаалаа тайллаа. Гоц гойдын vнэр танаргvйч нутгийн олны ярьж буйгаар биед их сайн гэнэ.

Маргааш єглєє нь буцалдаг нуурыг vзэхээр тусгай газарчлан хєлслєн явлаа. Энэ бол урд єдрийг бодвол бие сэтгэлийн хvч шавхсан урт аян болох нь мэдрэгдэж байсан ч чухам ямархуу байсныг явж ирээд л буларсан биеэрээ мэдэрч билээ. Нохой маань энэ єдєр бас л дагав. Нохой гэдэг ямархуу хvнд тvшигтэй амьтан болохыг энд бас нэгэнтээ тодоор мэдэрч билээ.

Галт уулс элбэгтэй байсан энэ аралд тvvний ул мєр болох халуун бvлээн гол горхи тэр бvv хэл нуур цєєрєм элбэг. Тvvний нэг нь бидний vзэхээр зорьж буй хэмжээгээрээ дэлхийд хамгийн том /удаах нь Шинэ Зеланд улсад байдаг аж/ Boiling Lake. Бид очих талдаа 4 цаг гаруй явахдаа 3 том уул 10 орчим жижиг гvвээ толгод мєн тєдийн хэмжээний горхи усыг туулан бас л битvv ширэнгэ дундуур мацуулан гулгуулан урагшилж байв. Энэ удаа газарчтай явсны ачаар зам зуур байх мод цэцэгсийн нэр хэзээ юунд хэрхэн ашигладаг гэх мэт зvйлийг аялах явцад завгvй танилцуулах тvvний ярианаас бага сага ойлгож явав. Ер нь энэнхvv буцалдаг нууранд тусгай газарчгvйгээр очихгvй бол зам мэдэхгvй хvн явах аргагvй. Зарим vед уулын горхи даган єгсєж уруудах тул зам мєрєє алдах нь энvvхэнд. Гэхдээ л тэр хол газрыг хvртэл энэ бэрх газарт 7 сар гаруй энэ тосгоны хvмvvс ажиллан ширэнгэ ойг зvсэн байж мєн л мод шороо ашиглан явган зам тавьсан байлаа.

Энэ удаагын хvрэх газрын зам маань ємнєх єдрийнхєєс хэдэн хувь илvv бэрхшээлтэй байв. Уулын хяраар явж байгаад нэгэн тусгайлан татсан анхааруулах маягын утсан хаалт байсны учрыг асуувал нэгэн хєєрхий герман жуулчин зураг дарах гэж хэт урагш алхаад тэр чигтээ хальсан газар юмсанж. Тэгэхээр уншигч та ямархуу газар болохыг тєсєєлєн буй бизээ. Ингээд 3 цаг орчим явсаны дараа баахан буцалж буй горхинууд дээр ирлээ. Дахиад нэг цаг явж байж нєгєє нуурандаа хурнэ. Хойхно харагдах уулын цаанаас уур савсах нь холгvйн шинж ч шууд хvрэх аргагvй тойруу замаар явах аж. Газарч залуу маань горхины ойролцоох vнсэн саарал єнгийн лаг шавраас утган авч торонд хийх нь энэ газрын эмэгтэйчvvдийн нvvрний арьсаа арчилдаг байгаль эхийн заяасан энгэсэг юмсанж. Би ч сонирхон базалж имэрч баахан vзэв дээ. Єнгє нь саарал хийгээд халуун болохоос байдаг л нэг шавар байв. Хавь орчны оргилж буй энэ ус булгууд бидний рашаан хэмээдэг газруудтай адил тэр чигээрээ хvхэр vнэртэх нь магадгvй ямар нэгэн зvйлд хэрэгтэй ч байж мэдэх юм. Мань газарч харин энэ талаар тоймтой юм хэлсэнгvй. Ингээд цааш бас цаг орчим яваад нєгєє vзэх гэж зорьсон нуур дээрээ ирэв ээ. Хоёр том уулын дунд хавчуулагдан орших яг голоосоо оргилон буцлах энэ нуур хэмжээгээрээ манай Жанжны талбайн гуравны нэгийг эзлэх багцааны харагдаж байв. Эрэг нь 10 гаруй метр єндєр тул яг ойртон очих аргагvй. Ерєнхийдєє дээд талаас нь харах аж. Халууны хэмжээ нь 180 хэм /Цельсийн/. Єндєг хийвэл 4 минутад болдог гэнэ. Хавь ойрд тухлан суучих сандал сvvдрэвч юу ч vгvй тул чулуун дээр сандайлан сууж бороонд цохиулсан шиг авч явсан жаал жуул юмаа хам хум идээд буцлаа. Уг нь онгон байгалиараа байгаа нь сайхан ч хvн зоны хєл тасардаггvйг нь бодоод ядахдаа нэг сvvдрэвч сандал барьчихгvй дээ хэмээн бодож билээ. Энд нисдэг тэргээр л биш бол явганаар ирэхээс єєр ямар ч аргагvй. Тэгэхээр vзэх хvсэлтэй хvн насны бага цусны шингэн, ясны хєнгєн дээр ирээрэй гэсэн vг. Харин энэ нуурыг хvртэл дvvжин машин тавих тєсєл яригдан тvvнийг нь хэн хvнгvй эсэргvvцэж байгаа гэнэ. Ер нь тvvний хэрэг vгvй мэт санагдав. Яахав vзэхийг хvсвэл єєрийн биеэрээ туулж ирээд дэлхийн нэгэн гайхамшигийг vзэх нь илvv амттай биз ээ. За ингээд эргэж ирсээр байтал хариу бvрий болоод энэ єдєр єндєрлєв. Сонин нь энэ єдєр бол бидний хуримын нэг жилийн ойн єдєр байлаа.

Ингээд буудалдаа ирээд байж байтал тохиолдсон нэгэн хєгтэй бас энэ тэнд байнга л тохиолдож байдаг бодууштай нэгэн зvйл бидэнд бас тохиолдов. Энэ бол бас л нєгєє цус нь элэглэсэн мєнгєтэй холбоотой асуудал.

Єглєє уг нь бид газарчид хэдийг тєлєх ёстой вэ гэтэл нєгєє Рокс нэрт хvvхэн надад шууд єгчихєєрэй бид хоёр дараа нь тооцоо хийнэ хэмээн бидний хэн хэний маань нvvрэн дээр лvндэн буулгасан юм. Аялалын зам зуурч манай газарч, мань эзэн авгайг мундахгvй магтаж, нас чацуу нэг ангид сурч байснаа сонирхуулж, тэрээр бас цагтаа энэ тосгоны нэг тєрлийн гоо бvсгvйгээр тодорч байсныг дуулгаж хvндэлж байдгаа хэлэхийн ялдамд мєнгєє хуваахдаа гар татуу байж магадгvйг анхааруулан биднээс хэрвээ хvсвэл гар цайлгах мєнгє /тип/ єгєхийг байн байн гуйгаад байсныг нь анзааран хєєрхий минь ядарсан л нэг эр юм хэмээн бид бас гомдохооргvй хэмжээний юм єгсєн юм. Орой нь ирээд 'за баяртай, сайхан байлаа' гээд л гар хєл бариад салсан хvн маань удалгvй хаалга тогшин мєнгє нэхдэг байгаа. "vгvй бид чинь єгч авалцахаа танай тэр буудлын эзнээр дамжуулахаар єглєє нvvр нvvрэн дээрээ тохиролцоо биз дээ" гэтэл " vгvй ээ тэр надад маргааш тєлєх болоод би харин маргааш энvvгээр ирж чадахгvй нь" гэж залдаг байгаа. Бид ч мань эр буудаад байгааг анзаарч "за тэгвэл чи тэр эзнээсээ асуусан юм уу, Тэгээд єг гэж байна уу?" гэтэл " тийм тийм" хэмээн нvд эргэлдvvлэв. "За хє єглєє нvvр нvvрээ харж шийдсэн юм одоо бас тэгэж шийдэлгvй горьгvй Хоёулаа очиж уулзана аа" гээд гартал харин нєгєєх маань "би энд байж байя. Уг нь надад шууд л єгчихгvй дээ" хэмээн намайгаа учирлан ойлгуулах гэж оролдов. Би ч бас байдлыг аминдаа ойлгуулах санаатай "Нэгэнт л тохирсон юм бол ил далд ингэж явах нь бизнес хийгч хэн хэндээ тусгvй. Цаашдаа чамд л муугаар нєлєєлєх юм бус уу" хэмээн санаа хэлэх аядтал. "vгvй vгvй эзэн авгай єєрєє зєвшєєрсєн юм" хэмээн зvтгэв. Одоо яая гэхэв би гэдэг хvн иймэрхvv юмтай хэд хэд таараад хvний сэтгэл "ойлгохоо болиод" байгаа болохоор нvvрээ харалцахаас наашгvй гээд шууд гартал мань эр харин буудлын нєгєє булан руу арилаад єгдєг байгаа. Ашгvй энэ vед нєгєє эзэн авгай гарч ирж таараад "За хє єєрийг чинь єг гэсэн гээд тэр газарч залуу чинь мєнгєє авна гээд байна єгчих юм уу" гэтэл мань авгай ёстой тачигнаад буудаг байгаа. Юун нєгєє анги хам бараг л би мэдэхгvйгээс гуйлгачин тvvлэгчингээр нь дуудаад "дахиад чамайг би ийм юманд явуулж байхгvй" хэмээн загнаад "битгий єг надад єглєє тєлєєрэй" гээд тас байлгав. Ингээд хєєрхий эр хэдэн зоосны хойноос хєєцєлдєж байж ирээдvйн хєрєнгє оруулалтаа алдах нь тэр. Бизнес ээ гэж. Харин сvvлд учрыг ухаад байх нь ээ, тэр єдєр ажиллаж байсан тогооч авгай хєєрхий залууг шордоод "яалаа гэж тийм юм байдаг юм. Чи єєрєє мєнгєє шууд авах ёстой" гэж ятган 'ойлгуулснаас' болсон байж билээ. Хаа газар сайхан хор найруулчихаад цэвэрхэн vлддэг ийм хvмvvс бас хэцvv шvv. Ийм л хvмvvс хvний ажил, амьдралд тус хvргэхээсээ илvv ус хvргэх юм даа.

Ингээд маргааш єдєр нь нэгэн жижиг автобус хєлслєн арлын vлдсэн хэсгvvдээр хєндлєн гулд аялалаа. Эхлээд нийслэл нь болох аймгийн тєвийн хэмжээтэй ч улс орон юм болохоор юм болгон байх Карибын тэнгисийн эрэг тушаа орших хотын гудмаар хєндлєн гулд давхиж энэ л газрын зайсан толгой болох юм юм нь харагдах жижиг уулан дээр гарч ерєнхий байдлыг нь харлаа. Биднийг авч явсан жолооч маань урьдын туршлагтай, хаагуур явж юу vзvvлж, юу гэж ярихаа мэддэг нь их тустай байв. Эгч дvvс нь Америкт амьдардаг єєрєє бол эндээсээ явах дургvй нэгэн гэнэ. Хирэндээ бэлжиж єєрийн гэсэн унаа тэрэгтэй байнгын vйлчлvvлэгчидтэй болсондог. Бас хажуудаа хань болох нэгэн эрийг дагуулж явсан бєгєєд єдєржин цуг явахдаа єєрєє л юм авч идэхээс нєгєєдєє єгєєд байгаа юм харагдахгvй байсан нь харин жаахан тийм санагдаж билээ. Нєгєєх нь бас нэг хийх ажилгvй найз аа дагаж хань болж єдєр єнгєрєєж яваа бэл бэнчин нимгэнтэй дорой нэгэн эр болтой.

…Хот нь єєрєє их жижиг тул том хэмжээний усан онгоц ирэхээр бараг хотоос нь том харагдаад сvрийг нь дараад байдаг юм хэмээн мань жолооч маань сонирхуулав. Дараа нь бид энэ аралын уугуул иргэд Кариб Индиануудын тосгоныг vзэхээр зорилоо. Зам маань Карибын тэнгисийн дагуу байж таарсан бєгєєд энэ тэнгис Атлантын далайг бодвол маш нам гvм давалгаа гvвэлгээ ер байхгvй тогтуун ус аж. Зорьсон тосгоныг хvртэл бас л уулын мушгиралдсан газраар явж vзэж харах зvйл их байсан ч єчигдєрийн явдалдаа асгагдаж тэгээд ч нvдэнд хэзээний дасал болсон тул харин бvvр нvд анилдан зvvрмэглэж явав. Энэ зуураа нэгэн газар зогсож бас нэг багахан хvрхрээ, "цагаан гол" хэмээн нэрлэгддэг "болсон сvvний цийдэм" шиг єнгєтэй горхийг vзэв. Зам зуур банана жимсний бут сєєг ургуулан тариалсан газар ихэнхдээ vргэлжилж байлаа. Ийнхvv давхисаар нєгєє тосгондоо ирлээ. Зуны халуун єдрvvдэд нозоорон байшин барилгынхаа гадаа хэд гурваараа сvvдэрлэн сууж элдэвийг хvvрнэх харцуул, эхнэр бvсгvйчvvл нь угаалга vйлдэн хэцэн дээр тохож буй, хормой хотноос нь зууралдан гvйх бяцхан vрс гээд байгаа байдал нь яах аргагvй л нэг сумын тєвд л яваад ирэх шиг сэтгэгдэл тєрvvлэв.. Гадаад дvр тєрх нь хєдєєний хєрслєг бор царайг яг тэр чигээрээ илтгэнэ. Энэ тосгон нь єєрийн гэсэн євєрмєц дэг жаягтай удам угсаагаа авч vлдэх гэж тэмцэж байдаг нь сонссон зvйлсээс мэдрэгдэж байв. Тухайлбал хар арьстантай суусан эмэгтэй нь тосгоноо орхих ёстой бол эрэгтэй нь тосгондоо авчрах ёстой аж. Нийт 3000 гаруй Кариб vндэстэн байдгийн 1000 гаруй нь л єєр цустай холилдоогvй цэвэр энэ цусны хvмvvс гэнэ. Жолооч залуугийн яриагаар бол машин дєхєж ирэхээр замаас зугтаж байгаа хvн бол Кариб хvн гэдэг шог яриа энэ нутагт байдаг аж. vнэхээр ч тэд маш бvрэг ичимхий гэгддэг бєгєєд хэдхэн жилийн ємнє энэ сууринг ийнхvv жуулчид сонирхон vзэх гэж ирдэггvй байхад, машин тэрэг хараад эмнэг хангал шиг зугтан алга болдог байсан гэнэ. Ямар нэгэн vvсэл гарлын холбоо сэжим байж болох энэ vндэстний талаар ихийг мэдэх боломж энэ удаад байсангvй. Адаглаад хvvхэд нь эхээс тєрєхдєє нуруун дэрээ хєх толботой тєрдєг болов уу гэж бодоод асуусан ч хамт явсан хvмvvс маань энэ тухай мэддэггvй гайхлууд байж. Энэ сууринд тусгай жуулчлалын бааз, энэ vндэстэнтэй холбогдох мэдээ материал байхгvй байсан нь жаахан харамсалтай санагдлаа.

За ингээд орой нь онгоцондоо сууж Барбадос улсынхаа зvг хvлгийн жолоо заллаа. Эргэж нисэх замдаа Карибын тэнгис дэх Франц улсын нэгэн хэлтэрхий Martinique арал дээр тvр зогсож буугсадыг vдэж суугсадыг угтлаа. Уг нь энэ арал яг л бидний айлчлаад буцаж буй Доминика шиг байгалын тогтоцтой байсан гэдэх боловч одооны дvр тєрх нь єндєр хєгжсєн нэгэн хот л гэсэн vг. Бvхий л ой хєвчийг нь тайрч огтлон байшин барилга барин хотжуулан хєгжvvлсэн ажээ. Ихэр юм шиг байсан хоёр арал vнэхээр тєрєл арилжсан мэт єєр байдалтай байгааг хараад хvн гэдэг яасан ч ихийг бvтээж яасан ч ихийг сvйдэлдэг гайхлуудав дээ хэмээн бодож явлаа. Дараа нь мєн л Франц Английн хоронд 14 удаа солигдон шилжигдэж тэр цагтаа дарийн утааг багагvй vнэрлэсэн St Lucia хэмээх арал дээр мєн тvр зогсоод эргэж Барбадосдоо ирлээ. Энэ удаагийн аялал ийнхvv єндєрлєв….

3 comments:

eebee said...

Сонирхолтой нийтлэл байна. Олон сайхан бичлэг хийхийг хүсье.

A.Амарсайхан said...

Хэвлэлийн хүрээлэнгийн Амарсайхан гэж багш байна аа. Тогоруугийн блогт үлдээсэн сэтгэгдлээс чинь таны тухай мэдлээ. Оюунцэцэг багш мэнд хүргэсэн. Удахгүй баяртай уулзацгаая. Хичээлд орох гээд яараад байна.

A.Амарсайхан said...

Шар нохой газарчлаад давхиад байдаг гэхээр их сонин юм аа. Манай Алтайн үзэсгэлэнт уул Ээжхайрханд ийм нохойтой болчих юмсан. Очсон хүмүүс эзгүй ууланд хаашаа явахаа мэдэхгүй болчих үе байдаг юм.
Мессенжер хаягийг тань авлаа.