Friday, January 05, 2007

Шинэ он: Єрєєлєєс авах нэгэн санаа - Єєрсдийгєє ялцгаая

Шинэ он гарч буйтай холбогдуулан 2003 оны 12 сарын 20 -нд бичсэн нэгэн бичлэгээ оруулав

Шинэ жилийн талаархи бодол сэтгэгдлээ хуваалцана уу хэмээсэн Аyгaa vндэстэн сонины хvсэлтийг аваад энэ єргєн сэдвээр чухам юу бичихээ олж ядан хэсэг зvдэрсний эцэст харийн нутагт яваагийн хувьд эднийхээс санаа авчихаар ганц ч болтугай юм олоод биччихэе хэмээн шийдсэн юм.
Монголчууд бидний хувьд шинэ оны баярыг боломж хирээрээ єргєн дэлгэр тэмдэглэж ирсэн бєгєєд хvvхэд ахуйгаас маань л єнєєг хvртэл хvсэн мєрєєддєг нэгэн баяр минь болон сэтгэлд vлдэж. Нутагт маань єдгєє улам л єргєн дэлгэр, олон хоногоор тэмдэглэх болсон гэж дуулдах. Yнэндээ ч албан газар газрын шинэ оны цэнгvvнvvд ар раасаа vргэлжилдэг нь, намрын найр хэсэж буй мэт баяр баярт дамжаад оролцоод байдаг нь 10-аад жилийн л ємнєх миний мэдэх дvр зурагсан. Англичуудын хувьд шинэ жилийн ємнєхєн Зул сарын баяр нь тохиож энэхvv том баяртаа цатгалдсан орчин, сэтгэлгээ нь шинэ жилийг тєдийлєн онцгойруулан тэмдэглэх боломжийг бага олгодог. Гэхдээ л энд тэндгvй баяр цэнгээн болж анд нєхдєєрєє, ажил албанаараа, хот суурингаараа хєгжин тэмдэглэх нь бий. Ямартай ч ирж буй шинэ юм бvхэнийг сайхнаар тєсєєлдєг хvний араншиндаа хєтлєгддєгийнх биз хаа газар шинэ оныг ямар ч байсан угтан “тэмдэглэж”, янз бvрээр баярлах аж ээ. Чухамдаа тасралтгvй урсах цаг хугацааны энэхэн нэг агшинд онцгой эрх олгон тэмдэглээд байхын ард vнэхээр нєгєє ирж буй шинэ ондоо єгєєжєє єгчихєєр олдож буй юм нь юусан билээ. Энэ л асуултад эвтэйхэн хариу олчих гэж энэ зvгийн соёл руу єнгийж, ганзага хоосон буцсангvй.

Олз минь юу байв? Шинэ жилийн босгон дээр гарч ирдэг New year’s resolution буюу Шинэ онд хvрэх зорилт хэмээх нэгэн ойлголт Англичуудын дунд (магадгvй бусад орнуудад ч бий байх) тугээмэл. Энэ нь ирж буй шинэ онд хувь хvн єєртєє чухам ямар дэвшилийг хийх вэ гэдэгтэй холбоотой. Ирэх онд “сургуулиа амжилттай тєгсєнє”, “мах идэхгvй болно”, “хэлтэсийн дарга болохын тулд ясаа гартал зvтгэнэ”, “авгай авна”, “хуухэдтэй болно”, “7 хоногтоо дор хаяж 5 км гуйж байна” vгvй ер есєн шидийн зорилтууд эд єєрсддєє тавина. Ингээд оны эцэст амласандаа хvрсэн нь ч байдаг л биз, эс чадсан нь ч олон л биз. Энд хvрч чадаагvй хэсгийг (олонхи) нь орхиод, хvрч чадсан “баатарууд”(цєєнх)-ын тухайд, єєрийгєє тэгэж жилийн турш “тарчлаахын” амт шимт, vр єгєєж ер юусан билээ хэмээн тунгаая. Мєхєс би доорхи 3 санааг олз болгов. Тэрхvv “баатар”:

1. Єєртєє таарсан зорилго тавьж сурна. Нэгэн жил хэт томыг тавиад хvрч чадаагvй бол нэгэн жил хэт жижгийг тавиад амтыг нь мэдрэлгvй єнгєрч ч магад. Гэхдээ л єєрийн тасралтгvй оролдлогын vрээр єєрийн боломж хирээ мэдэрч єєрт таарсан урагш тэмvvлсэн зорилго тавьж сурах нь эргэлзээ vгvй. Энэ нь зорилготой байхын утга учир, тэр нь хир хэмжээндээ таарсан байхын ач холбогдолыг ойлгуулна

2. Тодорхой зорилгодоо хvрэхийн тулд бусад ажил vйлстэйгээ vvнийгээ уялдуулан зохицуулах хэрэг гарна. Энэ нь чиг зорилгоосоо хазайлгvй аливааг тєлєвлєх, зохицуулах арга ухаанд сургана

3. Зорилгодоо хvрч гаргасан амжилтынхаа амтыг мэдрэнэ. Энэ нь єєрийгєє ялахын баяр бахдал, ингэж чадахын итгэл vнэмшлийг тєрvvлнэ.

Алив vйлдлийн “халисан нєлєєлєл” нь урт хугацааны явцад тухайн vйлдлийнхээ шууд vр дагавраас ч илvvтэй єгєєжєє єгєх нь элбэг. Энэхvv New year’s resolution гэдэгийн халисан нєлєєлєл нь хvн єєрєє єєрийгєє ялж сурах арга барилд сургадагт буй. Єєрийгєє ялах. Yvнийг Монголчууд зvйр vгэндээ “биеэ засах” хэмээн хэлсэн нь бий. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад тєрєє зас хэмээх сургааль vгийг мэдэхгvй нэгэн vгvй. Эхний хэсэг нь “эхлээд чи єєрийгєє ялж сур, дараа нь єрх гэрийнхээ тєлєє єєрийгєє золиосолж сур” гэсэн санаа биз. Нэгэнт єрх гэрийнхээ тєлєє єєрийгєє ялж, бусдын эрх ашгийг тєлєє єєрийгєє золиослохын арга ухаанд сурч амтыг мэдэрсэн нэгэн илvv том зорилт ємнєє тавих нь магад. Тєрийг засах ухаанд суралцахын vг vндэс тэгвэл єєрийгєє ялахаас эхлэх нь. Тэгэхээр энэ бидний ярьдаг биеэ засаж сурах ухаанд суралцахын нэгэн сэжимийг гадаадынхны энэхvv New year’s resolution гэдэгтэй нь холбочихвол зvгээр юм биш биз. Оролдоод vзье залуус аа. Єєрийгєє мэдэж, єєрийгєє ялцгаая. Шинэ ондоо бага гэлтгvй нэгэн зорилго ємнє єє тавиад зvтгэцгээе. Хир хэмжээгээ мэдэцгээе. Єєрийгєє мэдээгvй нэгэн єєрийгєє хэрхэн ялж чадахсан билээ. Єєрийгєє ялаагvй нэгэн єрєєлийн тухай юуг ярихсан билээ. Шинэ он Монголчууд та бидний хувьд дор бvрдээ єєрсдийгєє ялах ухаанд суралцах он байг. Аyгaa vндэстэн байхын уг vндэс эндээс эхэлдэг гэж итгэнэ.

Та шинэ онд ємнє єє ямар зорилго тавьж байна вэ? Та хvрч чадна. Өөртөө итгээрэй. Танд амжилт хvсьe!

Ирж буй ондоо санаж сэдсэн бvхэнээ сэтгэгчилэн бvтээхийн ерєєл дэвшvvлье!

3 comments:

Anonymous said...

Sedevtei ogt hamaaralgui zuil bichij baigaadaa hultsel uchinguu, tanyi blogiig olj unshaad ihed taalan uuriin muu blongontsor deeree linkedsenee medegdeye uu hemeen bodloo.
Hervee yamarvaa negen shaltgaanaar tatgalzah avaas minii biye uildelee butsaah bolno.
Tanid sain saihnyig husiye.

Anonymous said...

Блог ертөнцөд тавтай морилно уу. Таны бичлэгийг хүлээн суух болно. Амжилт ах минь.

Хүндэтгэсэн,
Confidence.

eebee said...

За би уншлаа. Шүлгүүдээ тавиа ч